Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/921

 

 

 

 

 

 

 

     2022         12           07                                    2022/ШЦТ/921

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Л.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч М.Сүхчулуун /***** дүүргийн прокурор/,

иргэдийн төлөөлөгч Д.Дэлгэржаргал,

шүүгдэгч М.Да, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг,

шүүгдэгч Б.Ба, түүний өмгөөлөгч О.БаярБаясгалан,

шүүгдэгч З.Ха, түүний өмгөөлөгч Т.Мө- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******овогт ******** Д-ид,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******** овогт ******** Ба-д,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******** овогт ******** Ха нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2209000000332 дугаартай, 9 хавтас хэргийг 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 2002 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, авга эгчийн хамт ******** дүүргийн **-р хороо, **-р байрны ** тоотод оршин суух,

- урьд ******** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2020/ШЦТ/666 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,

- ******** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2021/ШЦТ/115 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 8 cap 19 хоногийн хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар эдлээгүй үлдсэн 01 жил 26 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэж байсан, ******** овогт ******** Да, /РД *********/,

 

2. Монгол Улсын иргэн, 1998 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “*****” ресторанд тогооч ажилтай, ам бүл 7, эх, эгч, хүргэн ах, 4 дүүгийн хамт ***** дүүргийн *-р хороо, “*****” *** тоотод оршин суух,

- урьд Орхон аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2019/ШЦТ/33 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж байсан, ******** овогт ******** Ба, /РД: ********/,

 

3. Монгол Улсын иргэн, 1996 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, дүү нарын хамт ***** дүүргийн *-р хороо, *-р орц, *** тоотод оршин суух,

- урьд ***** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 690 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

- ******** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 358 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 8 сар 13 хоногийг нэмж нэгтгэн нийт 2 жил 13 хоногийн хорих ял шийтгүүлсэн,

- ***** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1101 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 19 хоногийн зорчих эрх хязгаарлах ял шийтгүүлж, эдлээгүй үлдсэн 3 жил 3 хоногийн хугацаагаар хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар сольж шийдвэрлэсэн, ******** овогт ******** Ха /РД: ********/.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч М.Да, А.Тэм нар нь бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ***** дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ургамал-Эрдэнэ” эмийн сангийн лангуунаас хохирогч Д.Хи-ийн 600.000 төгрөг бэлнээр нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирол учруулсан,

Шүүгдэгч М.Да, З.Ха нар нь бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр ***** дүүргийн 11-р хороо, “****** хотхоны 507-р байранд байрлах “***** үсчний салоноос хохирогч Э.******-ийн өмчлөлийн “Самсунг эс 8 плас” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бага хэмжээнээс дээш 503.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч М.Да, Э.Тэ нар нь бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ***** дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Парк од” худалдааны төвийн 211-р лангуунаас хохирогч О.Тэм-ий өмчлөлийн “Редми нөүт-8” загварын гар утас, хохирогч Ө.Хү-ын өмчлөлийн “Редми 9а” загварын гар утас, “Ниссан адвин” загварын тээврийн хэрэгслийн түлхүүр зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 710.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч М.Да, Б.Ба нар нь бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ***** дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Си юу” дэлгүүрийн худалдагчийн лангуунаас хохирогч Б.Эн-ын өмчлөлийн “Айфоне-11” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.350.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Ба, М.Да нар бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ***** дүүргийн 13-р хороо “Номин” худалдааны төвийн 1 дүгээр давхарт байрлах “Майлд космитекс” гоо сайхны дэлгүүрээс хохирогч А.Ад-ийн өмчлөлийн “Айфоне 11 про” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.750.000 төгрөгийн хохирол учруулсан, 

Шүүгдэгч М.Да, Б.Ба нар нь бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Б*** дүүргийн ***-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ***-р байрны 3-р орцны подвалоос иргэн Э.Эн эзэмшлийн “Самсунг галакси А-12” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хохирогчид мэдэгдэхгүй нууцаар, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар хулгайлан авч 399.200 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч М.Да, Б.Ба нар нь бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Б*** дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” шүдний эмнэлгээс хохирогч И.Ою эзэмшлийн “Редми Нөүт-9 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 350.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч М.Да, Б.Ба нар нь бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Б*** дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тоёланд” дэлгүүрээс хохирогч М.Са-ын өмчлөлийн “Самсунг эс 21 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 2.152.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч М.Да, Б.Ба нар нь бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ******** дүүргийн 15-р хороо, “********” дэлгүүрийн худалдагчийн лангуунаас хохирогч Э.На-ы өмчлөлийн “Айфоне икс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 835.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч М.Да, Б.Ба нар нь бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ******** дүүргийн 15-р хороо, “Форм” төвд байрлах “*********” дэлгүүрээс хохирогч О.Бо-ийн “Айфоне 12 про макс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 3.020.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч М.Да, Б.Ба нар нь бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ******** дүүргийн 15-р хороо, “Цэнгэлдэх” хотхонд үйл ажиллагаа явуулдаг “Ар жи лабел” дэлгүүрийн лангуунаас хохирогч А.Е “Айфоне 10” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар  хулгайлан авч 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч М.Да, Б.Ба нар нь бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ******** дүүргийн 15-р хороо, 17-р байрны “Эрдэнэс” хүнсний дэлгүүрийн лангуун дээрээс хохирогч Ц.Эн өмчлөлийн “Эл Жи Жоурнэе” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч М.Да, Б.Ба нар нь бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ******** дүүргийн 19-р хороо, “Зайсан стар"-ын 2 давхрын текний ард байсан хохирогч С.Д-ийн “Айфоне Икс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 925.000 төгрөгийн хохирол учруулсан,

 Шүүгдэгч М.Да, Б.Ба нар нь бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 11-ний оройн 20 цаг 26 минутад ***** дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Жинчин” дэлгүүрийн лангуунаас хохирогч Ц.От-ийн өмчлөлийн “Самсунг ноте 10” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 665.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч М.Да, Б.Ба нар нь бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ***** дүүргийн *-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэнгэр” худалдааны төвийн ****** дугаар лангуунаас хохирогч Х.А-ийн өмчлөлийн “Самсунг А9” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 360.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч М.Да, Э.Тэ нар нь бүлэглэн 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр ***** дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэр “********” хотхоны ***** байрны 1-р давхарт байрлах “***” үйлчилгээний төвийн оёдлын тасгаас хохирогч Б.Со “Айфоне 12 про”, хохирогч Б.А-ийн “Айфоне-11” загварын гар  утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч Б.Со-т 2.975.000 төгрөг, Б.А-д 1.350.000 төгрөгийн, нийт 4.350.000 төгрөгийн хохирол учруулсан, буюу бүлэглэн 16 удаагийн үйлдлээр бусдын 19.044.00 төгрөгийн эд хөрөнгө хулгайлсан,

 

Шүүгдэгч М.Да нь ганцаараа 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ***** дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Номин” их дэлгүүрийн 3 давхрын “Говь ****** мебель” тавилгын дэлгүүрийн кассын лангуунаас хохирогч Б.Су-ийн өмчлөлийн “Айфоне икс эс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 885.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч М.Да нь ганцаараа 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ***** дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Анар жимс” дэлгүүрийн лангуун доороос хохирогч С.Цэ-ийн өмчлөлийн “Айфоне 11 про”, “Айфоне 7” загварын гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 2.090.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч М.Да нь 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ***** дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******” худалдааны захын 2 давхарт байрлах оёдолчны өрөөнд, оёдлын ширээн дээр байсан хохирогч Б.Уг-ийн өмчлөлийн “Самсунг А-52” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 790.600 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч М.Да нь 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ******** дүүргийн 21-р хороо “Буянт-Ухаа-2” хотхоны 1014 дүгээр байранд үйл ажиллагаа явуулдаг, “*********” дэлгүүрээс хохирогч Э.Мө-ийн өмчлөлийн “Айфоне-7” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 350.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч М.Да нь 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шимт” дэлгүүрийн лангуунаас хохирогч Д.Да-гийн эзэмшлийн “Самсунг м- 12” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 410.000 төгрөгийн хохирол, тус гар утсанд суулгасан хохирогч Д.Да-гийн эзэмшлийн “Хаан” банкны аппликэйшинд нэвтэрч түүний ********* тоот данснаас 1.500.000 төгрөгийг “Хаан” банк дахь ************** тоот А.Тэм-ий эзэмшлийн дансанд, Г.Бэ-гийн эзэмшлийн ********* тоот дансанд 20.000 төгрөг, ********** тоот дансанд 45.100 төгрөг, “Хаан” банк дахь Д.Да-гийн эзэмшлийн ********* тоот данснаас “Хаан” банк дахь А.Тэм-ий эзэмшлийн 5628126628 тоот дансанд 520.000 төгрөг, ********* тоот дансанд 15.000 төгрөг шилжүүлж данснаас 2.100.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 2.510.100 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч М.Да нь 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ***** дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэр *дүгээр байрны ** дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг “Си юу” хүнсний дэлгүүрийн лангуун дээрээс хохирогч Д.Уя-ын өмчлөлийн “Самсунг А21” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 375.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч М.Да нь 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Бо-ын эзэмшлийн “Хуавэй Пи-20 лайт” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хохирогчид мэдэгдэхгүй нууцаар, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар хулгайлан авч 290.000 төгрөгийн хохирол, тус гар утсыг ашиглан хохирогч Б.Бо-ын “Хаан” банкны аппликэйшнд нэвтэрч түүний эзэмшлийн “Хаан” банкны *********, ********* тоот данснаас 2.902.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 3.192.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч М.Да нь 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Б*** дүүргийн 8 дугаар хороо 8-р байрны 1 дүгээр давхарт байрлах “На- аялгуу” хүнсний дэлгүүрийн лангуунаас хохирогч Д.Ою өмчлөлийн “Самсунг А- 52” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 850.000 төгрөгийн, уг гар утсыг ашиглан “Хаан” банкны апплейкешнд нэвтэрч хохирогч Д.Ою эзэмшлийн ********* тоот данснаас 780.000 төгрөгийг шилжүүлэн авч нийт 1.630.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч М.Да нь 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ******** дүүргийн *-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Минисо ахуйн барааны дэлгүүрийн лангуунаас хохирогч Б.Мө-ийн өмчлөлийн “Самсунг А72” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан 1.199.920 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч М.Да нь 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Б*** дүүргийн *-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Си юу-37” нэртэй сүлжээ дэлгүүрээс хохирогч П.Ми-ын өмчлөлийн “Самсунг А52” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 724.600 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч М.Да нь 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Б*** дүүргийн 24-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтай хотхоны 52а байрны “******” дэлгүүрийн лангуунаас хохирогч Б.Тэ-гийн өмчлөлийн “Айфоне икс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 800.000 төгрөгийн хохирол буюу нийт 11 удаагийн үйлдлээр бусдын 14.547.120 төгрөгийн эд хөрөнгийг хулгайлсан,

Шүүгдэгч М.Да нь Э.Тэгийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хот ******** дүүрэг 21-р хороо “*******2” дугаар хороололд байх “Си юу” хүнсний дэлгүүрийн лангуунаас “Айфоне-12 про” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч хохирогч Д.Бүд 2.925.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж гар утсыг бусдад худалдан борлуулж, хууль бус эх үүсвэрийг нуун далдалж, 750.000 төгрөгийн орлого олж үүнээс 300.000 төгрөгийг өөртөө авч ашиглаж мөнгө угаасан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Да мэдүүлэхдээ: “...***** дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Номин их дэлгүүрийн 3-р давхрын “Говь ****** мебель” тавилгын дэлгүүрийн лангуунаас хохирогч Б.Су-ийн өмчлөлийн “Айфоне икс эс” загварын гар утсыг Б.Батай бүлэглэн хулгайлсан. Хохирогч Д-ийн үйлдэлд оролцоогүй. Бусад үйлдлийг хүлээн зөвшөөрч байгаа...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ба мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Ха мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй...” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

 

Хохирогч Д.Уя-ын:

“...болсон үйл явдлын талаар би өмнө гэрчээр мэдүүлэг өгөхдөө тодорхой ярьсан, одоо надад нэмж хэлэх зүйл алга. Хохирол барагдуулаагүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 19 дахь тал/,

 

Гэрч Д.Уя-ын:

“... 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 21 цаг 45 минутын үед ***** дүүргийн 8 дугаар хороо 39 дүгээр байрны 1 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг “Си юу” дэлгүүрт ажлаа хийж байх үедээ өөрийн гар утсаа заалны ширээн дээр тавиад ажлынхаа Жавхлантай юм яриад сууж байтал гаднаас үл таних эрэгтэй хүүхэд орж ирэхээр нь гар утсаа ширээн дээр Жавхлангийн хажууд үлдээгээд касс руу очиход тухайн эрэгтэй бараагаа бичүүлээд өөр бараа асуугаад байсан. Тэгээд Жавхлан дээр очоод тухайн эрэгтэй өөрийнхөө утсаар хүнтэй яриулаад бараа асуулгаад байсан тэгээд тэр хооронд Жавхланг суудлаасаа босох үед миний гар утсыг ширээн дээрээс аваад явсан байсан. 18-20 орчим насны 160- 165 см өндөртэй, эрэгтэй байсан өмсөж явсан хувцас нь ногоон өнгийн ноосон малгайтай, гадуураа ногоон өнгийн ханцуйтай хар өнгийн куртиктэй, шар өнгийн гуталтай байсан. “Самсунг галакси А21” загварын хөх өнгөтэй гадуураа өнгөгүй кейстэй байсан...” гэсэн мэдүүлэг./1 дүгээр хавтаст хэргийн 22 дахь тал/,

 

”Дамно” ХХК-ий хөрөнгийн үнэлгээний тайлан, 2021 онд БНСУ-с худалдан авч байсан “Самсунг А21 эс” загварын гар утсыг 375.000 төгрөгөөр үнэлсэн,

 

Сиди-д үзлэг хийсэн тэмдэглэл:

“... Сиди-г төхөөрөмжид уншуулахад “Си юу” гэсэн бичиглэлтэй 1 бичлэг байна. Бичлэгийг нээж үзэхэд ***** дүүргийн 8 дугаар хороо “Си юу” дэлгүүрийн дотор талыг харуулсан 00:49 секундийн бичлэг байна, 18-орчим насны 160-168 см өндөртэй шаргал өнгийн гуталтай, цэнхэр цайвар өнгийн жинсэн өмдтэй, улан өнгийн ноосон юүдэнтэй цамцтай, ногоон өнгийн ханцуйтай хар өнгийн куртиктэй, ногоон өнгийн “найк” гэсэн бичигтэй ноосон малгайтай, цагаан өнгийн маск зүүсэн эрэгтэй утсаар яриад зогсож байх бөгөөд наад талын сандал дээр хохирогч болон “Си юу” дэлгүүрийн ажилтан сууж байх бөгөөд бичлэгийг цааш үзэхэд 00:06 секундэд сандал дэр сууж байсан цагаан өнгийн цамцтай “Си юу” дэлгүүрийн ажилтан эрэгтэйд гар утсаа өгөх бөгөөд 00:24 секундэд гар утсаар яриад буцаагаад гар утсыг нь өгч байгаа нь камерт бичигдсэн байна. Бичлэгийг цааш үргэлжлүүлэн үзэхэд 00:36 секундэд гар утсаа буцаагаад “Си юу” дэлгүүрийн эрэгтэй ажилтан өгөх үед утсаар нь яриад сууж байсан сандалаас босоод явах үед сэжигтэй этгээд ширээн дээр байсан хар өнгөтэй гар утсыг 00:48 секундэд авч байгаа нь хяналтын камерт бичигдсэн байна...” гэсэн тэмдэглэл./1 дүгээр хавтаст хэрэг 28 дахь тал/,

 

Шүүгдэгч М.Да-ийн:

“... 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр би ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн хажуу талд найзтайгаа уулзаад салсан. Тэгээд тэнд байрлах “Си юу” гэх нэртэй дэлгүүрт орсон. Тэгсэн хажуу талын ширээн дээр утас тавьсан хүн нь ширээн дээрээс босоод явсан хойгуур нь гар утсыг нь аваад гарсан. “Самсунг галакси а21” загварын гар утас байсан” гэсэн мэдүүлэг. /1 дүгээр хавтаст хэргийн 44 дахь тал/,

 

Хохирогч Б.Су-ийн:

“...Би 2021 оны 12 дугаар сарын 12-ний өдрийн 14 цагийн үед ажил дээрээ буюу ***** дүүргийн *** дугаар хороо Номингийн 3 давхар “Говь ******” мебелийн касс дээр цэнэглэчихсэн байсан “Айфоне икс эс” загварын, шаргал өнгөтэй гар утсаа алдсан. Гар утасныхаа хохирлыг барагдуулж авах хүсэлтэй байна.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 54 дахь тал/,

 

“Дамно ХХК”-ийн №СБ1 -22-88 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан:

“...Айфоне икс эс” загварын rap утасны зах зээлийн үнэлгээ 885.000 төгрөг байна...” /1 дүгээр хавтаст хэргийн 58 дахь тал/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл:

“... ***** дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин” дэлгүүрийн 3 давхрын хяналтын камерыг шүүж үзэхэд 2 залуу байх ба нэг дэх нь хар өнгийн куртик, улаан “X” тэмдэгтэй хар саравчтай малгай, саарал юүдэнтэй цамц, цэнхэр өнгийн өмд, хар болон цагаан өнгө холилдсон улаан үдээстэй гуталтай, цэнхэр өнгийн маск зүүсэн /175-180 см өндөртэй/, 2 дахь залуу нь шаргал өнгийн богино куртик, шар өнгийн саравчтай малгай, хар өнгийн өмд, цагаан ултай хар өнгийн гуталтай, цэнхэр өнгийн маск зүүсэн /165-170см өндөртэй/ байсныг мөрдөгч тэмдэглэл болгон үйлдэв...” гэсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 68 дахь тал/,

 

Шүүгдэгч М.Да-ийн:

“...2021 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 13 цагийн орчим 100 айлын автобусны буудлаас урагшаа яваад 11 дүгээр хорооллын “Номин” их дэлгүүрийн 3 давхарт байрлах “Говь ****** мебель” тавилгын дэлгүүрт явж байсан, тэгсэн тавилгын ширээний хажууд шар өнгийн кейстэй гар утас цэнэглээд үлдээсэн байсан. Тэгээд тэр утсыг хүн нь цаашаа явсан хойгуур нь авсан. Яллагдагчаар татах тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 76 дахь тал/,

 

 Хохирогч Ц.От-ийн:

“... Болсон үйл явдлын талаар би өмнө гэрчээр мэдүүлэг өгөхдөө тодорхой ярьсан. Хохирол төлж барагдуулсан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 102 дахь тал /,

 

Гэрч Ц.От-ийн мэдүүлэг:

 “...2021 оны 12 дугар сарын 11-ний өдөр “Жинчин” дэлгүүрт байж байхад оройн 20 цаг 26 минутад 2 залуу орж ирээд “манай эхнэр төрсөн юмаа хөхөнд нь сүү оруулах юм байна уу” гэж хэлэхэд нь печень авч өгөх гээд босоод очоод автал нөгөө залуучууд за за эгчээ би эгч рүүгээ яриад цуг hороод ирье гээд гараад явсан. Би тэр 2 залууг сэжиглэж байна. Минийх “Самсунг ноте 10” загварын гар утас дэлгэц зүүн доод буландаа бага зэрэг цуурсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 105 дахь тал/,

 

“Дамно ХХК”-ийн №СБ1-21-1632 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан:

“...Самсунг ноте 10” загварын гар утасны зах зээлийн үнэлгээ 665.000 төгрөг байна...” гэсэн /1 дүгээр хавтаст хэргийн 106-107 дахь тал/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл:

“...Үзлэгээр илэрсэн нь: Тус Ди Ви Ди /DVD/ дискийг албаны компьютерт хийж үзэхэд TAQY3100 гэх нэртэй дүрс бичлэг гарч байна. Үүнд: TAQY3100 гэх нэртэй дүрс бичлэгийг нээж үзэхэд 0:01:18 цагийн бичлэг байх бөгөөд бичлэгийн зүүн дээд буланд 2021-12-11, 20:25:47 гэх он, cap, өдөр, цаг, минут, секунд гарч байгаа. Бичлэгт гарч буй цаг, минут, секунд нь болсон үйл явдлын цаг хугацаатай таарч байх тул бичлэгт гарч буй цагаар үзлэгийг бичихээр тогтов. Бичлэгийг үзэхэд 2021-12-11, 20:25:47 цагт гаднаас эхнийх нь хар өнгийн саравчтай малгайтай, гадуураа хар өнгийн куртиктэй, цэнхэр маск зүүсэн эрэгтэй, хоёр дахь нь цагаан саарал өнгийн саравчтай малгайтай, дээгүүрээ саарал өнгийн куртиктэй эрэгтэй орж ирэх бөгөөд дэлгүүрийн худалдагчтай ярилцах бөгөөд хар өнгийн хувцастай нь дэлгүүрийн ажилтантай ярилцаж байх үед 2021-12-11, 20:26:58 цагт саарал өнгийн хувцастай хоёр дахь эрэгтэй нь дэлгүүрийн лангуун дээр байсан хар өнгийн гар утсыг авч гарч байгаа бичлэг байна...” гэсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 130 дахь тал/,

 

Шүүгдэгч М.Да-ийн:

“... 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 20 цагийн орчим ***** дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Төв номын сангийн ертөнцийн зүгээр баруун тал байрны голд байрлах “Жинчин" гэх нэртэй супермаркет дэлгүүрт Баясаа гэж дууддаг Б.Багийн хамт орсон. Тухайн үед дэлгүүрийн лангууны арын хэсэгт “Самсунг ноте 10” загварын гар утас байхаар нь Ба уг дэлгүүрийн худалдагчийн анхаарлыг сарниулах хооронд би гар утсыг нь лангууны араас авсан. Тэгээд бид 2 уг дэлгүүрээс гарсан. Бид 2 уг дэлгүүрээс эд зүйл хулгай хийхээр орсон. ***** дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор П.Бямбасүрэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 129 дахь тал/,

 

Шүүгдэгч Б.Ба-гийн:

 “... 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 21 цагийн орчим ***** дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Төв номын сангийн байрны голд байрлах Супермаркет дэлгүүрт Жижи хочит Даийн хамт явж байхдаа орсон. Тэгээд уг дэлгүүрт ороход Да надад утас байна гэж хэлсэн. Тэгээд надаас “дэлгүүрийн худалдагчийг саатуулж бай намайг янз бүрийн зүйл асуу” гэсний дагуу асуусан. Улмаар Да уг дэлгүүрээс нэг утас авсан байсан. Дэлгүүрт хулгай хийх санаатай л орсон. Уг утсыг Нарка гэх гар утасны ченжид гэрт нь очиж 150 000 орчим төгрөгөөр зарсан. ***** дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор П.Бямбасүрэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. хохирлоо бүрэн барагдуулна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 133-134 дахь тал/,

 

Хохирогч Б.Мө-ийн:

“... 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 20 цаг 50 минутын үед гаднаас 20-25 орчим насны, 160-170 см өндөртэй, 170-175 см өндөртэй 2 залуу орж ирээд “эмэгтэй хүнд зориулж өгөх нүүрний ком юу байна, мөн хүүхдэд өгөх цүнх байгаа” эсэхийг асуухаар нь тухайн хүмүүст үйлчилж дэлгүүрийнхээ барааг танилцуулж явсан ба арай намхан залуу нь манай кассын ойролцоо зогсож үлдсэн ба 10 минут орчим бараагаа танилцуулж явсан ба касс хэсэгт ирээд зогсож байхад манайд хамт ажилладаг охин Аззаяа гаднаас орж ирээд кассын дотор шалыг угаасан байсан ба “шавхай орсон байна та орсон юм уу” гэж асуусан чинь тухайн 2 залуу шууд л гараад явсан. Тэгээд би эхний ээлжид шууд л кассад байсан мөнгөө шалгаж тоолж үзэхэд орлого маань бүрэн бүтэн ба би өөрийн гар утсыг үзэхэд гар утас маань байгаагүй. Тэгээд дэлгүүрийнхээ камерын бичлэгийг шүүхэд гаднаас орж ирсэн 2 залуугийн намхан нуруутай залуу нь кассын араар гараа оруулж миний гар утсыг авсан бичлэг байсан.Миний хулгайд алдсан гар утас “Самсунг а72” загварын гар утас байсан. Өөрийн гар утсыг 2021 оны 06 дугаар сард “Сайн электроникс” ХХК-аас лизингээр 1.459.000 төгрөгөөр худалдан авсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 145 дахь тал/,

 

Гэрч Г.Аз-ийн

“...2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр өөрийн ажил болох “Минисо” дэлгүүр дээр ажлаа хийж байгаад хаах цаг дөхөөд ирэхээр нь цэвэрлэгээ хийж эхэлсэн. Эхлээд дээд заалаа цэвэрлэчихэд В1 давхраа цэвэрлэж дуусаад гарч ирэхэд манай дэлгүүрийн хаалганаас 10 орчим метрийн зайд байх гоо сайхны лангууны хажууд 160-167см орчим өндөртэй эрэгтэй хүн гар утсаа оролдоод зогсож байсан ба миний угаасан шалан дээр шавхай гарчихсан, тухайн шавхай нь касс руу орчихсон харагдсан. Тэгээд эрхлэгч цаад зааланд байсан учир дуудаад та гадаа гарсан уу, касс шавхай болсон байна гэж хэлэхэд үгүй гэж хэлсэн. Тэгээд эрхлэгч шууд касс руу яваад орсон ба эрхлэгчтэй цаад заалнаас гарч ирсэн залуу, гоо сайхны ширээний хажууд зогсож байсан залуу хоёр шууд гараад явчихсан. Би тэгэхээр нь тухайн хүмүүсийг ямар нэгэн зүйл хулгайлсан байж магадгүй гэж бодоод хяналтын камераа шүүхэд жижиг биетэй залуу нь касс руу ороод манай эрхлэгчийн гар утсыг авч байгаа бичлэг байсан...”гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 150 дахь тал/,

 

“Дамно ХХК”-ийн №ЧД1-22-83 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан:

“... “Самсунг А72” загварын гар утасны зах зээлийн үнэлгээ 1.199.920 төгрөг байна...” гэсэн тайлан  /1 дүгээр хавтаст хэргийн 161 дахь тал/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл:“...Үзлэгээр илэрсэн нь: Бичлэгийг эхлүүлэхэд дэлгүүрийн касс хэсэг рүү бараан өнгийн хувцастай, хар өнгийн саравчтай малгайтай этгээд дэлгүүрийн кассын хэсгээр орж байгаа дүрс бичлэг бичигдсэн байна. Бичлэгийг цааш үргэлжлүүлэн үзэхэд тухайн хар өнгийн малгайтай, хар өнгийн хүрэмтэй, юүдэнтэй малгайтай этгээд нь кассын машины арын цагаан өнгийн шүүгээн дээр байсан хар өнгийн гар утас мэт зүйлийг баруун гараараа авч байгаа дүрс бичлэг бичигдсэн байна.Дүрс бичлэгийг цааш үргэлжлүүлэн үзэхэд тус этгээд нь гар утсыг авч халаасандаа хийн буцаж дэлгүүрийн кассын хэсгээс эргэж гарч байгаа дүрс бичлэг бичигдсэн байна...” гэсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 157 дахь тал/,

 

Хохирогч Н.А-ийн:

...Би “Тэнгэр” худалдааны төвийн 2 давхарт Япон гоо сайхны лангуу ажиллуулдаг. 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 19 цаг 04 минутад гаднаас цагаан куртик, цагаан малгайтай, урт хар куртка, хар өнгийн малгайтай 2 залуу орж ирсэн. Тэр 2 залуу бэлгийн ком үзэж байгаад харж байсан. Үүний дараа би текний хойно цэнэглэж байсан гар утсаа үзэхэд байхгүй болсон байсан. Тэгээд хяналтын камерын бичлэгийг үзэхэд тухайн 2 залуу миний гар утсыг хулгайлж авч явсан байсан. Би 2018 онд “Самсунг А9” загварын гар утсыг “Самсунг”- н төв салбараас 1.550.000 төгрөгөөр худалдаж авсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 205 дахь тал/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл:“...Камерын бичлэгийг цаг хугацаагаар нь 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 19:09 минутад “Тэнгэр” худалдааны төвийн 71, 72 дугаартай павильоны дотор хэсэгт хар өнгийн саравчтай малгай, хар өнгийн.урт өвлийн куртик, бор ногоон өнгийн өмд өмссөн эрэгтэй хүн павильоны худалдагч эмэгтэйг халхлан зогсох үед цагаан цайвар өнгийн саравчтай малгай, саарал өнгийн куртик, хар бараан өнгийн өмд өмссөн эрэгтэй хүн текний хойд хэсгээс ямар нэгэн юм хулгайлан авч байгаа нь бичигдсэн байна....” гэсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 207 дахь тал/,

 

“Дамно ХХК”-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан:

“... “Самсунг А9” загварын гар утасны зах зээлийн үнэлгээ 360.000 төгрөг байна...” /1 дүгээр хавтаст хэргийн 210 дахь тал/,

 

Яллагдагч А.Тэ-мий:

“... 2018 оны хэдэн сард гэдгийг мэдэхгүй байна. Үдээс хойш найз Даийн хамтаар 17-с хойш өгсөж яваад “Бадруун” төвийн эмийн сан байхаар нь ороод Да хүнийг нь саатуулж байгаад би цаасан хайрцагтай орлогын мөнгө байхаар нь аваад гараад зугтсан юм. Тэрнээс гараад урд гудамжинд очоод хайрцагтай мөнгийг задлаад цүнхэндээ хийсэн. Тэндээсээ такси бариад явж байхдаа тоолсон чинь 600.000 төгрөг байсан. Тэр мөнгөө хувааж аваад хотын төв ороод хоол идээд буцаад 17-н компьютер тоглоомын газарт 2 хоносон юм. Уг мөнгөөр компьютер тоглоод ууж идэд дуусгасан юм...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 248 дахь тал/,

 

Шүүгдэгч М.Да-ийн:

“... Тэр өдөр би найз Ариунаагийн Тэмий хамт 17 дугаар сургуулийн тэнд байрлах “Ургамал-Эрдэнэ” эмийн сан руу орсон худалдагч нь 1 эмэгтэй хүн байхаар нь бид 2 анхаарлыг нь сарниулж байгаад кардонон хайрцагтай орлогын мөнгийг нь аваад гарч яваад зам гараад гэр  хорооллын гудамжаар ороод үүрч явсан цүнхэндээ мөнгийг нь хийгээд хайрцгийг нь хаяад Тэмий гэрт очоод мөнгөө тоолоход 600. 000 төгрөг байсан тэрийг бид 2 тэнцүү хувааж авсан. Лангууны араас Тэм аваад надад өгөхөөр нь би аваад түрүүлээд эмийн сангаас аваад гарсан. Хохирол барагдуулаагүй...”гэсэн мэдүүлэг / 2 дугаар хавтаст хэргийн 5 дахь тал/,

Хохирогч Д.Хи-ийн:

“...2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 23 цагийн орчимд ***** дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Бадруун” төвд байрлах “Ургамал-Эрдэнэ” нэртэй эмийн санд дүү Бямбасүрэнтэй ажиллаж байтал өсвөр насны 2 хүүхэд орж ирээд эм асууж байгаад явсан тэгтэл орлогын мөнгө болох 600.000 төгрөг хулгайд алга болсон байсан тухайн үед манай хяналтын камер ажиллахгүй байсан...” гэсэн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 37 дахь тал/,

 

Шүүгдэгч М.Да-ийн:

“...Би тэр өдөр хуурай ах Хаын хамт 100 айл “******” хотхоны тэрүүгээр явж байгаад 507 дугаар байранд байрлах үсчний газар үсээ угаалгахаар орсон, орсон чинь очергүй байсан Ха үсээ будуулна гээд “катологи үзье” гэсэн, тэгсэн тэр эгч Хатай будгийн талаар ярилцаж байх хооронд би цонхны тавцан дээр байсан гар утсыг нь аваад Хаыг гарья” гэж хэлсэн, тэгээд бид 2 гараад би Хат “гэрээс эгч залгаад байна би явлаа” гээд гүйгээд яваад өгсөн. Тэгээд урд замаас нь такси бариад “Сансар” ороод таксины жолоочид “утас засвар луу цуг оръё утсаа зарах гэсэн юм зарцчихаад мөнгийг нь өгье” гэсэн чинь жолооч “ямар утас юм ах нь үзье” гэхээр нь үзүүлсэн чинь “хэдэд зарах гэж байгаа юм” гэхээр нь “200.000 төгрөгөөр зарна” гэхэд “ахад нь байгаа нь 180.000 төгрөг байна ахдаа өгчихөө” гэхээр нь тэр ахад зарсан. Би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг / 2 дахь хавтаст хэргийн 107 дахь тал/,

 

Хохирогч Э.******ийн:

“... Би ***** дүүргийн **** дүгээр хороо “******” хотхоны **** дугаар байрны “***** нэртэй салонд үсчнээр ажилладаг юм. Тэгтэл 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр оройны 19 цаг 15 минутын үед 17-18 орчим насны нүүрэндээ масктай 2 эрэгтэй хүүхэд орж ирээд “үсээ саарал өнгөтэй болгох гэсэн юм хэдээр хийх бэ каталог үзүүлээч” гэхээр нь “тэр 2-т каталог үзүүлэх шаардлага байхгүй каталог үүдэнд самбар дээр байгаа” гэж хэлтэл надаас “үзүүлчих” гэж хэлээд бүр шалаад байсан. Тухайн үед би үсчиндээ ганцаараа байсан бөгөөд би каталогоо гаргах гээд эргэж хараад каталогоо авчхаад буцаад эргээд хараад нөгөө 2-т үзүүлэх гэтэл “за болилоо эгчээ маргааш больё” гэж хэлээд гараад явчихсан. Тэр 2-г гараад явсны дараа цонхны тавцан дээр байсан “Самсунг эс 8” загварын хар өнгийн гар утсаа үзтэл байхгүй харин цэнэглэгч байж байсан. Тэгээд үсчин доторх хяналтын камерын бичлэгээ шүүгээд үзтэл хар өнгийн хувцастай хүүхэд нь миний гар утсыг цэнэглэгчээс нь салгаад халаасандаа хийгээд шар нь болохоор гараараа дохио өгөөд байгаа дүрс бичлэг хадгалагдсан байсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтас 130 дугаар хуудас/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл:“... Үзлэгээр илэрсэн нь: бичлэгийн урд хэсэгт шар өнгийн бичиглэл тодорхой харагдахгүй хар өнгийн малгайтай, цагаан өнгийн 1 удаагийн масктай, хар өнгийн богино хүрэмтэй, хар өнгийн өмдтэй, цагаан өнгийн гуталтай, зүүн гартаа тунгалаг өнгийн хуванцар сав барьсан эрэгтэй хүн цагаан өнгийн малгайтай, саарал өнгийн масктай, шар өнгийн хүрэмтэй, цайвар өнгийн өмдтэй, цагаан өнгийн гуталтай, баруун гараа хүрмийн халаасанд хийсэн байдалтай эрэгтэй хүн, хохирогчийн толгой ар хэсгээрээ харагдаж байна...баруун гараа хүрмийн халаасанд хийсэн байдалтай эрэгтэй хүн хохирогчийн нүднээс далдуур зүүн гараараа хар өнгийн малгайтай, цагаан өнгийн 1 удаагийн масктай, хар өнгийн богино хүрэмтэй, хар өнгийн өмдтэй, цагаан өнгийн гуталтай, зүүн гартаа тунгалаг өнгийн хуванцар сав барьсан эрэгтэй хүнд гараа доош унжуулж бугалга хэсгээрээ савчиж дохио өгөөд хохирогчийн араас бичлэгийн зүүн хэсэг рүү явав. 38 секундэд хар өнгийн малгайтай, цагаан өнгийн 1 удаагийн масктай, хар өнгийн богино хүрэмтэй, хар өнгийн өмдтэй, цагаан өнгийн гуталтай, зүүн гартаа тунгалаг өнгийн хуванцар сав барьсан эрэгтэй хүн бичлэгийн зүүн доод булан хэсгээс зүүн гараа сунгаж байгаад ямар нэг эд зүйл авч зүүн халаасандаа хийж байгаа дүрс бичлэг байв...” гэсэн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 145 дахь тал/,

 

“Дамно ХХК”-ийн №СБ2-20-416 дугаартай хөрөнгийн үнэлгээний: “... “Самсунг эс8 плас” загварын гар утасны зах зээлийн үнэлгээ 503.000 төгрөг байна...” гэсэн тайлан /2 дугаар хавтаст хэргийн 148 дахь тал/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл:“...Тус дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийж үзэхэд 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 1 дэх нь 170-175 см орчим өндөртэй хар өнгийн малгайтай урт куртик, х гэсэн улаан бичигтэй саравчтай хар малгайтай, доогуураа хар жинсэн өмдтэй, цагаан ултай цэнхэр пүүзтэй масктай эрэгтэй, 2 дахь нь 160-165 см өндөртэй хар өнгийн саравчтай малгайтай, цагаан саарал өнгийн богино куртиктэй, эрээн өмдтэй цагаан ултай хар пүүзтэй эрэгтэй этгээдүүд гаднаас орж ирэн 1 дэх этгээд нь худалдагчтай яриа өрнүүлэн дарс үзэж байх хооронд 2 дахь этгээд лангуун дээр байсан гар утсыг хулгайлж байгаа бичлэг олсон...” гэсэн тэмдэглэл / 2 дугаар хавтаст хэргийн 239 дахь тал/,

 

Нэгжлэг хийсэн тэмдэглэл:

“... Нэгжлэгийг ******** дүүргийн 2 дугаар хороо 12/а байрны 7 давхарт 31 тоотод хийхэд Ч.Оюун-Эрдэнэ нь Б.Ба нарын өмсөж явсан хувцаснуудыг гаргаж өгөхийг хэлэхэд Ба, Жижи 2-н саравчтай малгай гэж үүдний хэсгийн хананы тавиур дээр байгааг зааж гаргаж өгсөн. 1 ширхэг малгай нь урд хэсэгтээ улаан өнгийн “х” тэмдэгтэй, нөгөө малгай нь цулгай хар малгай байна. Мөн үүдний өрөөний шүүгээн дотроос цагаан саарал өвлийн куртик 1 ширхэг, жижиг өрөөний шүүгээнээс эрээн өмд зэргийг гарган өгч Ба, Жижи нар өмсдөг гэв...” гэсэн тэмдэглэл / 2 дугаар хавтаст хэргийн 241 дахь тал/,

 

 Хохирогч Э.На-ы:

“... 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 19 цаг 50 минутад би ажил дээрээ ажлаа хийгээд байж байтал гаднаас үл таних 2 залуу орж ирээд 1 нь надаас дарс асуугаад янз бүрийн дарс үзээд явж байсан. Тэгж байгаад тэр 2 залуу гараад явсан тэгтэл текэн дээр байсан миний гар утас алга болсон байсан. Би камерын бичлэг шүүж үзэхэд дээрх 2 хүн миний гар утсыг авсан байсан. Миний алдсан гар утас 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр “Теди” төвөөс 1.000.000 төгрөгөөр худалдаж авсан “Айфоне икс” загварын гар утас байсан...” гэсэн тэмдэглэл /3 дугаар хавтаст хэргийн 16 дахь тал/,

 

“Дамно ХХК”-ийн №ХУ1-22-04 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан:

“...Айфоне икс” загварын гар утасны зах зээлийн үнэлгээ 835.000 төгрөг байна...” гэсэн тайлан /3 дугаар хавтаст хэргийн 32 дахь тал/,

 

Шүүгдэгч Б.Ба-гийн:

“...2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн орой 20 цаг өнгөрч байхад дүү Даийн хамт ******** дүүргийн 15 дугаар хороо “Наадам центр З-н “********” дэлгүүрт ороод вино, дарс үзэж байгаад би худалдагчийн анхаарлыг сарниулж байгаад /дарсны үнэ асууж байгаад/ Да лангууны ар талаас “Айфон икс” гар утсыг аваад Нарка гээд ахад 200.000 төгрөгөөр зарсан. Мөнгө бэлнээр аваад ******** дүүргийн 2 дугаар хороо 10а байрны 7 давхарт 31 тоот түрээсэлж байсан байрандаа очсон. Мөнгөөр нь маргааш нь найзынхаа төрсөн өдөрт очоод ууж идээд дууссан...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 103-104 дахь тал/,

 

Шүүгдэгч М.Да-ийн:

 “...2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн орой 20 цаг өнгөрч байхад ах Багийн хамт ******** дүүргийн ****** дугаар хороо Наадам центрийн “********” дэлгүүрт ороод вино, дарс үзэж байгаад Ба ах худалдагчийн анхаарлыг сарниулж байгаад /дарсны үнэн асууж байгаад/ би лангууны ар талаас “Айфон икс” гар утсыг аваад Улаанхуаранд Нарка гээд ахад 200.000 төгрөгөөр зарсан. Мөнгө бэлнээр аваад ******** дүүргийн 2 дугаар хороо ***а байрны 7 давхарт *** тоот түрээсэлж байсан байрандаа очсон. Мөнгөөр нь маргааш нь найзынхаа төрсөн өдөрт очоод ууж идээд дууссан...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 106-107 дахь тал/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл:

