Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
Хэргийн индекс | 153/2019/00018/И |
Дугаар | 64 |
Огноо | 2019-01-30 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 64
2019 оны 01 сарын 30 өдөр | Дугаар 153/ШШ2019/00064 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Ховд сум, Цагаан бургас багт оршин суух, ... дугаарын регистртэй, Ж овогт М Хгийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох, хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 153/2019/00018/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч М.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч М.Х нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Ховд аймгийн Ховд сумаас 1980 оны 06 дугаар сарын 22 өдрөөс 1983 оны 07 дугаар сарын 17-ны өдрийг дуустал цэргийн алба хаасан. 1984 оны 02 дугаар сарын 24-ны өдрөөс Ховд аймгийн нэгдэл дундын үйлдвэрт бригадын нормчноор 1986 оны 05 дугаар сарын 04-ний өдрийг дуустал, 1986 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс Эрдэнэбүрэн сумын услалтын системд ногоочноор, 1987 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс Эрдэнэбүрэн сумын тэжээлийн аж ахуйд цахилгаанчнаар, 1988 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс Эрдэнэбүрэн сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвд цахилгааны монтёроор ажилласан. 1990 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс Эрдэнэбүрэн сумын эрчим хүчний салбарын цахилгаан дамжуулах шугам сүлжээний монтёроор, 1991 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс Эрдэнэбүрэн сумын эрчим хүчний цахилгаан станцад моторчиноор 1994 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал ажилласан болно. Одоо өндөр настны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн лавлагаагаар шүүлгэхэд миний Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд 1991 оны 07 дугаар сарын 30 өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 15 өдрийг хүртэлх Эрдэнэбүрэн сумын эрчим хүчний цахилгаан станцад моторчиноор ажиллаж байх үеийн хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч тушаалын хавсралт олдохгүй байна. Иймд намайг Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын эрчим хүчний цахилгаан станцад 1991 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх моторчин мэргэжлээр ажиллаж байсан байдлыг мөн 140529 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч нь 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан хүсэлтдээ: “140529 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр мөн болохыг тогтоож, 1984 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 1986 оны 5 дугаар сарын 05-ны өдрийг дуустал Нэгдэл дундын үйлдвэрийн барилгын бригадад нормчиноор, 1986 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 1987 оны 4 дүгээр сарын 30-ний өдөр хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Услалтын системд ногоочноор, 1987 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 7 дугаар сарын 14-ны өдөр хүртэл Эрдэнэбүрэн сумын Тэжээлийн аж ахуйд цахилгаанчнаар, 1988 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын НААҮ-ий төвийн цахилгаан станцад цахилгааны монтёроор, 1990 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Эрчим хүчний цахилгаан станцад монтёроор, 1991 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Цахилгаан дамжуулах шугам сүлжээнд монтёроор тус тус ажилласан жилийг тогтоож өгнө үү” гэжээ.
