Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2019/00587

 

2019 оны 03 сарын 12 өдөр

   Дугаар 183/ШШ2019/00587

         Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух, Х  овогт Д  Г  /РД:../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: байрлах, Н газарт холбогдох,

 

            *******,*******од байрлах, Улсын бүртгэлийн ...дугаарт бүртгэлтэй, 32.5 метр квадрат талбайтай, 3 өрөө орон сууцыг 74 653 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Г , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Түмэндэлгэр, Н.Даваажаргал, шинжээч Г.Отгонбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баяр-Эрдэнэ нар оролцов.                      

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч Д.Г  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2018/00093 дугаар захирамжаар Д.Г , Ц.Д нараас 100 000 000 төгрөгийг тэмдэгтийн хураамж 657 950 төгрөгийн хамт гаргуулж П.Э  олгохоор шийдвэрлэсэн. Гэтэл үүргийн гүйцэтгэлд барьцаалаагүй Д.Г ын өмчлөлийн ...дүгээр бүртгэлтэй *******,******* 325 метр квадрат талбайтай 3 өрөө орон сууцыг эзэмшигч надаас үнийн санал авалгүй үнэлж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байна. Иймд энэ хууль бус ажиллагааг зогсоож, үнийн саналыг хүчингүй болгож өгнө үү гэв.  

 

Хариуцагч Н газар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 993 дугаар шүүгчийн захирамжаар Д.Г , Ц.Д нараас 100 000 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 657 950 төгрөгийн хамт гаргуулж, П.Э  олгохоор шийдвэрлэсэн.

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 18290845 дугаар тогтоолоор үүсгэж, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл гаргуулахад биелүүлээгүй тул дансан дахь мөнгөн хөрөнгөөс суутгал хийж, төлбөр төлөгч Д.Г ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн                     ...дугаарт бүртгэлтэй, *******, Нэхмэлийн 10 дугаар байр, 07 тоот үл хөдлөх эд хөрөнгийг 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 18290845 дугаар тогтоолоор битүүмжилж, 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 18290845/01 дүгээр тогтоолоор хураасан.

 

Төлбөр төлөгч Д.Г , Ц.Д нарт үл хөдлөх эд хөрөнгөд үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг тус газрын 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 4/17886 дугаар албан бичгээр хүргүүлэхэд, үнийн санал ирүүлээгүй тул 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 282 дугаар тогтоолоор хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгоход 74 653 000 төгрөгөөр үнэлэгдсэнийг 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 4/664 дүгээр албан бичгүүдээр мэдэгдэж, анхны албадан дуудлага худалдаанд 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр оруулах тухай мэдэгдлийг, тогтоолын хамт 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 4/664 дүгээр бичгээр               Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Андууд 14/1-4 тоотод оршин суух Д.Г , Ц.Д нарт баталгаат шуудангаар хүргүүлсэн.

 

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул төлбөр төлөгч Д.Г ын үнэлгээг хүчингүй болгуулах тухай гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Д.Г  нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан            *******,*******од байрлах, улсын бүртгэлийн ...дугаарт бүртгэлтэй, 33,5 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг өмчлөгчөөс үнийн санал авалгүй 74 653 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлага гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгчийн 2018 оны 04 сарын 23-ны өдрийн 183/ШШ2018/00993 дугаар захирамжаар Д.Г , Ц.Д нараас 100 000 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 657 950 төгрөгийн хамт гаргуулж П.Э  олгохоор шийдвэрлэжээ.

Н газар тус шүүхийн шүүгчийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 183/ШШ2018/00993 дугаар захирамж, 2018 оны 08 сарын 09-ний өдрийн Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай 183/ШШ2018/09301 дугаар захирамж, энэ захирамжийн дагуу бичигдсэн 183/ГХ2018/00864 дугаар гүйцэтгэх хуудсыг тус тус үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн байна. /хх-ийн 22-24/

