Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/742

 

 

 

 

 

 

 

 

    2022          11           08                                      2022/ШЦТ/742

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж, шүүгч М.Түмэннаст, шүүгч Ц.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж, О.Жавхлан нар тэмдэглэл хөтлөн,

Иргэдийн төлөөлөгч Б.Б,

улсын яллагч Г.Билгүүжин, Д.Пдагва,

хохирогч “Э” ХК төрийн өмчит үйлдвэрийн газрын хууль ёсны төлөөлөгч А.Э, У.Н, Ж.О, тэдгээрийн өмгөөлөгч М.Дэлгэрнасан,

хохирогч “Т” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч М.Б, түүний өмгөөлөгч К.Бауиржан,

хохирогч “Ш” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Р.М,

шүүгдэгч Ш.Б, түүний өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, Ж.Батзоригт

шүүгдэгч Ч.Г, түүний өмгөөлөгч Э.Ганхөлөг,

шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг,

шүүгдэгч Г.А , түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням,

шүүгдэгч Э.С, түүний өмгөөлөгч Д.Наранцэцэг, Ц.Дэлгэрням нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Ш.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалт,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2, 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад тус тус зааснаар,

Ч.Г, Б.М, Г.А нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Г.А, Э.С нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201301000330 дугаартай хэргийг 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:   

  1. Монгол Улсын иргэн, 1965 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 57 настай, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Ж” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн ..................... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Ш.Б /РД:..................../,
  2. Монгол Улсын иргэн, 1958 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, эрэгтэй, 64 настай, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Хан-Уул дүүргийн ..................... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Ч.Г /РД:............/,
  3. Монгол Улсын иргэн, 1977 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Архангай аймагт төрсөн, эрэгтэй, 45 настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, .....................-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн ..................... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б.М /РД:................/,
  4. Монгол Улсын иргэн, 1955 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төрсөн, эрэгтэй, 67 настай, дээд боловсролтой, Уул уурхайн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, тэтгэвэрт, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн .....................тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Г.А/РД:............../,
  5. Монгол Улсын иргэн, 1984 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 37 настай, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн .....................тоотод оршин суух бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг .....................тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Э.С /РД:..................

 

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч “Ж” ХХК-ийн захирал Ш.Б нь “Э” ХК-ийн ерөнхий захирал Ч.Г, хуулийн хэлтсийн дарга Б.М,  худалдааны хэлтсийн дарга Г.А нартай урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэн “Э” ХК-ийн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.6 дахь хэсэгт: ...10 сая ам доллароос дээш үнийн дүнтэй их хэмжээний хэлцэлтэй холбогдсон асуудлыг Ерөнхий захирал өөрийн нэгдүгээр орлогчтойгоо зөвшилцсөний үндсэн дээр шийдвэрлэнэ гэж заасныг зөрчиж, Ч.Г, Б.М нар нь “Ж” ХХК-ийн “.....................”-тэй 2009 оны 7 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан 36,000,000 америк долларын зээлийн гэрээ, 2010 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан 16,000,000 америк долларын нэмэлт зээлийн гэрээ, 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан 75,000,000 америк долларын нэмэлт зээлийн гэрээний “Батлан даалтын болон үүргийн гэрээ”, “Барьцаа хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээ”-нд гарын үсэг зурж, хуулийн хэлтсийн дарга Б.М бүртгэлд бүртгэн албажуулсан,

2010 оны 8 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан 27,000,000 америк долларын зээлийн гэрээг хэрэгжүүлэхийн өмнөх 2010 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн санхүүжилт олгох талаарх анхан шатны саналд “Э” ХК-ийн ерөнхий захирал Ч.Г, худалдааны хэлтсийн дарга Г.Анар гарын үсэг зурж, 2010 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн “Барьцаа хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээ”, тухайн санхүүжилтийн гэрээний барьцааг хангах зорилгоор Э ХХК-ийн зэсийн баяжмал худалдан авагч “М” компанийг зэсийн баяжмалын төлбөрөө “Э” ХК-ийн ..................... дахь ............ тоот дансанд төвлөрүүлж байхыг хүссэн 2010 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн ГЗ-16-14/403 дугаартай албан захидалд “Э” ХК-ийн ерөнхий захирал Ч.Г гарын үсэг зурж, хуулийн хэлтсийн дарга Б.М нь гэрээг бүртгэлд бүртгэсэн,

2010 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн “Барьцаа хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээ”-нд “Э” ХК-ийн захирал Ч.Г гарын үсэг зурж, хуулийн хэлтсийн дарга Б.М бүртгэлд бүртгэсэн.

Улмаар “Ж” ХХК нь “.....................”-тэй 2009 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 36,000,000 америк долларын зээлийн гэрээ байгуулж, 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 20,000,000 америк доллар, 2009 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 11,500,000 америк доллар, 2009 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 4,500,000 америк доллар, 2010 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр нэмэлт зээлийн гэрээ байгуулж, 2010 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 16,000,000 америк доллар, 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр зээлийн хэмжээг 75,000,000 америк доллар болгон нэмэлт зээлийн гэрээ байгуулж, 2012 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 13,500,000 америк доллар, 2012 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 25,000,000 америк доллар, 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 14,000,000 америк доллар, 2010 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 27,000,000 америк долларын зээлийн гэрээ байгуулж, 2010 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 6,000,000 америк доллар, 2010 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 21,000,000 америк доллар, 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдөр зээлийн хэмжээг 34,000,000 америк доллар болгон нэмэгдүүлэн нэмэлт зээлийн гэрээ байгуулж, 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 28,600,000 америк доллар, нийт 160,100,000.00 ам долларын буюу 220,276,450,000 /хоёр зуун хорин тэр бум, хоёр зуун далан зургаан сая, дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн зээл авсан,

