Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 964

 

2019            9             26                                             2019/ДШМ/964

Ц.Б, Ц.Э, У.Б, Э.Э нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Мөнхгэрэл,

шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Б.Тэнгис,

шүүгдэгч Ц.Э, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт, Р.Оюунцэцэг,

шүүгдэгч У.Бтүүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Б.Бат-Ерөөлт,

шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч Ж.Батбаяр,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулж,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 2019/ШЦТ/1144 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Э, түүний өмгөөлөгч Р.Оюунцэцэг, шүүгдэгч У.БЭ.Э нарын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Ж.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ц.Б, Ц.Э, У.Б, Э.Э нарт холбогдох эрүүгийн 1702000610021 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Мөнхөд овгийн Ц.Б, 1993 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, хойд эцэг, дүү нарын хамт .......................... оршин суух бүртгэлтэй,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 405 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, шүүхийн тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 421 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 34 дугаартай захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 4 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлж, 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 5 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 16 хоногийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд нийцүүлэн хасаж ялаас чөлөөлсөн, /РД: .............../,

2. Тайжууд овгийн У.Б 1990 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын харилцаа, худалдааны менежмент мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ..................................... оршин суух бүртгэлтэй,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 405 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 273 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 435 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон, /РД: ................/,

3. Баянхулж овгийн Э.Э, 1988 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, рекламны дизайнер мэргэжилтэй, “Эх орон” телевизэд найруулагч ажилтай гэх, ам бүл 3, эх, дүүгийн хамт ..................................... оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ...................../,

4. Сутай овгийн Ц.Э, 1986 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт .................................... оршин суух бүртгэлтэй,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, ялын хугацаа дуусч суллагдсан, /РД: ...................../;

1. Ц.Б нь 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай уутны хамт 0.6 грамм мөс гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан,

Мөн 2018 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Дүнжингарав хотхон орчим 27-00 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай уутны хамт 0.65 грамм, биедээ 9.18 грамм мөс гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан,

2. У.Б нь Э.Э тай гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэж, гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдан төлөвлөж, зохион байгуулан 2018 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр БНХАУ-н нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай уутны хамт 25.83 грамм мөс гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, уг бодисоо 2018 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав хотхон хүртэл тээвэрлэсэн,

Мөн 2018 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Дүнжингарав хотхон орчим 27-00 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай уутны хамт 13.3 грамм мөс гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, биедээ хадгалсан,

3. Э.Э нь У.Б гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэж, гэмт хэргийг өөрөө гүйцэтгэн 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр БНХАУ-ын нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай уутны хамт 25.83 грамм мөс гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, уг бодисоо 2018 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав хотхон хүртэл тээвэрлэсэн,

 Мөн өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав хотхон орчим НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай уутны хамт 2.7 грамм мөс гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, биедээ хадгалсан,

