Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 00180

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж, шүүгч Ж.Байгалмаа, Ц.Алтангадас нарын бүрэлдэхүүнтэй

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюунбилэг

Иргэдийн төлөөлөгч Г.Пүрэвжав

Улсын яллагч Ч.Сэлэнгэ

            Хохирогч М.Лхамжав

            Хохирогчийн өмгөөлөгч Д.Энхбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат

            Шинжээч Ж.Гэрэлмаа

            Гэрч О.Туяацэцэг

Шүүгдэгч Т.Отгонбаяр нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарнууд овгийн Түмэнжаргалын Отгонбаярт холбогдох 201614000305  дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

1. Шарнууд овогт Түмэнжаргалын Отгонбаяр, Монгол улсын иргэн, 1989 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, машин механизмын оператор мэргэжилтэй, ам бүл 2 ээжийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 7 дугаар баг, Алтангадасын 1-01 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, Урьд 2007 онд Баянзүрх дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар ял хойшлуулж байсан  гэх хэрэг хариуцах чадвартай, /РДТЗ89090990/

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

1. Шүүгдэгч Т.Отгонбаяр нь 2016 оны 06 сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн хуучин тосгон 6-30 тоотод архи ууж согтууран уг хашааны гадаа иргэн Г.Гантулгыг зодож санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч М.Лхамжавын “2016 оны үүрээр 03 цагийн үед 99789835 гэх манай бэрийн гар утаснаас нэг эмэгтэй хүн Онолоогийн эхнэр байна. Тулгаа ухаан орохгүй байна, 4 залуу зодсон гэж хэлсэн. Хүү маань бэрийн хамт Орхон аймагт ирээд Орхон аймагт ажил хийж байсан найзууд болох Жамцаа, Найнаа, Дүгэрээ, Оогий /бүтэн нэрийг сайн санахгүй байна/ нартай уулзаж архи уусан юм байна. Би болсон явдлын талаар сайн мэдэхгүй байна. Миний хүүгийн амь насанд эдгээр залуучууд хүрсэн байна. Маш их гомдолтой байна” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 68-69-р хуудас/

 

2.Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургууд.

 

3.Гэрч Б.Болормаагийн “2016 оны 06 сарын 12-ны шөнө 02 цаг 45 минутанд 98257605 дугаарын утаснаас эмэгтэй хүн Тосгоны 6-30 тоотод хүн ухаан алдаад уначихлаа гэсэн дуудлага өгсний дагуу 02 цаг 20 минутанд хаягаар очсон. Тосгоны 6-30 тоот айлд очиход модон хашаатай хойшоо харсан хаалгатай айл байсан бөгөөд явган хүний хаалганаас зүүн зүгт гэрлийн шон болон догол хашааны хооронд хөндлөн байрлалд эрэгтэй хүн хоёр хөл, хоёр гар нь дэлгээстэй, дээшээ хараад хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Би уг хүний биед үзлэг хийхэд амьсгал, зүрх судасны үйл ажиллагаа зогссон байсан. Уг иргэний биед нүүр царайд ил харагдах гэмтэл шарх харагдаагүй, зүрхийг чагнаад судасны цохилтыг тоолж үзэхэд орж ирэхгүй бүгд зогссон байсан бөгөөд хүүхэн харааг шалгаж үзэхэд өргөссөн байсан тул баруун талын чих рүү гэрэл тусгаж үзэхэд чихний дотор талд нилээн цаана бага зэрэг цус харагдаж байсан. Тэгээд би тархины битүү гэмтэл авсан байж болзлшгүй юм байна гэж бодсон. Миний бодлоор биднийг очих үед уг иргэн нас бараад 10-15 минут болсон байсан байх. Хүүрний хөшилт хүүрийн толбо, үүсээгүй гадаа хүйтэн байсан болохоор бага зэрэг хөрсөн байдалтай, хүүхэн хараа нь өргөссөн байдалтай байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 70-р хуудас/

 

