Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/828

 

 

 

 

 

 

 

    2022           11           08                                    2022/ШЦТ/828

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Хонгорзул,

улсын яллагч П.Отгонбаатар,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Боржигон овогт******* Жүрмэдлхүндэвт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2105019492110 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 2002 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хангай дээд сургуулийн компьютерын хангамж мэргэжлийн 3 дугаар курсийн оюутан, ам бүл 3, эх, дүүгийн хамт Чингэлтэй дүүрэг******* дугаар хороо Хувьсгалчдын**************63 тоотод оршин суух, Боржигон овогт******* Жүрмэдлхүндэв. /РД:УЦ02262333/

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хороо 32 дугаар байрны орчим******* нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн дээд 1 дүгээр шүдний булгарал, 2 дугаар шүдний хугарал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хүний биед үзлэг хийсэн “...******* биед харагдах байдлаар үзлэг хийхэд зүүн дээд үүдэн шүд унасан, баруун нүдний дээд зовхи хөхөрсөн, өөр харагдах гэмтэл шарх байхгүй байв. ...” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 17, 21 дэх тал/

 

Хохирогч******* “... 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр би 17 цагийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 32 дугаар байрны орчимд ангийнхаа хүүхэдтэй уулзах гэж байтал танил дүү болох таарсан бөгөөд 32 дугаар байрны тэндтой юу болсон талаар яриад байж байтал байрны булан эргэх үед үл таних хоёр эрэгтэй ирээд намайг чи энэнийхээ ах нь юм уу гээд нэг ягаан малгайтай цамцтай, бор царайтай туранхай 175 см орчим өндөртэй 20 орчим насны залуу ирээд намайг цохих гээд заамдаад авахаар нь би биеэ хамгаалах зорилгоор зөрүүлээд заамдаж аваад өөрөөсөө цааш түлхэхэд цаанаас нь үл таних 10 гаран залуучууд ирсэн бөгөөд намайг энд тэндээс гар орж ирээд цохиод байсан бөгөөд тэр үед шанаа хүртлээ урт үстэй, бор царайтай, ягаан өнгийн цамцтай залуу миний нүүрэн тус газар хамар болон хацарт цохиж би газар унасан.

Тэр хүүхдүүд миний бие рүү өшиглөөд байхад үл таних эгч ирээд болиулсан. Тэгээд би явах гээд алхаж байтал 165 см орчим өндөртэй, туранхай бор царайтай, саарал цамцтай, малгайтай үл таних залуу над руу ирээд нэг удаа миний нүүрэн тус газар ам хавьцаа цохисон бөгөөд тэр үед миний дээд талын үүдэн шүд унасан.

Мөн түүний хажуугийн соёо хугарсан. Тэгээд тухайн 10 гаран залуучууд намайг дахин унагааж дээрээс өшиглөөд байсан. Тэгэхэд нөгөө салгасан эгч дахин ирж салгаад тухайн залуучууд яваад өгсөн. Тэгээд би өөрийг аавыг дуудаж хэлээд цагдаад хандсан.

...ыг зодуулах үед нь би байгаагүй. Зодуулчхаад байж байхад нь би таараад хамт явж байхад намайгыг дуудсан байна гэж бодоод зодсон юм шиг байгаан.

Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй уншиж танилцлаа. Уг дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Миний биед учирсан зүүн дээд 1 дүгээр шүдний булгарал, 2 дугаар шүдний хугарал гэмтлийг 165 см өндөртэй, туранхай, бор царайтай, саарал малгайтай, мөн саарал цамцтай залуу учруулсан.

... Тухайн залууг танил хүмүүсээс сургалж байгаад нэг ягаан малгайтай цамцтай, бор царайтай туранхай 175 см орчим өндөртэй 20 орчим насны залууг гэдгийг мэдэж авсан. Мөн хүмүүсээс сураглаж байгаад нэг бичлэг олж авсан. Тухайн бичлэгийг өгнө. гэх хүүхдийг олвол бусад хүүхдийг олох боломжтой. Мөн надад бэртэл учруулсан хүүхдүүдийг харвал би танина.

Би хуулийн дагуу тухайн хэргийг шийдүүлнэ. Мөн одоо эмчилгээ хийлгэж байгаа баримтаа цуглуулж байгаад гаргаж өгнө.” гэсэн мэдүүлэг. /хэргийн 32-33 дахь тал/

 

Насанд хүрээгүй гэрч “ ... Тэгээд би зодуулчхаад ганцаараа явж байтал ойролцоо амьдардаг ах, найзтай 32 дугаар байрны орчим таарсан бөгөөдтай уулзаад хамт явж байтал тэр хүмүүс дахиад хүрч ирээд ахыг чи өмөөрөх гэж ирсэн юм уу гэж хэлээд ах бид хоёрыг газарт унагааж байгаад зодоод эхэлсэн.

... Намайг зодсон тэр 10 орчим хүүхэд л бүгд л зодож учруулсан. Тэр энэ гэж зааж сайн мэдэхгүй байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 20 дахь тал/

 

Насанд хүрээгүй хохирогчоор өгсөн “... ахыг зодсон. Би ямар шалтгааны улмаас тийм асуудал болсныг мэдэхгүй байна. Өмнө нь маргаж байгаагүй, танихгүй хүүхдүүд байсан.