“... Үзлэгээр илэрсэн нь:Тус дэлгүүрийн хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд 2021 оны 12 сарын 09-ний өдөр 1 дэх нь 170-175 см орчим өндөртэй, хар өнгийн малгайтай урт куртик X гэсэн улаан бичигтэй саравчтай малгайтай, доогуураа хар жинсэн өмдтэй, цагаан ултай цэнхэр пүүзтэй, масктай эрэгтэй, 2 дахь нь 160-165 см өндөртэй, хар өнгийн саравчтай малгайтай, цагаан саарал богино куртиктэй, эрээн өмдтэй цагаан ултай хар пүүзтэй эрэгтэй этгээдүүд 19 цаг 17 минутад уг дэлгүүрт гаднаас орж ирэн 1 дэх этгээд худалдагчтай яриа өрнүүлж байх хооронд 2 дахь этгээд лангуу дээр байсан гар утсыг хулгайлж байгаа бичлэг олсон...” гэсэн тэмдэглэл /3 дугаар хавтаст хэргийн 152 дахь тал/,

 

Хохирогч О.Бо-ийн:

“... Би 2021 оны 12 сарын 09-ний өдөр ******** дүүрэг 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай “******” төвийн баруун талд байрлалтай “Форм” центр төвийн 1 давхарт байдаг “******” чихрийн дэлгүүрт худалдагчаар ажиллаж байх хугацаанд орой 19 цагийн орчимд өндөр нам 25 насны орчим хоёр залуу орж ирээд манайхаас чихэр үзээд энийг ч авна, тэрийг ч авна энэ бэлгээс 5 ширхгийг авна гээд байсан. Өндөр залуу хар куртик, саравчтай малгайтай, хар малгай нь улаан логотой байсан, намхан залуу нь саарал куртиктэй байсан. Тэгээд өндөр залуу нь миний анхаарлыг сарниулж энэ бэлгээс тэдийг авъя, бэлгэд чинь юу юу орлоо гэж асуугаад би тайлбарлаж байх хооронд намхан залуу тейкэн дээр байсан миний гар утсыг хулгайлсан. Миний гар утас “айфоне 12 про макс” цагаан өнгөтэй цагаан кейстэй утас байгаа...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 157 дахь тал/,

 

“Дамно ХХК”-ийн №ХУ1-22-05 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан:

“... Айфоне 12 про макс” загварын гар утасны зах зээлийн үнэлгээ 3.020.000 төгрөг байна...” гэсэн тайлан /3 дугаар хавтаст хэргийн 171 дахь тал/,

 

Шүүгдэгч Б.Ба-гийн:

“... Би дүү Да-ийн хамт явж байгаад 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ******** дүүрэгт байрлах ******гийн баруун талын “Жапан трейд” хүнсний дэлгүүр ороод лангууны ар талаас “Айфоне 12 про макс” гар утсыг дүү Да лангууны араас авсан. Гар утсыг Монхоодой ах буюу Эн Тэ ахад өгсөн. Би Тэтэй найзууд, тэр одоо Турк улсад байгаа. /3 дугаар хавтаст хэргийн 196 дахь тал/,

 

Шүүгдэгч М.Да-ийн:

“... Би 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Хан- Уул дүүрэгт байрлах ******гийн баруун талын “**********” хүнсний дэлгүүр ороод лангууны ар талаас “Айфоне 12 про макс” гар утсыг хулгайлсан. Тухайн үед бид хоёр хамт явж байсан бөгөөд rap утсыг авснаа бол санаж байна, яг хэнд зарсныг бол санахгүй байна Ба ах мэдэж байгаа байх...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 199 дахь тал/,

 

Хохирогч А.Е:

“... 2021 оны 12 сарын 09-ний өдөр 17 цагийн орчимд ажил болох “Ар жи лабел” хувцасны дэлгүүрт байж байтал гаднаас 2 эрэгтэй хүүхэд орж ирсэн. Тэгээд миний гар утас тооцоо хийх хэсэгт байхад намайг анзаараагүйг далимдуулан аваад явсан байсан. “Айфоне 10” загварын утас байсан...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 221 дахь тал/,

 

Шүүгдэгч М.Да-ийн:

“...2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ******** дүүргийн 15 дугаар хороо “Цэнгэлдэх” хотхонд үйл ажиллагаа явуулдаг дэлгүүр лүү Багийн хамт ороод худалдагчийн лангуун дээр байсан “Айфоне 10” загварын гар утсыг хулгайлсан тэгээд гар утсыг аваад Улаанхуаран ороод Наркад 200.000 төгрөгөөр өгсөн. Тус гар утас айдитай байсан юм. Мөнгөөр нь идэж уугаад таарсан...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 230 дахь тал/,

Шүүгдэгч Б.Ба-гийн:

“... 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ******** дүүргийн 15 дугаар хороо, “Цэнгэлдэх” хотхонд үйл ажиллагаа явуулдаг дэлгүүр лүү Даийн хамт ороод худалдагчийн лангуун дээр байсан “Айфоне 10” загварын гар утсыг хулгайлсан тэгээд гар утсыг Да авсан. Би тухайн худалдагч эмэгтэйтэй ярилцаад байж байсан. Гар утсыг аваад Улаанхуаран ороод Наркад 200.000 төгрөгөөр өгсөн. Тус гар утас айдастай байсан юм. Мөнгөөр нь идэж уугаад таарсан...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 235 дахь тал/,

 

“Дамно ХХК”-ийн №ХУ1-22-07 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан:

“... “Айфоне икс” загварын гар утасны зах зээлийн үнэлгээ 800.000 төгрөг байна...” гэсэн тайлан /3 дугаар хавтаст хэргийн 224 дахь тал/,

 

Хохирогч С.Д-ийн:

“... Би 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 17 цагийн орчимд Зайсан старын 2 давхарт ажил дээрээ байхдаа тейкны ард цэнэглэсэн байсан “Айфоне Икс” загварын гар утсаа алдсан. Миний гар утсыг 2 эрэгтэй хүн орж ирээд авсан байсан...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 249 дахь тал/,

 

“Дамно”ХХК-ийн №ХУ1-21-1075 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан:

“...“Айфоне икс ар” загварын гар утасны зах зээлийн үнэлгээ 925.000 төгрөг байна...” гэсэн тайлан /4 дүгээр хавтаст хэргийн 3 дахь тал/,

 

Хохирогч Б.Эн:

“... Би 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 18 цаг 53 минутад ажил дээрээ ажлаа хийгээд байтал гаднаас 2 залуу ирээд 1 нь яриа өдөж бүтээгдэхүүн асууж байхад нөгөө нь касс дээр байсан Айфоне 11” загварын гар утсыг хулгайлаад халаасандаа хийгээд гарсан. Би дотоод сүлжээгээр хулгай хийж байгаа бичлэгийг нь оруулсан чинь “Сансар”-н туннел салбарын менежер таниад дөнгөж сая манайхаас гарсан хүмүүс байна, бас дансаараа гүйлгээ хийгээд гарсан гээд 5001812616 гэсэн “Хаан” банкны данс байсан. Эзэмшигч нь Биндэрьяа овогтой Ба гэж байсан. Хяналтын камерт бичлэгтэй. Миний гар утас хар өнгийн “айфоне-11” загварын гар утас байгаа. 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр “Скайтел”-с 1.700.000 төгрөгөөр авч байсан...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 107 дахь тал/,

 

“Дамно” ХХК-ий хөрөнгийн үнэлгээний тайлан:

“... “Айфоне-11” загварын гар утсыг 1.350.000 төгрөгөөр үнэлсэн...” гэсэн тайлан /3 дугаар хавтас т хэргийн 112 дахь тал/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл:

“...***** дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Си юу” үйлчилгээний газрын хяналтын камерт 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 10 цаг 53 минутад ногоон өнгийн саравчтай малгай, цагаан өнгийн нимгэн куртик, цэнхэр өнгийн юүдэнтэй цамц, бор өнгийн өмдтэй, эрэгтэй хүн бараа авах худалдагч дээр очиход лангууны урд талаас хар өнгийн саравчтай малгайтай, цэнхэр хар өнгийн куртиктэй, үүргэвчтэй эрэгтэй хүн касс доор байгаа гар утсыг авч зүүн халаасандаа хийж байгаа бичлэгийг хуулбарлан авсан..." гэсэн тэмдэглэл /3 дугаар хавтаст хэргийн 117 дахь тал/,

 

Хохирогч Б.Бо-ын:

“... 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр, оройны 22 цаг 50 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чин” нэртэй хүнсний дэлгүүр лүү орох гэж явж байхдаа өөрийн гар утсаа хулгайд алдчихсан юм. Миний гар утас “Хуавэй Пи-20 лайт нэртэй гар утас байсан. Тэгсэн миний гар утсыг хулгайлж авсан байх магадлалтай хүн миний гар утасны кодыг гаргаад манай нөхөр Төмөр-Очрын 88845650 дугаар руу 23 цагийн орчим нууцалсан дугаараас эрэгтэй хүн хоёр удаа залгаад эхнэрийнхээ гар утсыг ирж ав Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо лабораторийн  автобусны буудал дээр байна” гэж ярьсан байсан. Би нөхрөөрөө дамжуулан тэр хүнийг ******** зочид буудлын орчим хүрч ирээд өгчих” гэхэд дахиж холбогдоогүй алга болчихсон. Тэгээд би 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр, шинээр гар утас худалдан авах гэж явж байгаад өөрийн “Хаан” банкны данснаас 2.902.000 төгрөг гарсныг мэдсэн. Энэ 2.902.000 төгрөг нь миний нэр дээр байх “Хаан” банкны 3 ширхэг данснаас нийт гарсан мөнгө. ********* данснаас “Хаан” банкны 5037760350 тоот данс руу 2.000 төгрөг гарсан байсан.Тухайн дансны эзэмшигч нь Ха гэж надад мэдээлэл ирсэн. Мөн миний ********* тоот “Хаан” банкны цалингийн данс руу ********* тоот данснаас 2.585.000 төгрөгийг шилжүүлсэн байсан. 5026813353 тоот Төмөр- Очирын Биндэрьяа гэх манай хүүхдийн надтай холбоотой байдаг хүүхдийн хадгаламжийн данснаас 300.000 төгрөг миний “Хаан” банкны ********* тоот данс руу шилжүүлсэн байсан. Миний ********* тоот данс руу нийт 2.900.000 төгрөг төвлөрүүлж “Хаан” банкны *********** тоот Дашдаваа гэх хүний данс руу шилжүүлэн авсан байсан. Би гар утсаа 2019 онд Тэди төвөөс 999.900 төгрөгөөр худалдан авч байсан. Бэлэн мөнгөөр 2.912.000 төгрөг, гар утас гэрний үнэлгээг гарсан хойно нэмж нэхэмжилнэ...” /4 дүгээр хавтаст хэргийн 32 дахь тал/,

 

Гэрч Ц.Да:

“...Би 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр, шөнийн 03 цаг 52 минутад миний зүс мэдэх Да гэх найз 80385896 дугаараас миний 88700533 дугаар луу залгаж холбогдоод танай гэр рүү очиж байна шүү. Би такситай явж байна гэрийнхээ хойд талын зам дээр зогсож бай гэж хэлсэн. Би Да-той 2021 оны 12 дугаар сард уулзаж хамт архи уусан байсан. Тэр үед Да надаар даалгаж 50.000 төгрөгийн өртэй болсон байсан юм. Тэгээд 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Да надад өрийг чинь өгөх гэсэн юм гэж уулзсан. Би Да-той ******** дүүргийн 03 дугаар хороо, “Далхан жар” 20-3 орцны гадна ирж уулзсан. Да надад хэлэхдээ “ХААН” банкны дансны дугаараа өгчих манай эгч чам руу мөнгө шилжүүлнэ гэж хэлсэн. Тэгээд би “ХААН” банкны 5629098031 тоот дугаартай дансаа хэлж өгсөн. Миний дансанд удалгүй 2.900.000 төгрөг шилжин орсон. Би Да-ийн хамтаар “Хаан” банкны ATM хайж явж байгаад ******** дүүргийн 19-ийн үйлчилгээний төвийн автобусны буудал дээр байх “Хаан” банкны АТМ-с Да-ийн хамт орж би өөрийн картаас 2.900.000 төгрөг авч Даид өгсөн...” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 40 дахь тал/,

 

“Тэнцвэр эстимэйт ХХК”-ийн №77 дугаартай хөрөнгийн үнэлгээний:“... “Хуавэй Пи-20 лайт” загварын гар утасны зах зээлийн үнэлгээ 290.000 төгрөг байна...” гэсэн тайлан /4 дүгээр хавтаст хэргийн 33 дахь тал/,

 

Хохирогч Б.Бо-ын “Хаан” банкны *********, ********* дугаарын дансны хуулга, /4 дүгээр хавтаст хэргийн 46-48 дахь тал/,

 

Т.******** эзэмшлийн “Хаан” банк дахь ***** тоот дансны хуулга, / 4 дүгээр хавтаст хэргийн 47 дахь тал/,

 

 Ц.Да эзэмшлийн “Хаан” банк дахь ********* тоот дансны хуулга /4 дүгээр хавтаст хэргийн 53 дахь тал/,

 

Шүүгдэгч М.Да-ийн:

“... Би 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр орой 22 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 21 -с уруудаад алхаад “Дупо” гэх газар явж байхад 40-45 орчим насны 4 эмэгтэй, 1 эрэгтэй нийт 5 хүн согтуу алхаад явж байхаар нь баруун гар талд явж байсан эмэгтэй хүний куртикний халааснаас “Хувэй пи-20 ай пайт загварын гар утсыг хулгайлж аваад үзсэн чинь гар утас нь хамгаалалтын кодгүй байхаар нь “Хаан” банкны аппликейшн руу ортол гүйлгээ хийгээд удаагүй бололтой данс нь нээлттэй байсан тэгэхээр нь танил Дашдаваатай утсаар холбогдоод хаана байна” гэсэн чинь “гэртээ байна” гэхээр нь такси бариад ******** дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Да гэрийн гадна очоод уулзсан. Тэгээд өөрийн фейсбүүкийн үл таних хүний данс руу 2.000 төгрөг уг данснаас шилжүүлж үзээд болж байхаар нь Дашдаваагаас “манай эгч надад мөнгө явуулж байгаа юм чиний дансаар авчихъя дансаа өгөөч” гэж хэлж аваад Да Хаан банкны ******** дугаартай данс руу 2.900.000 төгрөг шилжүүлээд ******** дүүргийн 19 дүгээр хорооллын автобусны буудлын хажууд байдаг “Хаан” банкны ATM орж данснаас нь 2.830. 000 төгрөг аваад 70.000 төгрөгийг Дашдаваад өрөндөө үлдээсэн юм...” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 64 дахь тал/,

 

Хохирогч Э.Эн:

“...Би 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр дүүгийнхээ оёдлын газрын хойд талын өрөөнд нь би загас тэжээдэг юм. Зарим өдөр нь юм индүүдэх хэрэг гардаг учраас хааяа дүүгийнхээ ажилд тусалдаг юм. Тухайн өдөр загасандаа хоолыг нь өгөх гээд хойд талын өрөөнд байж байтал гаднаас 2 хүн сүр cap гээд ороод ирсэн. Тэгээд би өмнө нь нойлын хаалганы урд талын ширээн дээр утсаа цэнэглээд, ууж байсан кофеныхоо аягыг тухайн ширээн дээр тавьчихсан байсан. Тэгэхэд би тухайн хүмүүсийг ард талаас нь харсан. Тэгээд буцаж ороод юу ярихыг нь сонсож байтал “ийм, тийм юм оёх уу?” гээд асуугаад байхаар нь би нээх тоохгүй буцаад орчихсон. Тэгээд байж байтал тэр 2 хүн буцаж гарчхаад 1 минут хүрээгүй хугацааны дараа буцаад ороод ирсэн. Тэгтэл манай дүү Ундраа “та 2 юм хийлгэх гээд байвал надтай ирж уулз” гэж хэлсэн. Тэгтэл тэр 2 хүний нэг нь манай дүү дээр очоод нөгөөдөх нь ширээн дээр байсан миний утсыг арай намхан цайвар куртиктэй нь авчих шиг болсон. Тэгээд би хүүхдүүдээ сургуулиас авах цаг болчихсон болохоор нь эхнэр лүүгээ залгах гээд гар утсаа хайсан чинь миний гар утас байхгүй болчихсон байсан. Тэгээд би гар утсаа алдсанаа мэдээд залгаад үзтэл миний утас холбогдох боломжгүй болчихсон байсан. Би тухайн хүмүүсийг дахиж харвал танина. Миний алдсан гар утас гадуураа хар өнгийн гэртэй улаан өнгийн “Самсунг галакси А12” загварын гар утас байсан...” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 109 дахь тал/,

 

2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл:

“...Таньж олуулах ажиллагаагаар тогтоогдсон нөхцөл байдлын талаар: А/4 хэмжээтэй цаасан дээр 1-6 хүртэл дугаарлаж байрлуулсан 2см х 4см хэмжээтэй зургуудаас, Та 1-6 хүртэл дугаарласан зургуудыг харав уу? гэхэд, би 1-6 хүртэл дугаарласан зургуудыг харлаа гэв. Таны мэдүүлснээр Би тухайн хүмүүсийг дахиж харвал танина гэж мэдүүлсэн байх тул сэжигтэй этгээдийн зургийг заана уу? гэхэд хохирогч Э.ЭН- нь №5 дугаартай зургийг зааж манай оёдлын газарт орж ирсэн залуугийн нэг нь мөн байна гэснээр ажиллагааг дуусгав...” гэсэн тэмдэглэл /4 дүгээр хавтаст хэргийн 102-103 дахь тал/,

 

2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл:

“... Таньж олуулах ажиллагаагаар тогтоогдсон нөхцөл байдлын талаар: А/4 хэмжээтэй цаасан дээр 1-6 хүртэл дугаарлаж байрлуулсан 2см х 4см хэмжээтэй зургуудаас, Та 1-6 хүртэл дугаарласан зургуудыг харав уу? гэхэд, би 1-6 хүртэл дугаарласан зургуудыг харлаа гэв. Таны мэдүүлснээр Би тухайн хүмүүсийг дахиж харвал танина гэж мэдүүлсэн байх тул сэжигтэй этгээдийн зургийг заана уу? гэхэд хохирогч Э.ЭН- нь №1 дугаартай зургийг зааж манай оёдлын газарт орж ирсэн залуугийн нэг нь мөн байна гэснээр ажиллагааг дуусгав...” гэсэн тэмдэглэл /4 дүгээр хавтаст хэргийн 100-101 дахь тал/,

 

“Дамно” ХХК-ийн № БГ2-21-1373 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан:

“... “Самсунг галакси А-12” загварын гар утасны зах зээлийн үнэлгээ 399.200 төгрөг байна...” /4 дүгээр хавтаст хэргийн 112 дахь тал/,

 

Хохирогч И.Ою:

“... Би 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ажил дээрээ байж байтал гаднаас 20-25 орчим насны 2 эрэгтэй хүн манай эмнэлэгт орж ирээд арай намхан нь “шүд өвдөөд байна ёо ёо ёо” гээд муухай орилоод текэн дээр тонгойгоод байсан. Тэгэхээр нь би “өмнө нь манайд үзүүлж байсан уу” гэхэд “үзүүлж байсан би карт нээлгэсэн та тэндээс миний картыг аваад ир” гээд цонх руу заагаад байхаар нь хавтастай карт аваад эргээд харахад тэр хоёр хүн “за за бид хоёр гараад машинаас үнэмлэхээ аваад ирье. Та миний нэрийг олохгүй юм байна” гээд гараад явчихсан. Тэгээд тэр хоёр хүнийг гараад явсны дараа тек дээр байсан утсаа үзэхэд миний гар утас байхгүй болчихсон байсан. Миний алдсан гар утас гадуураа гадуураа тунгалаг гэртэй цэнхэр өнгийн “Редми Э” загварын гар утас байсан...” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 155-156 дахь тал/,

 

Шүүгдэгч М.Да-ийн:

“... Би яллагдагчаар татсан тогтоолд байгаа “Кунпен” гэх шүдний эмнэлэг Багийн хамт орж байж байхдаа текэн дээр байсан гар утсыг авсан нь үнэн...” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн  174-175 дахь тал/,

Шүүгдэгч Б.Багийн:

“... Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг   /4 дүгээр хавтаст хэргийн 181-182 дахь тал/,

 

“Дамно ХХК”-ийн №БГ2-21-1421 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан:

“... “Редми нөүт-9” загварын гар утасны зах зээлийн үнэлгээ 350.000 төгрөг байна...” /4 дүгээр хавтаст хэргийн 165 дахь тал/,

 

2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл:

“...Таньж олуулах ажиллагаагаар тогтоогдсон нөхцөл байдлын талаар: А/4 хэмжээтэй цаасан дээр 1-6 хүртэл дугаарлаж байрлуулсан 2см х4см хэмжээтэй зургуудаас, Та 1-6 хүртэл дугаарласан зургуудыг харав уу? гэхэд, би 1-6 хүртэл дугаарласан зургуудыг харлаа гэв. Таны мэдүүлснээр “Би тухайн хүмүүсийг дахиж харвал танина” гэж мэдүүлсэн байх тул сэжигтэй этгээдийн зургийг заана уу? гэхэд хохирогч И.Ою- нь №5 дугаартай зургийг зааж манай оёдлын газарт орж ирсэн залуугийн нэг нь мөн байна гэснээр ажиллагааг дуусгав...” гэсэн тэмдэглэл /4 дүгээр хавтаст хэргийн 157-158 дахь тал/,

 

2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл:

“...Таньж олуулах ажиллагаагаар тогтоогдсон нөхцөл байдлын талаар: А/4 хэмжээтэй цаасан дээр 1-6 хүртэл дугаарлаж байрлуулсан 2см х4см хэмжээтэй зургуудаас, Та 1-6 хүртэл дугаарласан зургуудыг харав уу? гэхэд, би 1-6 хүртэл дугаарласан зургуудыг харлаа гэв. Таны мэдүүлснээр Би тухайн хүмүүсийг дахиж харвал танина гэж мэдүүлсэн байх тул сэжигтэй этгээдийн зургийг заана уу? гэхэд хохирогч И.Ою- нь №1 дугаартай зургийг зааж манай оёдлын газарт ирсэн залуугийн нэг нь мөн байна гэснээр ажиллагааг дуусгав...” гэсэн тэмдэглэл /4 дүгээр хавтаст хэргийн 159-160 дахь тал/,

 

Насанд хүрээгүй хохирогч Б.Тэ-гийн:

“...2022 оны 01 дүгээр сарын 13-ны орой 22 цаг 55 минутын орчимд гаднаас хар өнгийн саравчтай малгайтай, цэнхэр өнгийн масктай, хар өнгийн куртиктэй, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, шар өнгийн “Тимбэрланд” гэх гуталтай, өндөр нь 165 см орчим, эрэгтэй хүн орж ирээд “Эгчтэйгээ удаан уулзаагүй, эгч төрсөн 4 сартай хүүхэдтэй, 4 сартай хүүхдэд ямар памперс тохирдог юм бол” гэж асуухад нь би цаана памперс үзэж байх үед миний эзэмшлийн цагаан өнгийн “Айфоне икс” загварын лангуун дээр байсан гар утсыг маань авсан юм билээ. Миний гар утсыг авчхаад надтай минут орчим тухайн хүүхдийнх нь жингийн талаар ярилцаж байгаад “за за би эгчийг дагуулж оруулж ирээд асууя” гэж хэлээд гараад явсан. Тухайн үед би өөрийн гар утсаараа дамжуулаад “Блүтүүттэй” чихэвчээр дуу сонсоод байж байсан. Тэгээд тэр эрэгтэй гарч явсны дараа 20 секунд орчмын дараа дуу явахаа болиход нь утас хулгайлаад явсан байна гэж мэдээд гараад гүйсэн хэдий ч олоогүй. Цагаан өнгийн “Айфоне икс” загварын гар утас байсан ба гаднах гэр нь өнгөгүй гэртэй байсан. Камерын бичлэг байгаа. Сэжигтэй этгээдийн гадна төрх бичигдэж үлдсэн...” гэсэн мэдүүлэг / 4 дүгээр хавтаст хэргийн 190 дахь хуудас/,

 

“Ашид Билгүүн ХХК”-ийн №ТХҮ-921/2918 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан:

“...Айфоне икс” загварын гар утасны зах зээлийн үнэлгээ 800.000 төгрөг байна...” гэсэн тайлан /4 дүгээр хавтаст хэргийн 208-211 дахь тал/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл:

“...Үзлэгээр илэрсэн нь: Koreamartl гэсэн нэртэй mp4 өргөтгөлтэй файл руу ороход 11 секундийн хугацаатай бичлэг байх ба 2022 оны 01 дүгээр сарын 13-ны орой 22 цагийн орчимд хар өнгийн саравчтай малгайтай, цэнхэр өнгийн масктай, хар өнгийн малгайтай цамцтай, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй байх ба уг этгээд нь ******** Да /УЖ02241534/ нь гадаад дүр төрх содон шинж тэмдгээрээ мөн байгаа нь бичигдэж үлдсэн бичлэг болно. Koreamart2 гэсэн нэртэй mp4 өргөтгөлтэй файл руу ороод 06 секундэд гэмт хэрэг үйлдсэн яллагдагчаар татагдвал зохих этгээд нь лангуун дээр тавьж үлдээсэн байсан хар өнгийн гар утсыг эзэн нь байхгүй байх үед нууцаар авч байгаа нь камерын бичлэгт бичигдэж үлдсэн байна. Koreamart2 гэсэн нэртэй mp4 өргөтгөлтэй файл руу ороод 07 секундэд гэмт хэрэг үйлдсэн яллагдагчаар татагдвал зохих этгээд нь лангуун дээр тавьж үлдээсэн байсан гар утсыг нууцаар хулгайлан авч халаасандаа хийж буй бичлэг бичигдсэн болно...” гэсэн тэмдэглэл /4 дүгээр хавтаст хэргийн 202-206 дахь тал/,

 

Хохирогч С.Цэ-ийн:

“... Би ***** дүүргийн 8 дугаар хороо, Баганат өргөө” хотхоны 410 дугаар байрны “Анар жимс” ногооны дэлгүүрийг ажиллуулдаг юм. Өнөөдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 17 цагийн үед дэлгүүр дээрээ сууж байхад шар өнгийн куртиктэй 17-20 орчим насны залуу орж ирээд жимс худалдаж авъя гээд надаар олон төрлийн жимс уутлуулсан тэгээд төд удалгүй уутлуулсан жимснүүдээ авалгүй шууд гарч явсан. Түүний дараа би хяналтын камерыг шүүж үзэхэд миний “Айфоне 11про”, “Айфоне 7” загварын гар утаснуудыг лангуун дээр байхад нь хулгайлаад авч байсан...” гэсэн мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 03-04 дахь тал/,    

 

“Дамно ХХК”-ийн № БЗДЗ-22-08 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан:

,... “Айфоне 11 про макс” “Айфоне 7” загварын гар утасны зах зээлийн үнэлгээ нийт 2.090.000 төгрөг байна...”гэсэн тайлан  /5 дугаар хавтаст хэргийн 08 дахь тал/,

 

Шүүгдэгч М.Да-ийн:

“....Би прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа, хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг/ 5 дугаар хавтаст хэргийн 27 дахь тал/,

 

Хохирогч Б.Уг-ийн:

“...Би 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 16 цаг 38 минутын үед өөрийн төрсөн ээж М.Лхагвасүрэнгийн хамт ***** дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оргил жим” худалдааны захын 2 давхарт байрлах оёдолчны өрөөндөө сууж байсан.,...тухайн үед би өөрийн “Самсунг А-52” маркийн гар утсыг ашиглаж өөрийн фейсбүүкээр найз Нямаатай холбогдож видео калл хийж ярьж дуусчхаад гар утсаа өөрийнхөө сууж байсан оёдлын ширээн дээр тавьсан. Тэгээд шинэ жилд өмсөх платье-аа өмсөөд сууж байтал 17 цаг 00 минутын үед манай оёдлын өрөөнд 20 орчим насны эрэгтэй хүүхэд орж ирсэн. Тэр эрэгтэй орж ирээд “өмдний шуумаг хасаад өгөөч” гэж хэлсэн. Тэрээр тус хасуулах өмдөө өмсөөгүй ирсэн бөгөөд шууд хэмжээг нь аваад өмдийг би шууд өөрөө хассан. Өмдийг нь хасах үед нөгөө залуу “үсээ засуулаад ирье” гээд гарсан. Тэгээд хэсэг хугацааны дараа буцаж орж ирээд “үсчин оочиртой байна, дараа нь л үсээ засуулъя” гэж хэлээд өмдөө аваад гадагшаа гараад явсан. Тус эрэгтэйг гарч яваад 20 минутын дараа буюу 17 цаг 30 минутын би оёдлын ширээн дээр байсан өөрийн “Самсунг А-52” маркийн гар утсыг алга болсон талаар мэдсэн...” гэсэн мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 48-49 дахь тал/,

 

“Дамно ХХК”-ийн №БЗДЗ-22-92 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан:

“... “Айфоне икс" загварын гар утасны зах зээлийн үнэлгээ 790.600 төгрөг байна...”гэсэн тайлан /5 дугаар хавтаст хэргийн 81 дахь тал/,

 

Хохирогч П.Ми-ын:

“...2022 оны 01 дүгээр сарын 12-ны орой 19 цаг болж байхад намайг өөрийн ажлын байр буюу Б*** дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Си юу-37” салбар дэлгүүр дээр ажил дээрээ байсан. Энэ үед би хуваарийн дагуу касс дээр зогсоод иргэдэд үйлчилж байсан. Ингээд 19 цаг болж байхад гаднаас 20-23 орчим насны 2 эрэгтэй орж ирээд дэлгүүр дотор хэсэг явж байгаад над дээр буюу касс дээр ирээд уг 2 залуугийн 160-170 орчим өндөртэй улбар шар болон хар өнгө хосолсон малгайтай, хүзүүн дээрээ хээ маягийн дүрс бүхий шивээстэй залуу нь надаас электрон тамхи асуусан. Тэгээд би уг залууд электрон тамхины үнэ болон төрлүүдийг тайлбарлаж өгөөд тэр 2 залуу дэлгүүрээс юм авахгүй гарсан. Тэр 2 залуу гарсны дараа би гар утсаа үзтэл миний гар утас алга болсон байсан. Тэгэхээр нь би хяналтын камерыг шүүж үзтэл сүүлд надаас электрон тамхи асуусан залуутай хамт явж байсан 20 орчим насны эрэгтэй нь намайг нөгөө залууд бараа тайлбарлаж өгч байхад миний гар утсыг лангууны ардаас касс дээрээс авсан байсан. Яг авч байгаа нь камерт бичигдсэн байсан. Миний алдсан гар утас “Самсунг А52” загварын ягаан өнгийн гар утас байсан...” гэсэн мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 154 дахь тал/,

Шүүгдэгч М.Да-ийн:

“... Би 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 19 цагийн үед Б*** дүүрэг, 10 дугаар хорооллын автобусны буудлын хойд талд байрладаг “Си юу” сүлжээ ганцаараа орж касс дээр зогсож байсан 20-25 орчим насны эмэгтэй худалдагчийн эмэгтэй худалдагчийн анхаарлыг сарниулж байгаад лангуун дээр байсан “Самсунг А52” гар утсыг хулгайлсан...” гэсэн мэдүүлэг /7 дугаар хавтаст хэргийн 33-34 дахь тал/,

 

“Дамно ХХК”-ийн №БГ2-22-173 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан:

“... “Самсунг А52” загварын гар утасны зах зээлийн үнэлгээ 724.600 төгрөг байна...” /5  дугаар хавтаст хэргийн 156 дахь тал/,

 

Хохирогч Ц.Эн:

“...2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 2 залуу манай дэлгүүрт орж ирээд 5 ширхэг набор авна гэж хэлсэн. Тэгээд босоод набор үзүүлж байхад нөгөө залуучууд миний гар утсыг авсан. Өндөр нь набор авна гээд, жижиг нь үүднээс хулгай хийсэн байсан...” гэсэн мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 12 дахь тал/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны 05/010 дугаартай шинжээчийн: “... 1. Шинжилгээнд №1,2,4,5,6,7,8,9 дугаартай гарын мөрүүд тэнцэнэ. 3. Шинжилгээнд тэнцэх №2 дугаартай мөр нь Б.Багийн зүүн гарын дунд хуруугаар, №4 дугаартай гарын мөр нь зүүн гарын эрхий хуруугаар, №5 дугаартай гарын мөр нь зүүн гарын ядам хуруугаар, №7 дугаартай гарын мөр нь зүүн гарын дунд хуруугаар тус тус дарагдсан байна. 4. Б.Багийн гарын дардас нь санд MN000110024228, MN00720003640, MN00610015298, MN000610015771, MN003010014013 дугаараар 6 удаа бүртгэгдсэн байна. 5. Б.Багийн гарын дардас нь сан дахь эзэнгүй хэргийн мөрүүдтэй тохирохгүй байна. /6 дугаар хавтаст хэргийн 23-28 дахь тал/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл:

“... Тус дэлгүүрийн хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 1 дэх нь 170-175 см орчим өндөртэй, хар өнгийн малгайтай, урт куртик X гэсэн улаан бичигтэй хар саравчтай малгайтай, доогуураа хар жинсэн өмдтэй, цагаан ултай цэнхэр пүүзтэй масктай эрэгтэй, 2 дахь нь 160-165 см орчим өндөртэй хар өнгийн саравчтай малгайтай, цагаан саарал богино куртиктэй, эрээн өмдтэй, цагаан ултай хар пүүзтэй эрэгтэй этгээдүүд 18 цаг 20 минутад уг дэлгүүрт гаднаас орж ирэн 1 дэх этгээд худалдагчтай яриа өрнүүлэн бараа үзэж байх хооронд 2 дахь этгээд лангуу дээр байсан гар утсыг хулгайлж байгаа бичлэг олсон...” гэсэн тэмдэглэл /6 дугаар хавтаст хэргийн 49 дахь тал/,

 

“Тэнцвэр эстимэйт ХХК”-ийн №Х-008 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан:

“... “Эл Жи Жоурнэе загварын гар утасны зах зээлийн үнэлгээ 300.000 төгрөг байна...” гэсэн тайлан /6 дугаар хавтаст хэргийн 49 дахь тал/,

 

Хохирогч М.Са-ын:

“..Би 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Б*** дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тоё ланд” хүүхдийн тоглоомын дэлгүүрт ажлаа хийж байхад 16 цаг 30 минут өнгөрч байхад манай дэлгүүрт 1 нь хар өнгийн куртиктэй өндөр дэлгүүрт 1 нь хар өнгийн куртиктэй өндөр,1 нь сааралдуу өнгийн куртиктэй намхан 2 эрэгтэй хүн орж ирээд хүүхдэд төрсөн өдрийн бэлэг авна гээд тойроод яваад байсан. Тэгээд би уг 2 залууг хулгайч байж магадгүй гэж бодоод дагаад яваад байсан тэгээд саарал куртиктэй нь лангууны хажууд зогсож байсан нөгөө хар куртиктэй нь үүдний хэсэгт тоглоомон машин үзэж байсан хажуугаар саарал куртиктэй нь гараад явахаар нь би хар куртиктэй залуугаас “та 2 юу авсан бээ” гээд бариад авахад саарал куртиктэй нь зугтаад гүйсэн. Тэгээд араас нь тэр 2-н араас гарахад хар куртиктэй нь намайг хаяад зугтаахаар нь буцаад ортол миний гар утас байхгүй байсан. Тэгээд дэлгүүрийнхээ камерыг үзтэл миний гар утсыг аваад гарч байгаа нь харагдаж байсан болохоор цагдаагийн байгууллагад өгсөн. Миний гар утас “Самсунг с21” загварын гар утас байсан...” /7 дугаар хавтаст хэргийн 18-19 дахь тал/,

 

“Дамно” ХХК-ийн №БГ1-21-557 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан:

“... “Самсунг с21” загварын гар утасны зах зээлийн үнэлгээ 2.152.000 төгрөг байна...” гэсэн тайлан  /5 дугаар хавтаст хэргийн 222 дахь тал/,

 

Хохирогч Д.Ою:

 “...2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Б*** дүүргийн 8 дугаар хороо Өргөөгийн урд талд 8 дугаар байрны “На- аялгуу” хүнсний дэлгүүртээ ажиллаж байхад өдөр 14 цагийн үед урд хаалгаар гаднаас 20 орчим насны шар гутал, хар куртик, саарал хантаазтай саравчтай малгайтай маск зүүсэн 160 см орчим өндөртэй залуу ирээд “төрсөн хүн эргэх гэж байгаа юм сүү боов авчихлаа, памперс сонгоод өг” гэхээр нь “тэнд байгаа" гээд заахад “сайн мэддэггүй та очоод аваад өгөөч” гэхээр нь лангуугаа орхиод цаад талын памперсны тасаг руу орсон. Очоод нэг памперс аваад “энэ памперс зүгээр байх” гэхэд “за за өөр дэлгүүрээс авлаа” гээд бүх авсан зүйл ээ орхиод гараад явсан. Хэсэг байж байгаад лангууны ард тавьсан утсаа үзэхэд байхгүй байсан. Кассын ард сандал дээр тавьсан байсан. Тэгээд ямар муухай хүүхэд бэ гэж бодоод олдохгүй биз гээд хаячихсан байсан чинь 01 дүгээр сарын 17-ны өдөр барааны мөнгө өгөх гээд өөрийн данс болох ********* данс руу нэвтэрч ороход тухайн өдөр миний данснаас гар утсаа алддаг өдөр 780 000 төгрөгийн гүйлгээ гарсан байсан. Самсунг А52” загварын хар өнгөтэй гар утас, гар утсаа 2021 оны 09 дүгээр сард лизингээр 1 000 000 төгрөгөөр авч байсан...” гэсэн мэдүүлэг  /5 дугаар хавтаст хэргийн 109-111 дахь тал/,

 

 “Ашид билгүүн” ХХК-ийн №ТХҮ-922/3283 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан:“... “Самсунг А52” загварын гар утасны зах зээлийн үнэлгээ 850.000 төгрөг байна...” /5 дугаар хавтаст хэргийн 119 дахь тал/,

 

Хохирогч Д.Бү-ын:

“... Би өнөөдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ******** дүүргийн 21 дүгээр хороо “Буянт-Ухаа-2” хорооллын дотор байрлах “Си юу” сүлжээ дэлгүүрт цагийн ажлаа хийж байхад өөрийн эзэмшлийн “айфоне 12 про макс” загварын гар утсаа 18 цаг40 минутын үед кассынхаа урд тавиад хүн их байсан учир үйлчилгээгээ хийж байгаад хувцасныхаа өрөөнд орж гадуур хувцсаа өмсчхөөд гар утсаа авах гэтэл алга болчихсон байсан. Тэгээд хяналтын камераа шүүж үзэхэд 18 цаг 42 минутад хар өнгийн куртиктэй, ягаан өнгийн цамцтай, хар саарал өнгийн малгайтай 20-25 орчим настай гэмээр залуу миний гар утсыг хулгайлж авч байсан бичлэг байсан. Тус залуутай хамт цагаан өнгийн куртиктэй хар саравчтай малгайтай залуу явж байсан. 2021 оны 06 дугаар сард АНУ-д ажиллаж байхдаа 3.100.000 төгрөгөөр худалдаж авч байсан...” гэсэн мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 92 дахь тал/,

 

Дамно” ХХК-ий хөрөнгийн үнэлгээний тайлан: “... “айфоне 12 про” загварын гар утсыг 2.950.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ...” гэсэн тайлан /6 дугаар хавтаст хэргийн  98 дахь тал/,

 

Яллагдагч Э.Тэ-гийн:

“...2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүргэлтээр “Буянт:Ухаа-2” хороололд байрыг нь одоо санахгүй байна. 89.000 төгрөгөөр 3 литрийн гарагч хүргэж өгч зарсан. Тэр бараагаа эзэнд нь өгчхөөд тус хороололд байрлах “Си юу” дэлгүүрээс 1 хайрцаг “Эссэ” тамхи, 2 ширхэг “Маамуу” сүү, 2 ширхэг хот дог авсан. Хот дог 5-10 минут хүлээгдэж байгаа гэж хэлсэн. Тэгээд касс дээр зогсож байгаад охин цаашаа гаа өөр өрөө лүү яваад орсон. Тэр үед касс дээр нэг утас байхаар нь би аваад гарсан. Тэгээд би авсан утсаа өмднийхөө хармаанд хийгээд таксинд суусан. Тэр үед би Датой хамт байсан. Тэгээд бид 2 “Монтел” дээр очоод миний авсан утсыг 750.000 төгрөгөөр зарсан. Тэр үед Да “айфоне-7” утас гаргаж ирээд 50.000 төгрөгөөр зарсан. Да хаанаас утас авсныг би мэдэхгүй. Тэгээд бид 2 нийт мөнгөө 2 хуваагаад салцгаасан. Миний авсан утас “айфоне про 12 макс“ байсан...” гэсэн мэдүүлэг/ 6 дугаар хавтаст хэргийн 106 дахь тал/,

