Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/833

 

 

 

 

 

 

     2022           11            08                                          2022/ШЦТ/833

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч: Ц.Сэргэлэнбаатар

Шүүгдэгч: *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *** овогт ***ын ***эд холбогдох 2205018132092 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны 01 дүгээр сарын 04-ний өдөр *** аймгийн *** суманд төрсөн, яс үндэс халх, эрэгтэй, *** настай, бүрэн дунд боловсролтой, хээчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт *** дүүргийн *** хороо, *** гудамжны *** тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, 

*** овогт ***ын *** /РД:***/.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо усан сангийн засмал зам дээр *** улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож улмаар хуваарийн дагуу албан үүргээ гүйцэтгэж байсан Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч ***ын тээврийн хэрэгслийг түр саатуулах байр руу шилжүүлэх буюу журмын хашаа руу саатуулах гэсэн хууль ёсны шаардлагыг “ачлагын 60.000 төгрөг байхгүй” гэх шалтгаанаар эсэргүүцэж тээврийн хэрэгслийн түлхүүрээр зүүн гарын ядам хуруу, дунд хурууны голд зурж, энгэрийн камерыг нь татаж унагаан, хамар хэсэгт нь гараараа цохиж “Хууль сахиулагчийг эсэргүүцсэн” гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо усан сангийн засмал зам дээр *** улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож улмаар хуваарийн дагуу албан үүргээ гүйцэтгэж байсан Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч ***ын тээврийн хэрэгслийг түр саатуулах байр руу шилжүүлэх буюу журмын хашаа руу саатуулах гэсэн хууль ёсны шаардлагыг “ачлагын 60.000 төгрөг байхгүй” гэх шалтгаанаар эсэргүүцэж тээврийн хэрэгслийн түлхүүрээр зүүн гарын ядам хуруу, дунд хурууны голд зурж, энгэрийн камерыг нь татаж унагаан, хамар хэсэгт нь гараараа цохиж “Хууль сахиулагчийг эсэргүүцсэн” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ийн “...маргахгүй...” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 2205018132092 дугаартай хэргээс:

 

2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр ***ын хохирогчоор өгсөн “...2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хуваарийн дагуу хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэж байхад *** улсын дугаартай цэнхэр өнгийн портер маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад *** нь 2,24% согтолттой байсан. Тээврийн хэрэгслийг журмын хашаа руу саатуулах гэхэд 60.000 төгрөг байхгүй, машинаа ачуулахгүй гээд түлхүүрээр миний зүүн гарын ядам, дунд хуруу хоёрын голд зурж цус гаргасан. Би энгэрийн камераа асаах гэхэд татаж унагаад зүүн гараараа миний хамран дээр нэг удаа шанаадсан. Энгэрийн камераа янзлуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр ***ын гэрчээр өгсөн “...Тухайн иргэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учир миний бие хуулийн дагуу тээврийн хэрэгслийг журмын хүргүүлэхээр явуулж тээврийн хэрэгслийг жолоодож байсан иргэний хувийн мэдээллийг авч явуулж байсан. Тухайн тээврийн хэрэгсэл явсны дараа би өөрийн тээврийн хэрэгсэлдээ сууж явах гэж байхад тухайн иргэн миний тээврийн хэрэгсэлд зөвшөөрөлгүй нэвтэрч миний машины түлхүүрийг булааж авч, миний нүүрэнд халдсан. Миний энгэрийн камер эвдэрсэн, өөр хохирол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 5 дугаар сарын 07-ны өдөр ***ийн гэрчээр өгсөн “...Цагдаа зогсоогоод согтуурлыг минь шалгасан чинь 2 орчим бүхэл гарсан. Би машинаасаа буугаад салхинд зогсож байснаа санаж байна, юу болсныг санахгүй байна. Нэг мэдэхэд эрүүлжүүлэхийн эмчид үзүүлж байсан. Би хийсэн гэм буруугаа ойлгож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр гэрч ***ын өгсөн “...***ийг цагдаа зогсоогоод, машинаасаа буулгаж өөрийнхөө машинд суулгасан. Тэгтэл *** цагдаатай маргалдаж, цагдаагийн гарнаас цус гарчихсан байсан. Мөн машины араар ороод дэлгүүрийн үүдэнд шээчихсэн. Дэлгүүрийн хүн гарч ирээд маргалдаж, хэв журмын цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 тал/

