Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 978

 

2019            10             1                                             2019/ДШМ/978

О.Х холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч О.Чулуунцэцэг,  шүүгч Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Байгалмаа,

шүүгдэгч О.Х, түүний өмгөөлөгч А.Гантуяа,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулж,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 536 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Х, түүний өмгөөлөгч А.Гантуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар О.Ххолбогдох эрүүгийн 1711004510024 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

Чонос овгийн О.Х, 1961 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 58 настай, эмэгтэй, дээд боловсролтой, инженер геологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хүүхдүүдийн хамт ...................................... оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ................../;

1. О.Х нь 2016 оны 12 дугаар сард Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч С.Мөнхзулаас “Изи Уан Ап” /easy one up/ сүлжээнд элсүүлнэ гэж 3.000.000 төгрөг,

2. 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ц.Ч зэс карт авч өгнө гэж 1.000.000 төгрөг,

3. 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Таурист нэртэй сүлжээнд элсүүлж мөнгийг нь өсгөж өгнө гэж хохирогч Д.Дгээс 5.450.000 төгрөг,

4. 2017 оны 4 дүгээр сард “түр зээлье” гэж хохирогч Б.Д1.000.000 төгрөгийн цахим мөнгө,

5. 2017 оны 9 дүгээр сард Завхан аймгийн Улиастай суманд өөрийгөө “Их баян далай” ХХК-ийн ажилтан гэж танилцуулан улмаар манай компанид 1.200.000 төгрөгөөр элсвэл 25 хоногийн дараа 2.400.000 төгрөг болгож өгдөг, найдвартай хүмүүсдээ нэг удаагийн ийм боломж олгож байгаа гэж итгүүлэн баруун бүсийн худалдааны төвд хувиараа лангуу түрээслэн ажиллуулдаг хохирогч Д.Н2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 1.200.000 төгрөг,

6. Хохирогч Д.Н 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн үед 2.400.000 төгрөг,

7. Хохирогч П.Ц 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 2.300.000 төгрөг,