Улмаар .....................”-ээс “Э” 4 ХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, Лондон хотын Арбитрын 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн шийдвэр, 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн шийдвэрээр үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, шүүхийн зардлын төлбөрт нийт 92,685,803.16 америк доллар буюу 215,388,407,342.54 /хоёр зуун арван таван тэр бум гурван зуун наян найман сая, дөрвөн зуун долоон мянга, гурван зуун дөчин хоёр/ төгрөгийг “Э” ХК-аар төлүүлэхээр шийдвэрлэсний улмаас төрийн өмчийн оролцоотой “Э” ХК-д их хэмжээний хохирол учруулж хуулийн этгээдийн удирдах албан тушаГ.А албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэргийг зохион байгуулсан, урьдчилан үгсэж тохиролцож, бүлэглэн гүйцэтгэсэн,

“.....................”-тэй байгуулсан зээлийн гэрээтэй холбоотой батлан даалтын баримтуудыг буюу эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичгийг 2009 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж, бусдын эд хөрөнгөд ноцтой хохирол учруулсан,

“Х” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа тус банкны гүйцэтгэх захирал О.Х, Л.Б , И.А нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан “Банк Мны тусгай зөвшөөрөлтэйгөөр дараах үйл ажиллагаа эрхэлнэ”, 6.1.4-т заасан “өөрийн нэрийн өмнөөс гуравдагч этгээдэд баталгаа, батлан даалт гаргах”, Мны ерөнхийлөгчийн 2000 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 452 дугаар тушаалаар батлагдсан “Банкнаас батлан даалт гаргахад мөрдөх түр журам”-ын 2.1 дэх хэсэгт заасан “Банк нь харилцагч хуулийн этгээд, иргэдэд батлан даалт гаргах үйл ажиллагааг Мны зөвшөөрлийн дагуу эрхэлнэ”, “Х”-ны дүрмийн 3.1 дүгээр зүйл: Банк нь Мнаас зөвшөөрөл авсны үндсэн дээр Банкны тухай хууль тогтоомжид заасан дараах үйл ажиллагаа эрхэлнэ. Үүнд: 3.1.4 дэх хэсэг: Өөрийн нэрийн өмнөөс гуравдагч этгээдэд баталгаа, батлан даалт гаргах, 7.5 дугаар зүйл: Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн дараах үүргийг хүлээнэ. 7.5.1 дэх хэсэг: Хууль тогтоомж болон дүрмээр олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажил үүргээ хариуцлагатай биелүүлэх, 7.5.2 дахь хэсэг: Банкны эрх ашгийг хувийн болон өөрийг нь сонгосон этгээдийн эрх ашгаас дээгүүр тавина гэж заасныг тус тус зөрчиж, Э.Сгээс 2010 оны 01 дүгээр сарын 27, 2010 оны 02 дугаар сарын 08, 2010 оны 02 дугаар сарын 24, 2010 оны 7 дугаар сарын 07-ны өдрүүдэд нийт 23,684,552.62 ам доллар буюу 34,138,035,750.31 төгрөгийг зээлж авсан атлаа Г.Атай “2010 оны 02 дугаар сарын 24, 03 дугаар сарын 23, 4 дүгээр сарын 07, 7 дугаар сарын 07-ны өдрүүдэд нийт 39,621,288,410.85 төгрөгийн үндсэн болон нэмэлт зээлийн гэрээ байгуулж, дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор мөн өдрүүдэд Хны Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар “Ж” ХХК-тай банкны баталгааны гэрээг байгуулж, төлбөрийг үл маргалдах журмаар гаргуулах баталгааг гаргах тухай асуудлыг хэлэлцэж, зөвшөөрөл олгосон мэтээр төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдааны тэмдэглэл, тогтоол, “Төлбөрийн баталгаа”, “Банкны баталгааны гэрээ” зэрэг баримт бичгийг хуурамчаар үйлдсэн,

улмаар 2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “О” ХХК-ийн хувьцааг худалдах худалдан авах гэрээ, 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн тооцоо нийлсэн акт зэргээр Э.Сгээс зээлсэн мөнгөн дүнг 56,500,000,000 төгрөгөөр тооцож тооцоо нийлэн уг төлбөртөө Ш.Б нь Г.Ад “О” ХХК-ийн 50 хувийн хувьцааг шилжүүлж, Ш.Б, Э.С, Г.А нарын хоорондын зээлийн төлбөр тооцоо дууссан байхад “Х” ХХК нь татан буугдсаны дараа хуурамчаар үйлдсэн дээрх баримтуудыг ашиглан Хны актив, пассив хөрөнгө шилжсэн “Т”-иас төлбөр гаргуулах зорилгоор, Э.Сгийн 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан “Ж ХХК-иас 32,855,296.74 ам доллар буюу 51,596,943,659.3 төгрөгийг гаргуулах, “Ж” ХХК нь үүргээ биелүүлээгүй тохиолдолд банкны баталгааны дагуу “Т”-иар төлүүлэх”-ээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагын дагуу тус шүүхийн шүүгч Т.Эын 2013 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 6210 дугаартай захирамжаар үүсгэсэн иргэний хэргийн шүүн таслах ажиллагаанд хариуцагчаар оролцохдоо нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсний улмаас Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1921 дугаартай шийдвэрээр “Ж” ХХК-иас 32,855,296.74 ам доллар буюу 51,596,943,659.3 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Сд олгох, “Ж” ХХК нь үүргээ биелүүлээгүй тохиолдолд банкны баталгааны дагуу хариуцагч “Т”-аар төлүүлэхээр шийдвэрлэж, хуулийн этгээдийн удирдах албан тушаГ.А хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан,