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 6901 дугаартай “...***ын биед хамарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /хх-ийн 24-25 тал/,

2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 29-30 тал/,

2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн Эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 31-33 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ***ийн яллагдагчаар өгсөн “... Би тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан болохоор сайн санахгүй байна. Хохирлоо барагдуулсан. Би нэг жилээр жолоо барих эрхээ хасуулсан. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58 тал/,

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр ***ын гэрчээр өгсөн “... Цагдаагийн алба хаагчийн энгэрийн камер нь нэг бүрийн тусгай хэрэгсэлд хамаарна. Бараа материалын дэлгэрэнгүй бүртгэлийн дансаар 292.050 төгрөгийн үнэлгээтэй байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 61 тал/,

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ийн Баянгол дүүргийн 10 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 35 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 36 тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 37 тал/, жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 38 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 39 тал/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 40 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ***эд холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд  шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо усан сангийн засмал зам дээр *** улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож улмаар хуваарийн дагуу албан үүргээ гүйцэтгэж байсан Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч ***ын тээврийн хэрэгслийг түр саатуулах байр руу шилжүүлэх буюу журмын хашаа руу саатуулах гэсэн хууль ёсны шаардлагыг “ачлагын 60.000 төгрөг байхгүй” гэх шалтгаанаар эсэргүүцэж тээврийн хэрэгслийн түлхүүрээр зүүн гарын ядам хуруу, дунд хурууны голд зурж, энгэрийн камерыг нь татаж унагаан, хамар хэсэгт нь гараараа цохиж “Хууль сахиулагчийг эсэргүүцсэн” болох нь шүүгдэгч ***ийн мэдүүлгүүд, хохирогч ***ын мэдүүлгүүд, гэрч ***, *** нарын мэдүүлэг, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 29-30 тал/, эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 31-33 тал/ зэргээр нотлогдон тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

          Шүүгдэгч *** нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч ***ийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо усан сангийн засмал зам дээр *** улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож улмаар хуваарийн дагуу албан үүргээ гүйцэтгэж байсан Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч ***ын тээврийн хэрэгслийг түр саатуулах байр руу шилжүүлэх буюу журмын хашаа руу саатуулах гэсэн хууль ёсны шаардлагыг “ачлагын 60.000 төгрөг байхгүй” гэх шалтгаанаар эсэргүүцэж тээврийн хэрэгслийн түлхүүрээр зүүн гарын ядам хуруу, дунд хурууны голд зурж, энгэрийн камерыг нь татаж унагаан, хамар хэсэгт нь гараараа цохиж “Хууль сахиулагчийг эсэргүүцсэн” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч ***ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:

Шүүгдэгч *** нь хохирогч ***ын гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлсөн болох нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар тогтоогдож байна.

Хохирогч *** нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ“...ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй болно...” гэх хүсэлтийг гаргасан болохыг тэмдэглэж байна.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо усан сангийн засмал зам дээр *** улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож улмаар хуваарийн дагуу албан үүргээ гүйцэтгэж байсан Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч ***ын тээврийн хэрэгслийг түр саатуулах байр руу шилжүүлэх буюу журмын хашаа руу саатуулах гэсэн хууль ёсны шаардлагыг “ачлагын 60.000 төгрөг байхгүй” гэх шалтгаанаар эсэргүүцэж тээврийн хэрэгслийн түлхүүрээр зүүн гарын ядам хуруу, дунд хурууны голд зурж, энгэрийн камерыг нь татаж унагаан, хамар хэсэгт нь гараараа цохиж “Хууль сахиулагчийг эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүхээс шүүгдэгч ***эд ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Шүүгдэгч *** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. /хх-ийн 65 тал/,

Иймд шүүгдэгчийн хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн барагдуулсан учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/-н сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналыг шүүгдэгч ***эд танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана...” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд ***эд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

Иймд шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/-н сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, ялын хязгаарыг Улаанбаатар хотын бүс нутгаар тогтоож, ялын биелэлтэд  хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *** нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг  биелүүлээгүй бол  ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *** овогт ***ын ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ийг 6 /зургаа/-н сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, ялын хязгаарыг Улаанбаатар хотын бүс нутгаар тогтоосугай.

 

3. Шүүгдэгч ***эд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтын эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг үгүй, хохирогч гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний  өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол  шүүгдэгч ***эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ЭРДЭНЭЧИМЭГ