8. Хохирогч С.О 2017 оны 12  дугаар сарын 16-ны өдөр 2.200.000 төгрөг,

9. Хохирогч Л.С 2017 оны 9 дүгээр сард 1.200.000 төгрөг,

10. Хохирогч Б.Н 2017 оны 9 дүгээр сард 2.400.000 төгрөг,

11. Хохирогч А.А 2017 оны 12 дугаар сард 1.400.000 төгрөгийг тус тус залилан авч бусдад нийт 23.550.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: О.Х ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: О.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, О.ХЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Хоногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч О.Х аас 1.300.000 төгрөгийг гаргуулж хохирогч С.М, 4.968.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Дд, 1.200.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Н, 2.400.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Н, 2.100.000 төгрөг гаргуулж хохирогч П.Ц, 2.200.000 төгрөг гаргуулж хохирогч С.О, 1.200.000 төгрөг гаргуулж хохирогч Л.С, 1.200.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Н 1.400.000 төгрөг гаргуулж хохирогч А.Атус тус олгохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Хын цагдан хоригдсон 5 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч О.Хыг цагдан хорьж, эдлэх ялыг 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.Х давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би 58 настай, 3 хүүхдийн эх, өрх толгойлсон эмэгтэй юм. Миний нөхөр 2012 онд салж өөр хүнтэй ханилсан. Миний хүүхдүүд 22, 20, 16 настай, хаашаа ч хазайж болох насан дээрээ байгаа тул сэтгэл их шаналдаг. Би хийсэн хэрэгтээ их гэмшиж байна. Хохирлоо төлж барагдуулахаа илэрхийлж байна. Миний эцэг Одгийв нь нэр төртэй хүн байсан бөгөөд 98 насандаа бурхан болсон. Өглөө болгон эцгийнхээ нэрийг дуудуулж байгаадаа харамсаж байна. Би хохирогч нарыг залилах ямар ч үндэслэл байхгүй. Бараа өгсөн хүмүүс бараагаа голсон тул би сэтгэлд нь нийцэх барааг нийлүүлж чадаагүй удаасан. Миний хариуцлагагүй байдлаас болж олон хүмүүсийг хохироосондоо харамсаж байна. Цаад байгууллагатайгаа тохиролцож бараагаа солих тал дээр алдаа гаргасан нь миний буруу. Би уг үйлдэлдээ гэмшиж, хохирогч нарыг хохиролгүй болгохоо дахин илэрхийлж байна. Би даралт ихтэй, сахартай, хоолонд муу байна. Иймд намайг урьд ял шийтгүүлж байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан үзэж хорих ялаас чөлөөлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч О.Хын өмгөөлөгч А.Гантуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч О.Х нь Завхан аймагт “Их Баяндалай” ХХК-ийг төлөөлж борлуулалтын ажил хийж байхдаа баруун бүсийн худалдааны төвд лангуу ажиллуулдаг хохирогч нар нь авсан бараагаа буцааж мөнгөө нэхэхэд нь өгч чадалгүй өрөнд орсон. Буцаагдсан бараагаа өөрөө авч чадалгүй удааснаас хугацаа нь хэтэрч, чанаргүй бараа болон үлдсэн. Уг бараанууд лангуун дээрээ зарагдаж чадаагүй удсан байсан. Зарагдсан барааг буцаахгүй гэж хэл ам хийгээгүй, бүгдийг нь буцааж авч гэрээтээр ажиллаж байсан компанидаа хандсан боловч О.Хыг манайхаас мөнгөө төлөөд авсан, манайх хариуцахгүй гэсэн хариу өгсөн.

О.Х хүмүүст худалдан авсан барааныхаа 200.000 төгрөгийг урамшуулал болгож буцааж өгдөг байсныг Б.А, хохирогч Б.Н нар мэдүүлэгтээ “... 250.000 төгрөгийн багцын бараа тоологдоод бид багцаас нь авсан. Гэтэл 7 хоногийн дараа надад “Их Баяндалай” ХХК-иас урамшуулал гэсэн утгатай, 200.000, 300.000 төгрөгийн урамшуулал гээд ороод ирсэн. Хажуугийн хүүхнүүд маш их сонирхоод бүгд 150.000 төгрөгийн багцын бараанаас авсан. Энэ хүмүүс мөн 7 хоногийн дараа бараа авсныхаа урамшуулал мөнгийг авсан ...” гэж хэлдэг. Энэ мэт Завхан аймгийн хохирогч нарын тооцоо нарийн гарч чадаагүй, хохирогч нарыг шүүх хуралдаанд зарлан дуудсан боловч өөрсдөө ирээгүй. Гэсэн хэдий ч шүүгдэгч О.Х хариуцлага алдсанаа хүлээж, хохирлын мөнгөө төлөхөө илэрхийлж, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа.

О.Х нь одоо 58 настай, 3 хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй. Эрүүл мэндийн хувьд сахарын өвчтэй, байнга даралт нь ихэсдэг, эмчийн хяналтад байж эм тогтмол уух шаардлагатай. О.Х анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргийн байдал, гэм буруугаа хүлээж хохирлоо төлж барагдуулахаа илэрхийлсэн, эрүүл мэндийн байдал сайнгүй байгаа зэргийг харгалзан түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлэн өөрчилж тэнсэх буюу хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Байгалмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 536 дугаартай шийтгэх тогтоолыг дэмжиж оролцож байна. О.Х нь бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилах гэмт хэрэг үйлдсэн нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл тохирсон учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

О.Ххолбогдох хэргийн бүх ажиллагааг хянахад. мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчилгүй байна.

