Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/700

 

 

 

 

 

 

 

   2022          10          20                                       2022/ШЦТ/700

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж, О.Жавхлан,

улсын яллагч Л.Төгсжаргал,

шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Ч.Энхтөвшин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

*** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн 211000708 0817 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр *** аймгийн *** суманд төрсөн, эрэгтэй, *** настай, дээд боловсролтой, малын их эмч мэргэжилтэй, *** аймгийн *** суманд малчин, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамтаар ***  дүүргийн *** дүгээр хороо, *** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *** /РД:*** /,

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:

Яллагдагч *** нь 2016 оны 07 дугаар сараас эхлэн 2018 он хүртэлх хугацаанд *** сумын 2 дугаар баг, Хошмиг гэх газарт хадгалж байгаад, үргэлжлүүлэн 2018 оноос 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 27б байрны 45 тоот гэртээ Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын нэн ховор шувууны жагсаалтад багтсан Борцгор ны түүхий эдийн зүйл буюу хошууг хадгалсан, 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт дэнжийн 3-21 тоотод *** “***”, /***/ гэсэн фэйсбүүк хаягаар цахим сүлжээнд “ны хошуу зарна” гэсэн зар байршуулж бусдад худалдахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

 

     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** нь “мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй” гэцгээв.

 

Хоёр. Эрүүгийн 20100 1704 1047 дугаартай хэргээс:

 

1. Цагдаагийн ерөнхий газар Эрүүгийн цагдаагийн албаны албан бичиг /хх-ийн 4 дэх тал/,

 

2. Эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэл 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн тэмдэглэл /хх-ийн 7 дахь тал/,

 

3. Эд мөрийн баримтаар тооцох тухай 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн тогтоол /хх-ийн 9 дэх тал/,

 

4. Иргэний нэхэмжлэгч *** 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг:

Энэ хэрэгтэй холбоотой санал, хүсэлт байхгүй харин иргэний нэхэмжлэгчийн хувьд амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн дансанд тушаалгах, ингэхдээ нөхөн төлбөрийг Байгаль орчныг хамгаалах тухай хуульд зааснаар амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу Борцгор нд учирсан хохирол нь 13,140,000 төгрөг төлүүлэх саналтай байна. /хх-ийн 20 дахь тал/,

5. Гэрч *** 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг:

2022 оны 02 дугаар сарын 22-ний өдөр миний танил ах *** /*** над руу залгаад ны хуучин хошуу байна, зарах гэсэн юм чи фэйсбүүк  хуудсанд зар байршуулаад зараад өг гэж хэлээд чатаар зургийг нь над руу явуулсан. Би тэр даруйд нь өөрийн “***.” /***/ гэх нэртэй фэйсбүүк хаягаас “Хурдан морь сонирхогчдын групп”-д хотонгийн хошууны зураг байршуулан “зарна *** 2,5 сая яг авна гэсэн хүн холбогдоорой авч чадахгүй байж худлаа үнэ асуудаг хүмүүс хэрэггүй шүү Улаанбаатар” гэх утгатай зар оруулсан байсан. Тухайн хүмүүс хэл амаар доромжлоод байхаар нь удалгүй устгасан юм. Тэгээд тэр даруй байршуулсан зараа устгасан, наад чинь зарагдахгүй юм байна гэж *** ахад хэлсэн. /хх-ийн 22 дахь тал/,

- Гэрч *** 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн мэдүүлэг:

2022 оны 02 дугаар сард *** ах над руу фэйсбүүк чатаар надад ны нэг хошуу байгаа юм аа, лам хараас асуусан чинь тохирохгүй юм байна гээд байна ахын дүү авах хүн байвал мэдээд өгөөч, зарчихмаар байна гэж хэлсэн тэгэхээр нь ахад нэг тус болчихъё гээд зургийг нь явуулчих гээд зургийг нь чатаар авсан. Тэгээд би фэйсбүүк хаяг дээр зарна гээд зар тавьчихсан юм аа. Хууль бус гэдгийг нь мэдсэнгүй ээ. Урьд нь хурдан морь сонирхогчдын групп дээр ганц нэг удаа иймэрхүү зар харж байсан болохоор зар тавьчихсан юм. Би яагаад цагдаад аваачиж өгсөн гэхээр Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр шалгагдаж байх үед *** ах хөдөө явахаар боллоо гээд намайг цагдаагаас дуудвал аваачаад өгч байгаарай гэж хэлээд явсан. Тухайн үед *** ах хөдөө ажил явдал гарлаа гээд 2022 оны 03 дугаар сард хөдөө явсан санагдаж байна. Тэгээд 2022 оны 03 дугаар сард цагдаагаас залгаад шинжилгээнд оруулна ны хошууг аваад ир гэхээр нь би цагдаа дээр аваачиж өгсөн тэр үеэс хойш намайг цагдаагийн газраас дуудаагүй байж байгаад  сая таны дуудсанаар ирж байна. *** ахад талийгаач ах нь анх өгч байсан гэж над руу анх хошууны зураг явуулахдаа хэлж байсан. /хх-ийн 24 дэх тал/,

