Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/821

 

 

 

 

 

 

     2022           11            04                                          2022/ШЦТ/821

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч: Г.Намжил

Шүүгдэгч: *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *** овогт ***ийн ***д холбогдох 2205000002063 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны 6 дугаар сарын 18-ны өдөр *** аймгийн ***суманд төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа гуталчин ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, *** дүүргийн *** хороо, *** гудамж *** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, 

*** овогт ***ийн ***, /РД:***/.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 21 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үйлдвэрчдийн гудамжинд оршин суух Ш.***ийн гэрт хадам эх ***ийг хувийн таарамжгүй харилцааны улмаас биед нь халдаж нүүрэн тус газарт гараараа цохиж, цээж болон баруун гар хэсэгт хөлөөрөө өшиглөн “зүүн 7, 8 дугаар хавирганы хугарал, баруун сарвууны долоовор хурууны угийн шивнүүрийн хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт зүүн ухархайн дотор хананы хугарал, баруун, зүүн дээд үүдэн 1, 2-р шүдний сулрал, зүүн хөмсөгт шарх зүүн зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулд язрал, цус хуралт, хүзүү, цээж, баруун бугалганд цус хуралт, цээжинд цус хуралт” бүхий гэмтэл учруулан, хохирогчид хүндэвтэр хохирол учруулах явцдаа олон тооны шарх гэмтэл үүсгэж, онц харгис хэрцгийгээр үйлдсэн” гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 21 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үйлдвэрчдийн гудамжинд оршин суух Ш.***ийн гэрт хадам эх ***ийг хувийн таарамжгүй харилцааны улмаас биед нь халдаж нүүрэн тус газарт гараараа цохиж, цээж болон баруун гар хэсэгт хөлөөрөө өшиглөн “зүүн 7, 8 дугаар хавирганы хугарал, баруун сарвууны долоовор хурууны угийн шивнүүрийн хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт зүүн ухархайн дотор хананы хугарал, баруун, зүүн дээд үүдэн 1, 2-р шүдний сулрал, зүүн хөмсөгт шарх зүүн зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулд язрал, цус хуралт, хүзүү, цээж, баруун бугалганд цус хуралт, цээжинд цус хуралт” бүхий гэмтэл учруулан, хохирогчид хүндэвтэр хохирол учруулах явцдаа олон тооны шарх гэмтэл үүсгэж, онц харгис хэрцгийгээр үйлдсэнгэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***гийн “...маргахгүй...” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 2205000002063 дугаартай хэргээс:

 