Хавтас хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судлахад:

1. О.Х нь 2016 оны 12 дугаар сард Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч С.Мөнхзулаас “Изи Уан Ап” /easy one up/ сүлжээнд элсүүлнэ гэж 3.000.000 төгрөг,

2. 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ц.Чзэс карт авч өгнө гэж 1.000.000 төгрөг,

3. 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Таурист нэртэй сүлжээнд элсүүлж мөнгийг нь өсгөж өгнө гэж хохирогч Д.Дгээс 5.450.000 төгрөг,

4. 2017 оны 4 дүгээр сард “түр зээлье” гэж хохирогч Б.Д1.000.000 төгрөгийн цахим мөнгө,

5. 2017 оны 9 дүгээр сард Завхан аймгийн Улиастай суманд өөрийгөө “Их баян далай” ХХК-ийн ажилтан гэж танилцуулан улмаар манай компанид 1.200.000 төгрөгөөр элсвэл 25 хоногийн дараа 2.400.000 төгрөг болгож өгдөг, найдвартай хүмүүсдээ нэг удаагийн ийм боломж олгож байгаа гэж итгүүлэн баруун бүсийн худалдааны төвд хувиараа лангуу түрээслэн ажиллуулдаг хохирогч Д.Н 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 1.200.000 төгрөг,

6. Хохирогч Д.Н2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн үед 2.400.000 төгрөг,

7. Хохирогч П.Ц2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 2.300.000 төгрөг,

8. Хохирогч С.О2017 оны 12  дугаар сарын 16-ны өдөр 2.200.000 төгрөг,

9. Хохирогч Л.С2017 оны 9 дүгээр сард 1.200.000 төгрөг,

10. Хохирогч Б.Н2017 оны 9 дүгээр сард 2.400.000 төгрөг,

11. Хохирогч А.А2017 оны 12 дугаар сард 1.400.000 төгрөгийг тус тус залилан авч бусдад нийт 23.550.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Ц.Ч“... 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутагт байрлах Урт цагааны ХААН банк дээр Гэрэлтуяа гэгчийн 5449135218 тоот данс руу 1.000.000 төгрөг хийсэн. Миний танил Александр барьцаагүй зээл байна, тэрийг аваад өвгөнөө үзүүлэх юм уу гэсэн санал тавьсан. Тэгээд данс өгөөд банкны ажилтны данс, энэ данс руу хийчих гэж хэлсэн. ...” гэх /1хх-25/,

гэрч Д.А“... 2017 оны 3 дугаар сард О.Х гэх эмэгтэйтэй танилцаад юм ярьж байтал О.Х нь шинэ пальто авсан, хүүхдийн нэр дээр зэс карт гаргуулсан, 7 хоноод гарчихдаг юм байна гэж хэлсэн. Тэгээд 2017 оны 4 дүгээр сарын эхээр Ч эгч бид хоёр юм яриад сууж байхад надад мөнгөний хэрэг байна, эмчилгээнд явах гэсэн юм гэхээр нь “надад мөнгө байхгүй, харин зэс карт гаргаж өгдөг хүн байдаг юм байна” гэж хэлсэн. Ч эгч үнэхээр тийм юм байдаг бол боломжийн юм байна, мөнгө олъё гээд явсан. Хэд хоногийн дараа Ч эгч над руу яриад мөнгө олчихлоо, яах уу гэсэн. Тэгээд би О.Хтай яриад манай нөгөө эгч мөнгөө олчихсон, карт гаргаж чадах уу гэхэд чадна, тань руу банкны ажилтан Т.Гдансны дугаарыг мессежээр явуулсан. ...” /1хх-31/,

гэрч Т.Г“... Би зэс картандаа байсан 1.000.000 төгрөгийг О.Х эгчид зээлүүлсэн. О.Х эгч миний дансыг авч байсан ба 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр надаас зээлсэн 1.000.000 төгрөгөө эргүүлж миний 5447135218 тоот данс руу шилжүүлсэн. Мөнгө шилжүүлснийхээ дараа надруу залгаж зээлсэн мөнгөө шилжүүлсэн шүү гэж хэлсэн. ...” /1хх-37/,