4.Гэрч О.Туяацэцэгийн “Би гэрээсээ гартал Гантулга ахаас бусад 4 залуу нь хоорондоо маргалдаад зодолдоод байхаар нь би “та нар ямар сонин хүмүүс вэ” цагдаа дуудлаа шүү” гээд хашаанаасаа хөөгөөд гаргасан. Тэр үед Гантулга ах гэр дотроо бөөлжөөд сууж байсан. Гантулга ах гараад тэд нар дээр очсон чинь андуурсан уу албаар цохисон уу мэдэхгүй дээр нь гарч суугаад нэг удаа нүүрэн тус газар нь цохиод нөгөө хэд нь салгасан. Гантулга ах хойшоо байж бай гээд холд гээд байсан нөгөө хориглож байсан дээгүүрээ цээж нүцгэн байсан залуу нь чи ямар ядаргаатай юм бэ гээд Гантулга ахыг хашаа налуулаад нүүр рүү нь миний харснаар 3-4 удаа цохиод байсан. Гэтэл Гантулга ах цаашаа унасан, тэгээд нөгөө найзууд нь хаяад цаашаа явсан. Өөдөөс эгч очоод Гантулга ах унасныг хараад буцаж гүйгээд ээжид хэлээд ээж гарч ирсэн. Ээж ирээд уруул дээр нь дараад сэргэхгүй байсан, өөдөөс нь эгч зүрхэн дээр нь дарсан боловч сэргэхгүй байсан, би 98257605 дугаарын утсаараа цагдаагийн газар болон эмнэлэг рүү дуудлага өгсөн. Дүгэрээ нь цээж нүцгэн байсан. Ямар ч байсан өөр нэг залуу буюу Гантулга ахыг хашаа налуулаад цохисон ах бас цээж нүцгэн байсан. Тэр ах нөгөө Дүгэрээ гэдгээс арай өндөр залуу байсан. Миний харснаар ямар ч байсан тэр цээж нүцгэн залууд цохиулаад газар унасан. Гантулга ах доошоо суугаад унасан тэгээд босч ирээгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 77-80-р хуудас/

 

5.Гэрч С.Отгончимэгийн “Байшинд ороод удаагүй байтал Гүнжинлхам гүйж ирээд хашааны гадаа зодолдоод салахгүй байна та гараад салгаад өгөөч гэсэн. Би за гэж хэлээд Гүнжинлхам буцаж яваад улмаар гарах гээд гутлаа өмсөөд байшингаасаа гараад явж байтал өөдөөс Гүнжинлхам дахиж гүйж гарч ирээд Гантулга ухаан алдаад уначихлаа, босохгүй байна, та хамар дээр нь дараад өгөөч гэсэн яасан юм бэ ухаан алдаж татаж унадаг юм уу гэсэн чинь үгүй ээ гэж хэлсэн. Тэгээд дагаад хашааны ард гартал Гантулга манай зүүн талын айлын хашааны зүүн үзүүрт шонгийн модны доор өвсөн дээр дээшээ харсан байдалтай хэвтэж байсан бөгөөд очоод хамар дээр нь дарсан ямар нэг үйлдэл үзүүлээгүй, ухаангүй байдалтай байгаад байсан. Ингээд манай охин Туяацэцэг цагдаагийн газар болон түргэн тусламжийн газар руу утасдаж дуудлага өгсөн бөгөөд удалгүй эмч ирж үзээд нас барсан байна гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 83-84-р хуудас/

 

6.Гэрч Гүнжинлхамын “Дүгэрээ түрүүлээд хашааны хаалгаар гараад явсан. Араас нь миний нөхөр Гантулга, Оогий, Жамцаа, Ганбат нар гарсан. Би дүү Туяацэцэгийг дагуулаад араас нь гарсан чинь миний нөхөр газар уначихсан түүний дээр Дүгэрээ хэвтчихсэн ноцолдоод нөгөө хэд нь салгах гээд байж байсан. Огий миний нөхрийг хорьж байгаад ямар ядаргаатай пизда вэ гэж хэлээд гурав дөрвөн удаа цохисон чинь нөхөр минь газар унасан. Би нөхрөө унахаар нь гүйгээд очсон чинь ухаан алдсан юм шиг байхаар нь эргэж ороод Отгончимэг эгчид хэлсэн. Туяацэцэг миний нөхрийн хажууд үлдсэн. Туяацэцэг эмнэлэг рүү дуудлага өгсөн. Түргэний эмч ирж үзээд миний нөхрийг нас барсан байна гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 72-73-р хуудас/