2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр ***ийн хохирогчоор өгсөн “...Би Сэлэнгэ аймагт ажиллаж амьдардаг. Манай дүү *** 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 17 цагийн үед над руу залгаж, нөхөр *** согтуу ирээд агсам тавиад ална гээд айлгаад байна гэсэн. Би 2022 оны 8 дугаар сарын 17-ны 16 цагийн үед Улаанбаатар хотод ирсэн. Дүү *** намайг тосож аван хадмынх нь гэрт хамт очсон. Оройны 20 цагийн үед ***гийн аав, ээжтэй юм яриад сууж байтал гаднаас *** орж ирэнгүүтээ шууд миний ам, нүүр рүү хүчтэй цохисон. Бага зэрэг манараад босох гэтэл угсруулаад 3-4 удаа цохисон. ***г тайвшруулах гэж араас нь тэвэрч авахад миний баруун гарын долоовор хурууг ганцааранг нь татаж мушгисан. Тэгээд цагдаа дуудсан. ***г гадаа тамхи татаж байхад нь хажууд нь суутал миний зүүн нүд хэсэг рүү өшиглөж хөмсөг сэтэлсэн. Мөн цээж рүү өшиглөхөөр нь баруун гараараа хаатал хуруу руу өшиглөсөн. Ахин нүүр рүү өшиглөж хамраас цус гарсан. Би гэмтлийн эмнэлэгт зураг авхуулж, нарийн шинжилгээнүүд хийлгэхэд баруун долоовор хуруу 2 хугарсан, хөмсөг сэтэрч 6 оёдол тавиулсан, үүдэн дээд 4 шүд хөдөлсөн, уруул дотор талдаа язарсан, зүүн талын 7, 8 дугаар хавирга хугарсан, хамар хугарсан, зүүн нүдний ухархайн дотор хана 1.9 см, 0,5 см гүн хэмжээний цөмөрсөн хугаралтай байна гэсэн. 2022 оны 8 дугаар сарын 25-нд нүдний цөмөрхийн яс нөхөх, хамрын хугархай янзлах хагалгаанд орохоор болсон. ***г олон хоног архи уусныг мэдэж байсан болохоор нэг ч удаа цохиогүй. Би огт архи хэрэглээгүй байсан. Тухайн үед манай эхнэр ***, төрсөн дүү ***, ***ы аав, ээж байсан. Эмчилгээний зардал болон цаашдын зардлууд, цалин 1.400.000 төгрөг, хагалгааны төлбөр 5.600.000 төгрөг нэхэмжилж байна.  ...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-8 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр ***ийн иргэний нэхэмжлэгчээр өгсөн “...хохирогч *** нь 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс хойш Эрүүл мэндийн даатгалын сангаас 334.000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч ***гаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр ***ийн гэрчээр өгсөн “...Хуулийн дагуу шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 тал/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр ***гийн гэрчээр өгсөн “...Гэрт аав, ээж, хадам ах эхнэртэйгээ, эхнэр 2 хүүхдийн хамт байсан. Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учир үгийн зөрүүгүй хадам ах ***ийг нүүрэн тус газарт баруун гараараа нэг удаа алгадаж, ахиад 2 удаа цохисон. Намайг тэвэрч аваад явуулахгүй байсан учир хуруунаас нь татаад хойш мултлах гэж оролдоод тавиулсан. Тэгээд цагдаа нар ирсэн. Тухайн үед би хийсэн үйлдлээ санаж байна. Хадам ах *** согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Миний машиныг манай эхнэрээс аваад 2 хоног авчирч өгөөгүй. Тэгээд би уурандаа зодох болсон. Би маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр ***оогийн гэрчээр өгсөн “...Манай нөхөр *** нь сүүлийн үед архи ууж, үг хэлээр доромжлох болсон. Тухайн өдөр манай ах, бэр эгч бид гурав хадмын гэрээс манай 2 хүүхдийг авахаар очсон. Гаднаас *** орж ирэнгүүтээ шууд ахын нүүр рүү цохисон. Би цагдаа дуудах гээд гэрээс гараад хаягийг нь мэдэхгүй байсан учир зам дээрээс тосож авсан. Тэгээд цагдаа нарыг дагуулаад очтол хашааны гадна талд ахын нүд, хамар, амнаас цус гарчихсан, хуруу хугарчихлаа гээд зогсож байсан. Намайг 2 удаа алгадаж, юм авч шидэхээр нь цагдаад дуудаж, 7 хоног баривчилгаанд явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр *** гэрчээр өгсөн “...Тухайн өдрийн орой манай бэр, ах ***ийн хамт ирсэн. Хүү *** гаднаас согтуу орж ирээд ***ийг цохиж маргалдсан. *** нь гэр бүлдээ агсам тавьж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй. Манай хүү тухайн өдөр архи уусандаа алдаа гаргаж, бусдын биед гэмтэл учруулсандаа харамсаж байгаа. Хохирлоо бүрэн барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 11444 дугаартай “...***ийн биед зүүн 7, 8-р хавирганы хугарал, баруун сарвууны долоовор хурууны угийн шивнүүрийн хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн ухархайн дотор хананы хугарал, баруун, зүүн үүдэн дээд 1, 2-р шүдний сулрал, зүүн хөмсөгт шарх, зүүн зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулд язрал, цус хуралт, хүзүү, цээж, баруун бугалгад цус хуралт, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонгид алдагдуулахгүй. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 26-27 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр ***гийн яллагдагчаар өгсөн “... Архи уусан үедээ ийм үйлдэл хийсэн байна. Яагаад зодсоноо хэлж мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 тал/

Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 04/4365 дугаартай албан бичиг /хх-ийн 74-76 тал/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр ***ийн шинжээчээр өгсөн “... Зүүн 7, 8-р хавирганы хугарал хүндэвтэр, баруун сарвууны долоовор хурууны угийн шивнүүрийн хугарал хүндэвтэр, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн ухархайн дотор хананы хугарал, зүүн зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой бөгөөд гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна. Баруун зүүн үүдэн дээд 1, 2-р шүдний сулрал, доод уруулын язрал цус хуралт нь мөн мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх бөгөөд хөнгөн зэрэгт хамаарна. Мөн зүүн хөмсөгний шарх нь дангаараа хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь дан дангаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 82 тал/

