Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/872

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ганзаяа,

улсын яллагч Г.Намжил,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас******* овогт*******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2205005092126 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1998 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Сонгинохайрхан дүүрэг 31 дүгээр хороо************** гудамж******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,******* овогт******* /РД:УХ98080556/

 

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 06 цагийн орчим Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд хохирогч*******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас үл ялих шалтгаанаар маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж баруун хацар, шанаа, чихний дэлбэн, зүүн шанаа, эрүүний зүүн булан, хүзүүнд цус хуралт, хоёр хацар, шанааны зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 12-15 дахь тал/

 

Хохирогч*******гийн “... 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 19-ний өдөр шилжих шөнө 01 цагийн үед өмнө зүс таньдаг байсан манай найз рүү чат бичсэн бөгөөд 10 дугаар хорооллын автобусны буудлын урд талын зочид буудлын 303 тоотод хүрээд ир гэж дуудсан. Тэгээд бид хоёр шөнийн 02 цаг өнгөрч байхад зочид буудлын 303 тоот өрөөнд очиход үл таних эрэгтэйтэй хамт пиво уугаад сууж байсан бөгөөд бид хоёр ороод дөрвүүлээ нийлээд 2 том пиво ууж сууж байгаад бид хоёр ямар нэгэн асуудлаас болж маргалдсан. Тэгтэл та хоёр маргалдаад байх юм бол явлаа шүү гэтэл түр байж байлдаа гэтэл тэгвэл энэ залуу бид хоёр түр гарч байя, та хоёр учраа олчих гэсэн. Тэгээд үл таних эрэгтэй хоёр гараад явсны дараа бид хоёр юм яриад сууж байгаад би пивоноос дахин нэмж уусан бөгөөд тэрнээс хойш юу болсон талаар тодорхой санахгүй байна. Нэг сэрэхэд миний хацар руу 3-4 удаа алгадаж байсан бөгөөд би болиочээ гэтэл гаднаас, үл таних эрэгтэй хоёр хаалга тогшоод орж ирсэн. Тэгээд бид хоёрын бие засах өрөө рүү ороод юм яриад зогсож байтал гадуур хувцсаа өмчихсөн орж ирээд над руу дайраад чи юу гээд байгаа юм гээд дахин миний нүүр, ам руу алгадаж цохиод байсан бөгөөд дундуур ороод салгаталийг мөн түлхэж цохисон. Тэгээд нөгөө өрөөнд утас дуугарахаар нь би бие засах өрөөнөөс гараад дуугарч байсан утас руу очоод аваад цагдаа дуудаарай гээд ярьтал миний хойноос хүрч ирээд хана мөргүүлээд толгой, нүүр, эрүү, ам руу цохиж байгаад гараад зугтаачихсан. Тэгээд бид хоёр цагдаагийн байгууллагад хандсан.Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтийг уншиж танилцлаа. Дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй, зөвшөөрч байна. Дүгнэлтэд заасан гэмтлүүдийг тухайн өдөр зочид буудлын 303 тоот өрөөнд алгадаж, цохиж учруулсан. Тухайн үед миний дээр гараад суучихсан, миний доогуур хувцас тайлагдсан байдалтай байсан болохоор биыг намайг хүчиндсэн байх гэж бодоод цагдаагийн байгууллагад хүчиндсэн гэж дуудлага өгсөн. Би тухайн үед нилээн согтсон байсан. ...Өөр ямар нэгэн гомдол санал байхгүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 19-21 дэх тал/

 

Гэрч “ ... Өглөө эрт 6 цаг өнгөрч байхад гэх залуу манай найз Анужинтай маргалдаж хэрүүл хийсэн юм. Уламбаяр гэх залуу бид хоёрыг гараад 30 минут болчих гээд гаргахад зодож, хүчиндсэн гэсэн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 26-27 дахь тал/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн №2028 дугаартай:

“1.*******гийн биед баруун хацар, шанаа, чихний дэлбэн, зүүн шанаа, эрүүний зүүн булан, хүзүүнд цус хуралт, хоёр хацар, шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, шинэ гэмтэл байна.

3. Гэмтлүүд нь нийлээд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тус тусдаа эрүүл мэндийг сарниулахгүй тул 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5.*******гийн охин хальс хуучин урагдалтай байна.

6. Үтрээний арчдас, наалдцанд эр бэлгийн эс илрээгүй. ...” гэсэн дүгнэлт. /хэргийн 36-37 дахь тал/

 

*******ын яллагдагчаар өгсөн “ ... Би 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр зочид буудалд зүс таних Уламбаяр ахын хамт архи уугаад байж байгаад өмнө зүс таньдаг байсан Намуунаатай facebook чатаар холбогдоод уулзах уу гэтэл Намуунаа тэгье гэхээр нь би зочид буудалд байна, энд хүрээд ирээ гэж дуудсан. Тэгээд удалгүй, найз Анужингийнхаа хамт зочид буудалд ирээд бид хоёрын байсан өрөөнд орж ирсэн бөгөөд бид дөрөв хамт хөзөр тоглож сууж байгаад 2,5 литрийн пиво, 0,75 литрийн архи авч хувааж ууцгаасан. Тэгээд ууж сууж байгаад Анужин бид хоёр өмнөх асуудлаасаа болж маргалдаад сууж байтал Намуунаа явлаа гэхээр нь түр байж бай бид хоёр ярилцаадхая гэтэл тэгвэл гарч байя гэхээр нь Анужин бид хоёр ярилцах гээд Уламбаяр ах, хоёрыг өрөөнөөс гаргасан. Тэгээд Анужин бид хоёр юм ярьж сууж байгаад 10 орчим минутын дараа Уламбаяр ах, Намуунаа хоёрыг оруулж ирээд ахыг өөр өрөө байна уу асуугаад ирээч гэтэл Уламбаяр ах гараад явсан. Тэгээд ахыг орж ирээгүй байхад Анужин, хоёр бие засах өрөө рүү ороод Анужинт намайг өөрийг нь хүчиндчихлээ гэж яриад байхаар нь би ардаас нь бие засах өрөө рүү ороод чи одоо юу яриад байгаа юм бэ гэтэл Анужин бие засах өрөөнөөс гараад цонхны хажуугийн утас руу угтагч дуудахаар явахаар нь би ардаас нь очоод хоёр хацар, нүүр рүү нь хэд хэдэн удаа алгадаж цохисон. Тэгээд би өрөөнөөс гараад явсан. Дүгнэлтиийг уншиж танилцсан. Дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Хүлээн зөвшөөрч байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 48-50 дахь тал/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний үндсэн эрх, эрх чөлөө болох хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

         

          Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

          Хохирогч*******гийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн №2028 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.

          Хохирогч******* нь хэргийн материалтай танилцсан баримтад “407185351” дугаартай банкны данс бичсэн бөгөөд уг дансанд шүүгдэгч нь хохирлын мөнгө “100,000” төгрөг шилжүүлсэн банкны шилжүүлгийн баримт хэрэгт авагдсан /хэргийн 103, 105 дахь тал/ байх ба хохирогч******* өөр хохирол, хор уршгийн талаар нэхэмжилсэн баримт байхгүй тул шүүгдэгчээс  нэмж гаргуулах төлбөргүй байна гэж дүгнэв.

 

          Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч ******* баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

 

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч******* овогт*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******ыг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, ******* баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