Намайг хэн ямар шалтгааны улмаас цохисон. Уг гэмтлийг хэн надад гэмтэл учруулсан гэдгийг мэдэхгүй байна. ... Надад ямар нэгэн гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 36 дахь тал/

 

Гэрч Х.Мянганбаярын “ ... Тэгээд тэрүүгээд орилоод цааш явахад нь нэг үл таних хар хувцастай, малгай өмссөн, улаан цүнхтэй залууыг нүүрэн тус газар нь нэг удаа цохисон. Тэгээд дахиныг заамдаж аваад цааш түлхэж байгаад хоёр удаа нүүрэн тус газар нь цохиход ард нь байсан төмрөнд тээглэж газар унасан.

Тэгэхээр нь би түүнийг нэг удаа гэдсэн тус газар нь өшиглөсөн. Тэгэхэд хүүхэд шүд нь унасан байна гээд орилоод байсан. Тэгэхэд босч ирээд нөгөө хар хувцастай, малгай өмссөн, улаан цүнхтэй залуу руу шүд уначихлаа шүү дээ хөгшөөн гэхэд тэр залуу одоо би тэгээд яах юм гээд дахин зодолдох гээд дайраад байсан. Тэгээд ах нэг хүүхэд рүү дайрч байхад нөгөө хар хувцастай, малгай өмссөн, улаан цүнхтэй залуу тухайн залууг нь нэг цохиод дахиадыг дахин цохиж байсан. Тэгээд дахиадтай барьцалдаж аваад газар унасан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 38 дахь тал/

 

Гэрч “...ыг гээд зүс таних залуу ирээд намайг заамдаад авсан. Тухайн үед би гартаа нөүтбүүктэй цүнх барьчихсан байсан. Яаж ч чадахгүй байж байтал миний нүүр, толгой хэсэг рүү 2 удаа цохисон.

Тэгээд би газар уначхаад босч ирээд нөгөө гартаа байсан нөүтбүүкийг машины хамар дээр шидэж тавьчхаад байж байтал намайг дахиж заамдсан. Тэгээд бид хоёр заамдалцаад байж байхад хажуунаас, Төрмөнх нартай байсан нэг эрэгтэй намайг хэд хэдэн удаа нүүрэн тус газар цохисон. Тэгээд заамдалцаж байгаад салсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 40-41 дэх тал/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №9233 дугаартай:

“1.2.******* биед зүүн дээд 1-р шүдний булгарал, 2-р шүдний хугарал, буйл хамрын нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

4. Тогтоогдсон гэмтэл нь шинэ гэмтэл байна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулах тул гэмлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэсэн дүгнэлт. /хэргийн 53-54 дэх тал/

 

Шинжээч Э.Баасанжавын “Зүүн дээд 1-р шүдний булгарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Зүүн дээд 2-р шүдний хугарал нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул эмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хамрын нуруунд цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 63-64 дэх тал/

 

Бичлэг бүхий дискэнд үзлэг хийсэн тэмдэглэл. /хэргийн 67-69 дэх тал/

 

Мөрдөгчийн 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол. /хэргийн*******0 дахь тал/

 

*******ийн “...тай хамт дэлгүүр орчхоод ус ундаа аваад сагс тоглох гээд явж байхад таараад дүү нар яадаг болсон юм гээдыг нэг цохисон. Би болио гээд салгахад намайг нэг цохисон. Тэгээд би харж байгаадыг зодож цохисон. Тэгээд салаад явж байгаад дахиныг цохисон. Тэгээд салаад явсан. Тэгээд би буцаж очоодын шүд рүү нь гараараа цохисон. Тэгэхэдын шүд нь уначихсан. Тэгээд над руу ирээд шүд унагаачихлаа гээд ууртай харахаар нь над руу дайрах байх гэж бодоод биыг жийсэн. Тэгээд танихгүй хүн ирээд салцгаасан.

Хосбаярт гэмтэл учруулсан гэм буруугаа ухаарч байгаа. Манай ар гэрын ар гэрийнхэнтэй уулзаж байгаа. Өмнө нь уулзах гэхэдын аав нь байхгүй уулзаж чадаагүй хохирлоо барагдуулна хоорондоо учраа олно гэсэн бодолтой байгаа. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн*******7-79 дэх тал/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний үндсэн эрх, эрх чөлөө болох хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж******* эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч******* эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №9233 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.

Хохирогч О.Хосбаяр нь биедээ учирсан зүүн дээд 1-р шүдний булгарал, 2-р шүдний хугарал, буйл хамрын нуруунд цус хуралт гэмтлийг эмчлүүлэхтэй холбогдон гарсан зардал “Тэргүүндент” шүдний эмнэлгийн “имплант 2 ширхэг нийт 4,500,000 төгрөг, эмчилгээ 500,000 төгрөг” нийт 5,000,000 төгрөгийн  нэхэмжлэл, 30,000 төгрөгийн үйлчилгээний хөлс төлсөн баримт, нийт 5,030,000 төгрөг баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь дээрх хор уршгийг хүлээн зөвшөөрч, нөхөн төлөхөө илэрхийлсэн тул нийт 5,030,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулахаар шийдвэрлэв.

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлөх саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч ******* баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

         

          1. Шүүгдэгч Боржигон овогт******* Жүрмэдлхүндэвийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар *******т оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, ******* баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар *******ээс 5,030,000 төгрөг гаргуулж хохирогч******* олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