О.Х, Л.Б , И.А нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2010 оны 02 дугаар сарын 24, 3 дугаар сарын 23, 4 дүгээр сарын 07, 7 дугаар сарын 07-ны өдрүүдэд “Х”-ны төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар “Ж” ХХК-тай банкны баталгааны гэрээг байгуулж, төлбөрийг үл маргалдах журмаар гаргуулах асуудлыг хэлэлцэж, зөвшөөрөл олгосон мэтээр Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдааны тэмдэглэл, тогтоол, “Төлбөрийн баталгаа”, “Банкны баталгааны гэрээ” зэрэг баримт бичгийг хуурамчаар үйлдэхийг зохион байгуулж гүйцэтгэсэн,

Г.А, Э.С нартай урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж, дээрх нотлох баримтуудыг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж, 2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “О” ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээ, 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн тооцоо нийлсэн акт зэргээр Э.Сгээс зээлсэн мөнгөн дүнг 56,500,000,000 төгрөгөөр тооцож тооцоо нийлэн уг төлбөртөө Ш.Б нь Г.Ад “О” ХХК-ийн 50 хувийн хувьцааг шилжүүлж, Ш.Б, Э.С, Г.А нарын хоорондын зээлийн төлбөр тооцоо дууссан байхад Э.С нь 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Ж” ХХК-иас 32,855,296.74 ам доллар буюу 51,596,943,659.3 төгрөгийг гаргуулах, “Ж” ХХК нь үүргээ биелүүлээгүй тохиолдолд банкны баталгааны дагуу “Т”-аар төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж, Уг нэхэмжлэлийн дагуу тус шүүхийн шүүгч Т.Эын 2013 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 6210 дугаартай захирамжаар үүсгэсэн иргэний хэргийн шүүн таслах ажиллагаанд хариуцагчаар оролцохдоо нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг зориуд хуурамчаар үйлдсэн, нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн үйлдлийг зохион байгуулсан,

2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “О” ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээ, 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн тооцоо нийлсэн акт зэргээр Э.Сгээс зээлсэн мөнгөн дүнг 56,500,000,000 төгрөгөөр тооцож тооцоо нийлэн уг төлбөртөө Г.Ад “О” ХХК-ийн 50 хувийн хувьцааг шилжүүлж, Ш.Б, Э.С, Г.А нарын хоорондын зээлийн төлбөр тооцоо дууссан байхад Тнаас төлбөр гаргуулах зорилгоор Э.С нь 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Ж ХХК-иас 32,855,296.74 ам доллар буюу 51,596,943,659.3 төгрөгийг гаргуулах, “Ж” ХХК нь үүргээ биелүүлээгүй тохиолдолд банкны баталгааны дагуу “Т”-аар төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж, Э.Сгийн нэхэмжлэлийн дагуу Ш.Б нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эын 2013 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 6210 дугаартай захирамжаар үүсгэсэн иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцохдоо нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсний улмаас Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1921 дугаартай шийдвэрээр “Ж” ХХК-аас 32,855,296.74 ам доллар буюу 51,596,943,659.3 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Сд олгох, “Ж” ХХК нь үүргээ биелүүлээгүй тохиолдолд банкны баталгааны дагуу хариуцагч “Т”-аар төлүүлэхээр шийдвэрлэсний улмаас “Т”-нд их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг зохион байгуулсан, урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж гүйцэтгэсэн,

“О” ХХК болон “Х” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа “Ш” ХХК-д урьдын харилцааны явцад бий болсон 1,500,000 америк долларын өр төлбөрийг төлөхдөө “би болон миний өмчлөлийн компаниуд өөрийн "Х” банкнаас зээл авсаар байгаад зээлжих хязгаар хэтэрсэн байгаа тул өөрийн нэрээр зээл авч өрийг төлөх боломжгүй байна. Иймд танай охин компанийн нэр дээр /ямар компани байх нь хамаагүй/ зээлийг барьцаагүйгээр олгож, олсон зээлээр өр төлбөрийг төлөөд, зээл авсан аж ахуйн нэгжийн хувьцааг би өөрийн нэр дээр 100 хувь шилжүүлэн авна” гэж хуурч, бодит байдлыг нуух, бусдыг төөрөгдөлд оруулах замаар “Ш” ХХК-ийн охин компани болох “Г” ХХК-аар 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 12-1060/100 дугаартай зээлийн гэрээг Хтай байгуулуулан, барьцаа хөрөнгөгүйгээр 2,000,000 америк долларын зээлийг “Г" ХХК-д олгуулж, тус компанийн хувьцааг өөрийн нэр дээр шилжүүлэн авалгүй залилж, “Ш” ХХК-д их хэмжээний хохирол учруулж, залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгосон,

мөн Ш.Б нь “Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах” гэмт хэргийг зохион байгуулж, урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэн гүйцэтгэсэн, “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэргүүдийн улмаас олсон орлого болох “.....................”-ээс бодитоор шилжүүлэн авсан 137,943,917 /нэг зуун гучин долоон сум есөн зуун дөчин гурван мянга есөн зуун арван долоон/ америк доллар буюу 220,762,580,000 /хоёр зуун хорин тэрбум долоон зуун жаран хоёр сая таван зуун наян мянган/ төгрөгийг 2009 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн эзэмшиж, ашигласан, Гэмт хэргийн улмаас олсон хууль бус орлогоор өндөр өртөг бүхий ................хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авсан, Өөрийн өмчлөлийн компани болох “М” ХХК-ийн 100 хувийн хувьцааг 2013 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 10/13 дугаар шийдвэрээр Ш.Эд, “Ж” ХХК-ийг 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдөр компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ болон хувьцаа худалдах, худалдан авах гэрээний дагуу Г.Дд шилжүүлсэн. Г.Даас 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ болон хувьцаа худалдах, худалдан авах гэрээний дагуу нэг бүр нь 1000 төгрөгийн үнэ бүхий 38,208,786 ширхэг хувьцаанд хуваагдах 38,208,786 төгрөгийн өөрийн хөрөнгөтэйгөөр М.Баярсайханд,

