Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/536

 

        

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,   

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Гандулам хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Төгсжаргал,           

шүүгдэгч Э.*********** өөрийгөө өмгөөлж оролцсон тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:           

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ************* овогт ********** ***********д холбогдох эрүүгийн ********** дугаартай хэргийг 2022 оны 06 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

*********************

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Э.*********** нь 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо ******* ******* 7 дугаар хэсэг, ******* тоотод архи согтуурсан үедээ хохирогч М.***********ийн баруун гуянд хутгаар хатгаж, эрүүл мэндэд нь баруун гуянд шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:  

 

Шүүгдэгч Э.*********** нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн нэмж мэдүүлэх зүйлгүй гэв

 

Эрүүгийн ***************** дугаартай хавтаст хэргээс:   

Дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 2 дахь тал/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 3-6 дахь тал/

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 7-10 дахь тал/

Яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 16-17 дахь тал/

Хохирогч М.***********ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дэх тал/

Гэрч А.***********ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн Хүний биед үзлэг хийсэн 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн ***** дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 24-25 дахь тал/

Шүүгдэгч Э.***********ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 59 дэх тал/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 60 дахь тал/, оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 39 дэх тал/, шийтгэх тогтоол, ял шалгах хуудас /хавтаст хэргийн 33-38 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.    

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.***********ын үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хавтаст хэрэгт цугларсан баримтуудыг үндэслэн хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв. 

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч Э.*********** нь согтуурсан үедээ 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, ******* ******* 7 дугаар хэсэг, ******* тоотод хохирогч М.***********ийн баруун гуянд хутгаар хатгаж, эрүүл мэндэд нь баруун гуянд шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:    

 

Дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 2 дахь тал/

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 3-6 дахь тал/

 

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: хохирогч М.***********ийн биед үзлэг хийсэн талаар /хавтаст хэргийн 7-10 дахь тал/

 

Яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 16-17 дахь тал/

 

Хохирогч М.***********ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...*********** түүний аав, ээж нартай нь хамт дэлгүүрээс худалдан авсан 0.5л Ерөөл нэртэй архиа хувааж уугаад суусан.Тэгээд нэлээн халцгаагаад юм яриад сууж байтал *********** агсам тавиад эхэлсэн. Ямар шалтгаанаар уурлаж бухимдсаныг мэдэхгүй байна. ***********а /***********/ ширээнээс босоод гал тогооны ширээн дээр байсан ногоон иштэй  хутга баруун гартаа бариад миний баруун талын гуя хэсэгт нэг удаа хутгалсан. Миний гуя хэсэгт зоосон... би ***********агийн /***********ын хоёр гарыг өөрийн хоёр гараар бариад “Чи яаж байна аа болиоч ээ ” гэж хэлсэн. Тэгтэл ***********а “чамайг алнаа гэдсийг нь хүүлнэ” гээд орилоод байсан. Тэгээд аав ээж нар нь тайвшруулахаар нь хаалгаар нь гараад зугтаасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дэх тал/

 

Гэрч А.***********ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...миний ээжийн төрсөн дүү *********** нь 14 цагийн үед “ах нь хутгалуулчихлаа” гээд баруун гуянаас нь цус гарсан, ногоон өнгийн өмдтэй дээгүүрээ цамцтай орж ирсэн. Орж ирээд арын хашааны залуу гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/    

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн Хүний биед үзлэг хийсэн 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн **** дугаартай шинжээчийн дүгнэлт: “...М.***********ийн биед баруун гуянд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хавтаст хэргийн 24-25 дахь тал/

 

Шүүгдэгч Э.***********ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...холбогдсон хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 59 дэх тал/ зэрэг нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно. 

 

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг.

 

 

Шүүгдэгч Э.*********** нь согтуурсан үедээ хохирогч М.***********ийн баруун гуянд хутгаар хатгаж, эрүүл мэндэд нь баруун гуянд шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.  

           Иймд шүүгдэгч Э.***********ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Э.*********** нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

          Эрүүгийн хариуцлагын талаар:  

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Э.*********** нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн *** дүгээр тогтоолоор шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.***********ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулахад Э.*********** нь зөвшөөрсөн байна.    

Шүүгдэгч Э.*********** нь хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон ба, шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй гэх хүсэлт гаргасан зэргийг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж дүгнээд улсын яллагчийн гаргасан ялын саналын хүрээнд шүүгдэгч Э.***********д ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ. 

 

Хохирол төлбөрийн талаар

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

 

Хохирогч М.*********** нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Э.***********ыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Шүүгдэгч Э.*********** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй. 

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  

 

ТОГТООХ нь: 

 

1. Шүүгдэгч ********* овогт ********* ***********ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.***********ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.          

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.***********д мэдэгдсүгэй.          

 

4. Шүүгдэгч Э.*********** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай. 

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.     

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Э.***********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Х.ОДБАЯР