| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2022/1376/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1400 |
| Огноо | 2022-11-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Чанцалням |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1400
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэрэндулам,
улсын яллагч Э.Чанцалням,
шүүгдэгч Ц.Н...........................н нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2208 0000 01665 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1 хавтаст хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Халзад овогт Ц...............тын Н...........................н, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1999 оны 5 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 23 настай, эмэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, ............................ ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн ........................... суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ........................
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Н...........................н нь иргэн Г.М....................яаг өөрийнхөө нөхөртэй хардсаны улмаас цээртэй үгээр доромжилж улмаар нүүрэн тус газарт гараараа хэд хэдэн удаа цохиж, үснээс нь зулгаах зэргээр зодон эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун дээд зовхинд цус хуралт, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч .Н...........................н нь 2022 оны 9 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ......................... тоот хашааны гадна Г.М....................яаг өөрийнхөө нөхөртэй хардсаны улмаас цээртэй үгээр доромжилж улмаар нүүрэн тус газарт гараараа хэд хэдэн удаа цохиж, үснээс нь зулгаах зэргээр зодон эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун дээд зовхинд цус хуралт, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал
-Хохирогч Г.М....................яагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр гэртээ байж байсан чинь манай найз Г.........................в над руу залгаад уулзах гэхээр нь би завтай байна гээд Г.........................в түүний найз Бямба бид нар 112 автобусны буудал дээр уулзсан. Тэгээд Г.........................в Бямба бид 3 хамт Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутагт байх Шоо хаус гэх нэртэй газар караоке ороод нэг шил 1 литрийн хэмжээтэй Эдэн нэртэй архи уусан. Тэгээд 20 цагийн орчим караокеноос гараад манай гэр болох Сонгинохайрхан дүүргийн ......................... тоотод...очсон. Манай гэрт ирээд байж байсан чинь Г.........................в, Бямба чи яв би М....................яагийн гэрт хонон гээд манай гэрээс гарахгүй миний унтдаг орон дээр унтаад өгсөн. Тэгэхээр нь би Г.........................вын эхнэр Н...........................н гэх хүний гар утас руу нь залгаад Г.........................в архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн манай гэрээс явахгүй гээд байна ирээд авчих гэж хэлсэн. Тэгсэн удалгүй Н...........................н ирж байна гэхээр нь би урдаас нь гарч тосож аваад гэртэй ирээд Г.........................вын байгаа байдлыг нь харуулаад хүлээлгэн өгсөн. Тэгсэн Г.........................в манай гэрээс гарсан чинь Н...........................н, Г.........................выг цохиод байх шиг байхаар нь би араас нь гараад болиоч гэж хэлсэн чинь Н...........................н намайг янхан, гичий гэж хэл амаар доромжлоод орилоод гараараа миний нүүр хэсэгт хэд хэдэн удаа үсдэж чирээд нүүр хэсэгт хөлөөрөө өшиглөөд цохиж зодсон...би гомдолтой байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 4-5 дахь тал),
-“...Н...........................н нь гараараа үсдээд миний нүүр, толгой, дух хэсэгт гараараа 4-5 удаа цохиж зодсон...тухайн үед хажууд Г.........................в архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан өөр хүн байхгүй байсан...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8 дахь тал)
-Гэрч Х.Г.........................вын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний санаж байгаагаар манай эхнэр Н...........................н ирсэн намайг Г.М....................яатай хардаад байсан. Манай эхнэр Г.М....................яаг хаан нь юугаар хэдэн удаа цохиж зодсон талаар би мэдэхгүй байна би тухайн үед архи их хэмжээгээр хэрэглэсэн байсан болохоор болсон зүйлийн талаар зарим зүйлийг санахгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дахь тал)
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13274 дугаартай дүгнэлтэд: “...Хэсэг газрын үзлэгт:...Баруун дээд зовхинд улаан ягаан өнгийн, захаархаа бүдэг ногоон туяа үүссэн цус хуралттай, доод зовхинд бүдэг улаан ягаан цус хуралттай, бага зэрэг овойж хавдсан, зүүн хацраар тэмтрэлээр эмзэглэл ихтэй. Биед өөр ил харагдах гэмтэлгүй.
Мед траума эмнэлгийн 2022.28-ны өдрийн толгойн КТГ-н Тархины эдэд КТГ-н шинжилгээнд...Тархины бор ба цагаан эдийн ялгарал бага зэрэг буурсан. ...баруун талд дух, нүдний зовхи, хоншоор орчмын зөөлөн эдэд бага хэмжээний хавантай...ДҮГНЭЛТ
1.Г.М....................яагийн биед тархи доргилт, баруун дээд зовхинд цус хуралт, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ.
3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн Хөнгөн зэрэг тогтоогдлоо.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.
5.Дээрх гэмтлүүд нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 14-15 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Шүүгдэгч Ц.Н....................нийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...Би Г.М....................яагийн гэрийн гадаа очсон чинь манай хамтран амьдрагч Г.........................в гэрээс нь цээж нүцгэн гараад ирэхээр нь миний уур хүрээд хардаад Г.М....................яад Г.........................в та хоёр өмнө нь уулздаг байсан биз дээ гээд нүүр хэсэгт гараараа 2 удаа цохиод, гараараа үснээс нь зулгаасан юм. Тэгсэн Г.М....................яа машиндаа суугаад зугтаагаад яваад өгсөн...” гэж (хавтаст хэргийн 45-46 дахь тал) мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ц.Н...........................н нь дээд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.
1.4.Эрх зүйн дүгнэлт
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13274 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Ц.Н....................н нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр “хардалт, хувийн таарамжгүй харьцааны” улмаас хохирогч Г.М....................яагийн эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүгдэгч Ц.Н...........................н нь хохирогч Г.М....................яаг биед тархи доргилт, баруун дээд зовхинд цус хуралт, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна. Харин гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн хувьд хохирогч Г.М....................яагийн буруутай үйл ажиллагаа нөлөөлөөгүй байна.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ц.Н....................нийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч Г.М....................яа нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Ц.Н....................нийг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...шүүгдэгч Ц.Н....................нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг...”
Шүүгдэгч Ц.Н...........................н нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч Ц.Н...........................н нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч болон хохирогч нарын хэргийн хялбаршуулах журмаар шийдвэрлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 54, 55 дахь тал), Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоол (хавтаст хэргийн 57-58 дахь тал), хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал (хавтаст хэргийн 56 дахь тал),
шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 21, 24 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 20 дэх тал), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа (хавтаст хэргийн 22, 26 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 23 дахь тал), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 25 дахь тал) нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт (хавтаст хэргийн 27 дэх тал), MBC ASIA PACIFIC ХХК-ний тодорхойлолт (хавтаст хэргийн 28 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ц.Н...........................н, хохирогч Г.М....................яа нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Иймд улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н...........................н гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх хувийн байдал болон тэрээр ажил хөдөлмөр эрхэлдэг болох нь түүний мэдүүлэг Худалдаа хөгжлийн” банкны депозит дансны хуулга, ажлын газрын тодорхойлолт зэргээр тогтоогдож байх тул дээрх нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Ц.Н...........................нд торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг хуульд заасан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.
2.3. Бусад асуудлын талаар
Эрүүгийн 2208 0000 01665 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Халзад овогт Ц...............тын Н....................нийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Нандан-Эрдэнийг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н...........................нд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.Н...........................н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