| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2022/1312/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1324 |
| Огноо | 2022-10-25 |
| Зүйл хэсэг | 17.4.1., 17.8.1., |
| Улсын яллагч | Ж.Бат-Эрдэнэ |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1324
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,
улсын яллагч Ж.Бат-Эрдэнэ,
шүүгдэгч С.Б..........м, түүний өмгөөлөгч А.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг 2108020611470 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн 1 хавтаст хэргийг 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Цоохор овогт С...........нгийн Б..........м, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 2000 оны 7 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ......................................... түр оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ...........................
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч С.Б..........м нь 2021 оны 2 дугаар сараас 2021 оны 8 дугаар сар хүртэл хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ....................... ломбардад ажиллах хугацаандаа тооцооны гүйлгээнээс 867.000 төгрөг, барьцаат зээлийн гэрээг бусдын нэрээр хуурамчаар үйлдэн 2021 рны 6 дугаар сарын 04-ний өдөр хуурамч 8.5 граммтай 585 сорьцтой монетон бөгжийг Д.Б..............хүү гэгчийн нэрээр 2.000.000 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хуурамч 1.7 граммтай 585 сорьцтой бөгжийг Б.Г.......................р гэгчийн нэрээр барьцаанд тавьж 2.475.000 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 19-ний өдөр өөрийн айфоне 7 маркийн гар утсыг Б.З.....................оо гэгчийн нэрээр барьцаанд тавьж 765.000 төгрөг нийт 6.107.000 төгрөгийн хувьдаа авч бусдын итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийн завшсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан
Мөн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “.......................” ломбардад ажиллах хугацаандаа барьцаат зээлийн гэрээ буюу санхүүгийн баримтыг 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Д.Б..............хүү гэгчийн нэрээр, 2021 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Б.Г.......................р гэгчийн нэрээр, 2021 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Б.З.....................оо гэгчийн нэрээр тус тус хуурамчаар үйлдсэн үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч С.Б..........м нь 2021 оны 2 дугаар сараас 2021 оны 8 дугаар сар хүртэл хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ....................... ломбардад ажиллах хугацаандаа тооцооны гүйлгээнээс 867.000 төгрөг, барьцаат зээлийн гэрээг бусдын нэрээр хуурамчаар үйлдэн 2021 рны 6 дугаар сарын 04-ний өдөр хуурамч 8.5 граммтай 585 сорьцтой монетон бөгжийг Д.Б..............хүү гэгчийн нэрээр 2.000.000 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хуурамч 1.7 граммтай 585 сорьцтой бөгжийг Б.Г.......................р гэгчийн нэрээр барьцаанд тавьж 2.475.000 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 19-ний өдөр өөрийн айфоне 7 маркийн гар утсыг Б.З.....................оо гэгчийн нэрээр барьцаанд тавьж 765.000 төгрөг нийт 6.107.000 төгрөгийн хувьдаа авч бусдын итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийн завшсан
Мөн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “.......................” ломбардад ажиллах хугацаандаа барьцаат зээлийн гэрээ буюу санхүүгийн баримтыг 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Д.Б..............хүү гэгчийн нэрээр, 2021 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Б.Г.......................р гэгчийн нэрээр, 2021 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Б.З.....................оо гэгчийн нэрээр тус тус хуурамчаар үйлдсэн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоогдов.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал
- Хохирогч О.Э....................нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрийн эхнэр А.Отгонтуулын хамт Шар Цэмбэн ХХК-ийг 2015 онд байгуулснаас хойш ломбардын үйл ажиллагааг Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ................ ломбардыг удирдан зохион байгуулж байгаа бөгөөд би 2021 оны 6 дугаар сард зарын дугаар С.Б..........м гэдэг хүнийг ................ ломбардад үнэлгээчнээр ажилд авсан юм. Гэтэл С.Б..........м нь 2021 оны 6 дугаар сарын 19-ний өдөр, 2021 оны 7 дугаар сарын 04-ний өдөр, 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрүүдэд манай байгууллагаас хуурамч зээлийн гэрээ байгуулан айпон маркийн гар утас, монетон бөгж, хуурамч монетон гинж барьцаанд тавиж манай ломбардаас нийт 6.107.000 төгрөгийг залилан авсан байсан...С.Б..........м нь цагдаад шалгагдах хугацаандаа надад өөрийн гэрээсээ хөдөөнөөс 2 гунжин үхэр, 1 бүдүүн морь өгч хохирлыг 2021 оны 7 дугаар сарын 15-ны өдөр бүрэн барагдуулсан...одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би хохирлоо бүрэн барагдуулж авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дахь тал),