4. Ц.Э нь 2018 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав хотхоны орчим өөрийн цүнхэндээ НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай уутны хамт 13.03 грамм каннабис гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Ц.Бий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, У.Бүйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Э.Эүйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, Ц.Э үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: У.Б БНХАУ-ын нутаг дэвсгэрт, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, гэмт хэргийг санаачлан удирдан төлөвлөж зохион байгуулж, бусадтай хамтран үйлдсэн гэм буруутайд, Э.Э БНХАУ-ын нутаг дэвсгэрт, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг өөрөө гүйцэтгэн, бусадтай хамтран үйлдсэн гэм буруутайд, Ц.Бийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Ц.Э хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Э.Э Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, У.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Ц.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Ц.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт ялыг 7 жилийн хугацаагаар хорих ялаар, У.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт ялыг 7 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бий цагдан хоригдсон 180 хоног, У.Б 29 хоног, Э.Э 61 хоногийг тус бүрийн эдлэх ялд оруулан тооцох,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, 1.4 дэх заалтад зааснаар Т.Цэрэндэлгэрийн эзэмшлийн 27-00 УБГ улсын дугаартай “Benz 140” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож хууль ёсны өмчлөгч, эзэмшигчид буцаан олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 200.000 төгрөг, хуйлсан 50 төгрөг 1 ширхэгийг улсын орлого болгуулахаар Монгол банкинд шилжүүлж, Э.ЭЕ1349619 дугаартай гадаад паспортыг буцаан олгож, мөрдөн байцаалтын ажиллагааг бэхжүүлсэн 5 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн №1 гэж дугаарласан 17.5 см урттай өнгөгүй гуурс шургуулж холбосон, дотор хэсэг нь цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн гаанс мэт зүйл, №2 гэж дугаарласан 20 см урттай цэнхэр өнгийн соруул мэт зүйл, 23 см урттай ногоон өнгийн судалтай соруул мэт зүйл 2 ширхэг, №8 гэж дугаарласан зиплок түгжээ бүхий уутны хамт 0.5 грамм өвс мэт цагаан өнгийн тунгалаг талстлаг зүйл, “Parlament” гэсэн бичиглэл бүхий хайрцагтай 27 ширхэг зиплок түгжээ бүхий уут, “Pocket scale” гэсэн бичиглэл бүхий хар өнгийн жижиг жин, №7 гэж дугаарласан хар өнгийн хатаасан нунтаг ургамал мэт зүйл 11.4 грамм, Ц.Бий биед хийсэн үзлэгээр хураан авсан №1 гэж дугаарласан зиплок түгжээ бүхий ууттай цагаан өнгийн талстлаг хэлбэртэй мөс мэт зүйл 8.6 грамм, Э.Эбиед хийсэн үзлэгээр хураан авсан №2 дугаарласан зиплок түгжээ бүхий ууттай цагаан өнгийн талстлаг хэлбэртэй мөс мэт зүйл 2.4 грамм, У.Ббиед хийсэн үзлэгээр хураан авсан №3 гэж  дугаарласан зиплок түгжээ бүхий ууттай цагаан өнгийн талстлаг хэлбэртэй мөс мэт зүйл 11.9 грамм, Ц.Эбиед хийсэн үзлэгээр хураан авсан №8 гэж дугаарласан оройн хэсгийг хагалсан “лидокайн” гэсэн бичиглэл бүхий тарианы усны шил, бүтэн шил, сав нь гэмтэлгүй лидокайн гэсэн бичиглэл бүхий тарианы ус зэргийг устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлж, шүүгдэгч Э.Э, У.БЦ.Б, Ц.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга  хэмжээ авч, тэдний эдлэх ялыг 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би эхнэр, 2 хүүхдийн хамт хөлсний байранд амьдардаг. Би үйлдсэн гэмт хэрэгтээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч маш их гэмшиж харамсаж байна. Амьдралыг маань харгалзан үзэж ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ц.Эөмгөөлөгч Р.Оюунцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх нь Ц.Эд ял оногдуулахдаа түүний хувийн байдал, хэрэгт оролцсон байдал зэрэг хөнгөрүүлж үзэх нөхцөл байдлуудыг харгалзаж үзэлгүй хүнд ял оногдуулсан гэж үзэж байна. Ц.Э нь мөрдөн байцаалтын шатанд анхнаасаа өөрт холбогдох хэргийн талаар үнэн зөв тогтвортой мэдүүлж одоо хоригдож байх хугацаандаа маш их зүйл ухааран чин санаанаасаа гэмшиж байгаа. Тэрээр ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт хөгшин настай эхийгээ асран хамгаалдаг түшиг тулгуур нь бөгөөд үр хүүхдээ асран хүмүүжүүлдэг сайн эцэг юм. Миний үйлчлүүлэгч нь хэдийгээр урьд тухайн гэмт хэрэгт холбогдсон ч сая хоригдох явцдаа гэм буруугаа чин санаанаас ухааран цаашид энэ төрлийн гэмт хэрэгт холбогдохгүй байхаа амлаж байгаа болно. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бусдад учруулсан хохирол төлбөргүй, хувийн байдлыг харгалзан үзэж шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан үндэслэлээр Ц.Эд холбогдох хэргийн оролцоо нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулсан ялыг хөнгөлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч У.Бөмгөөлөгч Ш.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүхэд шилжүүлсэн уг хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, мөн хуулийн 32.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9, 1.10, мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13, 6.15-д тус тус заасныг зөрчсөн эсэх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байх тул өмнө шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт шийдвэрлэлгүй орхисон захирамжийн дагуу дээрх ажиллагааг гүйцэтгүүлэх шаардлагатай эсэхэд шүүх дүгнэлт гаргах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэх үндэслэл байгаа эсэхийг шийдвэрлүүлэхээр доорхи  үндэслэлийг гаргаж байна. Прокуророос яллах дүгнэлтийг гол нотлох баримт болгож Э.Э сэжигтнээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар авсан байна. Мөн дээрх мэдүүлгээр бусад яллагдагч нарын үйлдлийг давхар нотолсон гэж үзсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж заасан. Өмгөөлөгчийн зүгээс мөрдөгч, прокурор нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13-т заасан нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн, хууль зөрчсөн нотлох баримтыг үндэслэж хэргийг шүүхэд шилжүүлсэн гэж үзэж байна. Үүнд:

Э.Э сэжигтнээр өгсөн мэдүүлгийг үндэслэж У.Бболон бусад холбогдогч нарын гэм буруугийн байдлыг прокуророос нотолж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д “хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн нэг нь өмгөөлөгчтэй байгаа бол бусад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч өмгөөлөгчтэй оролцоно” гэж, 1.4 дүгээр зүйлийн 1.30-д “шөнийн цаг гэж тухайн өдрийн 22.00 цагаас дараа өдрийн 06.00 цаг хүртэл хугацааг”, 5 дугаар зүйлийн 1.2-д “хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтад хориглох зүйл”, “мөрдөн шалгах ажиллагааг хойшлуулшгүй тохиолдол, эсхүл нууцаар явуулахаас бусад тохиолдолд шөнийн цагаар явуулах”-ыг хориглоно гэснийг зөрчиж мэдүүлэг авсан гэж үзнэ.

