Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/713

 

 

 

 

 

 

 

 2022            10             27                                       2022/ШЦТ/713

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансувд,  

   улсын яллагч Л.Төгсжаргал,  

шүүгдэгч , тэдний өмгөөлөгч Ц.Дарьжав нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Г танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

,

 нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2110018530895 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

            1.Монгол Улсын иргэн, ***  оны *** дүгээр сарын ***-ны өдөр *** аймгийн *** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй,  ХХК-нд захирал ажилтай, ам бүл-6, эхнэр, хүүхдүүдийн хамт  тоотод оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,  (РД:***).

2.Монгол Улсын иргэн, *** оны ***  дугаар сарын ***-ний өдөр ***аймгийн *** суманд төрсөн, *** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлын ажилтан мэргэжилтэй, “***” ХХК-нд технологийн ажилтан ажилтай, ам бүл-3, нөхөр, хүүхдийн хамт  тоотод оршин суудаг,  эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,  (РД:***).

            Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:

Яллагдагч  нь  ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27.1, 15 дугаар зүйлийн 15.1, 15.3, 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэг, Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм БНБД 12-03-04-ийн 5.14, 4.19, 4.13 дахь заалтуудад заасан үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо “” ХХК-ийн орон сууцын зориулалтаар баригдаж байгаа “" хотхоны түр хашлага, хамгаалалтгүй барилгын 6 давхраас 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ажлын тусгай хувцас, нэг бүрийн хамгаалах хэрэгслээр хангагдаагүй, хамгаалалтын бүс бэхэлгээгүй, аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаагүй  нь хэв хуулах ажил гүйцэтгэж байхдаа унаж, эрүүл мэндэд нь тархи, цээж, хэвлий, мөчдийн хавсарсан хүнд хохирол учирч, улмаар амь насыг нь хохироосон;

 

Яллагдагч  нь “” ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан инженерээр ажиллаж байхдаа хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт буюу Монгол улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17-р зүйлийн 17.2.3, 17.4, 27-р зүйлийн 27.3, 27.2, 27.3.3, 27.3.4, 27.3.5, 28 дугаар зүйлийн 28.1.4, 28 дугаар зүйлийн 28.1.8-д заасан, “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” БНбД 12-03-04-ийн 4.10, 4.11, 4.19-т заасан үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо “” ХХК-ийн орон сууцын зориулалтаар баригдаж байгаа “” хотхоны түр хашлага, хамгаалалтгүй барилгын 6 давхраас, 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ажлын тусгай хувцас, нэг бүрийн хамгаалах хэрэгслээр хангагдаагүй, хамгаалалтын бүс бэхэлгээгүй, аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаагүй  нь хэв хуулах ажил гүйцэтгэж байхдаа унаж, эрүүл мэндэд нь тархи, цээж, хэвлий, мөчдийн хавсарсан хүнд хохирол учирч, улмаар амь насыг нь хохироосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан болон бусад дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүгдэгч  нараас: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй байхгүй гэсэн болно. 

 

Хоёр. Эрүүгийн 2110018530895 дугаартай хэргээс:

 

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 18 цаг 01 минутад ирүүлсэн “баригдаж байгаа барилгын 4 давхраас хүн унасан” гэсэн дуудлагын бүртгэлийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 3 дахь тал),

 

2. 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 10-14 дэх тал),

 

3. 2021 оны 9 дүгээр сарын 21-ний Цогцост үзлэг хийсэн тухайн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 15-19 дэх тал),

 

4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн: “...Миний дүү  нь 2021 оны 07 дугаар сард Дорнод аймгаас Улаанбаатар хотод ирэн Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт барилга дээр мужааны ажил хийж байсан юм. Уржигдар буюу 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр эхнэр  нь хүүхдийн хамт Дорнод аймгаас ирээд байж байсан юм. Тэгээд өчигдөр 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн дүү  барилгын 6 давхарт ажиллаж байгаад унаж нас барсан гэх мэдээг сонсоод өөрийн хийж байгаа ажлаа орхиод шууд гэмтлийн эмнэлэг рүү явсан. ...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 24 дэх тал),

дахин 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр өгсөн: “...Миний урд өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйл байхгүй. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. аас 2021 оны 10 дугаар сард 50 сая төгрөг бэлнээр, мөн 20 сая төгрөг дансаар, нийт 70 сая төгрөг өгөөд ажил явдал болон бусад зүйлд зарцуулаарай гэж хэлсэн. Одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Оршуулгын зардал болон бусад зүйлд зарцуулсан гаргаж өгөх ямар нэгэн баримт байхгүй. ...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 39 дэх тал),

 

5. Гэрч  мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн:“...2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр манай компанийн мужаан болох  гэх залуу нь барилгын 6 давхарт тагтны хучилт хуулаад буулгалт хийж байсан. Түүнийгээ хийж байгаад  нь “Холдоорой” гэж орилохыг сонсоод дээшээ харж байсан чинь гэнэт  уначихсан юм. Би эхлээд хүн биш мод унаж байна гэж харсан. Тэнд хүн хашгирахаар нь очоод харахад хүн уначихсан байсан. ...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 30 дахь тал),

 

6. Гэрч  мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн: 2021 оны 05 дугаар сараас би энэ барилга дээр ажиллаж байна. Осолд орсон  2021 оны 08 дугаар сараас ажиллаж байна. Өнөөдөр  2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр намайг барилгын гадна талд дээврийн хучилтын хэв угсарч байхад ийн “Холдоорой” гэх дууг сонссон, гэхдээ нэг их ач холбогдол өгөөгүй. Тэгтэл надтай хамт ажилладаг Б.Санчирмаа гэх эмэгтэй “Яана аа, уначихлаа” гэж хэлэхэд нь харсан чинь  уначихсан байсан. ...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 32 дахь тал),

 

7. Гэрч  мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн: Өнөөдөр 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 18 цагийн орчимд манай байгууллагын мужаан  нь барилгын 6 давхарт тагтны дээвэр буулгаж байгаад болгоомжгүй байдлаар уначихсан. Би тухайн үед хамт ажиллаж байгаа ах  хамт барилгын гадна талд дээврийн хучилтын ажилд бэлтгэж байсан. Тухайн үед дээрээс  өөрөө “Холдоорой” гэж хэлж байхад нь би дээшээ харахад дээр  6 давхрын тагтны дээвэр хэсгийн хучилтыг хуулж байгаад уначихсан. ...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 34 дэх тал),