“О” ХХК-ийн 60,000,000,000 төгрөгийн үнэлгээтэй 50 хувийн хувьцааг 2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр, үлдэгдэл 50 хувийн хувьцааг 2013 оны 7 дугаар сарын 10-ны өдөр мөн Г.Ад шилжүүлж, эрүүгийн хэргийн хохиролд тооцуулахгүй байх зорилгоор дүр үзүүлсэн хэлцэл хийж, бусдад хариу төлбөргүй шилжүүлсэн, “Ж” ХХК болон өөрийн өмчлөлийн 8 орон сууц, 3 авто зогсоол, 1 үл хөдлөх эд хөрөнгийг 2012 оны 7 дугаар сараас 2015 оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр хэд хэдэн удаагийн бэлэглэл, худалдах, худалдан авах гэрээгээр дамжуулан шилжүүлсэн,

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1073 дугаартай магадлалаар “Ж” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй 29 үл хөдлөх эд хөрөнгө, 24 газрыг Олон улсын Эдийн засгийн хамтын ажиллагааны банк “Ж” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2008 оны 10К/08 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Олон улсын Эдийн засгийн хамтын ажиллагааны банканд зээлийн төлбөрт өгөхөөр “Ж” ХХК эвлэрч шийдвэрлэсэн, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2017/03143 дугаартай шийдвэрээр “Ж” ХХК-ийн өмчлөлийн шатахуун түгээх станц 6, газар 21, “Ж” ХХК-ийн 60 хувийн хувьцааг 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн “Ж” ХХК болон “Г” ХХК-ийн хооронд байгуулсан ЗГ8115006274 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар “Г” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн, Лондон хотын Олон Улсын Арбитрын 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн шийдвэр, уг шийдвэрийг баталгаажуулсан Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 8269 дугаартай захирамжаар “П” “Ж” ХХК-ийн хооронд 2013 оны 3 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан “Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах” гэрээний дагуу төлөгдөөгүй үнийн дүнд “Ж” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй 15 үл хөдлөх эд хөрөнгө, 5 газрыг төлбөрт гаргуулахаар шийдвэрлэсэн, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 2180 дугаартай шийдвэрээр “Ж” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй 3 үл хөдлөх эд хөрөнгө, 3 газрыг “М” ХХК-ийн өмчлөлд өр төлбөрт шилжүүлж, мөнгө угаасан,

шүүгдэгч Ч.Г нь “Э” ХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа “Ж” ХХК-ийн ерөнхий захирал Ш.Б, “Э” ХК-ийн хуулийн хэлтсийн дарга Б.М, худалдааны хэлтсийн дарга Г.Анартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, “Э” ХК-ийн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.6 дахь хэсэгт: “...10 сая ам доллароос дээш үнийн дүнтэй их хэмжээний хэлцэлтэй холбогдсон асуудлыг Ерөнхий захирал өөрийн нэгдүгээр орлогчтойгоо зөвшилцсөний үндсэн дээр шийдвэрлэнэ” гэж заасныг зөрчиж, “Ж” ХХК-ийн “.....................”-тэй 2009 оны 7 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан 36,000,000 америк долларын зээлийн гэрээний “Батлан даалтын болон үүргийн гэрээ”, “Барьцаа хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээ”-нд Б.Мын хамт гарын үсэг зурж, хуулийн хэлтсийн дарга Б.М бүртгэлд бүртгэн албажуулсан,

2010 оны 8 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан 27,000,000 америк долларын зээлийн гэрээг хэрэгжүүлэхийн өмнөх 2010 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн санхүүжилт олгох талаарх анхан шатны саналд худалдааны хэлтсийн дарга Г.А ын хамт гарын үсэг зурсан, 2010 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн “Барьцаа хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээ”, тухайн санхүүжилтийн гэрээний барьцааг хангах зорилгоор Э ХХК-ийн зэсийн баяжмал худалдан авагч “М” компанийг зэсийн баяжмалын төлбөрөө “Э” ХК-ийн ..................... дахь ............ 8 тоот дансанд төвлөрүүлж байхыг хүссэн 2010 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн ГЗ-16-14/403 дугаартай албан захидалд гарын үсэг зурж, хуулийн хэлтсийн дарга Б.М нь гэрээг бүртгэлд бүртгэн албажуулсан, 2010 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн “Барьцаа хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээ”-нд гарын үсэг зурж, хуулийн хэлтсийн дарга Б.М бүртгэлд бүртгэн албажуулсан. Ш.Б нь дээрх баримтуудыг ашиглан “..................... П\”-тэй 2009 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 36,000,000 америк долларын зээлийн гэрээ байгуулж, 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 20,000,000 америк доллар, 2009 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 11,500,000 америк доллар, 2009 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 4,500,000 америк доллар, 2010 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр нэмэлт зээлийн гэрээ байгуулж, 2010 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 16,000,000 америк доллар, 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр зээлийн хэмжээг 75,000,000 америк доллар болгон нэмэлт зээлийн гэрээ байгуулж, 2012 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 13,500,000 америк доллар, 2012 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 25,000,000 америк доллар, 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 14,000,000 америк доллар, 2010 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 27,000,000 америк долларын зээлийн гэрээ байгуулж, 2010 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 6,000,000 америк доллар, 2010 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 21,000,000 америк доллар, - 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдөр зээлийн хэмжээг 34,000,000 америк доллар болгон нэмэгдүүлэн нэмэлт зээлийн гэрээ байгуулж, 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 28,600,000 америк доллар нийт 160,100,000.00 ам долларын буюу 220,276,450,000 /хоёр зуун хорин тэрбум, хоёр зуун далан зургаан сая, дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн зээл авсан.