 

6. Гэрч *** 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг:

2016, 2017 оны үед би аавын хувцсыг угаах гээд цүнхийг нь уудалсан чинь цүнхэн дотор нь хадганд боолттой хатуу зүйл байсан тэгээд энэ юу вэ гэж аав /***/-аас асуухад уяач хүнд хэрэгтэй зүйл байгаа юм, *** ахад чинь өгөх гэж байгаа юм, цааш нь хий гэж хэлэхээр нь би буцаагаад цүнхэнд нь хий контейнерт хийсэн. Түүнээс би тухайн хадганд боолттой зүйлийг юу болохыг нь  мэдээгүй, ямар ч байсан морины хусуур шиг урт хатуу зүйл байсан. Тэгээд тэр ондоо *** ахад өгсөн юм шиг байна лээ, би дараа нь контейнер цэвэрлэхэд байгаагүй би дахиж ааваас тэр зүйлээ яасан талаар асууж лавлаж байгаагүй. /хх-ийн 30 дахь тал/,

 

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 1799 дугаартай шинжээчийн дүгнэлт:

 

- Шинжилгээнд ирүүлсэн амьтны гаралтай эд эрхтэн нь Хотонтон баг- Pelecaniformes, Хотонгийхон овог-Реlасаnidае, Борцгор хотон-Реlесаnus cripus (Brunch, 1832) зүйл шувууны хошуу байна. Уг хошуунаас хүйсийг нь тогтоох боломжгүй.

- Борцгор хотон- Реlесаnus cripus (Brunch, 1832) нь нэн ховор шувууны жагсаалт, Монгол улсын улаан номын (2016 он) нэн ховор шувууны жагсаалтад багтсан болно.

- Ан-амьтны экологи-эдийн засгийн үнэлгээний жагсаалтад Борцгор хотон- Реlесаnus cripus (Brunch, 1832), нэг толгойд 6.570.000 төгрөгөөр үнэлсэн байна.

- Сүүлийн 20 жилийн судалгаагаар Ховд аймгийн Хар-Ус нуурт, Увс аймгийн айраг нууруудад цөөн тоогоор үржих болсон. Борцгор хотонгийн тоо толгой нь -гол орны хэмжээнд 110-120 гэж судлаачид тогтоосон байдаг. /хх-ийн 67-72 дахь тал/,

 

8. Яллагдагч ***аас 2022 оны 7 дугаар сарын 04-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг:

Би яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Өмгөөлөгч авахгүй, би өөрийн яллагдагчаар татсан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээж байгаа болохоор надад өөр ярих зүйл байхгүй. Хохирлоо нөхөн төлнө. /хх-ийн 96 дахь тал/,  

 

9. Шүүгдэгч ***ын хувийн байдалтай холбоотой баримтуудад: Иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, хуулийн этгээд бүртгэлгүй лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 40-45 дахь/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38 дахь тал/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч ***ыг 2016 оны 07 дугаар сараас эхлэн 2018 он хүртэлх хугацаанд *** сумын 2 дугаар баг, Хошмиг гэх газарт хадгалж байгаад, үргэлжлүүлэн 2018 оноос 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 27б байрны 45 тоот гэртээ Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын нэн ховор шувууны жагсаалтад багтсан Борцгор ны түүхий эдийн зүйл буюу хошууг хадгалсан, 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт дэнжийн 3-21 тоотод *** “***”, /***/ гэсэн фэйсбүүк хаягаар цахим сүлжээнд “ны хошуу зарна” гэсэн зар байршуулж бусдад худалдахыг завдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч ***ын өмгөөлөгч Ч.Энхтөвшин эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцохоо илэрхийлж, хэргийн зүйлчлэл, үйл баримтад маргахгүй гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан ба шүүгдэгч *** нар гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн гаргасан дүгнэлттэй мэтгэлцээгүй.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт хууль ёсны, шударга ёсны зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч ***нь 2016 оны 07 дугаар сараас эхлэн 2018 он хүртэлх хугацаанд *** сумын 2 дугаар баг, Хошмиг гэх газарт хадгалж байгаад, үргэлжлүүлэн 2018 оноос 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 27б байрны 45 тоот гэртээ Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын нэн ховор шувууны жагсаалтад багтсан Борцгор ны түүхий эдийн зүйл буюу хошууг хадгалсан, 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт дэнжийн 3-21 тоотод *** “***”, /***/ гэсэн фэйсбүүк хаягаар цахим сүлжээнд “ны хошуу зарна” гэсэн зар байршуулж бусдад худалдахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:  

