Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 977

 

2019            10             1                                             2019/ДШМ/977

Б.И холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Ариунболд,

хохирогч Н.Гөмгөөлөгч Г.Минжмаа,

шүүгдэгч Б.И, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар,   

нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулж,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Э.Ариунболдын бичсэн 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 13 дугаартай улсын яллагчийн эсэргүүцэл, хохирогч Н.Гөмгөөлөгч Г.Минжмаагийн гаргасан давж заалдах гомдлоор Б.И холбогдох эрүүгийн 1807000270014 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

Өөлөг овгийн Б.И 1990 оны 12 дугаар сарын 2-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа бичил уурхай эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ............................... оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ................/,

Б.И нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нүүрсний бичил уурхайд 2017 оны 12 дугаар сарын 29-ний өглөөний 5 цагийн үед ажиллаж байсан Н.Г нь шороонд дарагдаж эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Б.И ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Иийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болгоомжгүй эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Иийг бичил уурхай эрхлэх үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.И оногдуулсан бичил уурхай эрхлэх үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хассан ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг шүүгдэгч Б.И мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч Н.Г шүүгдэгч Б.Иээс нэхэмжилсэн 6.500.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Н.Г нь цаашид гарах цалин хөлс болон эмчилгээний зардлын нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нүүрсний бичил уурхайн ажилчдын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр тутмын давтан зааварчилгааны 22 хуудас бүхий дэвтрийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Б.И нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт холбогдуулан шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.   

Прокурор Э.Ариунболд бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхээс Б.И ял оногдуулахдаа бичил уурхай эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол 1 жил хүртэл хугацаанд эрх хасах ял оногдуулахаар” хуульчилсан байтал хуульд заасан хугацаанаас илүү буюу 2 жилийн хугацаагаар эрх хасах нэмэгдэл ял оногдуулсан нь үндэслэлгүй байна. Улсын яллагчийн зүгээс эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд дүгнэлт гаргахдаа Б.Иийг бичил уурхай эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасах саналыг гаргасан болно. Иймд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулж өгнө үү. ХХХХ ...” гэв.

Хохирогч Н.Г өмгөөлөгч Г.Минжмаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хохирогч Н.Гнь хөдөлмөрийн чадвараа алдсан хугацааны цалинд тус уурхайд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсөөр тооцож, өдрийн 60.000 төгрөг, сард 1.800.000 төгрөг, ослоос хойш шүүхийн хэлэлцүүлэг хүртэлх хугацааг оруулан 30*60.000*19 сар=34.200.000 төгрөгийг Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгчээс гаргуулахаар нэхэмжилсэн. Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох Н.Г авч байсан цалин хөлсийг шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоох боломжтой байхад хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, Н.Г цалин хөлсний хэмжээг хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогоогүй, нотлох баримтын бүрдэл нь ажил олгогч Бгарах байсныг шүүгдэгч, хохирогч нарын хооронд байгуулагдсан ажил хөдөлмөрийн гэрээ байхгүй байсныг харгалзан шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоох бүрэн боломжтой юм.

Н.Гнь хөдөлмөрийн чадвараа алдаж эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсны улмаас ажил хөдөлмөр хийхгүй, тэргэнцэр дээр сууж, хэн нэгний байнгын асаргаанд орж, өтгөн шингэнээ өөрөөрөө гаргаж чадахгүй болсны улмаас гардаг зайлшгүй зардал болох дэвсдэг, өмсдөг памперс, өвчин намдаах тариа, бент, боолтны зардлуудад 7.426.600 төгрөгийг нэхэмжилсэн. Анхан шатны шүүх хохирогчийн гаргаж өгсөн нотлох баримтуудыг үндэслэж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт зааснаар гаргуулах боломж байхад шийдвэрлээгүй орхигдуулсан нь үндэслэлгүй байна.