Улмаар “.....................”-ээс зээлийн гэрээний батлан даалт гаргасан “Э” ХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, Лондон хотын Арбитрын 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн шийдвэр, 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн шийдвэрээр үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, шүүхийн зардлын төлбөрт нийт 92,685,803.16 америк доллар буюу 215,388,407,342.54 /хоёр зуун арван таван тэр бум гурван зуун наян найман сая, дөрвөн зуун долоон мянга, гурван зуун дөчин хоёр/ төгрөгийг “Э” ХК-аар төлүүлэхээр шийдвэрлэж, Хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан Г.А болох Ч.Г нь бусдад буюу “Ж” ХХК-ийн захирал Ш.Бд давуу байдал тогтоох зорилгоор хууль түүнд нийцүүлэн гаргасан дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас төрийн өмчийн оролцоотой “Э” ХК-д үлэмж хэмжээний хохирол учруулсан.

шүүгдэгч Б.М нь “Э” ХК-ийн хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа ерөнхий захирал Ч.Г, худалдааны хэлтсийн дарга Г.А , “Ж” ХХК-ийн ерөнхий захирал Ш.Б нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, “Э” ХК-ийн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.6 дахь хэсэгт: “...10 сая ам доллароос дээш үнийн дүнтэй их хэмжээний хэлцэлтэй холбогдсон асуудлыг Ерөнхий захирал өөрийн нэгдүгээр орлогчтойгоо зөвшилцсөний үндсэн дээр шийдвэрлэнэ” гэж заасныг зөрчиж, “Ж” ХХК-ийн “.....................”-тэй 2009 оны 7 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан “Батлан даалтын болон үүргийн гэрээ”, “Барьцааны хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээ”-г хянаж, ерөнхий захирал Ч.Гийн хамт гарын үсэг зурж, хуулийн хэлтсийн 2009 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 1/070-9, 1/071-9 дугаарт бүртгэсэн, 2010 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн “Барьцаа хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээ”-нд “Э” ХК-ийн захирал Ч.Г гарын үсэг зурсныг, хуулийн хэлтсийн бүртгэлд бүртгэсэн, Улмаар Ш.Б нь дээрх баримтуудыг ашиглан “..................... П\”-тэй 2009 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 36.000.000 америк долларын зээлийн гэрээ байгуулж, 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 20.000.000 америк доллар, 2009 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 11.500.000 америк доллар, 2009 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 4.500.000 америк доллар, 2010 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр нэмэлт зээлийн гэрээ байгуулж, 2010 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 16.000.000 америк доллар, 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр зээлийн хэмжээг 75.000.000 америк доллар болгон нэмэлт зээлийн гэрээ байгуулж, 2012 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 13.500.000 америк доллар, 2012 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 25.000.000 америк доллар, 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 14.000.000 америк доллар, 2010 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 27.000.000 америк долларын зээлийн гэрээ байгуулж, 2010 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 6.000.000 америк доллар, 2010 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 21.000.000 америк доллар, 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдөр зээлийн хэмжээг 34.000.000 америк доллар болгон нэмэгдүүлэн нэмэлт зээлийн гэрээ байгуулж, 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 28.600.000 америк доллар, нийт 160,100,000.00 ам долларын буюу 220,276,450,000 /хоёр зуун хорин тэрбум, хоёр зуун далан зургаан сая, дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн зээл авсан, Улмаар “.....................”-ээс зээлийн гэрээний батлан даалт гаргасан “Э” ХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, Лондон хотын Арбитрын 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн шийдвэр, 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн шийдвэрээр үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, шүүхийн зардлын төлбөрт нийт 92,685,803.16 америк доллар буюу 215,388,407,342.54 /хоёр зуун арван таван тэр бум гурван зуун наян найман сая, дөрвөн зуун долоон мянга, гурван зуун дөчин хоёр/ төгрөгийг “Э” ХК-аар төлүүлэхээр шийдвэрлэсэн. Хуулийн этгээдийн удирдах албан тушаГ.А болох Б.М нь бусдад буюу “Ж” ХХК-ийн захирал Ш.Бд давуу байдал тогтоох зорилгоор хууль түүнд нийцүүлэн гаргасан дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас төрийн өмчийн оролцоотой “Э” ХК-д үлэмж хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч Г.Ань “Э” ХК-ийн худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байхдаа ерөнхий захирал Ч.Г, хуулийн хэлтсийн дарга Б.М, “Ж” ХХК-ийн ерөнхий захирал Ш.Б нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, “Э” ХК-ийн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.6 дахь хэсэгт: “...10 сая ам доллароос дээш үнийн дүнтэй их хэмжээний хэлцэлтэй холбогдсон асуудлыг Ерөнхий захирал өөрийн нэгдүгээр орлогчтойгоо зөвшилцсөний үндсэн дээр шийдвэрлэнэ” гэж заасныг зөрчиж, “Ж” ХХК, “.....................”-тэй байгуулсан 2010 оны 8 дугаар 05-ны өдрийн 27,000,000 америк долларын санхүүжилтийн гэрээг хэрэгжүүлэхийн өмнөх 2010 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн санхүүжилт олгох талаарх анхан шатны саналд ерөнхий захирал Ч.Гийн хамт гарын үсэг зурсан, Уг санхүүжилтийн гэрээний барьцааг хангах зорилгоор “Э” ХК-ийн зэсийн баяжмал худалдан авагч “М” компанийг зэсийн баяжмалын төлбөрөө “Э” ХК-ийн ..................... дахь ............ тоот дансанд төвлөрүүлж байхыг хүссэн 2010 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн ГЗ-16-14/403 дугаартай албан захидлын төслийг боловсруулсан, Ш.Б нь дээрх баримтуудыг ашиглан 2010 оны 8 дугаар 05-ны өдөр “.....................”-тэй 27,000,000 америк долларын зээлийн гэрээ байгуулж, 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдөр зээлийн хэмжээг 34,000,000 америк доллар болгон нэмэлт зээлийн гэрээ байгуулж, 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 28,600,000 америк долларын зээл нийт 55,600,000.00 ам доллар буюу 75,631,870,000 /далан таван тэрбум, зургаан зуун гучин нэгэн сая, найман зуун далан мянга/ төгрөгийн зээл авсан. Улмаар “.....................”-ээс зээлийн гэрээний батлан даалт гаргасан “Э” ХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, Лондон хотын Арбитрын 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн шийдвэр, 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн шийдвэрээр үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, шүүхийн зардлын төлбөрт нийт 92,685,803.16 америк доллар буюу 215,388,407,342.54 /хоёр зуун арван таван тэр бум гурван зуун наян найман сая, дөрвөн зуун долоон мянга, гурван зуун дөчин хоёр/ төгрөгийг “Э” ХК-аар төлүүлэхээр шийдвэрлэж, Хуулийн этгээдийн удирдах албан тушаГ.А болох Г.Ань бусдад буюу “Ж” ХХК-ийн захирал Ш.Бд давуу байдал тогтоох зорилгоор хууль түүнд нийцүүлэн гаргасан дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас төрийн өмчийн оролцоотой “Э” ХК-д үлэмж хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч Г.А нь Ш.Б, Э.С нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн “Х” ХХК-ийг зээлийн батлан даагчаар оролцуулах зорилгоор Ш.Б нь Э.Сгээс 2010 оны 01 дүгээр сарын 27, 2010 оны 02 дугаар сарын 08, 2010 оны 02 дугаар сарын 24, 2010 оны 7 дугаар сарын 07-ны өдрүүдэд нийт 23,684,552.62 америк доллар буюу 34,138,035,750.31 төгрөгийг зээлж авсан байхад Э.Сгийн нэрийн өмнөөс Ш.Бтэй “2010 оны 02 дугаар сарын 24, 3 дугаар сарын 23, 4 дүгээр сарын 07, 7 дугаар сарын 07-ны өдрүүдэд нийт 39,621,288,410.85 төгрөгийн үндсэн болон нэмэлт зээлийн гэрээг байгуулж, 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр болон 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрүүдэд Э.Сгийн хамт Хны гүйцэтгэх захиралд шаардлага хүргүүлсэн, 2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “О” ХХК-ийн хувьцааг худалдах худалдан авах гэрээ, 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн тооцоо нийлсэн акт зэргээр Э.Сгээс зээлсэн мөнгөн дүнг 56,500,000,000 төгрөгөөр тооцож тооцоо нийлэн уг төлбөртөө Г.А нь Ш.Бгээс “О” ХХК-ийн 50 хувийн хувьцааг шилжүүлэн авч, Г.А, Ш.Б, Э.С нарын хоорондын зээлийн төлбөр тооцоо дууссан байхад “Х” ХХК нь татан буугдсаны дараа актив, пассив хөрөнгө нь шилжсэн “Т”-иас төлбөр гаргуулах зорилгоор Э.Сгээр дамжуулан 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Ж” ХХК-аас 32,855,296.74 америк доллар буюу 51,596,943,659.3 төгрөгийг гаргуулахаар Ш.Бтэй байгуулсан хуурамч зээлийн гэрээ болон Хны Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдааны тэмдэглэл, тогтоол, “Төлбөрийн баталгаа”, “Банкны баталгааны гэрээ” зэрэг баримтуудыг нэхэмжлэлийн хамт гаргаж өгсөн,

