Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 377

 

2019 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2019/00377

Улаанбаатар хот

 

 

                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Я даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч- Хан-Уул дүүрэг, 4-р хороо, ... гудамж, ... тоотод оршин суух, эмэгтэй, К.С-н нэхэмжлэлтэй,

хариуцагч- Баянзүрх дүүрэг, 9-р хороо, ... байрны ... тоотод оршин суух, эрэгтэй, Х.Д холбогдох

хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч К.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.У нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2010 онд Хуанган овогт Д танилцаж хамтран амьдрах болсон. Биднийг хамтран амьдрах болсон хугацаанд 2011 оны 7 дугаар сарын 29-нд хүү Э, 2014 оны 03 дугаар сарын 14-нд хүү Г нар төрсөн. Бид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2018 оны 10 дугаар сараас хойш тусдаа амьдарч байна. Энэ хугацаанд хоёр хүү миний асрамжид байсан. Бид гэрлэлтээ батлуулаагүй бөгөөд Д нь хардах, зодох зэрэг байдлаас болж ажил хийлгэдэггүй бөгөөд 12-р цэцэрлэгт ажиллаж байхад ажлаас гаргасан. Д шүүхээс нэхэмжлэл авлаа гэж нэг ирж уулзсан түүнээс өөрөө уулзаагүй, хоёр хүүдээ анхаарал халамж тавьдаггүй. Цаашид энэ хүнтэй хамт амьдрах боломжгүй тул хоёр хүүдээ тэтгэлэг тогтоолгох хүсэлттэй байна гэв.

Нэхэмжлэл, нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч К.С нь Х.Досымбект холбогдуулан 2011 оны 07 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү, Эркэн, 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, хүү Гани нарт хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ /хх-1/.

 

Тус шүүхийн шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШЗ2019/00501 дугаартай захирамжаар Баян-Өлгий аймаг, 8-р хороо, ... тоотод оршин суух Х.Д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрх үүрэг тайлбарлах, нэхэмжлэлийг гардуулах, нэхэмжлэлд хариу тайлбар авах, цахим үнэмлэхний хуулбарыг хавсарган ирүүлэх ажиллагааг гүйцэтгэхийг Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд даалгасан байх бөгөөд тухайн шүүхийн 87 дугаартай захирамжид дурдсан хаягт Д бүртгэлгүй, оршин суугаа хаяг нь тодорхойгүй үндэслэлээр даалгаврыг гүйцэтгэх боломжгүй тухай албан бичгийг 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ирүүлсэн /хх-13, 16/.

 

Дээрх үндэслэлээр шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШЗ2019/01738 дугаартай захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж хариуцагч Д утсаар холбогдон шүүхэд ирүүлж 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан болно /хх-19, 20/.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй бөгөөд хариуцагч Х.Днэхэмжлэлийн хувийг 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр шүүхээс гардан авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй тул мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Түүнчлэн шүүхээс нэхэмжлэлийн хувийг гардан авахдаа шүүх хуралдааныг 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөр болгож өгнө үү гэх хүсэлтийг хурлын тов мэдэгдсэн баримтад бичиж, 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 10 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааны товд хариуцагч өөрөө гарын үсэг зурсан байна /хх-24/.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч буюу хариуцагч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар “...хэргийн материалтай танилцах, ...шүүх хуралдаанд оролцох...” нь хэргийн оролцогчийн эрх бөгөөд эрхийг албадан эдлүүлэх боломжгүй.

 

Нэхэмжлэгч К.С нь хариуцагч Х.Д 2010 оноос танилцаж, үерхэж, хамтран амьдарч 2011 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Д.Э, 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Д.Г нарыг төрүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, ..., ... дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, Цэцгоо өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Хан-Уул дүүргийн 4-р хорооны Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн К.С нь ээж, ах, хоёр хүүхдийн хамт амьдардаг тухай тодорхойлолт зэргээр тогтоогдож байна /хх-10, 11, 6-7, 4/.

 

Зохигчид хоорондын таарамжгүй харьцаа, хариуцагчийн нэхэмжлэгчийн эрх чөлөөнд халдах, өөр бусадтай хардах зэрэг шалтгаан нөхцлийн улмаас 2018 оны 10 дугаар сараас тусдаа амьдарч, хариуцагч Д хоёр хүүхдээ эргэж ирдэггүй, хүүхдүүдтэйгээ уулздаггүй, хүүхдээ асрах болон тэжээн тэтгэх, хүмүүжүүлэхэд оролцохгүй болсон үндэслэлээр нэхэмжлэгч нь хүү Эркэн, Гани нарт тэтгэлэг тогтоолгохоор шаарджээ.

 

Хүүхдүүдийн асрамжийн тухайд хариуцагч маргаж шүүхэд сөрөг шаардлага гаргаагүй бөгөөд тусдаа амьдарсан хугацаанд гэр бүлийн насанд хүрээгүй гишүүн хүү Эркэн, Гани нар ээжийнхээ асрамжинд байж, одоо Хан-Уул дүүргийн 12 дугаар цэцэрлэгийн ахлах А бүлэгт Д.Г, Нийслэлийн ерөнхий боловсролын 34-р сургуулийн ... ангид Д.Э нар суралцдаг болох нь тус цэцэрлэгийн эрхлэгч, сургалтын менежерийн тодорхойлолт зэргээр тогтоогдож байна /хх-8, 9/.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх үүрэг үүсэх бөгөөд мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй, 25 дугаар зүйлийн 25.3-т зааснаар хүүхдийн ашиг сонирхлыг хамгаалах үүргийг эцэг, эх хүлээхээр тус тус заасан тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул эцэг Х.Д-с тэтгэлэг гаргуулан хүү Э, Г нарыг тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.

 

Харин Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хариуцагч Х.Дэцэг байх үүргээ хэрэгжүүлэхэд нь саад болохгүй байхыг нэхэмжлэгч К.Сд үүрэг болгох нь зүйтэй.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгний 35.868 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн данснаас 34.332 төгрөг, хариуцагчаас 35.868 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1., 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2011 оны 07 дугаар сарын 29-ний өдөр төрсөн Д.Э, 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, хүү Д.Г нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээний 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг  Х.Д-ээс тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгний 35.868 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн данснаас 34.332 төгрөгийг, хариуцагч Х.Досымбекээс 35.868 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д заасныг баримтлан хариуцагч Х.Д эцэг байх үүргээ хэрэгжүүлэхэд нь саад болохгүй байхыг нэхэмжлэгч К.Сд үүрэг болгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийгтанилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаагтоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ                                        Д.Я