 

- Цагдаагийн ерөнхий газар Эрүүгийн цагдаагийн албаны албан бичиг /хх-ийн 4 дэх тал/,

 

- Эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэл 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн тэмдэглэл /хх-ийн 7 дахь тал/,

 

- Эд мөрийн баримтаар тооцох тухай 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн тогтоол /хх-ийн 9 дэх тал/,

 

- Иргэний нэхэмжлэгч *** 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг:

Энэ хэрэгтэй холбоотой санал, хүсэлт байхгүй харин иргэний нэхэмжлэгчийн хувьд амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн дансанд тушаалгах, ингэхдээ нөхөн төлбөрийг Байгаль орчныг хамгаалах тухай хуульд зааснаар амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу Борцгор нд учирсан хохирол нь 13,140,000 төгрөг төлүүлэх саналтай байна. /хх-ийн 20 дахь тал/,

- Гэрч *** 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг:

2022 оны 02 дугаар сарын 22-ний өдөр миний танил ах *** /*** над руу залгаад ны хуучин хошуу байна, зарах гэсэн юм чи фэйсбүүк  хуудсанд зар байршуулаад зараад өг гэж хэлээд чатаар зургийг нь над руу явуулсан. Би тэр даруйд нь өөрийн “***.” /***/ гэх нэртэй фэйсбүүк хаягаас “Хурдан морь сонирхогчдын групп”-д хотонгийн хошууны зураг байршуулан “зарна *** 2,5 сая яг авна гэсэн хүн холбогдоорой авч чадахгүй байж худлаа үнэ асуудаг хүмүүс хэрэггүй шүү Улаанбаатар” гэх утгатай зар оруулсан байсан. Тухайн хүмүүс хэл амаар доромжлоод байхаар нь удалгүй устгасан юм. Тэгээд тэр даруй байршуулсан зараа устгасан, наад чинь зарагдахгүй юм байна гэж *** ахад хэлсэн. /хх-ийн 22 дахь тал/,

- Гэрч *** 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн мэдүүлэг:

2022 оны 02 дугаар сард *** ах над руу фэйсбүүк чатаар надад ны нэг хошуу байгаа юм аа, лам хараас асуусан чинь тохирохгүй юм байна гээд байна ахын дүү авах хүн байвал мэдээд өгөөч, зарчихмаар байна гэж хэлсэн тэгэхээр нь ахад нэг тус болчихъё гээд зургийг нь явуулчих гээд зургийг нь чатаар авсан. Тэгээд би фэйсбүүк хаяг дээр зарна гээд зар тавьчихсан юм аа. Хууль бус гэдгийг нь мэдсэнгүй ээ. Урьд нь хурдан морь сонирхогчдын групп дээр ганц нэг удаа иймэрхүү зар харж байсан болохоор зар тавьчихсан юм. Би яагаад цагдаад аваачиж өгсөн гэхээр Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр шалгагдаж байх үед *** ах хөдөө явахаар боллоо гээд намайг цагдаагаас дуудвал аваачаад өгч байгаарай гэж хэлээд явсан. Тухайн үед *** ах хөдөө ажил явдал гарлаа гээд 2022 оны 03 дугаар сард хөдөө явсан санагдаж байна. Тэгээд 2022 оны 03 дугаар сард цагдаагаас залгаад шинжилгээнд оруулна ны хошууг аваад ир гэхээр нь би цагдаа дээр аваачиж өгсөн тэр үеэс хойш намайг цагдаагийн газраас дуудаагүй байж байгаад  сая таны дуудсанаар ирж байна. *** ахад талийгаач ах нь анх өгч байсан гэж над руу анх хошууны зураг явуулахдаа хэлж байсан. /хх-ийн 24 дэх тал/,