Уг нэхэмжлэлийн дагуу Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Т.Эын 2013 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 6210 дугаартай захирамжаар үүсгэсэн иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд Ш.Б нь хариуцагчаар оролцохдоо нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсний улмаас тус шүүхийн шүүгчийн 2013 оны 10 дугаар сарын 18- ны өдрийн 1921 дугаартай шийдвэрээр “Ж” ХХК-аас 32,855,296.74 ам доллар буюу 51,596,943,659.3 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Сд олгох, “Ж” ХХК нь үүргээ биелүүлээгүй тохиолдолд банкны баталгааны дагуу хариуцагч “Т”-аар төлүүлэхээр шийдвэрлэн “Т” ХХК-д их хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч Э.С нь Г.А, Ш.Б нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн “Х” ХХК-ийг зээлийн батлан даагчаар оролцуулах зорилгоор Ш.Бд 2010 оны 01 дүгээр сарын 27, 2010 оны 02 дугаар сарын 08, 2010 оны 02 дугаар сарын 24, 2010 оны 7 дугаар сарын 07-ны өдрүүдэд нийт 23,684,552.62 америк доллар буюу 34,138,035,750.31 төгрөгийг зээлсэн атлаа төрсөн эх Г.Агаар дамжуулан Ш.Бтэй “2010 оны 02 дугаар сарын 24, 3 дугаар сарын 23, 4 дүгээр сарын 07, 7 дугаар сарын 07-ны өдрүүдэд нийт 39,621,288,410.85 төгрөгийн үндсэн болон нэмэлт зээлийн гэрээг байгуулж, 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр болон 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрүүдэд Г.Агийн хамт Хны гүйцэтгэх захиралд шаардлага хүргүүлсэн, 2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “О” ХХК-ийн хувьцааг худалдах худалдан авах гэрээ, 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн тооцоо нийлсэн акт зэргээр Э.Сгээс зээлсэн мөнгөн дүнг 56,500,000,000 төгрөгөөр тооцож тооцоо нийлэн уг төлбөртөө Г.А нь Ш.Бгээс “О” ХХК-ийн 50 хувийн хувьцааг шилжүүлэн авч, Г.А, Ш.Б, Э.С нарын хоорондын зээлийн төлбөр тооцоо дууссан байхад “Х” ХХК нь татан буугдсаны дараа актив, пассив хөрөнгө нь шилжсэн “Т”-иас төлбөр гаргуулах зорилгоор 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Ж” ХХК-аас 32,855,296.74 америк доллар буюу 51,596,943,659.3 төгрөгийг гаргуулахаар Ш.Бтэй байгуулсан хуурамч зээлийн гэрээ болон Хны Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдааны тэмдэглэл, тогтоол, “Төлбөрийн баталгаа”, “Банкны баталгааны гэрээ” зэрэг баримтуудыг нэхэмжлэлийн хамт гаргаж өгсөн,