 

7.Гэрч Г.Ганбатын “Гантулга араас гарч ирээд Дүгэрээ чи манай эхнэрийг гичийгээр нь дууддаг хэн бэ гээд маргалдаад барьцалдаж аваад нэгийгээ цохисон зүйл байхгүй, газар унаад дээр доороо ороод байхаар нь би очиж Дүгэрийг татаж аваад цаашаа аваад явсан. Гантулгыг Отгонбаяр босгож авсан тэгтэл тэр хоёр дахиж зодолдох гээд хэрэлдээд бие биерүүгээ дайраад байсан. Бид нар хооронд нь уулзуулаагүй салгаад ойртуулаагүй тэгтэл Гантулга Отгонбаяр руу дайраад чи яах гээд байгаа юм гээд би Дүгэрийг аваад цаашаа явж байгаад эргээд хартал Отгонбаяр талийгаач Гантулгын нүүр рүү 1-2 удаа цохисон чинь талийгаач доошоо суусан. Тэгээд Отгонбаяр талийгаачийг тэнд нь үлдээгээд бид нарын араас гүйгээд ирсэн. Хашаанд барьцалдаж муудалцаж байхдаа Дүгэр, Отгонбаяр нар дээгүүрх хувцасаа тайлчихсан цээж нүцгэн байсан. Отгонбаяр өндөр, Дүгэр намхан нуруутай, Миний харснаар Отгонбаяр нүүрэн тус газар руу хоёр удаа цохиж байсан тэр үед пид хийх чимээ гарсан тэгээд цохиулаад унасан байсан. Яг унаж байхыг бол хараагүй, нэг харахад унасан байсан. Ямар ч байсан харанхуй юм бүдэг анзаарагдахаар харагдаж байсан. Отгонбаяр талийгаачийг салгаад аваад үлдсэн ардаас талийгаач орилоод хашгираад байсан сүүлдээ Отгонбаяртай маргалдаад хэрэлдээд байсан. Тэгтэл нэгийгээ цохих чимээ гарсан эргээд харахад Отгонбаяр талийгаачийн нүүрэн тус газар руу цохиж байгаа нь харагдсан талийгаач доошоо суусан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 87-91-р хуудас/

 

8. Гэрч У.Чойжамцын “Хашаан дотор Дүгэр, Отгонбаяр бид гурав гэрт болсон хэрүүлээс болж маргалдаад байж байсан. Отгонбаяр, Дүгэр хоёр подволкоо тайлаад дээгүүрээ нүцгэлсэн. Тэгээд нөгөө айлын охин гарч ирээд цагдаа дуудлаа шүү та нар яв гэж хөөгөөд хашаанаасаа гаргасан. Хашаанаас гарахаас өмнө Отгонбаяр миний хамар руу цохиж улмаар цус гаргасан. Хашаанаас гараад маргалдаж байтал Гантулга гарч ирээд Дүгэр рүү чи манай эхнэрийг юу гээд байгаа юм гээд дайрсан. Тэр хоёр барьцалдаж аваад Дүгэр Гантулгын нүүр рүү нэг удаа цохисон. Тэгээд газар унаад дээр доороо ороод байсан бөгөөд Отгонбаяр Ганбат нар очиж салгасан. Дүгэрийг Ганбат аваад баруун тийшээ город руу явсан. Отгонбаяр Гантулгыг аваад хашааны хажуу талд байж байсан бөгөөд тэр хоёр бас хэрэлдэж маргалдаж байгаад пид хийх чимээ гарсан. Эргээд хартал Отгонбаяр Гантулгыг цохих шиг болсон. Гантулга доошоо хашаа налаад унаж байсан. Би Ганбат Дүгэр хоёрын араас явж байтал араас Отгонбаяр гүйгээд ирсэн. Отгонбаяр цохиж гэмтээсэн, пид гэх чимээ гарсан эргээд хартал талийгаач унаж байсан. Өөр тэнд хажууд нь ямар нэгэн эрэгтэй хүн байгаагүй, эхнэр нь байсан. Ямар ч байсан би Отгонбаярын гараа далайж байгааг харсан, талийгаачийн унаж байгааг харсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 96-98-р хуудас/