8. Гэрч  мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн: Манай дүү , нөхөр  бид гурав  ХХК-д ажилладаг. Манай нөхөр талбайн инженерээр, би арматурчин, дүү  мужаанаар ажилладаг юм. Манай дүү  уг компанид ажиллаад 4- 5 жил болж байгаа. ...2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ...11 цагийн үед ажил дээрээ ийн хамт ирсэн.  нь миний төрсөн дүү, манайд хамт амьдардаг. 11 цагийн үед ажил дээрээ ирэхэд Хөдөлмөр аюулгүй байдлын инженер  байж байсан.  бид хоёрыг цутгалтад ажиллахаар хуваарилагдсан байна, бетон нь арай ирээгүй байна, иртэл нь түр амарч бай гэсэн. Би гал тогоо руу орчхоод амралтын гэр лүү ороод тэнд байсан хүмүүстэй юм ярьж суугаад бараг 2 цаг орчим шахуу болсон. ...гадаа хүмүүс орилолдоод эхэлсэн. Тэгэнгүүт нь шууд гараад барилга руу гүйж байтал түргэн дуудъя хурдан түргэн дууд гэхээр нь би буцаад гал тогоо руу гүйгээд гар утсаа аваад буцаад гарсан. Эхлээд намайг гараад барилга руу явж байхад ямар ч байсан барилгаас хүн унасан байсан нь харагдсан. Барилгын гадаа газар хүн хэвтэж байгаа харагдсан. Утсаа авчхаад буцаад иртэл тэр барилгаас унасан хүн нь дүү  байсан. Тэгэнгүүт нь би шууд очих гэтэл ажлынхан намайг хориглоод очуулаагүй. Намайг харахад амьсгаатай байсан бөгөөд бага зэрэг ёолоод дуугараад байсан. Хөдөлж байгаа юм бол харагдаагүй. Хөл нь хугарчихсан юм шиг эвгүй болчихсон байсан. Тэгээд түргэн ирээд аваад явсан. ...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 36-37 дахь тал),

 

9. Гэрч Г.ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн: ...Эхнэр , талийгаач дүү  бид гурав  ХХК-д ажилладаг. ...талийгаач  мужаан хийдэг байсан. Би болохоор талбайн инженерээр ажилладаг.  ХХК нь 2021 оны 05 дугаар сарын 25-аас хойш “” хотхоны зүүн талд шинээр баригдах барилгад ажил аваад эхнээс нь эхэлж ажилласан. 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өглөө ...11 цагийн үед эхнэр  талийгаач  хоёр ирсэн. ...талийгаач дүү  өөрөө их санаачилгатай залуу байсан. Ажил дээр ирээд бүгд амралтын байдалтай байж байх хугацаанд дээшээ 6 давхар луу гарчихсан байсан юм билээ. Би тэр гарсныг нь мэдээгүй оффист сууж байсан чинь талбайгаар дүүрэн хүн хашгиралдсан. Гарч очоод хартал  байсан. Эхнэр  бас оччихсон, харна гээд уйлаад байхаар нь би тайвшруулах гээд тэр газраас жаахан зай авч холдсон. Гэхдээ нээх холдоогүй 2-3 метрийн зайтай л байсан. Би бас тухайн үед их балмагдчихсан байсан. Удалгүй түргэн тусламж ирээд аваад явсан. ...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 42-43 дахь тал),

 

10. Гэрч  мөрдөн шалгах ажиллагаанд:

2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр өгсөн: “...Би  хийц ХХК-ийн  захирал ажилтай юм. Манай компани барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тусгай зөвшөөрөлтэй юм. 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр “” ХХК-тай Хан-Уул дүүргийн 6 дугаар хороонд баригдаж байгаа “” барилгын карказ угсралтын гэрээг байгуулсан. Гэрээний дагуу ажил эхлэхэд хүн хүч дутахаар нь 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр карказ угсралтын ажилд туслахаар  ХХК-ны захирал тай гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу ажил эхэлсэн. Гэрээгээр хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг  бүрэн хариуцахаар төсөвт тусган гэрээ байгуулсан. 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр ийн ажилтан туслах мужаан  тус барилгын 6-н давхарт тагтны хэв хуулж байгаад унаж нас барсан. Хөдөлмөр хамгааллыг  бүрэн хариуцахаар байсан ч манай компанийн зүгээс оршуулгын ёслолын зардлыг бүрэн гаргасан.  ямар туслалцаа үзүүлснийг мэдэхгүй. ...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 202 дахь тал),

2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр дахин өгсөн: “...Миний урд өгсөн мэдүүлэг үнэн зөв нэмж ярих зүйл байхгүй. Гэрээний дагуу хөдөлмөр хамгааллаа “” ХХК нь бүрэн хариуцахаар байсан. Мөн гэрээнд заагдсан үнийн дүнгийн 2 хувьтай тэнцэх үнийн дүн нь гэрээний нийт үнийн дүндээ багтсан байгаа. Тэгэхээр “” ХХК нь хөдөлмөр хамгааллын мөнгөн дүнг гаргах ёстой, хариуцах ёстой. “” ХХК-тай манай компани гэрээ байгуулсан бөгөөд гэрээний дагуу хөдөлмөр хамгааллаа манай тал хариуцна гэж заасан. ...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 42 дахь тал),

 

11. Гэрч  мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр өгсөн: “...Би “” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай юм. Манай компани барилгын төслийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Хан-уул дүүргийн 6 дугаар хороонд орон сууцны зориулалттай 16 давхар орон сууц барих зөвшөөрөл авсан. Барилгын ажил 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр эхэлсэн. Манай захирлыг  гэдэг бөгөөд би барилгын бүх асуудлыг хариуцан ажилладаг. Карказ угсралтын гэрээг “” ХХК-ийн захирал  байгуулсан. Гэрээний дагуу ажил хийх явцад уг осол болсон. Осолдсон хүн нь н ажилтан гэж өөрөө хэлсэн. Сүүлд “” ХХК-ны ажилтан болохыг мэдсэн. Тухайн үед би сайн дурын үндсэн дээр д 50.0 сая төгрөгийг нас барсан хүний оршуулгад зарцуулаарай гэж өгсөн. Цааш өгсөн эсэхийг мэдэхгүй байна. ...”гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 204 дэх тал),