- Шүүгдэгч С.Б..........мын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “................”-2 нэртэй ломбардад зээл золгогчоор ажилд 2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр орж ажиллаж байгаад 2021 оны 6 дугаар сарын 19-ний өдөр ажлаасаа гарсан юм. Ажлаасаа гарсан шалтгаан нь надад мөнгөний хэрэг гараад ажиллаж байсан ломбардаас хуурамч бичиг баримт үйлдэн эд зүйлс тавьж мөнгийг нь өөрөө хувьдаа хэрэглэсэн юм. Тодруулбал...2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хуурамч 8.5 граммтай 5.85 сорьцтой монетон бөгжийг Д.Б..............хүү гэгчийн нэрээр 2.000.000 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хуурамч 1.7 граммтай 8.85-тай монетон бөгжийг Б.Г.......................р гэгчийн нэрээр барьцаалан тавьж 2.475.000 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 19-ний өдөр өөрийн айфоне 7 маркийн гар утсыг Б.З.....................оо гэгчийн нэрээр барьцаанд тавьж 765.000 төгрөг нийт 6.107.000 төгрөг хувьдаа авч бусдын итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг завшсан, мөн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ....................... ломбардад ажиллах хугацаандаа барьцаат зээлийн гэрээ буюу санхүүгийн баримтын 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Д.Б..............хүү гэгчийн нэрээр 2021 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Б.Г.......................р гэгчийн нэрээр 2021 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Б.З.....................оо гэгчийн нэрээр би хийсэн хэргээ бүрэн хүлээж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49-50 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б..........м “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.4.Эрх зүйн дүгнэлт
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч С.Б..........м нь “мөнгөний хэрэг гарсан” гэх сэдэлтээр, “.......................” ХХК-д зээл олгогчоор ажиллаж байхдаа шууд санаатай үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу 6.107.000 төгрөгийг завшсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Эд хөрөнгө бусдын итгэмжлэл, хариуцлагад хууль ёсоор шилжих гэдгийг аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зарим тохиолдолд итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээхийг хэлж буйг ойлгодог.
Тухайн эд хөрөнгөтэй харьцах хууль ёсны эрх бүхий этгээдийн хувьд эд хөрөнгөтэй харьцахаар зөвшөөрөгдсөн хэмжээ хязгаар, хараа хяналтдаа байлгаж буй эрх хэмжээ нь зүйлчлэлийн гол шалгуур тул онцгой анхааран үзэх шаардлагатай байдаг.
Шүүгдэгч С.Б..........мыг үйлдэлд дүн шинжилгээ хийхэд, С.Б..........м нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр бусдын итгэмжлэн хариуцуулсан орлогын мөнгийг завшсан үйлдлийг хангаж байх тул түүнийг эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хөрөнгө завших гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжүүдийг бүрэн хангаж байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Тиймээс Шүүгдэгч С.Б..........мыг Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Харин улсын яллагчаас шүүгдэгч С.Б..........мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлгүй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч О.Э....................нд 6.107.000 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч нь дээрх хохирлыг бүрэн төлж барагдуулсан байна. Мөн хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...Улсын яллагчаас шүүгдэгч С.Б..........мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгж буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг...”
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Улсын яллагчийн гаргасан саналыг сонслоо. Манай үйлчлүүлэгчийг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Гэтэл өнөөдөр С.Б..........м нь эрхэлсэн тодорхой ажилгүй, дээрх мөнгийг төлөх боломжгүй байна. Иймд зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг...” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч С.Б..........м нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
- Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 66, 78 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 51 дэх тал), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 60, 62 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 74 дэх тал), хохирол төлсөн талаарх баримт (хавтаст хэргийн 91 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Иймд шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хүрээнд шүүгдэгч С.Б..........мыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулсан гэх хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг өөрчилж шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дээрх ялын хүрээ хязгаарыг тодорхойлохдоо “...оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих,...” зэргээр тогтоосон байна. Иймд шүүгдэгч С.Б..........мд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх үүргийг тогтоож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
2.3. Бусад асуудлын талаар
Эрүүгийн 2108 0206 11470 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Цоохор овогт С...........нгийн Б..........мыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан
бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан буюу Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан
- гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б..........мыг оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх үүргээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б..........м нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