Н газраас 2018 оны 09 сарын 03, 12, 18-ны өдөр, 2018 оны 10 сарын 26-ны өдрийн шийдвэр биелүүлэх мэдэгдлүүдээр шүүгчийн захирамжийг биелүүлэхийг шаардаж, 2018 онй 09 сарын 12-ны өдрийн 18290845 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2018 оны 10 сарын          26-ны өдрийн 18290845/01 дугаартай Эд хөрөнгийг хураасан тогтоолыг хөндлөнгийн гэрч байлцуулан тус тус үйлдэж тэмдэглэл үйлджээ. /хх-ийн 25, 27, 31-34, 40/

Н газар дуудлага худалдаагаар худалдагдах үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал ирүүлэхийг 2018 оны 10 сарын  26-ны өдрийн 4/17886 дугаар албан тоотоор төлбөр төлөгч нарт мэдэгдсэн байх ба төлбөр төлөгч нар үнийн саналаа ирүүлээгүй болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр тогтоогдож байна. /хх-43/

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч Д.Г  нь Н газрын үнийн санал ирүүлэх албан бичгийн дагуу тогтоосон хугацаанд үнийн санал хүргүүлээгүй, төлбөр авагчтай дуудлага худалдаагаар худалдагдах эд хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцоогүй тул Н газрын 2018 оны 11 сарын 07-ны өдрийн 282 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор төлбөр төлөгч Д.Г ын өмчлөлийн *******,*******од байрлах, улсын бүртгэлийн ...дугаарт бүртгэлтэй, 33,5 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны үнэлгээг тогтоолгохоор хөндлөнгийн үнэлгээний байгууллага болох “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилсон нь хууль зөрчөөгүй байна.

“Сэлэнгэ этимэйт” ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийг 2018 оны 11 сарын 27-ны өдөр 76 653 000 төгрөгөөр үнэлж, Н газрын 2018 оны 11 сарын 27-ны өдрийн 4/19493 тоот албан бичгээр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон мэдэгдлийг төлбөр авагч, төлбөр төлөгч, өмчлөгч нарт мэдэгдсэн, зохигч энэ талаар маргаагүй болно.

Нэхэмжлэгч эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо тус шүүхэд 2018 оны 11 сарын 30-ны өдөр гаргасан байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацаанд гомдол гаргасан гэж үзнэ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч төлбөрт хураагдсан эд хөрөнгийн үнийг тогтоох ажиллагаа явуулахдаа хууль зөрчөөгүй, төлбөр авагч, төлбөр төлөгч, өмчлөгч нарын хуульд заасан эрхийг зөрчсөн, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх ажиллагаа явуулсан гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд шинжээч үнэлгээг тогтоохдоо дуудлага худалдаагаар худалдагдах эд хөрөнгийн дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдаж, ирээдүйд үнэ цэнэ нэмэгдэх байдлыг харгалзан үзээгүй гэсэн тайлбар гаргаж, шүүхэд “Фүжи холдинги ББСБ” ХХК-тай байгуулсан Орон сууцны нөхцөл сайжруулах барилга захиалгын гэрээг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Тус гэрээнд дуудлага худалдаагаар худалдагдах эд хөрөнгө болох *******,*******од байрлах, улсын бүртгэлийн ...дугаарт бүртгэлтэй, 33,5 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг бодит хэмжилтээр 43,6 м.кв талбайгаар тооцож, 1 м.кв үнийг 1 200 000 төгрөг, нийт 52 320 000 төгрөгөөр гүйцэтгэгч компани үнэлсэн байгааг дурдах нь зүйтэй гэж үзэв. /хх79-81/

“Сэлэнгэ эстимэйнт” ХХК эд хөрөнгийн үнэлгээний тайлан гаргахдаа зах зээлийн харьцуулан жиших хандлага, орлогын хандлага, зарлагын хандлагны аргыг ашиглаж, Хөрөнгө үнэлгээний хуульд нийцүүлэн үнэлгээг гаргажээ.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйл, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар Н газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Д.Г ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Тус шүүхийн 2018 оны 12 сарын 19-ний өдрийн 183/ШЗ2018/14960 дугаар шүүгчийн захирамжийн үйлчлэл энэ шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдсугай.   

           4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад

 

 

ШҮҮГЧ                                Д.МӨНХЦЭЦЭГ