 

- Гэрч *** 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг:

2016, 2017 оны үед би аавын хувцсыг угаах гээд цүнхийг нь уудалсан чинь цүнхэн дотор нь хадганд боолттой хатуу зүйл байсан тэгээд энэ юу вэ гэж аав /***/-аас асуухад уяач хүнд хэрэгтэй зүйл байгаа юм, *** ахад чинь өгөх гэж байгаа юм, цааш нь хий гэж хэлэхээр нь би буцаагаад цүнхэнд нь хий контейнерт хийсэн. Түүнээс би тухайн хадганд боолттой зүйлийг юу болохыг нь  мэдээгүй, ямар ч байсан морины хусуур шиг урт хатуу зүйл байсан. Тэгээд тэр ондоо *** ахад өгсөн юм шиг байна лээ, би дараа нь контейнер цэвэрлэхэд байгаагүй би дахиж ааваас тэр зүйлээ яасан талаар асууж лавлаж байгаагүй. /хх-ийн 30 дахь тал/,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 1799 дугаартай шинжээчийн дүгнэлт:

 

- Шинжилгээнд ирүүлсэн амьтны гаралтай эд эрхтэн нь Хотонтон баг- Pelecaniformes, Хотонгийхон овог-Реlасаnidае, Борцгор хотон-Реlесаnus cripus (Brunch, 1832) зүйл шувууны хошуу байна. Уг хошуунаас хүйсийг нь тогтоох боломжгүй.

- Борцгор хотон- Реlесаnus cripus (Brunch, 1832) нь нэн ховор шувууны жагсаалт, Монгол улсын улаан номын (2016 он) нэн ховор шувууны жагсаалтад багтсан болно.

- Ан-амьтны экологи-эдийн засгийн үнэлгээний жагсаалтад Борцгор хотон- Реlесаnus cripus (Brunch, 1832), нэг толгойд 6.570.000 төгрөгөөр үнэлсэн байна.

- Сүүлийн 20 жилийн судалгаагаар Ховд аймгийн Хар-Ус нуурт, Увс аймгийн айраг нууруудад цөөн тоогоор үржих болсон. Борцгор хотонгийн тоо толгой нь -гол орны хэмжээнд 110-120 гэж судлаачид тогтоосон байдаг. /хх-ийн 67-72 дахь тал/,

 

- Яллагдагч ***аас 2022 оны 7 дугаар сарын 04-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг:

Би яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Өмгөөлөгч авахгүй, би өөрийн яллагдагчаар татсан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээж байгаа болохоор надад өөр ярих зүйл байхгүй. Хохирлоо нөхөн төлнө. /хх-ийн 96 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийг үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч *** нь нэн ховор амьтны жагсаалтад орсон Борцгор ны түүхий эдийн зүйл буюу хошууг хадгалсан, худалдахыг завдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

 

Борцгор  нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын нэн ховор шувууны жагсаалтад болон Монгол улсын улаан номын (2016 он) нэн ховор шувууны жагсаалтад багтсан байна.  

 

Мөн Амьтны тухайн хуулийн:

4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.20 дахь заалтад “ангийн гаралтай түүхий эд” гэж амьтны арьс, шир,...зэрэг эд эрхтнийг;” ойлгоно гэж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь  хэсэгт “...нэн ховор амьтны... арьс, ...бусад түүхий эдийг худалдах, худалдан авахыг хориглоно.” гэж,

 

 7 дугаар зүйлийн 7.5 дахь хэсэгт зааснаар төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлөөр ховор амьтныг судалгаа шинжилгээ, соёл урлаг, эмчилгээний зориулалтаар, Монгол улсын болон гадаадын иргэн тусгай төлбөр төлсөн, тодорхой нутаг дэвсгэрт амьтны сүргийн бүтцийг зохицуулах болон халдварт өвчний голомтыг эрүүлжүүлэх зорилгоор агнаж барьж болно гэж,

 

25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэгт “Ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тухайн сум дахь байгаль хамгаалагч гарал үүслийн тодорхойлолт” /цаашид “тодорхойлолт” гэх/ олгоно гэж,

37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн 25.3-д заасан “тодорхойлолт аваагүй амьтан тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл, ан амьтныг агнасан барьсантай адилтган үзэж нөхөн төлбөр ногдуулна” гэж,

39 дүгээр зүйлийн 39.2 дахь хэсэгт “Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ...” гэж хуульчилсан.