Хүсэлт гаргагч М.Х нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байх тул 140529 дугаартай 1986 оны 03 дугаар сарын 20-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч Жантекей овогт Манайгийн Х мөн болохыг тогтоож, , 1984 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 1986 оны 5 дугаар сарын 05-ны өдрийг дуустал Нэгдэл дундын үйлдвэрийн барилгын бригадад нормчиноор, 1986 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 1987 оны 4 дүгээр сарын 30-ний өдөр хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Услалтын системд ногоочноор, 1987 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 7 дугаар сарын 14-ны өдөр хүртэл Эрдэнэбүрэн сумын Тэжээлийн аж ахуйд цахилгаанчнаар, 1988 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын НААҮ-ий төвийн цахилгаан станцад цахилгааны монтёроор, 1990 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Эрчим хүчний цахилгаан станцад монтёроор, 1991 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Цахилгаан дамжуулах шугам сүлжээнд монтёроор ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч М.Х нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байх тул 140529 дугаартай 1986 оны 03 дугаар сарын 20-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч Жантекей овогт Манайгийн Х мөн болохыг тогтоож, , 1984 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 1986 оны 5 дугаар сарын 05-ны өдрийг дуустал Нэгдэл дундын үйлдвэрийн барилгын бригадад нормчиноор, 1986 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 1987 оны 4 дүгээр сарын 30-ний өдөр хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Услалтын системд ногоочноор, 1987 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 7 дугаар сарын 14-ны өдөр хүртэл Эрдэнэбүрэн сумын Тэжээлийн аж ахуйд цахилгаанчнаар, 1988 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын НААҮ-ий төвийн цахилгаан станцад цахилгааны монтёроор, 1990 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Эрчим хүчний цахилгаан станцад монтёроор, 1991 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Цахилгаан дамжуулах шугам сүлжээнд монтёроор ажиллаж байсан болох нь
- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 1567 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1984 оны 02 дугаар арын 24-ны өдрийн 16, 1986 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 37, Буянт сумын Тэжээлийн аж ахуйн даргын 1987 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 31, аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1990 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 84, 1991 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 223 дугаар тушаалуудын эх баримтын хуулбарууд,
- Хүсэлт гаргагчийн Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон 1600001701 дугаартай баталгаажилтын хуудас, А070441 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Хүсэлт гаргагчийн 424274 дугаартай цэргийн батлахын нотариатаар баталгаажуулсан хуулбар,
- 1986 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 140529 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,
- 1982 оны 9 дүгээр сарын 04-ны өдрийн үнэмлэх, талархалын хуулбар
- Хүсэлт гаргагчийн 1986 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр авсан баярын бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
- Хүсэлт гаргагчийн 1986 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 92 дугаартай гэрчилгээний хуулбар,
- Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 02/716 дугаартай цэрэгт татагдаж, халагдсан архивын лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
Гэрч Ж.Цэвэлмаагийн “...Би 1986 оноос 1995 он хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Ахуй үйлчилгээний салбарт худалдагч, нярваар ажиллаж байсан. Тухайн үед ахуй үйлчилгээ, цахилгаан, дулааны ажилчид нэг байранд ажилладаг байсан. М.Х нь 1986 оны 6 дугаар сараас 1994 он хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын уурын зуухны цахилгаанчин болон өөр олон төрлийн ажил хийдэг байсан.... гэх гэрчийн мэдүүлэг,
Гэрч Ч.Буянбатын “...Би 1972 оноос 1989 он хүртэл Ховд аймгийн нэгдэл дундын үйлдвэрт барилгачин, нормчиноор ажиллаж байсан. Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйн 10 айл орон сууц барьж байхад 1984 онд анх М.Х ажилд орсон. Дөрвийн газар буюу Улаанбогчийн рашааны доод талд гахай, тахианы ферм барихад тэнд хэдэн сар ажиллаж байгаад 1985 оноос 1986 он хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар ажиллаж байсан. 1986 оноос Эрдэнэбүрэн сумын тэжээлийн аж ахуйд М.Х ажиллаад үлдсэн.... гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан М.Хг дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6-д заасныг баримтлан Жантекей овогт Манайн Хг 140529 дугаартай 1986 оны 03 дугаар сарын 20-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож, 1984 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 1986 оны 5 дугаар сарын 05-ны өдрийг дуустал Нэгдэл дундын үйлдвэрийн барилгын бригадад нормчиноор, 1986 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 1987 оны 4 дүгээр сарын 30-ний өдөр хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Услалтын системд ногоочноор, 1987 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 7 дугаар сарын 14-ны өдөр хүртэл Эрдэнэбүрэн сумын Тэжээлийн аж ахуйд цахилгаанчнаар, 1988 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын НААҮ-ий төвийн цахилгаан станцад цахилгааны монтёроор, 1990 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Эрчим хүчний цахилгаан станцад монтёроор, 1991 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Цахилгаан дамжуулах шугам сүлжээнд монтёроор ажиллаж байсан байдлыг тус тус тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар М.Хгийн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох, ажиллаж байсан байдал тогтоолгохоор улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