 

12. Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн:“...Манай нөхөр  барилгын чиглэлээр ажиллаж байсан. Бид хоёр ярилцаад “” ХХК-г худалдан авсан. Манай компани барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, компани нь миний нэр дээр байдаг боловч нөхөр Б. “” ХХК-д гүйцэтгэх захирлаар ажилладаг, тухайн компанийн үйл ажиллагааг бүрэн хариуцаж, бие даан шийдвэр гаргах, гэрээ хэлэлцээр, байр худалдан борлуулах эрх олгох зөвшөөрөл өгөх болон компанийн талаар бүх шийдвэрийг бие даан гаргадаг. ын зөвлөснөөр гарын үсэг зурж төлбөр тооцоог төлөхөд заримдаа оролцдог. Улсын бүртгэлийн гэрчилгээнд ганцхан миний нэр байдаг. Нөхөр бид хоёр ярилцаж байгаад миний нэрээр бүртгэсэн юм. 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Б.ыг гүйцэтгэх захирлын албан тушаалд томилсон. Хөдөлмөрийн гэрээний хавсралт болох ажлын байрны тодорхойлолт дээр компанийн ажлын чиг үүргийг бүрэн хариуцахаар байгаа юм. Нөхөр бид 2014 онд гэр бүл болсон. Барилгын үйл ажиллагаанд ер нь бол би оролцдоггүй, хүүхдүүдээ хараад гэртээ байдаг. ...2021 оны 05 дугаар сард туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан компанийн ажилтан хүн унаж гэмтсэн гэдгийг сүүлд мэдсэн. ... “гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 44-45 дахь тал),

 

13. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн №1986 дугаартай дүгнэлтэд:

                 - Талийгаач ийн цогцост их тархины хоёр тал бөмбөлгийн духны дэлбэн, зүүн тал бөмбөлгийн чамархай, дагзны дэлбэн, бага тархины дээд гадаргуун аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, хоёр талын уушгины ар гадаргуун тархмал цус хуралт, няцрал, зүрхний урд гадаргуу, ховдол хоорондын таславч хэсэг дэх цус хуралт, няцрал, элэгний язрал, хэвлийн хөндийн цусан хураа, дотор эрхтнүүдийн доргилт, холбоос, зөөлөн эдийн цус хуралт, баруун атгаал, зүүн шуу, богтос, зүүн дунд чөмөгний далд хугарал, сээрний нугалам ба хоёр талын хавиргануудын зөөлөн эд дэх цус хуралт, зүүн тохой, шууны ар дээд хэсэгт шарх, зүүн чихний дэлбэн, эрүүний зүүн хэсэг, баруун тохой зулгаралт, баруун бугалганы дотор доод хэсэгт зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүдээс тархи, цээж, хэвлийн гэмтэл нь гэмтлийн ХҮНД зэрэгт, мөчдийн ясны хугарал нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт, биеийн гадна хэсгийн шарх нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин зулгаралт, цус хуралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

- Талийгаач нь тархи, цээж, хэвлий, мөчдийн хавсарсан гэмтлүүдийн улмаас нас баржээ.

- Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

- Талийгаач нь нэгдүгээр бүлгийн цустай байна.

- Дээрх гэмтлүүд нь өндрөөс унах үед үүсэх боломжтой.

- Талийгаач унах үедээ биеийн ар хэсгээр газардсан байх боломжтой.

-  Дээрх гэмтлүүд нь талийгаачийг амьд үед үүсжээ.

- Талийгаач нь нас барах үедээ согтолтгүй, мансууралгүй байжээ...” гэсэн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 45-55 дахь тал),

14. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын шинжээч Г.Гантөмөр, Л.Эрдэнэбат, Г.Баясгалан нарын 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн №ХАБ-30/21 дугаартай дүгнэлтэд:

1.Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “” хотхонд  ХХК-ийн гүйцэтгэж байгаа барилгын 6 дугаар давхарт  нь балконы сарап /панерь хэв/ хуулах ажил гүйцэтгэж байх үедээ осолдсон тул Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1 /Хөдөлмөрийн аюулгуй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4.1-д заасан хөдөлмөр эрхлэгч иргэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод дараах тохиолдолд өртсөний улмаас гэмтсэн, өвчилсөн, эсхүл амь насаа алдсан бол акт тогтооно: /2.1.1./ ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед/ заалтад хамаарах үйлдвэрлэлийн ослын акт тогтоогдоно.

2. Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах  ХХК-ийн гүйцэтгэж байгаа барилгын 6 дугаар давхарт ажил гүйцэтгэж байсан   нь унаж нас барсан гэх хэрэгт Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” БНбД 12-03-04 зөрчигдсөн байна.

3. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх заалт Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна гэж заасан байдаг.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь заалт Ажил олгогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл ажиллуулна) гэж заасны дагуу  ХХК-ийн захирал  нь 2021 оны 05 дугаар  сарын 27-ны өдрийн 29 дүгээр тушаалаар хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан /ажилтан/ инженерийн албан тушаалд ийг томилон ажиллуулж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх бөгөөд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” БНбД 1-03-04-ийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүрэгтэй.