 

9. Орхон аймгийн шүүх шинжилгээний албаны 2016 оны 07 сарын 07-ны өдрийн 50 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “Талийгаачийн биед доод эрүүнд зөөлөн эдэд цус хуралт, баруун чихний дэлбээ, баруун шууны гадна дунд хэсэг, зүүн шууны гадна тал, зүүн бугалганы гадна доод хэсэг, зүүн өвдөгт зулгаралт баруун хөлийн эрхий хуруу, баруун гарын чигчий хурууны арьсны өнгөц давхаргын хууралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтлүүд болно. Доод эрүүнд ооч хэсэгт үүссэн зөөлөн эдийн цус хуралтаас бусад гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Талийгаач нь бөөрний уйланхай, элэгний архаг үрэвсэл зэрэг архаг хууч өвчтэй бөгөөд энэ нь үхлийн шалтгаанд нөлөөлөөгүй болно. Цогцосноос авсан цусанд этилийн спирт 1.3 промиль процент илэрсэн нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарагдана. Талийгаач нь В /III/ бүлгийн цустай болно. Үхэлд хүргэсэн гэмтэл нь доод эрүүнд ооч хэсэгт зөөлөн эдэд цус хуралт түүнтэй шалтгаант холбоотойгоор үүссэн гавал тархины битүү гэмтэл, тархины зөөлөн бүрхүүл доорхи суурь хэсгийн их хэмжээний цус харвалт болно. Зөөвөрлөгдөөгүй. Хохирогч гэмтлийг босоо, суугаа аль ч байрлалд байхдаа авсан байж болно. Гэмтэл авсан даруйдаа идэвхитэй хөдөлгөөн хийх боломжгүй. Цаг алдалгүй эмнэлэгийн тусламж үзүүлэхэд амь насыг аврах боломжгүй байжээ. Талийгаачийн үхлийн шалтгаан нь гэмтлийн гаралтай тархины зөөлөн бүрхүүл доорхи суурь хэсгийн их хэмжээний цус харвалт болно” гэсэн дүгнэлт. /х/х-н 174-176-р хуудас/ болон Т.Отгонбаярын мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургууд, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, шүүх үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч М.Лхамжав мэдүүлэхдээ “Ганц хүүгээ бусдын гарт алдсандаа гомдолтой байна. Талийгаачийн 2 хүүхэд үлдсэн. Эхнэр нь манайд орхиод явсан. Эцгийгээ нэхээд хэцүү байна. Энэ хэргийг бүрэн шалгаагүй. Энэ хэрэгт оролцсон өөр хүмүүс байгаа гэж бодож байна. Хүү маань ганц хүнд зодуулах хүн биш. Оршуулгын зардал 14 сая төгрөг, талийгаачийн тарьж байсан ногоо эзэнгүй болж хаягдсан. Түүнээс олох байсан ашиг 40 сая төгрөг, сэтгэл санааны хохирол 100 сая төгрөгийг тус тус нэхэмжлэнэ” гэв.

 

Шүүгдэгч Т.Отгонбаяр мэдүүлэхдээ “Талийгаачийг салгах гээд ноцолдож байхдаа цохисон байж магадгүй гэж бодож байна. Гэхдээ олон цохиогүй. Ар гэрийн байдал хэцүү учир хохирлыг төлөх боломж муутай” гэв.