 

Шүүгдэгч М.Да-ийн:

“... Миний бие хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэрчээр болсон асуудлыг дэлгэрэнгүй мэдүүлэг өгсөн...” гэсэн мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн  110 дахь тал/,

Хохирогч Э.Мө-ийн:

“... 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр би ******** дүүргийн 21 дүгээр хороо “Буянт-Ухаа-2” хорооллын 1014-р дүгээр байранд байрлах “Бэби шоп” дэлгүүрт худалдагчаар ажиллаж байгаад өөрийн “Айфоне-7” загварын гар утсаа алдсан. Худалдаж аваад 3 cap болж байсан...” гэх мэдүүлэг / 6 дугаар хавтаст хэргийн 114 дахь тал/,

 

Мөрдөгчийн магадалгаа:

“... Э.Мө-ийн “айфоне-7” загварын утас нь эдэлгээний хувьд 3 cap болсон, эдэлгээний хугацаа, хуучирсан байдал зэргийг харгалзан, 300.000-350 .000 төгрөгийн үнэлгээтэй байна. Э.Мө-ийн эд зүйлийн хувьд шинээрээ шахуу тул 350.000 төгрөг гэж үнэлж болох нөхцөл байдал тогтоогдож байна...” гэсэн магадалгаа /6 дугаар хавтаст хэргийн 115 дахь тал/,

 

Хохирогч Д.Да-гийн:

“... 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо 4 дүгээр байрны 1 давхарт байрлах “Шимт зах” хүнсний дэлгүүрт худалдагч хийгээд юм зарж байхад 16 цагийн орчим гаднаас 20 орчим насны дунд зэргийн намхандуу нуруутай шар царайтай, шар өнгийн богино куртиктэй цайвар цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, амны хаалттай үл таних залуу орж ирээд юм худалдан авна гэж байгаад болиод лангуун дээр тавьсан байсан “Самсунг М-12” загварын гар утсыг хулгайлж авсан. Тэгээд миний гар утсыг хулгайлж авснаас хойш миний “Хаан” банкны 2 данснаас өөр данс руу мөнгө шилжүүлж авсан байна. Миний утсан дээр мэйл хаяг нээлттэй байсан болохоор “Хаан” банкны интернэт банкны нууц дугаарыг нь сольж мөнгө шилжүүлж авсан байх. Миний эзэмшлийн “Хаан” банкны ********* данснаас 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 17 цаг 08 минутад ***********данс руу 520.000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн ********* “Хаан” банкны данснаас 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 16 цаг 42 минутад ***********данс руу 1.500.000 төгрөг, 17цаг 01 минутад ********* данс руу 20.000 төгрөг, 19 цаг 20 минутад 5952010044 данс руу 45.100 төгрөгийг тус тус шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /7 дугаар хавтаст хэргийн 54 дахь тал/,

 

Гэрч Г.Бэ-гийн:

“...Миний эзэмшлийн “Хаан” банкны ********* дансанд 2021 оны12 дугаар сарын 29-ний өдөр ********* тоот данснаас 17 цаг 01 минутад “Ч” гэсэн утгатай 20.000 төгрөгийн гүйлгээг манай нөхөр Амартүвшин тухайн өдөр таксинд явж байсан учир мобайл банк байхгүйн улмаас миний данс руу танихгүй хүний шилжүүлсэн таксины мөнгийг хийсэн...” гэсэн мэдүүлэг /7 дугаар хавтаст хэргийн 60 дахь хуудас/,

 

“Мастер үнэлгээ” ХХК-ий хөрөнгийн үнийн тодорхойлолт:

“... 410.000 төгрөгөөр гар утас, гэр зэргийг үнэлсэн...” үнэлгээ /7 дугаар хавтаст хэргийн 64 дахь тал/,

 

Шүүгдэгч М.Да-ийн:

“...2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 21 дүгээр хороолол буюу “Содон” хорооллын тэндээс хулгайн гэмт хэрэг үйлдэх зорилгоор алхаж явж байгаад “Хилчин “ хотхоны урд талын шар байрны доод талд байрлах худалдааны төвийн хүнсний дэлгүүр лүү ганцаараа орсон. Тэгээд тухайн дэлгүүрийн лангууны ар талд байсан гар утсыг хараад худалдагчийг кг-н чихэр авъя” гэж хэлээд цааш босгоод гар утсыг нь хулгайлж аваад интернэт банк ажиллахгүй байна” гэж хэлээд маш хурдан дэлгүүрээс гараад явсан. Тэгээд такси бариад явж байх замдаа тухайн гар утасны нүүрний зурдаг кодыг таах гэж үзэхэд амархан код байсан учраас би кодыг нь тааж түгжээг нь тайлсан. “Хаан” банкны интернэт банк нь утсан дээр нь байхаар нь ороход гүйлгээ хийгээд 5 минут болоогүй гараагүй байхаар нь найз Тэм-тэй фейсбүүкээр холбогдоод “данс руу чинь мөнгө хийгээд өөр данс руу авъя надад одоо данс алга” гэхэд за гэж зөвшөөрөхөөр нь 5628126628 “Хаан” банкны данс руу 1.500.000 төгрөг, 520.000 төгрөгийг шилжүүлсэн. Такси бариад явж байсан болохоор ***** дүүргийн Монелийн хойд талд байрлах Алтан-Өлгийн тэнд хүргүүлээд буухдаа 20.000 төгрөгийг шилжүүлсэн. Дараа нь дэлгүүрээс 15.000 төгрөгөөр тамхи ундаа аваад ТҮЦ-ний данс руу шилжүүлсэн. Хүнсний дэлгүүрээс пиво, чихэр, жимс гэх мэт зүйлийг аваад 45. 100 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Би ганцаараа үйлдсэн. Би тухайн гар утсыг интернэт банкнаас нь мөнгө шилжүүлж авчхаад “Монтел” дээр очоод явуулын ченжид 150.000 төгрөгөөр зарсан. Тухайн Тэм гэж найз руугаа шилжүүлсэн мөнгөө би буцааж ATM дээр очоод танихгүй хүнээс гуйгаад шилжүүлж бэлнээр авсан. Би тухайн мөнгөнүүдийг онлайн покер болон архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж дуусгасан...” гэсэн мэдүүлэг /7 дугаар хавтаст хэргийн 69 дахь тал/,

 

Хохирогч А.Ад-ийн:

“... 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 19 цаг 47 минутад ***** дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин” худалдааны төвийн 1 давхарт байрлах “*********” гоо сайхны дэлгүүрт “Айфоне 11 про” загварын гар утсыг үл таних 2 хүн анхаарал сарниулж байгаад хулгайлсан байсан...” гэсэн мэдүүлэг /8 дугаар хавтаст хэргийн 34 дахь тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт:

“....3. Шинжилгээнд тэнцэх 2 гэж дугаарласан гарын мөр нь папилон санд MN000310022272 дугаараар бүртгэгдсэн Биндэрьяа овогтой Багийн зүүн гарын долоовор хурууны дардастай, 3 гэж дугаарласан гарын мөр нь зүүн гарын эрхий хурууны дардастай, 5 гэж дугаарласан гарын мөр нь баруун гарын долоовор хурууны дардастай, 6,7 гэж дугаарласан гарын мөр нь баруун гарын дунд хурууны дардастай тус тус тохирч байна. Харин 1 гэж дугаарласан гарын мөр нь папилон санд бүртгэлтэй гарын хээний дартсуудтай болон эзэнгүй хэргийн газраас илрүүлж бэхжүүлэн авсан гарын мөрүүдтэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээр тохирохгүй байна...” гэсэн дүгнэлт / 8 дугаар хавтаст хэргийн 48 дахь тал/,

 

Дамно” ХХК-ий хөрөнгийн үнэлгээний тайлан /8 дугаар хавтаст хэргийн 71 дахь тал/,

“Дамно” ХХК-ий хөрөнгийн үнэлгээний тайлан /7 дугаар хавтаст хэргийн 215 дахь тал/,

 

Хохирогч Ө.Хү-ын:

“...2021 оны 10 сард 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойно байрлах “Парк од” дэлгүүрийн 2 дугаар давхрын 211 тоотод Тэм, Ганзориг нарын хамт дотор заслын ажил хийж байгаад 16 цаг 26 минутад бид 3 тамхи татахаар урд талын гүүр хэсэг рүү гараад тамхи татчихаад 5 орчим минутын дараа буцан орж ажлаа үргэлжлүүлэн 1 цаг гарын дараа Тэм гар утсаар ярих гээд утсаа хайгаад олохгүй байсан. Мөн миний ширээн дээр тавьсан байсан гар утас машины түлхүүр зэрэг эд зүйл олдохгүй байхаар нь хулгайд алдсан юм байна гээд хяналтын камер шалгахад 16 цаг 25 минутад Тэм, Ганзориг бид нарыг тамхи татахаар гарсан хойгуур зөрөөд 20 орчим насны 2 эрэгтэй өрөө рүү ороод гарч байгаа нь бичигдсэн байсан. 2021 оны 05 дугаар сард лангуунаас шинээр нь 370.000 төгрөгт авсан “Редми 9а” загварын гар утас, “Ниссан адвин” загварын тээврийн хэрэгслийн дардаг чиптэй хаалга түгжих болон онгойлгох 2 товчлууртай түлхүүр хэдэн төгрөгийн үнэлгээтэй болохыг нь мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /8 дугаар хавтаст хэргийн 1 дахь тал/,

 

Хохирогч О.Тэм-ий:

“... 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ***** дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талд “Парк од” дэлгүүрийн 2 давхрын 211 тоотод Хүрэлбаатар, Ганзориг нарын хамт дотор заслын ажил хийж байгаад 16 цаг 20 минутад бид 3 тамхи татахаар гараад урд талын гүүр хэсэг рүү гараад тамхи татчихаад 5 орчим минутын дараа буцан орж ажлаа үргэлжлүүлэн 1 цаг гарны дараа би хүнтэй утсаар ярихаар өөрийн гар утсыг хайгаад олохгүй байсан уг нь бол ширээн дээр л тавьсан байсан мөн надаас гадна Хүрэлбаатар ширээн дээр тавьсан гар утас тээврийн хэрэгслийн түлхүүр хайгаад олдохгүй байсан учир камерын бичлэгийг шалгаж үзэхэд 16 цаг 25 минутад Хүрэлбаатар бид 2-ыг тамхи татахаар гарсан хойгуур зөрөөд 20 орчим насны 2 эрэгтэй хүн 211 тоот өрөө рүү ороод гарч байгаа нь бичигдсэн байсан 2021 оны 9 дүгээр сард Монел төвөөс шинээр нь 450.000 төгрөгөөр худалдан авч байсан хөх өнгийн “Редми нөүт 8 про” загварын гар утас байсан....” гэсэн мэдүүлэг/ 8 дугаар хавтаст хэргийн 11 дахь тал/,

 

Хохирогч Б.Со:

“...Би ***** дүүргийн 14 дүгээр хороо ****** байрны 1 давхрын үйлчилгээний төвийн 10 дугаар лангуунд даавуун торны үйлдвэр ажиллуулдаг. 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 20 цаг 20 минутын орчим ажил дээрээ байж байтал гаднаас үл таних хантааз өмссөн эрэгтэй хүн орж ирээд “хантааз хийдэг үү” гэж асуусан. Тэгэхээр нь би тухайн хүнд “хантааз хийдэггүй” гэж хэлэхэд манайхаас гарч явсан ба удалгүй 5-10 минутын дараа дахин үл таних эрэгтэй хүн орж ирсэн. Тэр эрэгтэй хүн манай үйлдвэрийг “цэцэрлэгийн хүүхдийн хувцас хийх тор хийдэг үү” гэж асуусан тул манайд бэлэн байсан тороо үзүүлсэн. Тэгтэл тэр залуу гар утсаа гаргаж ирээд хүн рүү залгаад байхаар нь би хатгамлаа хийж эхэлсэн. Ингээд хэсэг хугацааны дараа үл таних залуу гараад явсан ба миний чихэвч гар утаснаасаа салсан. Тэгэхээр нь би гар утсаа хайтал манай үйлдвэр дотор байх 3 өөр ширээн дээрээс 3 өөр төрлийн гар утсыг хулгайлаад аваад явсан тул цагдаа дуудсан. Тухайн гар утасны 2 нь миний гар утас байсан...” гэсэн мэдүүлэг / 7 дугаар хавтаст хэргийн 170 дахь тал/,

 

Хохирогч Э.А-ын:

“...Би 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 20 цаг 20 минутын орчим ажил дээрээ байж байтал гаднаас үл таних эрэгтэй хүн орж ирээд “манай үйлдвэрийг цэцэрлэгийн хүүхдийн хувцас хийх тор хийдэг үү” гэж асуусан тул Со- эгч тор үзүүлсэн. Энэ үед би ажлаа хийгээд сууж байсан ба хэсэг хугацааны дараа үл таних эрэгтэй хатгамлын машин руу явж байсан. Тэгэхээр нь би тоолгүй буцаад ажлаа хийгээд байж байтал Со- эгч “чихэвч гар утаснаасаа салчихлаа” гээд гүйгээд гараад явсан. Тэгтэл миний гар утас ширээн дээрээс алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг /7 дугаар хавтаст хэргийн 175 дахь тал/,

 

 Хөрөнгийн үнэлгээний тайлан:

 “Дамно” ХХК, 4.350.000 төгрөг” гэх мэдүүлэг болон бусад нотлох баримтууд хэрэгт цугларсан /7 дугаар хавтаст хэргийн 181 дахь тал/,

 

Шүүгдэгч Б.Багийн хохирол төлбөр төлсөн баримтууд /8 дугаар хавтаст хэргийн 133-137, 9 дүгээр хавтаст хэргийн 84-88 дахь тал/,

 