Уг нэхэмжлэлийн дагуу Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эын 2013 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 6210 дугаартай захирамжаар үүсгэсэн иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд Ш.Б нь хариуцагчаар оролцохдоо нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсний улмаас тус шүүхийн шүүгчийн 2013 оны 10 дугаар сарын 18- ны өдрийн 1921 дугаартай шийдвэрээр “Ж” ХХК-аас 32,855,296.74 ам доллар буюу 51,596,943,659.3 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Сд олгох, “Ж” ХХК нь үүргээ биелүүлээгүй тохиолдолд банкны баталгааны дагуу хариуцагч “Т”-аар төлүүлэхээр шийдвэрлэн “Т” ХХК-д их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ

.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтууд, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүд, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Нийслэлийн прокурорын газраас Ш.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс “Т” ХХК-д үлэмж хэмжээний хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож,

            Боржигин овогт ГомбоЭ.Сгийн Аад холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгасугай.

 

            2. Нийслэлийн прокурорын газраас Ш.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтуудад зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

  1. Шүүгдэгч Ш.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хуулийн этгээдийн удирдах албан тушаГ.А хувьдаа давуу байдал тогтоох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулсан,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан Эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж бусдын эд хөрөнгөд ноцтой хохирол учруулсан,

     Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг зориуд хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэмт хэргийг зохион байгуулсан,

     Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан Хуурч, баримт бичиг ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтуудад заасан Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, түүний эзэмшигчийг нуун далдалсан гэмт хэргийг байнга тогтвортой үйлдэж, албан тушаГ.А албаны чиг үүрэг, бүрэн эрхийг урвуулан ашиглаж үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Ч.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хуулийн этгээдийн удирдах албан тушаГ.А бусдад давуу байдал тогтоох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг гүйцэтгэсэн гэм буруутайд,

            Шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хуулийн этгээдийн удирдах албан тушаГ.А бусдад давуу байдал тогтоох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг хамжсан гэм буруутайд,

Шүүгдэгч Г.А, Хэрээт овогт Эн Э.С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан Хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан авч бусдад их хэмжээний хохирол учруулахыг завдсан гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн,

мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг зориуд хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэмт хэргийг гүйцэтгэсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            4. Г.Ад холбогдох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргүүдийг шүүгдэгч нас барсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

 

            5. Шүүгдэгч Ш.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтуудад зааснаар 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял

            Шүүгдэгч Ч.Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 14.000 /арван дөрвөн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14.000.000 /арван дөрвөн сая/ төгрөгөөр торгох ял

            Шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 14.000 /арван дөрвөн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14.000.000 /арван дөрвөн сая/ төгрөгөөр торгох ял

            Шүүгдэгч Э.Сг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 25.000 /хорин таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 25.000.000 /хорин таван сая/ төгрөгөөр торгох ял

            21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ш.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 02 /хоёр/ жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсгүүдэд тус тус зааснаар Ш.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтуудад зааснаар 02 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 02 жилийн хорих ялыг тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх  хорих ялыг 10 жилийн хугацаагаар,

            Э.Сд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 2500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 25.000.000 төгрөгийн торгох ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн нийт 35.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 35.000.000 төгрөгийн торгох ялаар тогтоосугай.

 

            8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Бгийн эдлэх 10 жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Гт оногдуулсан 14.000.000 төгрөгийн торгох ялыг 5 сарыг хугацаанд, шүүгдэгч Б.Мд оногдуулсан 14.000.000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд, шүүгдэгч Э.Сд оногдуулсан 35.000.000 төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

10. Шүүгдэгч нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт Г.А, Э.С нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Ш.Бгийн цагдан хоригдсон 822 /найман зуун хорин хоёр/ хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцож, Ч.Гийн цагдан хоригдсон 30 /гуч/ хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцон нийт 450.000 төгрөгийн торгох ялыг, Б.Мын цагдан хоригдсон 59 /тавин ес/ хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцон нийт 885.000 төгрөгийн торгох ялыг тус тус тэдгээрийн эдлэх торгох ялаас хасаж тооцон, шүүгдэгч Г.Аэнэ хэрэгт 60 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

 

            12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Бгийн ............хаягт байрлах эд хөрөнгө, ................хаягт байрлах эд хөрөнгө............ харьяалагдах ............. тоот хаягт байрлах эд хөрөнгө,............ тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг тус тус хураан улсын орлого болгосугай.

 

            13. ......... битүүмжилсэн тогтоолыг тус тус хохиролд тооцохоор хэвээр үлдээсүгэй.

 

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6

дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан /Ш.Бгээс хураан авсан 6 гэрээ/

Amendment and Restatement Agreement in respect of a surytyship and undertaking agreement dated 8 July 2009 , /Dated 3 september 2010/ эх хувь /199хх-ийн 1-57 дугаар хуудас/.