4.   ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан  нь Монгол улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал,
эрүүл ахуйн тухай хуулийн 27-р зүйлийн 27.3 “Энэ хуулийн 27.2-т заасан
хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон
ажилтан, зөвлөл дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ: Үүнд: 27.3.3. хөдөлмөрийн
аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шаардлага, стандарт, салбарын
болон аж ахуйн нэгж, байгууллагын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл
ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийлгэх, илэрсэн
зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах, 27.3.4. хөдөлмөрийн аюулгүй
байдал, эрүүл ахуйн сургалтын хэрэгцээг тодорхойлох, төлөвлөх, хөтөлбөр
боловсруулах, сургалт зохион байгуулах, үр дүнг тооцох, тайлагнах, 27.3.5.
ажлын нөхцөл, мэргэжлийн онцлогт тохирсон тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг ажилтанд олгох, норм, чанар, зохистой хэрэгцээнд хяналт тавих гэж хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, сургалт зохион байгуулаагүй, барилгын салбарын аюулгүй ажиллагааны дүрэм журмыг хэрэгжүүлээгүй, ажлын хувцас, хамгаалах хэрэгслийг олгох зохистой хэрэглээнд хяналт тавиагүй байна. Мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4 дэх заалт ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийхийн дагуу барилгын объектод гарч болох эрсдэлийн үнэлгээг тооцож түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй, Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны « БНбД 12-03-04-ийн 4.10.Байнгын үйлчлэл бүхий үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлийн хүрээнд: ...1.3 м ба түүнээс дээш өндөрт байрлаж буй хамгаалалтгүй байрууд хамаарна, Үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд тохиолдож болзошгүй бүсэд: нэг үе шатны ажил дахь хийц хэсэг, бүтээц, тоног төхөөрөмжийг задлах, буулгах ажил хийгдэж байгаа барилга, байгууламжийн давхрууд  (ярус), газрууд хамаарагдана. гэж заасан хэв хуулах /буулгах/ ажил гүйцэтгэж байсан. Мөн дээрх дүрмийн 4.11.Үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд байнга үйлчилж болох бүсийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хаалт хамгаалалтаар, харин үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд тохиолдож болзошгүй бүсийг дохио, санамж анхааруулга, аюулгүйн тэмдэг бүхий хаалтаар хашиж тусгаарласан байвал зохино, 4.19. Барилгын ажил гүйцэтгэх төсөл (АГТ) боловсруулах, батлах эрх бүхий байгууллага нь хавсралт К-д заасан шаардлагын дагуу барилгын ажлыг аюул осолгүй гүйцэтгэх үндсэн шийдлийн агуулга, хөдөлмөрийг аюул осолгүй зохион байгуулах асуудлыг АГТ-д тодорхой тусгасан байвал зохино. БУИЗА-ын ажлыг аюулгүй гүйцэтгэх арга ажиллагааг тусгасан АГТ-гүйгээр гүйцэтгэхийг хориглоно. Хавсралт-7 /К.7.3ураг төслийн шийдэлд ажиллагсдыг өндрөөс унахаас урьдчилан сэргийлж дараах зүйлүүдийг тусгана: эхний ээлжид байнгын хашлага хаалтын үүрэг давхар гүйцэтгэх хийц (хана, хавтан, балконы хашлага болон хаалганы хонгил)-үүдийг хийх арга хэмжээ авах; баригдаж байгаа барилгын бүтээц ба эзлэхүүн төлөвлөлтийн шийдэлд нийцсэн, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан хашлага бүтээцийг хэрэглэх, хамгаалалтын бүсийг бэхлэх арга ба газрыг зааж өгөх/ шаардлагыг хангуулаагүй байна.

5.   ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан  нь MNS4969:2000 Сургалт зохион байгуулалт. Үндсэн дүрэм” стандартын 4.16 Аюулгүй ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө. гэж заасны дагуу нэр бүхий ажилчдад болон хохирогч өд аюулгүй ажиллагааны өдөр тутмын зааварчилгааг бичгээр өгч, гарын үсэг зуруулж, баталгаажуулсан байна.

6.   ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан  нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухайн хуулийн 17-р зүйлийн 17.2.3. үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйлийн үйлчлэл бүхий болон тэдгээртэй адилтгах эрсдэлтэй ажлын байранд ажиллаж байгаа иргэн, ажилтны сургалт, мөн энэ хуулийн 17.3 энэ хуулийн 17.2.3-т заасан ажлын байранд зохих сургалтад хамрагдаж, дадлага хийж, шалгалтад тэнцсэн, иргэнийг ажиллуулна., 17.4.Ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх сургалтыг жилд хоёроос доошгүй удаа зохион байгуулж, нийт ажилчдыг хамруулан, шалгалт авч байна. шаардлагыг хангуулаагүй, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь заалт аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх. гэж заасныг тус тус зөрчиж, аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт зохион байгуулаагүй, мөн сургалтад хамрагдаагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар Амь хохирогч  нь аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалтад хамрагдсан гэх баримт материал хавтаст хэрэгт авагдаагүй байна.

7. Амь хохирогч  нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.Ажил, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтан дараах нийтлэг үүрэгтэй байна. 18.2.1.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт  дүрэм технологийн горимыг чанд мөрдөх, 18.2.7. өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх заасан чиг үүргээ биелүүлээгүй, Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” БНбД 12-03-04-ийн 5.14. ...Барилгын талбайд ажиллаж байгаа бүх хүмүүс хамгаалалтын дуулга малгай өмсөнө. Хамгаалалтын дуулга малгай, бусад шаардагдах нэг бүрийн хамгаалах хэрэгсэлгүйгээр ажилд гарахыг хориглоно/ гэж заасан шаардлагын дагуу барилгын захын хийц дээр/өндрөөс унах аюултай байнгын хүчин зүйлийн хүрээнд/ тагтны /балкон/ сарап/хэв/ хуулах ажил үүргээ гүйцэтгэхдээ нэг бурийн хамгаалах хэрэгсэл /өндрийн бус/-гүй ажилд гарсан байна. Амь хохирогчид ажлын хувцас, нэг бүрийн хамгаалах хэрэгсэл олгосон эсэх/каск, өндрийн хамгаалалтын бүс/ хүлээн авсан гарын үсэг бүхий баримт материал, хэрэгт авагдаагүй байна.

8. Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн тухай хуулийн 15
дугаар зүйлийн 15.1. Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн
онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй., 15.3. Ажил олгогч нь ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийн нэр, төрөл, эдэлгээний хугацаа бүхий жагсаалтыг баталж мөрдүүлнэ. гэж заасан, мөн Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм БНбД 12-03-04-ийн 5.14. Ажил олгогч нь хөдөлмөрийн хүнд хортой, аюултай бохирдол бүхий нөхцөлд ажилтнуудад ажлын тусгай хувцас, нэг бүрийн алах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй. Барилгын талбайд ажиллаж байгаа бүх хүмүүс нь хамгаалалтын дуулга малгай өмсөнө. Хамгаалалтын дуулга малгай, бусад шаардагдах нэг бүрийн хамгаалах хэрэгсэлгүйгээр ажилд гарахыг хориглоно.  ХХК нь амь хохирогч өд нэг бүрийн хамгаалах хэрэгсэл /өндрөөс унахаас хамгаалах бүс/ олгоогүй, хэрэглэх нөхцөлийг бүрдүүлээгүйгээс хаалт хамгаалалтгүй захын хэсэг дээр өндрөөс унахаас хамгаалах хэрэглээгүй нь осолд өртөх шалтгаан болсон байна. Амь хохирогчид ажлын хувцас, нэг бүрийн хамгаалах хэрэгсэл олгосон талаар /каск, өндрийн хамгаалалтын бүс/ хүлээн авсан гарын үсэг бүхий баримт материал, хэрэгт авагдаагүй байна.

Гэрч  /Газарт унасан байсныг харахад  хамгаалалтын эд хэрэглэлийг зүүж өмсөөгүй байсан. /хавтаст хэргийн 45 дугаар хуудас Гэрч  “ гэх манай мужааны ажилтан хамгаалалтын хувцасгүй балконы сарап хуулаад байж байсан.” /хавтаст хэргийн 30 дугаар хуудасны ар тал/

Хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээс үзэхэд амь хохирогч  нь хамгаалах хэрэгсэл/ өндрийн хамгаалалтын бүс/ тухайн үед хэрэглээгүй байсан.

Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” БНбД 12-03-04-ийн 4.19. /Барилгын ажил гүйцэтгэх төсөл (АГТ) боловсруулах, батлах эрх бүхий байгууллага нь хавсралт К -д заасан шаардлагын дагуу барилгын ажлыг аюул осолгүй гүйцэтгэх үндсэн шийдлийн агуулга, хөдөлмөрийг аюул осолгүй зохион байгуулах асуудлыг АГТ-д тодорхой тусгасан байвал зохино. БУИЗА-ын ажлыг аюулгүй гүйцэтгэх арга ажиллагааг тусгасан АГТ-гээр гүйцэтгэхийг хориглоно. Хавсралт-7 /К.7.3ураг төслийн шийдэлд ажиллагчдыг өндрөөс унахаас урьдчилан сэргийлж дараах зүйлүүдийг тусгана: эхний ээлжид байнгын хашлага хаалтын үүрэг давхар гүйцэтгэх хийц (хана, хавтан, балконы хашлага болон хаалганы хонгил) -үүдийг хийх арга хэмжээ авах; хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан хашлага бүтээцийг хэрэглэх, хамгаалалтын бүсийг бэхлэх арга ба газрыг зааж өгөх/-д заасан шаардлагыг хангуулаагүй нь осол гарах нөхцөлийг бүрдүүлсэн байна.

9. ” ” ХХК нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх заалт Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэйн дагуу ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр хангасан эсэх нь тодорхойгүй, 17 дугаар зүйлийн 17.4.Ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх сургалтыг жилд хоёроос доошгүй удаа зохион байгуулж, нийт ажилтныг хамруулан, шалгалт авч байна, 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь заалт аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх  гэж заасныг зөрчиж аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаагүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлсэн, Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” БНбД 12-03-04-ийн 4.13 дэх заалтын Ж-д заасан үлгэрчилсэн жагсаалтыг батлан мөрдүүлээгүй.Дээрх дүрэмд заасан шаардлага хангагдаагүй, мэргэжлийн сургалтад хамрагдаагүй өөр ажил үүрэг гүйцэтгүүлсэн. Мөн дүрмийн 4.19 Барилгын ажил гүйцэтгэх төсөл (АГТ) боловсруулах, батлах эрх бүхий байгууллага нь хавсралт К-д заасан шаардлагын дагуу барилгын ажлыг аюул осолгүй гүйцэтгэх үндсэн шийдлийн агуулга. Хөдөлмөрийг аюул осолгүй зохион байгуулах асуудлыг АГТ-д тодорхой тусгасан байвал зохино. БУИЗА-ын ажлыг аюулгүй гүйцэтгэх арга ажиллагааг тусгасан АГТ-гүйгээр гүйцэтгэхийг хориглоно. Хавсралт-7 /К.7.3ураг төслийн шийдэлд ажиллагчдыг өндрөөс унахаас урьдчилан сэргийлж дараах зүйлүүдийг тусгана эхний ээлжид байнгын хашлага хаалтын үүрэг давхар гүйцэтгэх хийц хана хавтан, балконы хашлага болон хаалганы хонгилүүдийг хийх арга хэмжээ авах, баригдаж байгаа барилгын бүтээц ба эзлэхүүн төлөвлөлтийн шийдэлд нийцсэн, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан хашлага бүтээцийг хэрэглэх, хамгаалалтын бүсийг бэхлэх арга ба газрыг зааж өгөх/-ийг мөрдөөгүй байна. /шинжээч Г.Гантөмөр, Л.Эрдэнэбат, Г.Баясгалан/ ...” гэсэн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 66-71 дэх тал),

 

15. Яллагдагч ы мөрдөн шалгах ажиллагаанд:

2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр өгсөн: “...Би уг зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би өмнө гэрчийн мэдүүлэг өгөхдөө болсон асуудлын талаар бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн одоо мэдүүлэг өгөхгүй. Өөр нэмж ярих зүйл байхгүй...”гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 16 дахь тал),