Хохирогч Н.Г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасны дагуу эрх зүйн туслалцаа үзүүлэх үйлчилгээний зардалд 3.500.000 төгрөгийг тус гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд нь хохирол учирснаас улбаатай гарах ёсгүй зардал гарсан гэсэн үндэслэлээр нэхэмжилснийг, анхан шатны шүүх хохирогч өмгөөлөгч нар сайн дурын үндсэн дээр байгуулсан гэрээ хэлцлийн зардал гэж үзэн Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч зайлшгүй төлөх зардал биш хэмээн хуулийг буруу хэрэглэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Хохирогч Н.Гнь хөдөлмөрийн чадвараа алдаж удаан хугацааны турш тэргэнцэр дээр суух болсноос болж ажил хөдөлмөр хийж, өрх гэрээ тэжээн тэтгэх нөхцөл байдал үгүй болж, гэр бүл ойр дотныхонд нь туйлын их хохирол учирч байгааг харгалзахгүйгээр сэтгэл санааны хохирлыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Иймд 48.126.600 төгрөгийн хохирлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гаргуулж өгнө үү. Мөн хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжлэх эрхтэй талаар дурдсан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.И тус шүүх хуралдаанд: “... Хэлэх тайлбаргүй. ...” гэв.

Шүүгдэгч Б.Иийн өмгөөлөгч Г.Наранбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокурорын эсэргүүцэл нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Мөрдөн байцаалтын шатанд Б.И нь хохирогчийн эмчилгээний зардлыг тухай бүрт нь төлж байсан. Хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтыг үндэслэж хэрэгт 3.700.000 төгрөгийн хохирлыг барагдуулсан. Хохирогч нь эмнэлэгт цаашид хэвтүүлж эмчлүүлэх шаардлага байгаа бол хохирлыг бид төлөхөд бэлэн гэх байдлаар хандахад, эргээд хохирлыг төл гэдэг тайлбарыг бид нарт тавьсан. Ингээд хохирлын хувьд ойлголцохгүй байгаа. Б.Иийн бичил уурхайн үйл ажиллагаа явуулж байхдаа бүх ажилчдыг нийгмийн даатгалд хамруулах талаар шаардлага тавьж байсан боловч цалин хөлснөөс хасагддаг учир нийгмийн даатгалд хамрагдахгүй гэх тайлбарыг өгдөг байсан. Хохирогчийн нэхэмжилж байгаа хохирлын үнийн дүнг хуулийн шаардлагыг хангуулж, жич нэхэмжлэх эрхийг анхан шатны шүүхээс нээлттэй үлдээсэн. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүх Б.Иийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болгоомжгүй эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэл бүхий болжээ.

Түүнчлэн “Билгүүн сар” нөхөрлөл нь улсын бүртгэлд бүртгүүлээгүй, гэрээний талууд дундын хөрөнгөгүй, өөр, өөрсдийн нүүрсний амыг хариуцан ажиллуулдаг, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрэм, журам, зөвлөгөө, аргачлалыг баримтлаагүйгээс талбайд осол аваар, амь эрсдэх, бусдад гэм хор учруулбал  нөхөрлөлийн гишүүн хариуцаж, хохирлыг 100 хувь төлж барагдуулахаа баталсан тул “Билгүүн сар” нөхөрлөл болон нөхөрлөлийн гишүүдийг иргэний хариуцагчаар татах хууль зүйн үндэслэл бүрдэхгүй гэж дүгнэсэн нь хуульд нийцсэн байна гэж үзэв.

Харин шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Иийг бичил уурхай эрхлэх үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэх нөхцөл нь “гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдаг атал энэ гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг их, одоогоор хор уршиг нь бүрэн арилаагүй, хохирогч Н.Гнь гомдолтой байгаа зэрэгт үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Түүнчлэн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 461 дугаартай магадлалаар Б.Иийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар чөлөөлж шийдвэрлэснийг уг зүйл, хэсгийг хэрэглэх нөхцөл бүрдсэн эсэхэд дүгнэлт хийх талаар анхааруулсаар байтал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэсэн нь буруу гэж үзэв.

Иймд дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүх засах боломжгүй тул Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд нь буцаахаар шийдвэрлэлээ. 

Шийтгэх тогтоолыг дээрх үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн тул прокурор Э.Ариунболдын бичсэн 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 13 дугаартай улсын яллагчийн эсэргүүцэл, хохирогч Н.Гөмгөөлөгч Г.Минжмаагийн гаргасан давж заалдах гомдолд дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1 Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.И холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл Б.И авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.БАТСАЙХАН  

ШҮҮГЧ                                                             О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                            Д.ОЮУНЧУЛУУН