Amendment and Restatement Agreement in respect of a suretyship and undertaking agreement dated 8 July 2009 as amended and restated by an amendment  and restatement agreement dated 3 September 2010, /Dated 30 December 2011 /эх хувь, 199 хх-ийн 58-170 дугаар хуудас/

Amendment agreement Relating to a facility agreement originally of up to $36.000.000 and now of up to $75.000.000 in respect of a prepayment dated 8 July 2009 as amended and by an amendmend and restatement agreement dated 3 September 2010 and a further amendment and restatement agreement dated 30 December 2011, /Dated 1 June 2012/ эх хувь /201 хх-ийн 19-99 дүгээр хуудас/

Facility Agreement relating to a Dollar term loan facility of $27.000.000 /Dated 5 August 2010/ эх хувь. /199 хх-ийн 171-250, 200 хх-ийн 1-9 дүгээр хуудас/,

Amendment and restatement agreement Relating to a Dollar term loin facility originally of $27.000.000 and now of up to $34.000.000 dated 5 August 2010 as amended ... amendment letter dated 20 Mach 2012 an amendment letter dated 20 April 2012 and extension letters dated 27 April 2012 and 17 may 2012, /Dated 1 June 2012/ эх хувь / 201 хх-ийн 100-163 дугаар хуудас/

Surytyship and undertaking agreement Dated 8 July 2009 / хуулбар хувь/ 202 хх-ийн 3-86 дугаар хуудас/

Махоней Лиотта ХХК-иас хураагдсан:

SNR DENTONAmendment and Agreement in respect of a suretyship and undertaking agreement dated 8 July 2009 as amended and restated by an amendment and restatement agreement dated 3 September 2010. Dated 30 December 2011/ хуулбар баримт/200 хх-ийн 155-250, 201 хх-ийн 1-18 дугаар хуудас/,

SNR DENTONAmendment agreement /Dated 1 June 2012/ хуулбар баримт /200хх-ийн 10-73 дугаар хуудас/

SNR DENTONAmendment and restatement agreement Dated 1 June 2012 /хуулбар баримт/ 200 хх-ийн 74-154 дугаар хуудас/

Facility Agreement relating to a Dollar term loin facility of $27.000.000 Dated 5 August 2010 /хуулбар баримт/ 201 хх-ийн 165-250, 202 хх-ийн 1-2 дугаар хуудас/

Б.Маас хураан авсан 3 гэрээ:

Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн байцаах газар эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэс “Ж” ХХК-ийн “.....................”-тай байгуулсан гэрээ, орчуулгын материалууд, Улаанбаатар хот 2014 он гэсэн хаягтай №1, №2 дугаартай 2 хавтас материал. /дотор нь/

а/ “Ж” ХХК-ийн“С” банктай байгуулсан гэрээ, орчуулгын материалууд" гэсэн хавтаст материалын "000173" гэсэн дугаар хуудсанд авагдсан /Security Assignment dated 5 August 2010 гэсэн 5/362-10.....2010.12.30 /барьцаа хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээ/ эх хувь.

б/ Suretyship and undertaking agreement Dated 8 July 2009 , 1/070-9 дугаартай 2009.08.20 /Батлан даалтын болон үүргийн гэрээ / эх хувь.

в/ Security Assignment dated 8 July 2009 гэсэн 1/071-9 дугаартай 2009.08.20 гэрээ /барьцаа хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээ/ эх хувь материалууд орчуулгын хамтаар байгаа болно /202 хх-ийн 87-250, 203 хх-ийн 1-250, 204 хх-ийн 1-68 дугаар хуудас/

Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн байцаах газар

эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэс 2014 оны гэсэн хаягтай “Махони лиотта” ХХК-аас хураан авсан гэх 6 хавтас материал

Standart bank Jast Group- EMC 2009 doc гэсэн HP маркийн сиди 2 ширхэг.

Standart bank Jast Group- EMC 2008 doc гэсэн HP маркийн сиди 1 ширхэг.

Т гэсэн бичигтэй цагаан өгийн сони маркийн Сиди 1 ширхэг.

Ш.Бгээс хураан авсан гарын үсэг зурахад ашигласан гэх 1 ширхэг бал, запас 1 ширхэг,

Э электрон файл гэсэн улаан өнгийн Флаш диск 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргаж,

HP маркийн принтер 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Ш.Бд буцаан олгосугай.

 

            15. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Бгээс нийт 109.093.910.000 /нэг зуун есөн тэрбум ерэн гурван сая есөн зуун арван мянга/ төгрөгийг гаргуулж,

            Э ТӨҮГазар ХК-д 105.246.800.000 /нэг зуун таван тэрбум хоёр зуун дөчин зургаан сая найман зуун мянга/ төгрөгийг,

            “Ш” ХХК-д 3.847.110.000 /гурван тэрбум найман зуун дөчин долоон сая нэг зуун арван мянга/ төгрөгийг тус тус,

            шүүгдэгч Ч.Гоос нийт 1.848.863.461 /нэг тэрбум найман зуун дөчин найман сая найман зуун жаран гурван мянга дөрвөн зуун жаран нэг/ төгрөг, шүүгдэгч Б.Маас 792.370.054 /долоон зуун ерэн хоёр сая гурван зуун далан мянга тавин дөрөв/ төгрөгийг тус тус гаргуулж, Э ТӨҮГазар ХК-д олгосугай.

 

            16. Хохирогч Э ТӨҮГазар ХК нь өөрт учирсан гэм хортой

холбоотой бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан

шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

            17. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд гарсан 39.300.000 /гучин есөн сая гурван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Ш.Б, Б.М, Ч.Г нараас хувь тэнцүүлэн гаргуулж,

            “Их Монгол хөлөг” ХХК-д 15.000.000 /арван таван сая/ төгрөгийг,

            “Итгэл эстимтэйт” ХХК-д 11.000.000 /арван нэгэн сая/ төгрөгийг,

            “Ашид билгүүн” ХХК-д 10.000.000 /арван сая/ төгрөгийг,

            “ПДДБ” ХХК-д 3.300.000 /гурван сая гурван зуун мянга/ төгрөгийг тус тус олгосугай.

           

            18. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Ш.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч Г.А ад урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

            19. Шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.

 

            20. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ш.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, Ч.Г, Г.А , Э.С, Б.М нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

           ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.БАТБОЛОР

 

 

                                                       ШҮҮГЧ                                    М.ТҮМЭННАСТ

 

 

                                                   ШҮҮГЧ                                     Ц.ЭРДЭНЭЧИМЭГ