 

Шинжээч Ж.Гэрэлмаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Талийгаачийн биед учирсан гэмтэл нь учирсан даруйдаа богино хугацаанд үхэлд хүргэх амь насанд аюултай гэмтэл юм. Гавал тархины суурь хэсэгт хүч үйлчилснээр цус харвалт явагдаж амьсгал зүрх судасны дутагдалд оруулдаг” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат мэтгэлцэхдээ “Энэ хэргийг шалгах ажиллагаанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн. Мэдүүлэг шалгах ажиллагааны материал мөрдөн байцаалтийн шатанд хэргийн материалтай танилцахад байгаагүй. Шүүхийн шатанд танилцахад байсан. Хэргийг нэмэлт мөрөн байцаалтанд буцаах саналтай” гэв.

 

            Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Т.Отгонбаяр нь 2016 оны 06 сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн хуучин тосгон 6-30 тоотод архи ууж согтуурсан үедээ иргэн Г.Гантулгыг цохиж санаатай алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч гэрчүүдийн мэдүүлэг, шүүх шинжилгээний дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзлээ.Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Отгонбаярт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон түүнд ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

 

            Т.Отгонбаярт ял шийтгэл оногдуулахдаа хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүйг дурьдаж, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Т.Отгонбаярын цагдан хоригдсон 141 /нэг зуун дөчин нэг/ хоногийг түүний эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.

 

            Хохирогч М.Лхамжав нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар оршуулгын зардал 14 сая төгрөг, амь хохирогчийн олох байсан ашиг 40 сая төгрөг, сэтгэл санааны хохирол 100 сая төгрөгийг тус тус нэхэмжлэснээс оршуулгын зардал 13 083 736 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага нь баримтаар нотлогдож байх шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй гэж үзлээ. Амь хохирогчийн олох байсан ашиг 40 сая төгрөг, сэтгэл санааны хохирол 100 сая төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг болохыг дурьдаж, нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцээгүй болно.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн талийгаач Г.Гантулгын өмссөн байсан саарал өнгийн фудволк, хар өнгийн шорт, шоон хээтэй дотоож, цогцосноос авсан хумс, үс, цусны дээж, гэмт хэрэг үйлдэгдэх үед хамт байсан Г.Ганбатаас хураан авсан цэнхэр өнгийн биеийн тамирын хамба хилэн материалтай өмд, бор эрээн өнгийн дотуур өмд, хар өнгийн хос пүүз, хар өнгийн дотоож, хумс, үс, цусны дээж, гэмт хэрэг үйлдэгдэх үед хамт байсан Отгонбаяраас хураан авсан хар өнгийн ханцуйтай даавуун цамц, ногоон өнгийн өмд, цагаан өнгийн хос пүүз, хар цоохор хос оймс, хумс, үс, цусны дээж, гэмт хэрэг үйлдэгдэх үед хамт байсан Г.Дүгэрээс хураан авсан цэнхэр өнгийн ажлын өмд, хар хөх өнгийн дотуур өмд, цэнхэр өнгийн хос оймс, ажлын өмдийг тэлээлж уясан байсан ягаан цайвар өнгийн даавууны тасархай, хагас түрийтэй өрөөсөн гутал, хар өнгийн өрөөсөн углааш, хумс, үс цусны дээж, гэмт хэрэг үйлдэгдэх үед хамт байсан У.Чойжамцаас хураан авсан бор шаргал өнгийн биеийн тамирын өмд, биеийн тамирын цэнхэр өмд, хар өнгийн хос пүүз, хөх өнгийн хос оймс, хар саарал өнгийн дотоож 1 ширхэг, хумс, үс цусны дээж, гэрч П.Гүнжинлхамаас хураан авсан цагаан өнгийн хагас урттай цамц, хумс, үс, цусны дээж,  хэргийн газрын үзлэгийн явцад хураан авсан улаан өнгийн биеийн тамрын цамц, хагас түрийтэй өрөөсөн гутал, хар өнгийн иштэй хутга, хэргийн газрын нөхөн үзлэгийн үед хураан бэхжүүлэн авсан цус мэт зүйлээс дээжилж авсан довжоон дээрээс бэхжүүлэн авсан дээж, хашаан доторхи өвсөн дээр бохирлогдсон байсан цус мэт зүйлээс дээжилж авсан панер дээр тогтсон цус мэт зүйлийг бэхжүүлэн авсан ногоон өнгийн будаг панертэй цус мэт зүйлтэй хэсэг, саарал өнгийн юүдэнтэй цамц, хүрэн бор өнгийн углааш зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