хохирогч С.М“... 2016 оны 12 дугаар сард О.Х над руу залгаад “Easy 1 up” нэртэй интернет бизнес байна, элсэж орооч гэсэн. Тэгээд 2016 оны 12 дугаар сарын дундуур О.Хтай очиж уулзаад мэдээлэл авсан. Тухайн үед онлайнаар хэлний сургалт ордог, эхний удаа 560 ам.доллар, дараа нь 1200 ам.доллар төлнө гэж хэлсэн. Тэгээд өөрийнхөө доор А, Б хүн оруулах юм бол Б талынхаа бонусыг авдаг гэж хэлсэн.  Ингээд би О.Хд Энхтайван найрамдалын ордны ажлын өрөөнд нь 560 ам.долларыг бэлнээр өгсөн. Тэгээд бүртгэл кодыг нь авъя гэхэд бүртгэл хийгдэж байгаа гээд өгөөгүй. Дараагийн түвшин болох 1200 ам.долларын сургалтын багцийг авах хэрэгтэй гэхээр нь О.Хын ажлын байранд очиж 200 ам.долллар бэлнээр өгсөн. Тэгээд гэртээ хариад байж байтал 1000 ам.доллараа шилжүүл гээд залгахаар нь 2.500.000 төгрөгийг өөрийн ХААН банкны данснаас О.Хын ХААН банкны данс руу шилжүүлсэн. Би тухайн үеийн ханшаар 3.000.000 төгрөгийг О.Хд өгсөн ба түүнээс 1.700.000 төгрөг авсан. Үлдэгдэл 1.300.000 төгрөг аваагүй. ...” /1хх-72/,    

гэрч Д.Б“... О.Х эгч М мөнгийг шилжүүлж авахдаа нэг шалтаг хэлээд миний дансыг гуйж, Ммөнгийг шилжүүлж авч байсан санагдаж байна. Би М“Easy 1 up” сүлжээнд элсүүлээгүй. ...” /1хх-76/,

хохирогч Д.Дгийн “... О.Х эгч хэлэхдээ “би Таурис нэртэй сүлжээ ажиллуулдаг, энэ их зүгээр, 5.000.000 төгрөг өгөөд 1 сарын хугацаанд үндсэн мөнгөө ашигтайгаа хамт авах боломжтой гэж хэлсэн. Мөн Д бүртгэчихсэн байгаа, араас нь чамайг бүртгэчихье, чи мөнгөө хийгээд л болоо, санаа зоволтгүй, өдөр өдөртөө мөнгө нь доллараар орж ирэхээр нь би чиний данс руу шилжүүлж өгнө гэж хэлсэн. Ингээд би 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 17 цагийн үед Ардын ХААН банкнаас Д 5.000.000 төгрөг бэлнээр өгөөд Дулмаа өөрийнхөө данснаас О.Хын хүү Тулгын ХААН банкны 5163090174 тоот данс руу 5.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд гэр лүүгээ явж байхад О.Х араас залгаад надад мөнгө зээлээч гээд байхаар нь би 450.000 төгрөг шилжүүлсэн. ...” /1хх-122/,

хохирогч Б.Дийн “... О.Х нь Д эгч бид хоёрт “5.000.000 төгрөгийг дансанд байршуулаад 1 сарын хугацаанд 7.500.000 төгрөг болгож өсгөж авна гэж байсан. Би энэ сүлжээнд нь элсээгүй. Д нь 5.000.000 төгрөг байршуулаад элссэн. Харин О.Х нь 2018 оны 4 дүгээр сард миний 1.000.000 төгрөгтэй дүйцэх интернетийн цахим мөнгийг түр зээлээд одоо болтол өгөөгүй байгаа. ...” /1хх-127/,

хохирогч Д.Наранбилэгийн “... О.Хтай яриад мөнгө тушаавал яах талаар лавлаж асууахад “манай компани 1.200.000 төгрөгөөр элсэж орох юм бол 20-25 хоногийн дотор, 2 хуваагаад 2.400.000 төгрөг болгож өгдөг, найдвартай хүмүүстээ нэг удаагийн ийм боломж олгодог юм” гээд байхаар нь 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр ХААН банкны АТМ-аас 5163090174 тоот данс руу 1.200.000 төгрөг шилжүүлсэн. ...” /1хх-208/,