Тухайлбал, мөрдөгч С.Отгонням нь Э.Эас сэжигтнээр мэдүүлэг авахдаа Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн 414 тоот өрөөнд 2018 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр шөнийн 22 цаг 25 минутаас 23 цаг 30 минутын хооронд байцаалт авч хууль зөрчжээ.

Мөн Ц.Бийг сэжигтнээр байцаахдаа шөнийн 00.45 минутаас 01.58 минут, У.Б23.47 минутаас 23.58 минут, Ц.Э00.40 минутаас 00.45 минутанд тус тус байцаалт авч хууль зөрчсөн байна. Хууль зөрчсөн байцаалтуудыг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан харилцан эсрэг сонирхолтой сэжигтэн нарыг өмгөөлөгч авах эрхээр нь хангаагүй, сэжигтэн нарын мэдүүлэг өгөх чадваргүй байдлыг мэдсээр байж байцаалт авсан.

Сэжигтнээр байцаалт авахаас өмнө Э.Э, У.БЦ.Б, Ц.Э нараас тус тус биологийн дээж авч шинжлэхэд мансууруулах сэтгэцэд нөлөөт бодит хэрэглэсэн гэж гарсан.

Сэжигтэн Ц.Б “өмгөөлөгч авна, мэдүүлэг өгөх чадваргүй байна, яагаад гэвэл би цагдаад баригдахаасаа өмнө Б, Э, Э нартай мөс гэх мансууруулах бодис хэрэглэсэн тул ухаан санаа орж гараад байна” гэсэн мэдүүлэг авагдсан. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т зааснаар дээрх сэжигтнээр өгсөн мэдүүлгийг хууль зөрчиж авсан байх тул нотлох баримтаар тооцохгүй байх үндэслэлтэй байна.

Прокурорын яллах дүгнэлтэд У.Б гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлийг нотлох баримтаар оруулсан. Уг тэмдэглэлд нэр бүхий хүмүүс, утасны дугаараас хоорондоо бичсэн үгэн мессеж байх бөгөөд хар тамхи худалдаалах, бэлтгэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, илгээх, худалдахтай холбоотой ямар ч үг, өгүүлбэр байхгүй, эх сурвалж тодорхойгүй.

Э.Э нь БНХАУ руу камер засуулах шаардлагатай тул засуулахаар явсан тухай мөрдөн байцаалтын шатанд мэдүүлдэг. Э.Э утсанд үзлэг хийж хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл байх бөгөөд уг тэмдэглэлд d.ookoo  гэх хүнтэй we chat-aaр 2018 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр харилцан үгэн мессеж бичсэн байх ба “Э.Э харин буцах гээд машин тэрэг яахуу гээд байж байна. Камерийн нэг юм засуулах гээд” гэсэн харилцан бичгээр авагдсан байна. Дээрх баримтаар БНХАУ-аас хориглосон бараа хууль бусаар нэвтрүүлэх санаа зорилго байгаагүйг шууд нотолж байна.

Э.Э, У.Б нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн” гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг бөгөөд прокуророос хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2, 18.5 дугаар зүйлд заасан зүйл ангиар шалгаж нотолсон, нотлогдсон зүйл байхгүй учир хэргийг хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү.

Иймд шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, дээрх зөрчлийг арилгуулахаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Э.Э өмгөөлөгч Ж.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Тухайн бодисыг худалдаалах зорилгоор тээвэрлэсэн, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх баримт хавтас хэрэгт авагдаагүй. Ямар хүнд зарах гэж байсан бэ гэх баримт мөн байхгүй. Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэнтэй холбоотой хил гаалийн ажилтны гэрчээр авагдсан мэдүүлэг байхгүй байхад прокурор ямар үндэслэлээр хүндрүүлж ял шийтгэл оногдуулж байгааг ойлгохгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, хэсгийг хүлээн зөвшөөрч байна. Ш.М өмгөөлөгчтэй санал нэг байна. ...” гэв.

Шүүгдэгч Ц.Бий өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлууд энэ хэргийн хувьд бүрэн тогтоогдоогүй бөгөөд нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай гэж үзэж байна. Ц.Б ийг үргэлжилсэн хоёр үйлдлээр гэм буруутайд тооцож 3 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Ц.Б ийг 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 0.6 грамм мөс, мөн 2018 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Дүнжингарав хотхон орчим 27-00 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай уутны хамт 0.65 грамм, биедээ 9.18 грамм мөс гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан гэх үйлдлээр гэм буруутайд тооцсон. Цагдаагийн Ерөнхий газрын мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодистой тэмцэх газарт нэгжлэг хийсний дараа ойролцоо 25-30 см-ийн зайд унасан байсан мөсийг Ц.Б ий мөс гэж үзсэн. Энэ талаар гэрч Б, С нар мэдүүлсэн байдаг. Эрүүгийн төлөөлөгч нар Ц.Б ийг тухайн цаг хугацаанд баригдахдаа өмсөж байсан хувцас болох хар өнгийн бэлтгэлийн өмд, цамцанд үзлэг хийсэн байдаг. Мөрдөн байцаах газарт хувцсыг тайлуулж дахин шалгалт нэгжлэг хийхдээ тухайн мөсийг биенээсээ гаргаж шидсэн байна гэж давхар буруутгасан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх, гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал болсон. Энэ эргэлзээ бүхий байдлыг онцгой анхаарч үзнэ үү. Ц.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Ц.Бий хувьд ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал харагдаж байгаа тул үүнийг анхаарч үзнэ үү. ...” гэв.

