Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/844

 

 

 

 

 

 

 

       2022           11            10                                         2022/ШЦТ/844

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч Г.Энэрэл,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх сан*** ирүүлсэн *** овогт ***ын ***т холбогдох эрүүгийн 2205021892217 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, *** оны 12 дугаар сарын 25-ны өдөр *** аймгийн *** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, 2 дүүгийн хамт *** аймгийн *** сумын *** баг, *** гудамж, *** тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо *** дүүргийн *** хороо, *** хороолол, *** байрны *** тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,  

            *** овогт ***ын *** /РД:***/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/  

Шүүгдэгч *** нь “2022 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Номин их дэлгүүрийн гадна автомашины зогсоол дээр байхдаа хохирогч ***ийг фэйсбүүк орчинд нээсэн “Голден банк бус” нэртэй хуурамч хаягаар дамжуулан зээл олгоно гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглан ***ийн Хаан банкны *** тоот данстай картын мэдээллийг  HiPay аппликейшний хэтэвч хэсэгт холболт хийн, 581.740 төгрөгийг шилжүүлэн авч залилсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар       

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч шүүгдэгч *** нь “2022 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Номин их дэлгүүрийн гадна автомашины зогсоол дээр байхдаа хохирогч ***ийг фэйсбүүк орчинд нээсэн “Голден банк бус” нэртэй хуурамч хаягаар дамжуулан зээл олгоно гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглан ***ийн Хаан банкны *** тоот данстай картын мэдээллийг  HiPay аппликейшний хэтэвч хэсэгт холболт хийн, 581.740 төгрөгийг шилжүүлэн авч залилсан” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ын “...маргахгүй...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2205021892217 дугаартай хэргээс:

 

2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 тал/,

 

2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-11 тал/,

 

2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр фэйсбүүк хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-14 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр ***ийн хохирогчоор өгсөн “...Миний дансанд тэтгэврийн мөнгө болох 580.000 төгрөг байсан байснаа алга болчихсон. Хаан банк руу залгаж асуухад HiPay зээлийн аппликэйшн рүү *** *** гэх хүний түрүүвч рүү хийсэн байна гэсэн. Тэгээд цагдаад хандсан. Би дээрх аппликэйшнд бүртгүүлж байгаагүй. *** *** гэх хүнийг танихгүй. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр ***ийн хохирогчоор өгсөн “... Би хохирлын мөнгө болох 580.000 төгрөгийг барагдуулж авсан учраас гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр ***ын гэрчээр өгсөн “...Би хуурамч фэйсбүүк хаяг нээн “Голден банк бус санхүүгийн байгууллага” гэх нэр өгч цахим орчин зар байршуулсан. Фэйсбүүк чатаар нэг эмэгтэй хүн мөнгө зээлэхээр холбогдож, хаан банкны картынх нь зургийг авч, HiPay зээлийн аппликэйшнд холболт хийсэн. Дансанд нь байсан 580.000 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр өөрийн данс руу шилжүүлж авсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлын мөнгө 580.000 төгрөгийг барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр ***ын гэрчээр дахин өгсөн “...Эхний удаа 500.000 төгрөг гүйлгээ хийхээр хүсэлт явуулахад дансанд орж ирсэн. Дараа нь 100.000 төгрөг авахаар дахин хүсэлт явуулахад үлдэгдэл хүрэлцэхгүй гээд мөнгө гараагүй. Дахиад 80.000 төгрөгийн хүсэлт явуулахад дансанд мөнгө орж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 тал/,

 

Хаан банкны *** эзэмшигчтэй *** тоот дансны хуулга /хх-ийн 7 тал/,

 

Хаан банкны *** эзэмшигчтэй *** тоот дансны хуулга /хх-ийн 33-41 тал/,

 

Хайпэймэт солюшнс ХХК-ийн *** эзэмшигчтэй *** дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 47-49 тал/,

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ын хувийн байд*** холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 69 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамаар***, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ***т холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд  шүүгдэгч *** нь “2022 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Номин их дэлгүүрийн гадна автомашины зогсоол дээр байхдаа хохирогч ***ийг фэйсбүүк орчинд нээсэн “Голден банк бус” нэртэй хуурамч хаягаар дамжуулан зээл олгоно гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглан ***ийн Хаан банкны *** тоот данстай картын мэдээллийг  HiPay аппликейшний хэтэвч хэсэгт холболт хийн, 581.740 төгрөгийг шилжүүлэн авч залилсан” болох нь шүүгдэгч ***ын мэдүүлгүүд, хохирогч ***ийн мэдүүлгүүд, Хаан банкны *** эзэмшигчтэй *** тоот дансны хуулга, Хаан банкны *** эзэмшигчтэй *** тоот дансны хуулга, Хайпэймэт солюшнс ХХК-ийн *** эзэмшигчтэй *** дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр нотлогдон тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна. 

Шүүгдэгч *** гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч ***ын “2022 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Номин их дэлгүүрийн гадна автомашины зогсоол дээр байхдаа хохирогч ***ийг фэйсбүүк орчинд нээсэн “Голден банк бус” нэртэй хуурамч хаягаар дамжуулан зээл олгоно гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглан ***ийн Хаан банкны *** тоот данстай картын мэдээллийг  HiPay аппликейшний хэтэвч хэсэгт холболт хийн, 581.740 төгрөгийг шилжүүлэн авч залилсан” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч ***ыг “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирогч *** нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд “...тус хэрэгт ямар нэгэн гомдол санал байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгч ***ыг хэрэг хянан шийдвэрлэх үед бусдад төлбөл зохих хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч *** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүхээс шүүгдэгч ***т ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Шүүгдэгч *** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогчийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. /хх-ийн 87 тал/,

Иймд шүүгдэгчийн “хохирогчид хохирлыг бүрэн барагдуулсан, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү”  гэх хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, ялын саналыг шүүгдэгчид танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч ***т танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн байна.

Прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана...” гэж заасны дагуу саналын хүрээнд ***т эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

Шүүхээс,  шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг түүнд тайлбарлав.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *** овогт ***ын ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ыг 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг үгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Ц.ЭРДЭНЭЧИМЭГ