Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 73

 

2019 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 153/ШШ2019/00073

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

      Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Дуут сум, Хөх бэлчир багт оршин суух, ... дугаарын регистртэй, Ч овогт Бийн Бгийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 153/2019/00067/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Лхамаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Б нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Лхамаа нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Б нь 1969 оны 01 сарын 30-ны өдөр Ховд аймгийн Дуут сумын Цагаад бургас бригадад Батаагийн ууган охин болж төрсөн. Ховд аймгийн Дуут сумын 8-н жилийн дунд сургуульд 1977 онд 1-р ангид орж 1980 онд 3-р анги төгссөн. 1980 оны 07 сарын 01-ээс эцэг эхийн хамт Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдэлийн Цагаан бургас багт ямаа маллаж байгаад 1994 оны 10 сарын 10 нд Цэвээн-Очирын Батчулуунтай гэр бүл болж тус нэгдлийнхээ Хөх бэлчир багт мал маллаж амьдарсан. Тус нэгдлийг тартал малчнаар ажилласан. Одоог хүртэл мал маллаж амьдардаг.

Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч хөдөлмөрийн дэвтэр алга болсон учраас ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Ийм учраас Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгаас 70 дугаар дансны лавлагаа авч хэрэгт хавсаргасан. Иймд Б.Бг Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн Цагаан бургас бригадад 1985 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 1989 оныг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Б.Б нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байх тул 1985 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 1989 оныг дуустал Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Б.Б нь 1985 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 1989 оныг дуустал Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь

- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 96 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Дуут сумын 3 дугаар бригадын 1985-1991 оны 70 дугаар дансны хуулбарууд,

- Хүсэлт гаргагчийн 00100 дугаартай Малчин мэргэжлийн үнэмлэхийн хуулбар,

Иргэн З.Бямбадоржийн “...Б.Б нь 1984 оноос 1993 оны хооронд Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдэлд ямаа маллаж байсныг сайн мэднэ ... гэх тодорхойлолт,

Иргэн Д.Баярхүүгийн “...Би 1983 оноос 1991 онд багийн хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан. Б.Б нь 1984 оны 7 дугаар сараас 1993 он хүртэл аав ээжийн хамт Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдэлд суурь ямаа маллаж саальчин хийж байсан.. гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б.Б дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Чоноонхон овогт Батаагийн Бг 1985 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 1989 оныг дуустал Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Б.Бгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.ОЮУН-ЭРДЭНЭ