Шүүгдэгч Ц.Э өмгөөлөгч Н.Намжилцогт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Р.Оюунцэцэг өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Ц.Ээс өвс гарсан бөгөөд мөс гараагүй. Ц.Э мөстэй хүмүүс дээр очоод баригдсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцаас эхлэн хэргийн бодит байдлыг тогтооход ямар нэгэн саад учруулаагүй, өөрөө сайн дураараа өвсөө гаргаж өгсөн. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Анхан шатны шүүхээс өмгөөлөгч би тэнсэн харгалзаж өгөх хүсэлтийг гаргаж байсан. Энэ зүйл анги нь тэнсэх боломжтой. Ялыг ялгамжтай оногдуулж өгөх хүсэлтийг мөн гаргасан. Анхан шатны шүүхээс ял оногдуулахдаа яллах байр суурийг барьж ял оногдуулсан гэж үзэж байна. Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал тохиолдлын шинж чанартай байсан. Энэ гэмт хэрэгт Ц.Э тухайн бодисыг хайж олж, түүнийгээ бусдад өгсөн асуудал байхгүй. Үүнийг мөн харгалзан үзнэ үү. Түүний хувийн байдал нь өрхийн тэргүүн, хоёр хүүхэдтэй зэрэг нөхцөл байдлыг харгалзан 1 жилийн хорих ялыг анхан шатны шүүх оногдуулж болох байсан. Эрүүгийн хариуцлагын зорилго нь ял оногдуулахаас гадна нийгэмшүүлэхэд оршино. 1 жилийн хорих ял оногдуулбал бүрэн дүүрэн хангаж байна гэж үзэх байсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Ц.Эд 1 жилийн хорих ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч У.Б өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хууль хэрэглээний хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй нотлох баримтууд хавтас хэрэгт цугларсан гэж харагдаж байна. Монгол Улсын хилээр хууль бусаар оруулж ирсэн, 2018 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Дүнжингарав хотхон хүртэл тээвэрлэсэн гэдэг боловч тээвэрлэлт гэх шинжийг буруу хэрэглэсэн. Учир нь, Авто тээврийн тухай хуулийн 9.1 зүйлд зааснаар тээвэрлэлт гэдэг нь ачаа барааг хүргэх, ачих, буулгах үйлдлээр хийж байгаа бараа ажил үйлчилгээг хэлдэг. Тээвэрлэнэ гэдэг нь тухайн эд зүйлийг тээврийн хэрэгслээр биедээ авч яваад нэг цэгээс нөгөөд хүрэхийг тээвэрлэсэн гэж үзэх үндэслэлгүй. Автобусаар оруулж ирсэн бол тээвэрлэсэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд биедээ авч явсан буюу хадгалсан шинжид хамаарна. Ажил үйлчилгээний гол шинжийг агуулсан ачих, буулгах үйлчилгээг тээвэрлэлт гэж үзнэ. Энэ төрлийн гэмт хэрэгт халаасандаа авч яваад  машинд сууж яваад нэг цэгээс нөгөө цэгт буугаад явахыг тээвэрлэлт гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх нэг ч нотлох баримт байхгүй гэдэгтэй санал нэг байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Монгол Улсын хилээр орсон, гарсан лавлагааг үндэслэн Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гэж дүгнэсэн. Лавлагаа нь тухайн бодисыг Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гэж үзэх нотлох баримт биш юм. Бусад нотлох баримтаар буюу хил гаалийн ажилчдын мэдүүлэг, хилээр нэвтрүүлсэн гэдгийг харсан гэрчийн мэдүүлэг зэргээр нотлох баримтын эх сурвалжийг энэ хэрэгт аваагүй атлаа Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй. Мөн мөсийг хэрэглэх, биедээ авч явах, борлуулах гэж байгаа зорилгыг тогтоосон нотлох баримт биш. Гэмт хэргийн зорилго нь тухайн хүний хүрэхийг эрмэлзэж байгаа үр дүн юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлд зааснаар заавал нотлогдох зүйл нь гэмт хэрэг үйлдсэн сэдэлт зорилго байх ёстой. Мансуурсан хүнээс авсан мэдүүлэг буюу сэжигтнээр өгсөн мэдүүлгийг прокурор яллах дүгнэлтийн үндэслэлээ болгосон бөгөөд шүүх үүнд дүгнэлт хийгээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт прокурорын зөвшөөрөлгүйгээр мөрдөн шалгах ажиллагаа явуулах үндэслэл журмыг тодорхой заасан. Энэ мөрдөн шалгах ажиллагааг явуулахдаа 24 цагийн дотор тайлбар баримтын хамт прокурорт хүргүүлж, прокурор түүнийг 24 цагийн дотор хянан хүчинтэйд тооцох эсхүл хүчингүй болгох процессыг заасан. Гэтэл хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд мансуурсан хүнээс мэдүүлэг авч, үзлэг нэгжлэг хийсэн. Сэжигтний мэдүүлгийг нотлох баримтын эх сурвалж болгосон бөгөөд эх сурвалжийг цуглуулахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн. Иймд гэмт хэргийн зорилго, сэдэлтийг хуульд заасан журмын дагуу тогтоож, дүгнэлт хийж эцэслэн шийдвэрлэх хэрэгтэй. Энэ гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, нийгмийн эсрэг гэмт хэрэг гэдгийг хүлээн зөвшөөрнө. ...” гэв.