           

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 285, 286, 286, 290, 291, 292, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                  ТОГТООХ нь:

 

         1.Шүүгдэгч Шарнууд овгийн Түмэнжаргалын Отгонбаярыг хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр 91.1-д зааснаар шүүгдэгч Т.Отгонбаярыг 14 /арван дөрөв/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч Т.Отгонбаярт оногдуулсан 14 /арван дөрөв/ жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Т.Отгонбаярын цагдан хоригдсон 141 /нэг зуун дөчин нэг/ хоногийг түүний эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн талийгаач Г.Гантулгын өмссөн байсан саарал өнгийн фудволк, хар өнгийн шорт, шоон хээтэй дотоож, цогцосноос авсан хумс, үс, цусны дээж, гэмт хэрэг үйлдэгдэх үед хамт байсан Г.Ганбатаас хураан авсан цэнхэр өнгийн биеийн тамирын хамба хилэн материалтай өмд, бор эрээн өнгийн дотуур өмд, хар өнгийн хос пүүз, хар өнгийн дотоож, хумс, үс, цусны дээж, гэмт хэрэг үйлдэгдэх үед хамт байсан Отгонбаяраас хураан авсан хар өнгийн ханцуйтай даавуун цамц, ногоон өнгийн өмд, цагаан өнгийн хос пүүз, хар цоохор хос оймс, хумс, үс, цусны дээж, гэмт хэрэг үйлдэгдэх үед хамт байсан Г.Дүгэрээс хураан авсан цэнхэр өнгийн ажлын өмд, хар хөх өнгийн дотуур өмд, цэнхэр өнгийн хос оймс, ажлын өмдийг тэлээлж уясан байсан ягаан цайвар өнгийн даавууны тасархай, хагас түрийтэй өрөөсөн гутал, хар өнгийн өрөөсөн углааш, хумс, үс цусны дээж, гэмт хэрэг үйлдэгдэх үед хамт байсан У.Чойжамцаас хураан авсан бор шаргал өнгийн биеийн тамирын өмд, биеийн тамирын цэнхэр өмд, хар өнгийн хос пүүз, хөх өнгийн хос оймс, хар саарал өнгийн дотоож 1 ширхэг, хумс, үс цусны дээж, гэрч П.Гүнжинлхамаас хураан авсан цагаан өнгийн хагас урттай цамц, хумс, үс, цусны дээж,  хэргийн газрын үзлэгийн явцад хураан авсан улаан өнгийн биеийн тамрын цамц, хагас түрийтэй өрөөсөн гутал, хар өнгийн иштэй хутга, хэргийн газрын нөхөн үзлэгийн үед хураан бэхжүүлэн авсан цус мэт зүйлээс дээжилж авсан довжоон дээрээс бэхжүүлэн авсан дээж, хашаан доторхи өвсөн дээр бохирлогдсон байсан цус мэт зүйлээс дээжилж авсан панер дээр тогтсон цус мэт зүйлийг бэхжүүлэн авсан ногоон өнгийн будаг панертэй цус мэт зүйлтэй хэсэг, саарал өнгийн юүдэнтэй цамц, хүрэн бор өнгийн углааш зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай.

 

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч Т.Отгонбаяраас 13 083 736 /арван гурван сая наян гурван мянга долоон зуун гучин зургаа/ төгрөг гаргуулж хохирогч М.Лхамжавт олгож, Хохирогч нь амь хохирогчийн олох байсан ашиг орлого, сэтгэл санааны хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Отгонбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

           

8.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ

 

    ШҮҮГЧИД                                       Ж.БАЙГАЛМАА

 

                                             Ц.АЛТАНГАДАС