Дээрхээс дүгнэхэд “Борцгор ” нь тархац нутагтаа тоо толгой цөөрсөн, нөөц багатай, устаж болзошгүй нэн ховор амьтанд хамаарах бөгөөд тухайн амьтныг зөвхөн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлөөр агнаж, барихаар зохицуулжээ.

 

 Хэрэв зөвшөөрөлгүй барьсан, агнасан тохиолдолд хуульд заасан хариуцлага тооцдог хууль зүйн зохицуулалттай буюу нэн ховор амьтны түүхий эдийг хуулиар худалдах, худалдан авахыг хориглож зөрчсөн тохиолдолд Эрүүгийн болон бусад хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байна.

 

Иймд улсын яллагчаас шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах талаар гаргасан дүгнэлт нь хууль зүйн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгчийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Амьтны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.25 дахь заалтад ”амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ” гэж тухайн зүйл амьтны амьдрах орчин болон экологийн, эдийн засгийн, эрх зүйн, нийгмийн ач холбогдлоор нь үнэлсэн тусгай аргачлалын дагуу тооцсон амьтны мөнгөн үнэлгээг.” ойлгоно гэж,

 

-мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт “Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно.” гэж,

 

37.3 дахь хэсэгт “...амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан...этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна...” гэж тус тус заажээ.

 

Өөрөөр хэлбэл Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч С.Дорждэрэмийн 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн дүгнэлтэд “...Ан-амьтны экологи-эдийн засгийн үнэлгээний жагсаалтад Борцгор хотон- Реlесаnus cripus (Brunch, 1832), нэг толгойд 6.570.000 төгрөгөөр үнэлсэн байна...” гэж дүгнэсэн.

 

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл Борцгор ны бодгаль буюу 6.570.000 төгрөгөөр үнэлэгдэж байна. Энэхүү үнэлэгдсэн 6.570.000 төгрөгийг Амьтны тухай хуульд зааснаар хоёр дахин өсгөж 13.140.000 төгрөг нөхөн төлүүлэхээр тогтоосон нь үндэслэлтэй байх бөгөөд тус гэмт хэргийн улмаас амьтны аймагт 13.140.000 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогджээ. 

 

Иймд шүүгдэгчээс Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан “Амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэснийг үндэслэн шүүгдэгч ***аас амьтны аймагт учирсан хохирол болох 13.140.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Юра, О.Түмэнхишиг нарт тус бүрт 2 жилийн хорих ял оногдуулах, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” дүгнэлтийг,

- Шүүгдэгч *** өмгөөлөгчөөс “...Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 770.000 төгрөгийн хохирол төлсөн, үлдсэн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү гэсэн дүгнэлтийг,

-Шүүгдэгч ***нь эрүүгийн хариуцлагын талаар маргахгүй гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч *** нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэлгүй байх ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байдлыг хөнгөрүүлэх нөхцөлд тус тус харгалзсан болно.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.

 

Шүүхээс шүүгдэгч ***ыг нэн ховор амьтны жагсаалтад орсон Борцгор ны түүхий эдийн зүйл буюу хошууг хадгалсан, худалдахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуульд заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан, нөгөө талаас гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 10 000 нэгж буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял тогтоож, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

3. Бусад асуудлаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, Экологийн цагдаагийн албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа Шаргал өнгийн нийтдээ 53 см урттай улбар шар өнгийн бариултай “ны хошуу”-г зохих байгууллагад шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ын хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

            ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** Нэн ховор амьтны түүхий эдийн зүйл буюу хошууг хадгалсан, худалдахыг завдсан” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***ыг 10 000 нэгж буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ад оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 жил буюу 36 (гучин зургаа) сарын хугацаанд биелүүлэхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч ***ад оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч ***аас 6.570.000 /зургаан сая таван зуун далан мянга/ төгрөг гаргуулж, улсын төсөвт шилжүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, мөн зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, Экологийн цагдаагийн албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа Шаргал өнгийн нийтдээ 53 см урттай улбар шар өнгийн бариултай “ны хошуу”-г зохих байгууллагад шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

8. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч ***ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ДОРЖСҮРЭН