Шүүгдэгч Ц.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 0.6 грамм мөс минийх биш. Баатар гэх гэрчийн мэдүүлгийг үндэслэн надаас байцаалт авсан. Би Баатар гэх хүнд хар тамхи зараагүй. Иймд 2018 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн үйлдлийг дахин шалгуулах хүсэлтэй байна. ...” гэв.

Шүүгдэгч У.Бтус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний согтуу, айсандаа өгсөн мэдүүлгийг үндэслэж надад хоёр зүйл, хэсэгт холбогдуулан ял сонсгосон. Хил гаалийн камерын бичлэг, хоолны газрын камерын бичлэг, утасны харилцан яриа, “We chat” зэргийг үндэслэсэн. Эдгээр нь ямар ч хамааралгүй баримтууд тул хэргийг дахин шалгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Э.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Хөх хот руу камерын дуран засварлуулах зорилготой явсан. 2018 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Замын-Үүд суманд ирж таньдаг ахаасаа цагаан хавтастай бичиг баримт авсан. Намайг хот руу авч очоод өгчих гэж хэлсэн. Замдаа би дотор нь хар тамхи байж магадгүй гэж бодоод задлаад үзтэл хар тамхи байсан. Замын-Үүдээс машинд сууж явж байхад хамт явж байсан хүмүүс намайг хятад архиар дайлсан бөгөөд би нилээн согтуу буюу бараг л тасарсан байсан. Би хотод ирээд найз У.Бхамт жолоочдоо дутуу мөнгө өгсөн учраас үлдэгдэл мөнгөө өгөхөөр Дүнжингаравт дуудаж уулзсан. Ц.Б, У.Б машинд орж суугаад түүнээс хойш юу болсныг мэдэхгүй нэг мэдэхэд согтуу ухаан балартсан, мэдүүлэг өгсөн байсан. Мэдүүлэг өгснөө тухайн үедээ мэдээгүй. Монгол Улсын хилээр хар тамхи нэвтрүүлж зарж борлуулах зорилготой байсан гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байна. Би өөрийн ажил мэргэжлээр хангалттай мөнгө олдог. Би хар тамхи хэрэглэсэн нь үнэн. ...” гэв.

Прокурор С.Мөнхгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Дээрх шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон. Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдалд тохирсон ял шийтгэл оногдуулсан. Энэ нь хууль зүйн үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналыг гаргаж байна. Шүүгдэгч нараас мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгийг дан ганц нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй. Яллагдагч нарын бие биенээ нотолж мэдүүлсэн мэдүүлэг нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож тогтоогдсон. Өмгөөлөгч, шүүгдэгч нараас дан ганц мэдүүлэгт үндэслэж яллах дүгнэлт үйлдсэн гэдэг нь дээрх байдлаар үгүйсгэгдэж байна. Мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн. Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг буюу мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь улсын хэмжээнд анхаарал татсан асуудал юм. Шүүгдэгч нарын биедээ хадгалсан, тээвэрлэсэн бодисын хэмжээ нь өндөр дүнтэй. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан ял шийтгэлийг хөнгөрүүлэх асуудал яригдах боломжгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Ц.Б, У.Б Э.Э, Ц.Э нарт холбогдох хэрэгт, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Хавтас хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судлахад:

1. Ц.Б нь 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай уутны хамт 0.6 грамм мөс гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан,

Мөн 2018 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Дүнжингарав хотхон орчим 27-00 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай уутны хамт 0.65 грамм, биедээ 9.18 грамм мөс гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан,

2. У.Бнь Э.Этай гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэж, гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдан төлөвлөж, зохион байгуулан 2018 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр БНХАУ-н нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай уутны хамт 25.83 грамм мөс гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, уг бодисоо 2018 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав хотхон хүртэл тээвэрлэсэн,

Мөн 2018 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Дүнжингарав хотхон орчим 27-00 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай уутны хамт 13.3 грамм мөс гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, биедээ хадгалсан,

3. Э.Э нь У.Б гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэж, гэмт хэргийг өөрөө гүйцэтгэн 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр БНХАУ-ын нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай уутны хамт 25.83 грамм мөс гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, уг бодисоо 2018 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав хотхон хүртэл тээвэрлэсэн,

 Мөн өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав хотхон орчим НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай уутны хамт 2.7 грамм мөс гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, биедээ хадгалсан,