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41 тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 42 тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 43 тал/, хуулийн этгээд бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 44 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ***д холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд  шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 21 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үйлдвэрчдийн гудамжинд оршин суух Ш.***ийн гэрт хадам эх ***ийг хувийн таарамжгүй харилцааны улмаас биед нь халдаж нүүрэн тус газарт гараараа цохиж, цээж болон баруун гар хэсэгт хөлөөрөө өшиглөн “зүүн 7, 8 дугаар хавирганы хугарал, баруун сарвууны долоовор хурууны угийн шивнүүрийн хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт зүүн ухархайн дотор хананы хугарал, баруун, зүүн дээд үүдэн 1, 2-р шүдний сулрал, зүүн хөмсөгт шарх зүүн зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулд язрал, цус хуралт, хүзүү, цээж, баруун бугалганд цус хуралт, цээжинд цус хуралт” бүхий гэмтэл учруулан, хохирогчид хүндэвтэр хохирол учруулах явцдаа олон тооны шарх гэмтэл үүсгэж, онц харгис хэрцгийгээр үйлдсэн” болох нь шүүгдэгч ***гийн мэдүүлгүүд, хохирогч ***ийн мэдүүлгүүд, гэрч ***оо, *** нарын мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 11444 дугаартай дүгнэлт /хх-ийн 26-27 тал/ зэргээр нотлогдон тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

          Шүүгдэгч *** гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч ***гийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 21 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үйлдвэрчдийн гудамжинд оршин суух Ш.***ийн гэрт хадам эх ***ийг хувийн таарамжгүй харилцааны улмаас биед нь халдаж нүүрэн тус газарт гараараа цохиж, цээж болон баруун гар хэсэгт хөлөөрөө өшиглөн “зүүн 7, 8 дугаар хавирганы хугарал, баруун сарвууны долоовор хурууны угийн шивнүүрийн хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт зүүн ухархайн дотор хананы хугарал, баруун, зүүн дээд үүдэн 1, 2-р шүдний сулрал, зүүн хөмсөгт шарх зүүн зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулд язрал, цус хуралт, хүзүү, цээж, баруун бугалганд цус хуралт, цээжинд цус хуралт” бүхий гэмтэл учруулан, хохирогчид хүндэвтэр хохирол учруулах явцдаа олон тооны шарх гэмтэл үүсгэж, онц харгис хэрцгийгээр үйлдсэн”  үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч ***г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:

Шүүгдэгч *** нь хохирогч ***ийн эмчилгээний зардалд 9.370.000 /есөн сая гурван зуун далан мянга/-н төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар тогтоогдож байна.

Хохирогч *** нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ “...ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй болно...” гэх хүсэлтийг гаргасан болохыг тэмдэглэж байна.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ гэж заасан байх тул шүүгдэгч ***гаас 334.000 /гурван зуун гучин дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт олгох  нь зүйтэй байна.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 21 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үйлдвэрчдийн гудамжинд оршин суух Ш.***ийн гэрт хадам эх ***ийг хувийн таарамжгүй харилцааны улмаас биед нь халдаж нүүрэн тус газарт гараараа цохиж, цээж болон баруун гар хэсэгт хөлөөрөө өшиглөн “зүүн 7, 8 дугаар хавирганы хугарал, баруун сарвууны долоовор хурууны угийн шивнүүрийн хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт зүүн ухархайн дотор хананы хугарал, баруун, зүүн дээд үүдэн 1, 2-р шүдний сулрал, зүүн хөмсөгт шарх зүүн зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулд язрал, цус хуралт, хүзүү, цээж, баруун бугалганд цус хуралт, цээжинд цус хуралт” бүхий гэмтэл учруулан, хохирогчид хүндэвтэр хохирол учруулах явцдаа олон тооны шарх гэмтэл үүсгэж, онц харгис хэрцгийгээр үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүхээс шүүгдэгч ***д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Шүүгдэгч *** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогчийн эмчилгээний зардлыг төлж барагдуулсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. /хх-ийн 95 тал/,

Иймд шүүгдэгчийн хохирогчид эмчилгээний зардлыг төлж хохирлыг бүрэн барагдуулсан учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.800 /хоёр мянга найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч ***д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана...” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд ***д эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

Иймд шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.800 /хоёр мянга найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан ялыг 6 /зургаа/-н сарын хэсэгчлэн төлөхийг даалгав.

Шүүгдэгч нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж байна.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөртэй  болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *** овогт ***ийн ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т  заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т  зааснаар шүүгдэгч ***г 2.800 /хоёр мянга найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/-н сарын хугацаанд  хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч ***д  даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг үгүй, хохирогч гомдол саналгүй болохыг дурдсугай.

 

6.  Шүүгдэгч ***гаас гэмт хэргийн улмаас төрд учирсан хохирол болох  334.000 /гурван зуун гучин дөрвөн мянга/-н төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол  шүүгдэгч ***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ЭРДЭНЭЧИМЭГ