хохирогч Д.Н“... О.Х надтай утсаар яриад “манай сүлжээг бусад хүмүүст сайн сурталчилаад өгөөрэй, манай компани дотроо өөрсдийнхөө ажилчдын мөнгийг өсгөдөг сүлжээ байдаг юм, тэр сүлжээндээ гадны хамаагүй хүн оруулаад өгье, тэр сүлжээ нь 1.200.000 төгрөгөөр элсэж ороод 15 хоногийн дараа 2.400.000 төгрөг болгож буцааж авдаг, 10 хоноод 1.200.000 төгрөг, 15 хоног дээрээ 1.200.000 төгрөг ордог, манайхаас бараа авсан бусад хүндээ битгий хэлээрэй, ганцхан чамд тус болъё” гээд байхаар нь би өмнө нь бараа аваад урамшуулал мөнгө орж ирээд байхаар нь О.Хын ярианд итгээд өөрийн даснаас 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 5163090174 тоот данс руу 1.200.000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь энэ талаар найз Нт хэлээд түүнийг 1.200.000 төгрөгөөр оруулаад, дараа нь эгч Н 1.200.000 төгрөгөөр, өөрийн дүү Ойдовын нэр дээр дахин 1.200.000 төгрөг тушаасан. ...” /1хх-210/,

хохирогч П.Ц“... О.Х нь бид нарт “Их баян далай” ХХК-ийн үйл ажиллагаа байгаа юм, захирал нь Т гэж хуульч хүн байдаг, 200.000 төгрөгөөр бараа худалдаж авбал буцаад 200.000 төгрөг урамшуулалд орно. 1.200.000 төгрөгөөр элсэж орох юм бол 2.400.000 төгрөг болгож өгнө, залилан хийнэ гэж байхгүй, та нар яасан хүнд итгэдэггүй юм бэ, хүн мөнгийг нь өсгөөд өгье гээд байхад” гээд байхаар нь бид нар нээрээ ч тийм юм байх гэж бодоод 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 5163090174 дугаартай Б.Т гэх хүний данс руу 200.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр мөн дээрх данс руу 1.200.000 төгрөг, 900.000 төгрөг тус тус шилжүүлсэн. Би эхлээд 1.400.000 төгрөгөө шилжүүлчихээд байж байтал О.Х залгаад 900.000 төгрөг зээлчих, би өөрийнхөө зүгээс мөнгө оруулж өсгөмөөр байна, мөнгөө өсгөчихөөд буцаагаад өгье” гээд байхаар нь нэмж 900.000 төгрөг шилжүүлээд, нийт 2.300.000 төгрөг болсон. ...” /1хх-212/,

хохирогч С.Оргилын “... О.Х нь бид нарт “Их баян далай” ХХК-ийн үйл ажиллагаа байгаа юм, захирал нь Т гэж хуульч хүн байдаг, 200.000 төгрөгөөр бараа худалдаж авбал буцаад 200.000 төгрөг урамшуулалд орно. 1.200.000 төгрөгөөр элсэж орох юм бол 2.400.000 төгрөг болгож өгнө, залилан хийнэ гэж байхгүй, та нар яасан хүнд итгэдэггүй юм бэ, хүн мөнгийг нь өсгөөд өгье гээд байхад” гээд байхаар нь 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 1.200.000 төгрөг Алтаа эгчийн данс руу хийж байгаад 5163090174 дугаартай Б.Тгэх хүний данс руу шилжүүлсэн. Гэтэл О.Х нь над руу залгаад “би бас мөнгөө өсгөмөөр байна, надад мөнгө зээлчих” гэхээр нь би “хүнээс хүүтэй мөнгө авах юм уу” гэтэл “авъя, дараа нь хүүг нь төлчихнө” гээд байхаар нь 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр би хүнээс 1.000.000 төгрөг хүүтэй зээлж аваад 5163090174 тоот данс руу шилжүүлсэн. ...” /1хх-214/,