4. Ц.Э нь 2018 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав хотхоны орчим өөрийн цүнхэндээ НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай уутны хамт 13.03 грамм каннабис гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

Э.Эсэжигтнээр өгсөн “... Надад мөнгөний хэрэг гараад явж байхад Б,таараад өөрт тохиолдсон асуудлаа хэлэхэд Б,бас өрөнд орсон мөнгөний хэрэгтэй байна, гэхдээ мөнгө олох нэг арга байна. Хятад улс руу яваад хар тамхи авч ирээд өгөх юм бол чамд 2.000.000-3.000.000 төгрөг өгье гэсэн юм. Тэгээд би яах ч аргагүй байсан тул түүний саналыг хүлээн зөвшөөрч, Билгүүнээр хаана очиж, хэнээс хар тамхи авах гээд бүх зүйлийг заалгуулан замын унааны мөнгө аваад 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр БНХАУ руу мөс гэх мансууруулах бодис худалдан авч, ашиг олох зорилготой Монгол Улсын хилээр оруулж ирэхээр явсан. Б,надад Хөх хотод очоод энэ хүнтэй холбоо бариарай гээд нэг хүний We chat хаяг өгсөн. Тэгээд би 4 дүгээр сарын 28-ны өдөр Хөх хотод очоод We chat-аар нөгөө хүний хаяг руу мессеж бичиж өөрийн байгаа хаягаа зааж өгөхөд нэг эмэгтэй хүн ирээд намайг өөр газар дагуулж аваачаад Билгүүнээс мөнгө шилжүүлэхийг хүлээж байна, мөнгө шилжиж ирвэл чи юмаа аваад яваарай гэсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа нөгөө эмэгтэй надад эмэгтэй хүний ариун цэврийн хэрэгсэлд боочихсон 2 хэсэг зүйл өгөхөөр нь аваад халаасандаа хийсэн. Би Эрээнд ирээд буудалд ороод нөгөө эмэгтэйн өгсөн ариун цэврийн хэрэгсэлтэй, 2 хэсэг зүйлийг задлахад дотор талаас нь гялгар ууттай, 2 хэсэг мөс гэх мансууруулах бодис байсныг зургийг нь дараад Билгүүний We chat-руу явуулсан.

Тэгээд мансууруулах бодисоо өмсөж явсан куртикнийхээ энгэрийн халаасанд хийгээд 4 дүгээр сарын 29-ний өдрийн 10 цагийн үед Монгол Улсын хилээр орж ирсэн. Замын-Үүдэд орж ирээд автовокзалаас хот явна гэсэн таксинд сууж Улаанбаатар хотод 19 цаг өнгөрч байхад ирээд Дүнжингарав захын авто зогсоол дээр Б,Б,Э нартай уулзаж Б, автомашинд суухад голын хайрцаг дээр нь жижиг гар жин байсан. Б,нөгөө юмаа үүн дээр гаргаж ирээд тавьчих гэхээр нь гаргаж тавьж жинлээд, хоорондоо ярилцаж байгаад мөсөө хуваагаад авцгаасан. Тэгээд бид 4 миний авч ирсэн мөсний чанарыг шалгах санаатай нэг нэг удаа хэрэглэж үзээд Б,надад чиний ашиг шүү гээд гялгар ууттай багахан хэмжээний мөс өгсөн. ...” гэх /3хх-204-205/, Ц.Эгэрчээр өгсөн /3хх-122-125/ мэдүүлгүүд,

Нууц ажиллагааны магадлагаа /5хх-131-135/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-14-22, 2хх-151-160/,

2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Ц.Бий биед үзлэг хийсэн “...  хувцсыг зогсож буй газрынх нь хажууд 25 см зайд байх цаасан хайрцаг дээр тайлуулж, тавиулсан бөгөөд буцаан өмсгөх үед уг хайрцагны урд хэсэгт, 10 см зайд 8*6 см хэмжээтэй зип лок түгжээ бүхий уут байх ба дотор нь цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл байна. Уг зүйлийг гар жин дээр жинлэхэд уутны хамт 0.6 грамм байх бөгөөд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илрүүлэх багажаар шалгахад сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламж илэрсэн. ...” гэх тэмдэглэл /1хх-22-29/,

2018 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр У.Б биед үзлэг хийсэн “... Миний өмсөж яваа куртикны зүүн талын гарны гадна хэсгийн цахилгаантай халаасанд ойролцоогоор 12-13 грамм мөс гэх мансууруулах бодис байгаа, түүнээс өөр хууль бус зүйл байхгүй гэж хэлээд өөрөө үзлэгийн үед сайн дураараа гаргаж өгсөн зиплок түгжээ бүхий гялгар ууттай цагаан өнгийн мөс мэт зүйлийг цахилгаан жин дээр жигнэхэд гялгар уутны хамт 13.3 грамм жинтэй байв. ...” гэх тэмдэглэл /2хх-163-168/,