- дахин 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр өгсөн: Миний урд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл гэвэл 2021 оны 10 дугаар сард осол болсноос хэд хоногийн дараа оршуулгын зардал болон бусад зүйлд зарцуулаарай гээд дансаар 20,000,000 төгрөг, бэлнээр 50,000,000 төгрөг нийт 70,000,000 төгрөг өгсөн байгаа юм. 50,000,000 төгрөгийг нь  өөрөөсөө гаргасан юм.  байгуулсан гэрээний дагуу ажилчдын хувийн хамгаалах хэрэгслийг гаргасан, хамгаалах труба, хамгаалалтын тор зэргийг  захиалагчтай байгуулсан гэрээний дагуу гаргаж өгсөн юм. Мөн хөдөлмөр хамгааллын зардлын асуудлыг үндсэн гэрээн дээр тусгаж өгсөн байгаа юм. Гэрээний нийт үнийн дүнгийн 400 орчим сая төгрөгийн 2%-г зарцуулах байсныг  ажил гүйцэтгэлийн гэрээнд заагдсан мөнгөний хамт дансаар шилжүүлсэн юм. Хөдөлмөр хамгааллын асуудлыг тусгасан тусдаа бол ямар нэгэн гэрээ байгуулаагүй, ажил гүйцэтгэх гэрээн дээр тусгасан байгаа юм. Хамгаалах торыг манай ажилчид татаж байрлуулсан байсан юм. Осол болох өдөр 14 давхарт цутгалтын ажил авах байсан тул хамгаалалтын торыг 11 давхарт байрлуулаад цементээ хүлээж байсан. Талийгаачийн 6 давхарт хийж байсан нэг балконы хэв хуулах ажил үлдсэн байсныг талийгаач өөрөө очиж хийж яваад ийм болсон байсан. Өөрөө санаачилгаараа хийсэн байсан, тэрийг хуул гэж үүрэг чиглэл өгөөгүй хамгаалалтын тор авахаас өмнө өөрөө хийх ёстой байсан юм байна лээ. Ийм харамсалтай осол болсонд одоо ч гэсэн харамсаж явдаг. Талийгаачийн ах дүү хамаатан садан, аав, ээж нартай биечлэн уулзаж хохирлын баримтыг бичгээр үйлдэж аваагүй ч гэсэн хохирол мөнгийг төлсөн байгаа юм. ...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 40 дэх тал),

 

16. Яллагдагч ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр өгсөн: “...Би уг зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би өмнө гэрчийн мэдүүлэг өгөхдөө болсон асуудлын талаар бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн одоо мэдүүлэг өгөхгүй...”гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 29 дэх тал),

 

17. Амь хохирогч ийн ” ” ХХК-тай 2021 оны 07 дугаар сарын 19-ний байгуулсан хөдөлмөрийн гэрээ (1 дэх хавтаст хэргийн 128-129 дэх тал),

 

18.  ХХК-ийн үйлчилгээний зориулалттай орон сууцны Барилгын ажлын тусгай зөвшөөрлийн 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 0008286 дугаартай гэрчилгээ  (1 дэх хавтаст хэргийн 99 дэх тал),

19.  хийц ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ (1 дэх хавтаст хэргийн 184 дэх тал, тус компанийн барилгын ажил үйлчилгээ эрхлэх талаар БУ11-104/20 дугаартай тусгай зөвшөөрөл (1 дэх хавтаст хэргийн 185 дахь тал),  хийц ХХК-ийн дүрэм  (1 дэх хавтаст хэргийн 221-224 дэх тал),  ХХК,  хийц ХХК -ны хооронд 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан “Барилга угсралтын ажил гүйцэтгэх №АГГ-МТ-21/05  дугаартай гэрээ”, гэрээний тусгай нөхцөл (1 дэх хавтаст хэргийн 225-228, 229-230 дахь тал),

20.” ” ХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээ (1 дэх хавтаст хэргийн 100 дахь тал), тус компанийн тусгай зөвшөөрөл (1 дэх хавтаст хэргийн 101 дэх тал), “  ХХК -ийн дүрэм (1 дэх хавтаст хэргийн 102-103 дахь тал), “  ХХК,  хийц ХХК-ийн хооронд 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ (1 дүгээр хавтаст хэргийн 104-106 дахь тал),

21. ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтны мэргэшүүлэх сургалтад сургаж олгосон 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн сертификат (1 дэх хавтаст хэргийн 108 дахь тал),    ХХК-ийн захирлын 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 29 дугаартай тушаал (1 дэх хавтаст хэргийн 111 дэх  тал),   ХХК, ийн нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ (1 дэх хавтаст хэргийн 132-133 дахь тал), дэвтрийн хуулбар  (1 дэх хавтаст хэргийн 170-171 дэх тал),

22.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлт, прокурорын 2022 оны 10 дугаар сарын 10-ний өдрийн 259 дугаартай тогтоол, ялын санал ( 2дахь хавтаст хэргийн 50-55 дахь тал),

23. ы Хаан банканд эзэмшдэг 5064238626 дугаартай дансны хуулга (шүүх хуралдаанд шинээр ирүүлсэн),

24. Шүүгдэгч нарын хувийн байдлын талаарх баримтуудад:

Шүүгдэгч ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 76 дахь тал), Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (1 дэх хавтаст хэргийн 75 дахь тал), “  ХХК-ийн даатгуулагч ийн 2019 оны 11 сараас 2021 оны 8 сарын хоорондох нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт (1 дэх хавтаст хэргийн 83 дахь тал), хөдлөх, үл хөдлөх хөрөнгө бүртгэлгүй лавлагаа  (1 дэх хавтаст хэргийн 87 дахь тал),  нь жирэмсэн талаарх эмнэлгийн тодорхойлолт (шүүх хуралдаанд шинээр ирүүлсэн)

Шүүгдэгч ы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (1 дэх хавтаст хэргийн 89 дэх тал),  “  ХХК-ийн даатгуулагч ы 2012 оны 04 сараас 2021 оны 9 дүгээр сарын хоорондох нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт (1 дэх хавтаст хэргийн 92 дахь тал), тээврийн хэрэгсэл бүртгэлтэй лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 95 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, хууль зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдож байх тул тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлсэн, гэм буруутайд тооцуулах саналтай байна гэсэн дүгнэлт гаргасан ба шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, хор уршигт маргаагүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч  нь  ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу:

-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27.1, 15 дугаар зүйлийн 15.1, 15.3, 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэг,

-Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм БНБД 12-03-04-ийн 5.14, 4.19, 4.13 дахь заалтуудад заасан үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас Хан-Уул дүүргийн 6 дугаар хороонд “” ХХК-ийн орон сууцын зориулалтаар баригдаж байгаа “" хотхоны түр хашлага, хамгаалалтгүй барилгын 6 давхраас 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ажлын тусгай хувцас, нэг бүрийн хамгаалах хэрэгслээр хангагдаагүй, хамгаалалтын бүс бэхэлгээгүй, аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаагүй иргэн  нь хэв хуулах ажил гүйцэтгэж байхдаа унаж, эрүүл мэндэд нь тархи, цээж, хэвлий, мөчдийн хавсарсан хүнд хохирол учирч, улмаар амь насыг нь хохироосон;

Шүүгдэгч  нь  ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан инженерээр ажиллаж байхдаа хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт буюу:

-Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3, 17.4, 27 дугаар зүйлийн 27.3, 27.2, 27.3.3, 27.3.4, 27.3.5, 28 дугаар зүйлийн 28.1.4, 28 дугаар зүйлийн 28.1.8-д заасан,

-“Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” БНбД 12-03-04-ийн 4.10, 4.11, 4.19-т заасан үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо “” ХХК-ийн орон сууцын зориулалтаар баригдаж байгаа “” хотхоны түр хашлага, хамгаалалтгүй барилгын 6 давхраас 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ажлын тусгай хувцас, нэг бүрийн хамгаалах хэрэгслээр хангагдаагүй, хамгаалалтын бүс бэхэлгээгүй, аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаагүй иргэн  нь хэв хуулах ажил гүйцэтгэж байхдаа унаж, эрүүл мэндэд нь тархи, цээж, хэвлий, мөчдийн хавсарсан хүнд хохирол учирч, улмаар амь насыг нь хохироосон үйл баримт нь:

 

-Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 18 цаг 01 минутад ирүүлсэн дуудлага бүртгэлийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 3 дахь тал),

 

-2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 10-14 дэх тал),

 

-2021 оны 9 дүгээр сарын 21-ний Цогцост үзлэг хийсэн тухайн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 15-19 дэх тал),

 

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 9 дүгээр сарын 21, 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр өгсөн мэдүүлгүүд (1 дэх хавтаст хэргийн 24, 2 дахь хавтаст хэргийн 39 дэх тал),

 

-Гэрч  мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 30 дахь тал),

 

-Гэрч  мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 32 дахь тал),

 

-Гэрч  мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 34 дэх тал),

 

-Гэрч  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 36-37 дахь тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1986 дугаартай дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 45-55 дахь тал),

 

- Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын шинжээч Г.Гантөмөр, Л.Эрдэнэбат, Г.Баясгалан нарын 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ХАБ-30/21 дугаартай дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 66-71 дэх тал),

- Яллагдагч ы мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 8 дугаар сарын 01, 09 дүгээр сарын 26-ны өдөр өгсөн мэдүүлгүүд (2 дахь хавтаст хэргийн 16, 40 дэх тал),

- Яллагдагч ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр өгсөн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 29 дэх тал),

-Амь хохирогч ийн ” ” ХХК-тай 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ (1 дэх хавтаст хэргийн 128-129 дэх тал),

- ХХК,  хийц ХХК-ийн хооронд 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан “Барилга угсралтын ажил гүйцэтгэх №АГГ-МТ-21/05  дугаартай гэрээ”, гэрээний тусгай нөхцөл (1 дэх хавтаст хэргийн 225-228, 229-230 дахь тал),

-” ” ХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээ (1 дэх хавтаст хэргийн 100 дахь тал), тус компанийн тусгай зөвшөөрөл (1 дэх хавтаст хэргийн 101 дэх тал), “  ХХК,  хийц ХХК-ийн хооронд 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ (1 дүгээр хавтаст хэргийн 104-106 дахь тал), ийн мэргэшлийн сертификат (1 дэх хавтаст хэргийн 108 дахь тал),    ХХК-ийн захирлын 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 29 дугаартай тушаал (1 дэх хавтаст хэргийн 111 дэх  тал), хөдөлмөрийн гэрээ (1 дэх хавтаст хэргийн 132-133 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Нотлох баримтын талаар:

Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтыг  хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар бүхэлд хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт тогтоогдсон тул хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгов. 

 

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  нар нь гэм буруугийн талаар маргаагүй.

Хууль зүйн дүгнэлт:

Хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар захиалагч “” ХХК /гүйцэтгэх захирал Б./, гүйцэтгэгч “ хийц” ХХК (гүйцэтгэх захирал Б.)-иуд 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр “Барилга угсралтын ажил гүйцэтгэх №АГГ-МТ-21/05  дугаартай гэрээ байгуулж,  уг гэрээгээр гүйцэтгэгч “ хийц” ХХК нь захиалагч “” ХХК-ний хэрэгжүүлж байгаа барилгын төслийн Хан-Уул дүүрэгт “” хотхоны зоорь, техникийн давхар бүхий 16 давхар барилгын угсралтын иж бүрэн ажлыг гүйцэтгэх, хууль тогтоомж, барилгын норм, дүрэм, гэрээний хавсралтад заасан шаардлагад нийцүүлэн гүйцэтгэхээр тохиролцжээ.

 

Мөн Ерөнхий гүйцэтгэгч “ хийц” ХХК (гүйцэтгэх захирал Б.) /захиалагч/, Туслан гүйцэтгэгч  ХХК-(захирал ) /гүйцэтгэгч/-тай 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр ажил Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж гэрээгээр 16 давхар барилгын угсралт, бетон цутгалтын ажлыг гүйцэтгэх, гүйцэтгүүлэхээр тохиролцсон байна.

Улсын бүртгэлийн гэрчилгээгээр ХХК-ийн захирал нь , мөн компани нь БУ12-901/19 дугаартай барилга угсралтын тусгай зөвшөөрөлтэй зэрэг нь тогтоогдсон бөгөөд гэрээний дагуу  ХХК “” хотхонд барилга угсралтын ажил гүйцэтгэж байжээ.

Шүүгдэгч  нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтны мэргэшүүлэх сургалтад суралцаж мэргэшсэн байх ба   ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 29 дугаартай тушаалаар “” ХХК-ийн үйлчилгээний зориулалттай орон сууцны / хотхоны/ барилга барих, ажил гүйцэтгэх явцад хөдөлмөр хамгааллын инженерээр томилогдож ажиллаж байсан нь захирлын тушаал, хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан тодорхойлолт зэргээр тогтоогдсон байна.

