Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 25 өдөр

Дугаар   2022/ШЦТ/1445

 

  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч Р.Мягмардорж,

шүүгдэгч Б.Ү............х нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2208 01676 1271 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1 хавтаст хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Тавт овогт Б............хийн Ү............х, Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймагт 1992 оны 6 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа ажилтай, ам бүл .................................... оршин суух хаягтай, регистрийн дугаар ................................. урьд ял шийтгэл

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 165 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ял оногдуулж, мөн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Ү............х нь 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо ................. буудлын 1 номерын өрөөнд хохирогч Э.С.................рын самсунг А-52 маркийн гар утсыг “утсаар чинь яриад өгье” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч залилан авч 700.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч Б.Ү............х нь 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо ................. буудлын 1 номерын өрөөнд хохирогч Э.С.................рын самсунг А-52 маркийн гар утсыг “утсаар чинь яриад өгье” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч залилан авч 700.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал

-СХДЦГ ЦХ-1 Шуурхай удирдлагын тасгийн PCND 11850884 дугаартай дуудлагын хуудсанд: “...Дуудлага өгсөн....85514779 Дуудлага хүлээн авсан...2022.4.29, 20:51:07 минут...Дуудлагын утга...гар утсаа алдсан гэх...” дуудлагын хуудас (хавтаст хэргийн 5 дахь тал)

-Хохирогч Э.С.................рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 18-р хороонд байх ................. буудлын 1 номерын өрөөнд байхад 16 цагийн миний өрөөнд үл таних эмэгтэй орж ирээд надаас тамхи асуусан тэгээд надаас тамхи авч татаад надаас миний ууж байсан тал пиво надтай хувааж уугаад сууж байсан. Тэгээд би унтаж байгаад сэрсэн чинь нөгөө эмэгтэй миний хажууд сандал дээр сууж байсан. Би 19 цагийн үед гадагш дэлгүүр орж 1 сав 2.5 литрийн хэмжээтэй Сэнгүр пиво авч уусан. Тэгээд сууж байхад нөгөө хүүхэн чинь утсаар хүнтэй яримаар байна гэхээр нь утсаа өгсөн чинь миний утсаар яриад гарч яваад эргэж орж ирээгүй. Би араас нь гарч хайгаад нөгөө эмэгтэйг олоогүй...Цэнхэр өнгөтэй гадуураа хар өнгийн хамгаалалттай кестэй, шилэн наалттай, самсунг галакси А-52 загварын утас байсан. 1.099.000 төгрөгөөр сайн электрониксоос 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдөр авч байсан. Одоо 1.099.000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дахь тал),

-Тэнцэвэр Эстимэйт ХХК-ний 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хөрөнгө үнэлгээний 936 дугаартай тайланд: “...Самсунг А-52 маркийн гар утас...хуучин хэрэглэж байсан...700.000 төгрөг...https://www.unegui.mn/abv/6023497_iaaraltai-khiamd-zarna-mobikomoos-avaad-7-khonozh-bna/...” гэх үнэлгээ (хавтаст хэргийн 16-17 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүгдэгч Б.Ү............хын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна надад ярих зүйл байхгүй...” гэж (хавтаст хэргийн 49-50 дахь тал) мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Ү............х нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

 

1.4.Эрх зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Б.Ү............х нь шунахайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор утсаар яриад өгье гэж бусдыг хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, шүүгдэгч гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Б.Ү............хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Э.С.................рт тэнцвэр эстимэйт ХХК-ний хөрөнгө үнэлгээний тайлангаар 700.000 төгрөгийн хохирол хор уршиг учирсан байна. Иймд шүүгдэгч Б.Ү............хаас 700.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна гэж шүүх үзэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...шүүгдэгч Б.Ү............хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс 700.000 төгрөгийг гаргуулах саналтай гэх дүгнэлтийг...”

Шүүгдэгч Б.Ү............х нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Б.Ү............х нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн эд хөрөнгөгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 26 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 36 дахь тал), хувийн байдлын талаарх баримтууд (хавтаст хэргийн 34 дэх тал),  шийтгэх тогтоолын талаарх баримтууд (хавтаст хэргийн 39-43 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

 

Иймд шүүгдэгч Б.Ү............хыг Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн шүүгдэгчийн хувийн байдал буюу 3 дахь удаа гэмт хэрэгт холбогдсон зэргийг харгалзан улсын яллагчийн зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах талаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.

Түүнчлэн шүүгдэгч Б.Ү............хыг Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дээрх ялын хүрээ хязгаарыг тодорхойлохдоо “...оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих,...” зэргээр тогтоосон байна. Иймд шүүгдэгч Б.Ү............хад оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээ хязгаарыг түүний оршин суугаа Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2208 01676 1271 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь;

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тавт овогт Б............хийн Ү............хыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцсугай,

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ү............хыг ...................... сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ү............хад оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг .........................................нутаг дэвсгэрээс бусад газар явахыг хориглохоор тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Ү............х нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн ирсэн зүйл үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

6.  Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.МӨНХЗУЛ