хохирогч Л.С “... 2017 оны 9 дүгээр сард Н над руу залгаад “энд 1.200.000 төгрөгөөр ороод 14 орчим хоногийн дараа буцаагаад 2.400.000 төгрөг болгоод өсгөж авдаг юм байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би найзаасаа лавлаад “үнэн юм уу” гэхэд “үнэн, одоо миний хажууд хүн нь сууж байна, цөөн хэдэн хүнд ийм боломж олгож байгаа юм байна” гэхээр нь итгээд хүнээс 2.000.000 төгрөг зээлж аваад Т гэх хүний ХААН банкны данс руу шилжүүлсэн. ...” /1хх-216/,    

хохирогч Б.Нийн “... О.Х нь “би өөрийнхөө дотны, итгэлтэй хүмүүсдээ тус болох гээд 1.200.000 төгрөгийг өөрийн компанидаа түр хугацаагаар ашиглуулаад 7 хоногийн дараа 2.400.000 төгрөг болгож өгнө, танай найз Наранзулыг оруулсан, дахин итгэлтэй хүн байвал оруулж өгч болно, чи наймаа хийж мөнгө өсгөдөг юм чинь чамд тус болъё гэхээр нь хамт лангуун дээр суудаг Тунгалагийн дансыг бичүүлээд 1.200.000 төгрөг, нийт 2.400.000 төгрөг өгсөн. ...” /1хх-220/,

хохирогч А.А“... манайх гадаадаас хөрөнгө оруулж ирдэг юм, манай захирлыг Т гэдэг гээд мөнгөө Тулгын данс руу хийлгэсэн. Тэгээд манай компаний данс руу он гарахаас өмнө 1.200.000 төгрөг хийвэл 2.400.000 төгрөг болгож өгнө гээд байхаар нь би мөнгө байхгүй гэсэн чинь “ямар сонин хүн бэ, мөнгө өгөх гээд байхад ХААНа ч ийм боломж байхгүй” гээд байсан. Тэгэхээр нь би мөнгө олоод 1.200.000 төгрөгийг Т гэдэг хүний данс руу шилжүүлсэн. ...” /1хх-224/ гэх мэдүүлгүүд,

Б.Т ХААН банкны дансны хуулга /2хх-8-29/, хохирогч Ц.ЧТ.ГХААН банкны 5447135218 тоот дансанд 1.000.000 төгрөг шилжүүлсэн орлогын мэдүүлэг /1хх-21/, С.М болох Э.Б нарын ХААН банкны дансны хуулга /1хх-69, 84/, П.ЦХААН банкны дансны хуулга /1хх-190-191/, А.АХААН банкны дансны хуулга /1хх-205/, Б.Л Хас банкны дансны хуулга /1хх-206/, Д.Дгийн ХААН банкны дансны хуулга /1хх-105/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, шүүхээс үнэлэлт дүгнэлт өгөх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Прокуророос О.Хын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Анхан шатны шүүхээс О.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгч нарын гэм бурууд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, О.Х1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Шүүгдэгч О.Х, түүний өмгөөлөгч А.Гантуяа нар нь “... хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

О.Х нь бусдад учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулаагүй, хохирол төлөхөө илэрхийлсэн гэх боловч төлөх баталгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байгаа, нөгөөтэйгүүр анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор буюу 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь хүнд биш байх бөгөөд түүний үйлдсэн гэмт хэргийн хор аюул, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон тул түүний давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хорихоос өөр төрлийн ял оногдуулах үндэслэлгүй байна.

Иймд шүүгдэгч О.Х, түүний өмгөөлөгч А.Гантуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 536 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 536 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Х, түүний өмгөөлөгч А.Гантуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

ШҮҮГЧ                                                             О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                            Д.ОЮУНЧУЛУУН