2018 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Ц.Б ий биед үзлэг хийсэн “... өмсөж явсан ногоон өнгийн, малгайтай цамцны зүүн талын халааснаас 8*5 см хэмжээтэй зиплок түгжээ бүхий ууттай цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл байх ба уг зүйлийг албаны гар жин дээр жинлэхэд 9.18 грамм байх бөгөөд мөс мэт зүйлийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис илрүүлэх багажаар шалгахад метамфетамины агууламж илэрсэн ...” гэх тэмдэглэл /2хх-184-194/,

2018 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Ц.Э биед үзлэг хийсэн “... куртикны баруун талын халааснаас хуйлсан 50 төгрөгийн дэвсгэрт, Лидокайн гэсэн бичиглэл бүхий дотор хэсэг нь доод хэсгээрээ хүрэн өнгийн зүйлээр, дээд хэсгээрэ цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон, орой хэсгийг хагалсан тарианы усны шил, Лидокайн гэсэн бичиглэл бүхий дотроо өнгөгүй шингэнтэй тарианы ус бүтэн шил гаргаж ирснийг хураан авлаа. ...” гэх тэмдэглэл /2хх-199-204/,

 2018 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Э.Эбиед үзлэг хийсэн “... миний өмсөж яваа куртикны зүүн талын дотор халаасанд мөс гэх мансууруулах бодис байгаа гээд мөс мэт тунгалаг зүйлтэй гялгар ууттай зүйл гаргаж ирснийг албаны гар жин дээр жинлэж үзэхэд 2.7 грамм зааж байв. ...” гэх тэмдэглэл /2хх-216-219/,

хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /2хх-164-165, 192-194, 205-208, 219-220/,

гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-43-45, 2хх-169-179, 196-197, 221-224, 240-241/,

эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл /1хх-59-65/,

эд зүйлийн үнэлгээ /1хх-70/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1хх-129, 2хх-106-107/,

гадаад паспортанд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-229-231/,

эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2хх-99-105/,

Хил хамгаалах ерөнхий газрын лавлагааны хариу /4хх-59/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 9181 дугаартай “... Шинжилгээнд ирүүлсэн №1 гэж дугаарласан гялгар ууттай 17.5 см урттай, өнгөгүй гуурс, №1 гэж дугаарласан гялгар ууттай дотор хэсэг нь цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн гаанс, №2 гэж дугаарласан гялгар ууттай цэнхэр өнгийн судалтай соруул мэт зүйл 3 ширхэг, №2 гэж дугаарласан ногоон өнгийн судалтай соруул мэт зүйл 2 ширхэг, №8 гэж дугаарласан гялгар ууттай тунгалаг мөс мэт зүйлд метамфетамины агууламж илэрсэн. ...” гэх дүгнэлт /1хх-151-153/,    

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 4832 дугаартай “У.БЦ.Б гэж хаягласан шээсний дээж тус бүрээс метамфетамин илэрсэн. Э.Э, Ц.Э гэж хаягласан шээсний дээж тус бүрээс метамфетамин, тетрагидроканнабинол илэрсэн. ...” гэх дүгнэлт /3хх-146/,   

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 4833 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн №7 дугаартай ургамал мэт зүйлд дельта-9 тетрагидроканнабинолын агууламж илрэв. Шинжилгээнд ирүүлсэн №1, №2, №3, №6, №8 гэсэн дугаартай хуйлсан байдалтай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, үзүүр хэсэг нь хагархай лидокайн гэсэн бичигтэй тарианы шил зэрэгт тус тус метамфетамины агууламж илрэв. ...” гэх дүгнэлт /3хх-151-156/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, шүүхээс үнэлэлт дүгнэлт өгөх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Прокуророос Ц.Бий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, У.Бүйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Э.Эүйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, Ц.Эүйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгч нарын гэм бурууд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, У.ББНХАУ-ын нутаг дэвсгэрт, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, гэмт хэргийг санаачлан удирдан төлөвлөж зохион байгуулж, бусадтай хамтран үйлдсэн гэм буруутайд, Э.ЭБНХАУ-ын нутаг дэвсгэрт хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг өөрөө гүйцэтгэн, бусадтай хамтран үйлдсэн гэм буруутайд, Ц.Бийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Ц.Эхориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Түүнчлэн, анхан шатны шүүхээс Э.Э, У.Бнарыг нийт 7 жилийн хугацаагаар хорих ялаар, Ц.Бийг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Ц.Э2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Шүүгдэгч Ц.Б, У.БЦ.Э нар урьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байсан атлаа гэм буруудаа дүгнэлт хийлгүй дахин гэмт хэрэгт үйлдсэн, Э.Э нь уг гэмт хэргийг гардан гүйцэтгэж, Монгол Улсын хилээр мансууруулах бодис хууль бусаар нэвтрүүлсэн зэрэг нөхцөл байдлаас үзэхэд шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй болжээ.  

Шүүгдэгч У.Б өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, шүүгдэгч Э.Эөмгөөлөгч Ж.Батбаяр нар “... Э.Эас шөнийн цагаар, мансуурсан байх үед нь мэдүүлэг авсан, шөнийн цагаар мэдүүлэг авахдаа эсрэг ашиг сонирхолтой сэжигтэн нарыг өмгөөлөгч авах эрхээр хангаагүй зэргээр хууль зөрчсөн тул хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцааж өгнө үү. ...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан.

Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдэж байхад нь илрүүлж, баривчилсан байх ба тухайн нөхцөлд хойшлуулшгүй тохиолдол бий болсон байна.

Иймээс мөрдөгч тогтоол үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 31.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “гэмт хэрэг үйлдэж байх үед, эсхүл үйлдсэн дор нь барьсан”, 1.2-т “энэ хуульд заасан хойшлуулшгүй тохиолдолд” гэсэн заалтын дагуу сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан нь хууль зөрчөөгүй байна.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Мөрдөгч сэжигтнийг баривчилснаас хойш 6 цагийн дотор түүний хувийн байдлыг тогтоох, мэдүүлэг авах ажиллагааг явуулна.” гэж зааснаар сэжигтний мэдүүлэг авсан нь үндэслэлтэй болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт “Энэ хуульд заасан хойшлуулшгүй, эсхүл тухайн хүн хүсэлт гаргаснаас бусад тохиолдолд шөнийн цагаар мэдүүлэг авахыг хориглоно.” гэж заасан.

Өөрөөр хэлбэл, хойшлуулшгүй ажиллагааны явцад шөнийн цагаар мэдүүлэг авахыг хуулиар зөвшөөрсөн тул Ц.Б, У.БЭ.Э, Ц.Э нарыг хойшлуулшгүйгээр баривчилж, шөнийн цагаар мэдүүлэг авсныг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.11 дүгээр зүйлд зааснаар мөрдөгч баривчлагдсан сэжигтнээс мэдүүлэг авахын өмнө түүнд ямар хэрэгт холбогдуулан мэдүүлэг авч байгаа талаар танилцуулж, эрхийг нь тайлбарласан байх ба сэжигтэн нараас “өмгөөлөгч авах, одоо мэдүүлэг өгөх” талаар асуухад сэжигтэн Ц.Б, У.БЦ.Э нар нь “мэдүүлэг өгөхгүй, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө” гэдгээ илэрхийлж, мэдүүлэг өгөхөөс татгалзсан, харин сэжигтэн Э.Э нь “би өмгөөлөгч авна, одоо мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй” гэснээр түүнээс мэдүүлэг авчээ.

Энэ тохиолдолд шүүгдэгч нарын хувьд хэргийн талаар эсрэг ашиг сонирхолтой гэх нөхцөл байдлыг тогтоох боломжгүй, Э.Эас мэдүүлэг авах ажиллагаанд зайлшгүй өмгөөлөгч оролцуулах нөхцөл байдал үүсээгүй байна.

Нөгөөтэйгүүр, сэжигтэн Э.Эмэдүүлэг өгсөн нь түүний сайн дурын үндсэн дээр хийгдсэн, тэрээр өөрөө мэдүүлэг өгөх эрхтэй тул өмгөөлөгч нарын гомдолд дурдсанаар мэдүүлэг авах ёсгүй байсан гэдэг асуудлыг хүлээн авах үндэслэлгүй юм.

Мөн мансуурсан, согтуурсан хүнээс мэдүүлэг авахыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хориглоогүй бөгөөд мансуурсан байдал нь тухайн мэдүүлгийн нотолгооны ач холбогдлыг бусад нотлох баримттай харьцуулан шинжлэн судлах замаар тогтоох тул хуулиар хориглосон хууль бус нотлох баримтад тооцох боломжгүй юм.

2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 39 дугаартай мөрдөгчийн мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол гарсан тул мөрдөгчийн хийсэн дээрх ажиллагааг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх процесс зөрчсөн гэж үзэхээргүй байна.

Шүүгдэгч Ц.Б, У.БЭ.Э нарын биеэс үзлэгээр хураан авсан мансууруулах бодисын хэмжээ 25.83 грамм буюу нэг хүний хэрэглээнээс хэт их хэмжээтэй байсан. Иймд хориглосон мансууруулах бодисын хэмжээ их байсан, мөн уг бодисоо хэмжих жин үзлэгээр хураагдсан байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзаж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилготой байсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.

Мөн шүүгдэгч Ц.Э, түүний өмгөөлөгч Р.Оюунцэцэг нар нь “... оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь нийгмийн аюулын хэр хэмжээ, хор уршиг ихтэй, Ц.Эурьд өмнө энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж, ял шийтгэгдэж байсан хувийн байдал зэргээс үзэхэд тухайн зүйл, хэсэгт заасан ял шийтгэлийн хэмжээний дотор ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон байх тул хорих ялыг хөнгөрүүлэх боломжгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч Ц.Э, түүний өмгөөлөгч Р.Оюунцэцэг, шүүгдэгч У.БЭ.Э нарын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Ж.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 2019/ШЦТ/1144 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 2019/ШЦТ/1144 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Э, түүний өмгөөлөгч Р.Оюунцэцэг, шүүгдэгч У.БЭ.Э нарын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Ж.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН

ШҮҮГЧ                                                             Н.БАТСАЙХАН

ШҮҮГЧ                                                            Д.ОЮУНЧУЛУУН