Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/831

 

 

 

 

 

 

     2022           11            08                                          2022/ШЦТ/831

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч: Ц.Сэргэлэнбаатар

Шүүгдэгч: *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *** овогт ***ын ***д холбогдох 2205000002103 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны 10 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, яс үндэс халх, эрэгтэй, *** настай, дээд боловсролтой, эмч мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр 3 хүүхдийн хамт *** дүүргийн *** хороо, *** байр, *** тоотод оршин суух, *** эмнэлэгийн захирал ажилтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, 

*** овогт ***ын *** /РД:ЧС85101233/.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь “2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг *** эмнэлэгийн хоёр давхарт “өөдөөс дайрч хэл амаар доромжилсон” гэх шалтгаанаар хохирогч ***гийн нүүрэн хэсэгт гараараа цохиж түүний биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун нүдний зовхи, зүүн нүдний алим, зовхи, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч *** нь “2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг *** эмнэлэгийн хоёр давхарт “өөдөөс дайрч хэл амаар доромжилсон” гэх шалтгаанаар хохирогч ***гийн нүүрэн хэсэгт гараараа цохиж түүний биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун нүдний зовхи, зүүн нүдний алим, зовхи, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***гийн “...маргахгүй...” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 2205000002103 дугаартай хэргээс:

 

2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр ***гийн хохирогчоор өгсөн “...Би дур мэдэн тухайн эмнэлэгийн дотогш зөвшөөрөлгүйгээр эхнэрийнхээ өрөөнд орсон. Эхнэрээ аваад гадагш гарах гэтэл тухайн эмнэлэгийн дарга гэх хүн ирээд гаргахгүй гэж маргаан үүссэн. Миний зүүн талын нүдэн тус газарт 1-2 удаа цохиход би бадайраад доош газар унахад миний дээрээс нүүр нүд хавьд цохиж байсан. Хэдэн удаа цохисныг сайн санахгүй байна. Миний цээжин тус газарт нэг удаа өшиглөсөн. Би эмнэлэгийн төлбөр болон шинжилгээний зардлуудаа гаргуулж авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр ***гийн гэрчээр өгсөн “... “чи яагаад эмнэлэгт хамаагүй орж ирж байгаа юм бэ” гээд намайг эмнэлэгээс гарахыг шаардсан. Намайг хэл амаар доромжлоод над руу уурлаж эхэлсэн. Би эхнэртэйгээ уулзахаа чамаар заалгахгүй гэхэд баруун гараараа миний нүүрний зүүн хэсэгт нэг удаа цохиж, миний дээр гараад нүүр рүү 3-4 удаа цохиж, цээж хэсэгт 2-3 удаа өшиглөсөн. Би тухайн эмнэлэгийн 2 давхрын цонхон дээр очиж “үсэрлээ шүү” гэж айлгахад намайг татаж унагаагаад нүүрний зүүн хэсэгт дахин цохисон. Миний зүүн нүд хавдаж хөхөрсөн, юм харж чадахгүй бүрэлзэж байна. Толгой маш их өвдөж байна. Миний цээж, 2 гаран дээр зулгаралт үүссэн байна. Хамар хөндүүртэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 8 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр ***гийн гэрчээр өгсөн “...Доороос жижүүр залгаж, нэг хүн эхнэртэйгээ уулзах гээд дайраад байна гэсэн. Удалгүй дотроосоо хаалгаа түгжчихлээ, эхнэр нь орилоод байна гэсэн. Тэгэхээр нь би бууж очоод хаалгыг нь тогштол өрөөнд тамхи татсан, эм тариа хагалсан, хоол асгасан, цус болсон байдалтай байсан. Тухайн залуу эхнэр рүүгээ болон над руу дайраад байсан. Тэгээд цонхоор үсэрлээ гээд цонхны цаана гараад зогсчихсон. Миний нүүр хэсэг рүү цонхтой хавсраад жийсэн. Би нүүр хэсэг рүү нь цохиж, нааш нь татаж оруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10 тал/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр гэрч ***ын өгсөн “...Тухайн өдрийн орой манай нөхөр миний хэвтэж байсан эмнэлэгийн өрөөнд ороод ирсэн. Бид хоёр муудалцаж, ширээн дээр байсан хоолыг асгасан байсан. Удалгүй *** ах орж ирээд манай нөхөртэй муудалцсан. Манай нөхөр цонхны тавцан дээр сууж байхад *** ах барьж аваад цохиод газар унагааж, хэд хэдэн удаа цохисон. Миний хэвтэж байсан өрөө камергүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12 тал/

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 12452 дугаартай “...***гийн биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун нүдний зовхи, зүүн нүдний алим, зовхи, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй....” гэх дүгнэлт /хх-ийн 16-17 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр ***гийн яллагдагчаар өгсөн “... Би тухайн хүний хохирлыг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 тал/,

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 34 тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 35 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 36 тал/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 37 тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 38 тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 42 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ***д холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд  шүүгдэгч *** нь “2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг *** эмнэлэгийн хоёр давхарт “өөдөөс дайрч хэл амаар доромжилсон” гэх шалтгаанаар хохирогч ***гийн нүүрэн хэсэгт гараараа цохиж түүний биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун нүдний зовхи, зүүн нүдний алим, зовхи, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” болох нь шүүгдэгч ***гийн мэдүүлгүүд, хохирогч ***гийн мэдүүлгүүд, гэрч ***ын мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 12452 дугаартай дүгнэлт /хх-ийн 16-17 тал/ зэргээр нотлогдон тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

          Шүүгдэгч *** гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч ***гийн “2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг *** эмнэлэгийн хоёр давхарт “өөдөөс дайрч хэл амаар доромжилсон” гэх шалтгаанаар хохирогч ***гийн нүүрэн хэсэгт гараараа цохиж түүний биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун нүдний зовхи, зүүн нүдний алим, зовхи, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч ***г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:

Шүүгдэгч *** нь хохирогч ***гийн эмчилгээний зардлыг бүрэн төлсөн болох нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар тогтоогдож байна.

Хохирогч *** нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ“...ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй болно...” гэх хүсэлтийг гаргасан болохыг тэмдэглэж байна.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч *** нь “2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг *** эмнэлэгийн хоёр давхарт “өөдөөс дайрч хэл амаар доромжилсон” гэх шалтгаанаар хохирогч ***гийн нүүрэн хэсэгт гараараа цохиж түүний биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун нүдний зовхи, зүүн нүдний алим, зовхи, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүхээс шүүгдэгч ***д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Шүүгдэгч *** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогчийн эмчилгээний зардлыг төлж барагдуулсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. /хх-ийн 47 тал/,

Иймд шүүгдэгчийн хохирогчид эмчилгээний зардлыг төлж хохирлыг бүрэн барагдуулсан учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч ***д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана...” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд ***д эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

Иймд шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг түүнд тайлбарлав.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *** овогт ***ын ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***г 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг үгүй, хохирогч гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний  өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол  шүүгдэгч ***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ЭРДЭНЭЧИМЭГ