Харин амь хохирогч  нь ” ” ХХК-тай 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан мужаан, бетон арматурчнаар ажиллаж байсан, 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр захиалагч “” ХХК-ийн орон сууцын зориулалтаар баригдаж байгаа “" хотхоны түр хашлага, хамгаалалтгүй барилгын 6 давхраас ажлын тусгай хувцас, нэг бүрийн хамгаалах хэрэгслээр хангагдаагүй, хамгаалалтын бүс бэхэлгээгүй, аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаагүй байхдаа хэв хуулах ажил гүйцэтгэж байхдаа унаж, гэмтлийн улмаас амь нас нь хохирсон үйл баримт тогтоогдсон.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын шинжээчдийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ХАБ-30/21 дугаартай дүгнэлтээр шүүгдэгч  нарыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн тухай хууль болон Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэмд заасан үүргийг биелүүлээгүй болохыг тусгай мэдлэгийн хүрээнд тогтоож дүгнэжээ.

Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 4 дэх хэсэгт “иргэн нь хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах” эрхтэй гэж заасан ба амь хохирогчийн үндсэн эрх, эрх чөлөө зөрчигдөж, улмаар Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “ажил олгогч нь ажилтныг ажлаар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцөлөөр хангах” үүргээ ажил олгогч хэрэгжүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон бөгөөд “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн “Хүний амьд явах эрхийн эсрэг” гэмт хэргийн бүлэгт хамаардаг. Хууль зүйн хувьд энэхүү гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг ба Аж ахуйн нэгж байгууллага /эзэн/, хуулийн этгээдийн захирал, ажил олгогч нь гэмт үйлдэл буюу эс үйлдлээсээ учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй, ухамсарлан ойлгоогүй байх боловч хэрэг үйлдсэн тодорхой нөхцөлтэй холбон үзвэл тийм хор уршиг гарах боломжтой гэдгийг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой бөгөөд шүүгдэгч  нарын үйлдэл нь ажилтны амь нас хохирсон үр дагавартай шууд шалтгаант холбоотой байна.

 

Иймд прокуророос шүүгдэгч  нарыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Харин яллах дүгнэлтийн  тэмдэглэх хэсэгт шүүгдэгч ийг  ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан инженерээр ажиллаж байхдаа гэж техникийн алдаатай бичсэн, харин дүгнэлт хэсэгтээ " " ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан инженерээр ажиллаж байхдаа гэж бичсэн бөгөөд тус хэрэгт  хийц ХХК-тай холбоотой баримтууд авагдсан ба яллах дүгнэлтэд бичигдсэн хуулийн этгээдийн нэрээр холбоотой баримт авагдаагүй ба, яллах дүгнэлтийн дүгнэх хэсэгт зөв бичигдсэн хэсгийг болон мөн хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн техникийн алдааг зөвтгөж шийдвэрлэсэн бөгөөд ийнхүү зөвтгөхөд шүүгдэгчийн эрх зүйн байдал дордохгүй, хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй гэж үзэв.

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

Иймд " " ХХК-ийн захирал шүүгдэгч , тус компанид ХАБЭА-н инженерээр ажиллаж байсан  нарын хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд”, “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт” тус тус тооцохоор хуульчилсан

Мөн “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 508 дугаар зүйлд тус тус зохицуулсан.

Түүнчлэн Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж заасны дагуу гэм хорын хариуцлагаас чөлөөлөгдөхгүй.

 " " ХХК-ийн захирал ажилтай, шүүгдэгч , ХАБЭА-н инженер  нар амь хохирогчийн оршуулгын зардлын төлбөрт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  70,000,000 төгрөг төлсөн, тодруулбал 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 20,000,000 төгрөг төлсөн нь Хаан банкны шилжүүлгийн баримтаар тогтоогдсон, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр өгсөн мэдүүлэгт 50,000,000  төгрөгийг бэлнээр өгсөн” тухай мэдүүлснээр тогтоогдож байна. (2хх-ийн 39) Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хор уршгийн тухайд шүүгдэгч нарыг төлөх төлбөргүй гэж дүгнэв.

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

             1/Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:

   Шүүгдэгч нарыг Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.гэж тус тус хуульчилсан.

             2/Яллах, өмгөөлөх талын гаргасан санал, дүгнэлт:

Улсын яллагч санал, хууль зүйн дүгнэлтдээ шүүгдэгч  нарын холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тогтоол гаргаж, тэдэнд ялын санал танилцуулсныг зөвшөөрч тохиролцсон тул уг саналыг дэмжиж, саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтыг тус тус журамлан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх, мөн оршин суух газар, ажлаа, сургуулиа өөрчлөн явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналтай. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй байна. гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Эрүүгийн хариуцлагын асуудлыг прокурорын шатанд тохирсон тул тусгайлан гаргах саналгүй гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.  

3/Хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус  баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.

Шүүгдэгч  нар эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь ял шалгах хуудсаар тогтоогдсон ба, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хор уршгийн зардлыг нөхөн төлснийг” эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно”,

- мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” гэж тус тус хуульчилсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарна.

Мөн шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон,  прокурорын сонсгосон ялын саналыг зөвшөөрсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлага хангагджээ.

Шүүгдэгч  нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн төлбөрийг төлж арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан прокурортой тохиролцсон ялын саналын хүрээнд тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэж, шүүгдэгч  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн нь зүйтэй байна.

 

3.Бусад асуудлын талаар.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч  нар энэ хэргийн улмаас баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5  36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.9 дүгээр зүйлийн 1, 2, 3, 5, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

            ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ,  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  нарыг тус бүрийг хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч  нарт тэнссэн нэг жилийн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  нар нь хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн нэг жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг”-ийн биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.  

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар зааснаар шүүгдэгч  нар нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг компакт дискийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргасугай.

 

7. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, шүүгдэгч  нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй тэд баривчлагдсан цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  хор уршгийн төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээдүүд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

   

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.ДОРЖСҮРЭН