| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2018/03238/И |
| Дугаар | 00302 |
| Огноо | 2019-01-29 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 00302
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Т” ХХК/РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “Ж” ХХК/РД: /-д холбогдох
12 056 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Ууганбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “Т” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Ууганбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Т” ХХК нь “Ж” ХХК-тай 2017 оны 07 сарын 08-ны өдрөөс 2017 оны 09 сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд “Хөшигтийн хөндийн ОУНБ” чиглэлийн хурдны төмөр бетон гүүрний барилгын ажил гүцэтгэхээр харилцан тохиролцож, гэрээ байгуулан, ажил эхэлж, 2017 оны 08 сарын 09-ний өдөр ажил гүйцэтгэл дуусаж, нийт 21 556 000 төгрөгний үнэлгээ бүхий ажлыг хийж гүйцэтгэсэн. Гүйцэтгэлийн хөлс нийт 13 000 000 төгрөгийг урьдчилгаа авсан бөгөөд үлдэгдэл 12 056 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл аваагүй байна. Иймд ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 12 056 000 төгрөгийг хариуцагч “Ж” ХХК-иас гаргуулж өгнө үү.” гэв.
Хариуцагч “Ж” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ““Топ гэрэл” ХХК нь “Ж” ХХК-д СБД-ийн Иргэний Хэргийн Анхан Шүүхэд 2018 оны 11 сарын 21-ний өдөр нэхэмжлэл гаргасан.
Манай компани уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй байна, тухайн үед тухайн төсөл дээр ажиллаж байсан инженер болон хариуцан ажиллаж байсан ажилчидтай бид холбогдон мэдээлэл цуглуулан дэлгэрэнгүй мэдээлэл авч бид хариу тайлбар хүргүүлэх болно.” гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Т” ХХК хариуцагч “Ж” ХХК-д холбогдуулан 12 056 000/арван хоёр сая тавин зургаан мянга/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 09 цаг 00 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг хариуцагч “Ж” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сүлд-Одод 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр утсаар мэдэгдсэн боловч хариуцагч “Ж” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сүлд-Од нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Ж” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сүлд-Одын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Хариуцагч “Ж” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй гэх тайлбар ирүүлсэн.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Зохигчид 2017 оны 7 дугаар сарын 08-ны өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан болох нь “Улаанбаатар-Хөшигтийн хөндийн ОУНБ” чиглэлийн хурдны зам дагуух 74.08 метр урттай төмөр бетон гүүрийн ажлын төлөвлөгөөний болон ажлын гүйцэтгэлийн хуулбараар нотлогдож байна.
Тус гэрээнд зааснаар нэхэмжлэгч нь 1 метр өндөртэй хос шатлалтай 17 метр урттай шугаман суурь, 1.2 метр диаметртэй 6 метр өндөртэй хүндэвтэр арматурчлалтай багана, 1.7 метр х 1.7 метр огтлолтой төмөр бетон дамнурууны ажил гүйцэтгэх, хариуцагч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь “Улаанбаатар-Хөшигтийн хөндийн ОУНБ” чиглэлийн хурдны зам дагуух 74.08 метр урттай төмөр бетон гүүрийн ажлын төлөвлөгөөний болон ажлын гүйцэтгэлийн хуулбараар нотлогдож байна.
Нэхэмжлэгч нь гэрээнд заасан ажил гүйцэтгэх, хариуцагч нь ажлын хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн тус гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ий шинжтэй байх тул “Ажил гүйцэтгэх гэрээ”/цаашид “Гэрээ” гэх/ гэж үзнэ.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь ... гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь ... хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.
Зохигчийн байгуулсан Гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн байх ба Гэрээг бичгээр байгуулах хэлбэрийн шаардлагагүй тул хүчин төгөлдөр гэж үзнэ.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас Гэрээний үлдэгдэл төлбөрт 12 056 000/арван хоёр сая тавин зургаан мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.
Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-т “... гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно.” гэж заасан.
Зохигчид ажлын хөлсийг хэсэгчилж төлөхөөр харилцан тохиролцсон болох нь нэхэмжлэгчийн “... нийт 13 000 000/арван гурван сая/ төгрөгийн урьдчилгаа авсан ...” гэх тайлбараар нотлогдож байх ба хариуцагч нь түүнийг үгүйсгэх, татгалзах баримтаа шүүхэд ирүүлээгүй болно.
Хариуцагч нь ажлын хөлсний үлдэгдэл төлбөрт нэхэмжлэгчид 12 056 000/арван хоёр сая тавин зургаан мянга/ төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь “Улаанбаатар-Хөшигтийн хөндийн ОУНБ” чиглэлийн хурдны зам дагуух 74.08 метр урттай төмөр бетон гүүрийн ажлын төлөвлөгөөний болон ажлын гүйцэтгэлийн хуулбараар нотлогдож байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 12 056 000/арван хоёр сая тавин зургаан мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
Шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ж” ХХК-иас нийт 12 056 000/арван хоёр сая тавин зургаан мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-д олгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