Шүүгдэгч М.Да, Б.Ба, З.Ха нарын хувийн байдалтай холбоотой баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “М.Да-ийг үргэлжилсэн үйлдлээр, ганцаараа болон бусадтай бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон”,

- мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг ашигласан буюу мөнгө угаах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

- шүүгдэгч “Б.Ба-г үргэлжилсэн үйлдлээр, бусадтай бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- шүүгдэгч З.Ха-ыг бусадтай бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах гэсэн дүгнэлтийг,  

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мө-: “...Миний үйлчлүүлэгч гэм буруугийн хувьд маргаангүй. Учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулна...” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ганцэцэг: “...Миний үйлчлүүлэгч хохирогч С.Д-ийн гар утсыг хулгайлсан үйлдэлд оролцоогүй бөгөөд зөвхөн хохирогчийн мэдүүлгээр ялласан. Мөн ганцаараа үйлдсэн гэх хохирогч Сумъяагийн гар утсыг хулгайлан авсан үйлдэлд шүүгдэгч Б.Батай хамтран оролцсон гэж маргадаг тул хохирлыг хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг ашигласан буюу мөнгө угаах гэмт хэрэг нь хэрэгт авагдсан баримтаар гэмт хэргийн шинжийг хангасан үйл баримт тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгон өгнө үү” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан: “...Миний үйлчлүүлэгч гэм буруугийн хувьд маргаангүй, учруулсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан. Хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон үйл баримт мөрдөн шалгах ажиллагааны шатанд тогтоогдоогүй. Хохирогч Сумъяагийн үйлдэлд хамтран үйлдсэн оролцоо байхгүй, энэ талаар мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэг өгөөгүй...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч М.Да, Б.Ба, З.Ха нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч М.Да нь А.Тэм-тэй бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ***** дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ургамал-Эрдэнэ” эмийн сангийн лангуунаас хохирогч Д.Хи-ийн 600.000 төгрөг бэлнээр нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 600.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогчийн мэдүүлэг, яллагдагч А.Тэм-гийн мэдүүлгээр,

 

- шүүгдэгч М.Да, З.Ха нар нь бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр ***** дүүргийн 11-р хороо, “******” хотхоны 507 дугаар байранд байрлах “***** үсчний салоноос хохирогч Э.******ийн өмчлөлийн “Самсунг эс 8 плас” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 503.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогчийн мэдүүлэг, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээний “Дамно ХХК”-ийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ний өдрийн шинжээчийн дүгнэлтүүдээр,

 

- шүүгдэгч М.Да, Э.Тэ нар нь бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ***** дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Парк од” худалдааны төвийн 211-р лангуунаас хохирогч О.Тэм-ий өмчлөлийн “Редми нөүт-8” загварын гар утас, хохирогч Ө.Хү-ын өмчлөлийн “Редми 9а” загварын гар утас.... “Ниссан адвин” загварын тээврийн хэрэгслийн түлхүүр зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 710.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн шинжээчийн дүгнэлтүүдээр,

 

Шүүгдэгч Б.Ба нь шүүгдэгч М.Да-той бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ***** дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Си юу” дэлгүүрийн худалдагчийн лангуунаас хохирогч Б.Эн өмчлөлийн “Айфоне-11” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.350.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогчийн мэдүүлэг, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 16-ний өдрийн шинжээчийн дүгнэлтүүдээр,

 

- шүүгдэгч Б.Ба, М.Да нар бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ***** дүүргийн 13-р хороо “Номин” худалдааны төвийн 1 дүгээр давхарт байрлах “Майлд космитекс” гоо сайхны дэлгүүрээс хохирогч А.Ад-ийн өмчлөлийн “Айфоне 11 про” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.750.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогчийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, шинжээчийн гэрэл зургийн үзүүлэлтүүд, хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн шинжээчийн дүгнэлтүүдээр,

 

- шүүгдэгч М.Да, Б.Ба нар нь бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр **** дүүргийн *-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 41-р байрны 3-р орцны подвалоос иргэн Э.Эн эзэмшлийн “Самсунг галакси А-12” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хохирогчид мэдэгдэхгүй нууцаар, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар хулгайлан авч 399.200 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогчийн мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2021 оны 12 сарын 16-ний өдрийн шинжээчийн дүгнэлтүүдээр,

 

- шүүгдэгч М.Да, Б.Ба нар нь бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр **** дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” шүдний эмнэлгээс хохирогч И.Ою эзэмшлийн “Редми Нөүт-9” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 350.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогчийн мэдүүлэг, 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 16-ний өдрийн шинжээчийн дүгнэлтүүдээр,

 

- шүүгдэгч М.Да, Б.Ба нар нь бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр **** дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” дэлгүүрээс хохирогч М.Са-ын өмчлөлийн “Самсунг эс21” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 2.152.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогчийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 01/005 дугаартай шинжээчийн дүгнэлт, хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 28-ний өдрийн шинжээчийн дүгнэлтүүдээр,

 

- шүүгдэгч М.Да, Б.Ба нар нь бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ******** дүүргийн 15-р хороо, “********” дэлгүүрийн худалдагчийн лангуунаас хохирогч Э.На-ы өмчлөлийн “Айфоне икс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 835.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогчийн мэдүүлэг, нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, ******** дүүргийн 15 дугаар хороо, “********” дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ний өдрийн шинжээчийн дүгнэлтүүдээр,

 

- шүүгдэгч М.Да, Б.Ба нар нь бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ******** дүүргийн 15-р хороо, “Форм” төвд байрлах “******” дэлгүүрийн лангуунаас хохирогч О.Бо-ийн “Айфоне 12 про макс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 3.020.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогчийн мэдүүлэг, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ний өдрийн шинжээчийн дүгнэлтүүдээр,

 

- шүүгдэгч М.Да, Б.Ба нар нь бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ******** дүүргийн 15-р хороо, “Цэнгэлдэх” хотхонд үйл ажиллагаа явуулдаг “Ар жи лабел” дэлгүүрийн лангуунаас хохирогч А.Е “Айфоне 10” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 800.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогчийн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ний өдрийн шинжээчийн дүгнэлтүүдээр,

 

- шүүгдэгч М.Да, Б.Ба нар нь бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ******** дүүргийн 15-р хороо 17-р байрны “Эрдэнэс” хүнсний дэлгүүрийн лангуун дээрээс хохирогч Ц.Эн өмчлөлийн “Эл жи жоурнэе” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 300.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогчийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны 05/010 дугаартай дүгнэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хөрөнгийн үнэлгээний “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 23-ний өдрийн шинжээчийн дүгнэлтүүдээр,

 

- шүүгдэгч М.Да, Б.Ба нар нь бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ******** дүүргийн 19-р хороо, Зайсан стар-ын 2 давхрын тейкний ард байсан хохирогч С.Д-ийн “Айфоне Икс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 925.000 төгрөгийн хохирол учруулсан нь хохирогчийн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2021 оны 12 сарын 22-ний өдрийн шинжээчийн дүгнэлтүүдээр,

 

- шүүгдэгч М.Да, Б.Ба нар нь бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 11-ний оройн 20 цаг 26 минутад ***** дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Жинчин” дэлгүүрийн лангуунаас хохирогч Ц.От-ийн өмчлөлийн “Самсунг ноте 10” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 665.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогчийн мэдүүлэг, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 17-ний өдрийн шинжээчийн дүгнэлтүүдээр,

 

- шүүгдэгч М.Да, Б.Ба нар нь бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ***** дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэнгэр” худалдааны төвийн 71-72 дугаар лангуунаас хохирогч Х.А-ийн өмчлөлийн “Самсунг А9” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 360.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогчийн мэдүүлэг, ***** дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэнгэр” худалдааны төвийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн дүгнэлтүүдээр,

 

- шүүгдэгч М.Да, Э.Тэ нар нь бүлэглэн 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр ***** дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэр “Цагаан хуаран” хотхоны 87А байрны 1-р давхарт байрлах “Абу” үйлчилгээний төвийн оёдлын тасгаас хохирогч Б.Со “Айфоне 12 про”, хохирогч Б.А-ийн “Айфоне-11” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч Б.Со-т 2.975.000 төгрөг, Б.А-д 1.350.000 төгрөгийн, нийт 4.350.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, “Дамно” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн шинжээчийн дүгнэлтүүдээр,

 

Шүүгдэгч М.Да нь ганцаараа 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ***** дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Номин” их дэлгүүрийн 3 давхрын “Говь ****** мебель” тавилгын дэлгүүрийн кассын лангуунаас хохирогч Б.Су-ийн өмчлөлийн “Айфоне икс эс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 885.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогчийн мэдүүлэг, ***** дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин” дэлгүүрийн 3 давхрын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2022 оны 01 сарын 12-ний өдрийн шинжээчийн дүгнэлтүүдээр,

 

- шүүгдэгч М.Да нь 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ***** дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Анар жимс” дэлгүүрийн лангуун доороос хохирогч С.Цэ-ийн өмчлөлийн “Айфоне 11 про”, “Айфоне 7” загварын гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 2.090.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогчийн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2022 оны 01 сарын 07-ний өдрийн шинжээчийн дүгнэлтүүдээр,

 

- шүүгдэгч М.Да нь 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ***** дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” худалдааны захын 2 давхарт байрлах оёдолчны өрөөнд, оёдлын ширээн дээр байсан хохирогч Б.Уг-ийн өмчлөлийн “Самсунг А-52” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 790.600 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогчийн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 17-ний өдрийн шинжээчийн дүгнэлтүүдээр,

 

- шүүгдэгч М.Да нь 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ******** дүүргийн 21-р хороо “Буянт-Ухаа-2” хотхоны 1014 дүгээр байранд үйл ажиллагаа явуулдаг, “Баби шоп” дэлгүүрээс хохирогч Э.Мө-ийн өмчлөлийн “Айфоне 7” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 350.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогчийн мэдүүлэг, мөрдөгчийн магадалгаагаар,

 

- шүүгдэгч М.Да нь 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шимт” дэлгүүрийн лангуунаас хохирогч Д.Да-гийн эзэмшлийн “Самсунг м-12” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 410.000 төгрөгийн хохирол, тус гар утсанд суулгасан хохирогч Д.Да-гийн эзэмшлийн “Хаан” банкны аппликэйшнд нэвтэрч түүний ********* тоот данснаас 1.500.000 төгрөгийг “Хаан” банк дахь 5628126628 тоот А.Тэмий эзэмшлийн дансанд, Г.Бэ-гийн эзэмшлийн ********* тоот дансанд 20.000 төгрөг, 5952010044 тоот дансанд 45.100 төгрөг, “Хаан” банк дахь Д.Да-гийн эзэмшлийн ********* тоот данснаас “Хаан” банк дахь А.Тэмий эзэмшлийн 5628126628 тоот дансанд 520.000 төгрөг, ********* тоот дансанд 15.000 төгрөг зэрэг данснаас 2.100.100 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 2.510.100 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрч Г.Бэ-гийн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний “Мастер үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ний өдрийн дүгнэлтүүдээр,

 

- шүүгдэгч М.Да нь 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ***** дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэр 39 дүгээр байрны 1-р давхарт үйл ажиллагаа явуулдаг “Си юу” хүнсний дэлгүүрийн лангуун дээрээс хохирогч Д.Уя-ын өмчлөлийн “Самсунг А21” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 375.000 төгрөгийн хохирол учруулсан хохирол учруулсан болох нь хохирогчийн мэдүүлэг, ***** дүүргийн 8-р хороо “Си юу” дэлгүүрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээний ”Дамно” ХХК-ийн 2022 оны 01 дугаар сарын 07-ий өдрийн шинжээчийн дүгнэлтүүдээр,

 

- шүүгдэгч М.Да нь 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Бо-ын эзэмшлийн “Хуавэй Пи-20 лайт” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хохирогчид мэдэгдэхгүй нууцаар, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар хулгайлан авч 290.000 төгрөгийн хохирол, тус гар утсыг ашиглан “ХААН” банкны аппликэйшнд нэвтэрч хохирогч Б.Бо-ын эзэмшлийн “ХААН” банкны *********, ********* тоот данснаас 2.902.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 3.192.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрч Ц.Да мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2022 оны 1 дүгээр сарын 26-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, хохирогч Б.Бо-ын “Хаан” банкны *********, ********* дугаарын дансны хуулгаар,

 

- шүүгдэгч М.Да нь 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Б*** дүүргийн 8-р хороо 8-р байрны 1-р давхарт байрлах “На- аялгуу” хүнсний дэлгүүрийн лангуунаас хохирогч Д.Ою өмчлөлийн “Самсунг А-52” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 850.000 төгрөгийн, уг rap утсыг ашиглан “Хаан” банкны апплейкешнд нэвтэрч хохирогч Д.Ою эзэмшлийн ********* тоот данснаас 780.000 төгрөгийг шилжүүлэн авч нийт 1.630.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогчийн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний  “Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 03 сарын 17-ний өдрийн шинжээчийн дүгнэлтүүдээр,

 

- шүүгдэгч М.Да нь 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ******** дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Минисо” ахуйн барааны дэлгүүрийн лангуунаас хохирогч Б.Мө-ийн өмчлөлийн “Самсунг А72” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.199.920 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, ******** дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Минисо” ахуйн барааны дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн шинжээчийн дүгнэлтүүдээр,

 

- шүүгдэгч М.Да нь 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Б*** дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Си юу-37” нэртэй сүлжээ дэлгүүрээс хохирогч П.Ми-ын өмчлөлийн “Самсунг А52” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 724.600 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогчийн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ний өдрийн шинжээчийн дүгнэлтүүдээр,

 

- шүүгдэгч М.Да нь 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Б*** дүүргийн 24-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтай хотхоны 52а байрны “Кореа март” дэлгүүрийн лангуунаас хохирогч Б.Тэгийн өмчлөлийн “Айфоне икс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 800.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлэг, Алтай хотхоны 52а байрны “Кореа март” дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл , хөрөнгийн үнэлгээний “Ашид Билгүүн” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн шинжээчийн дүгнэлтүүдээр,

 

- шүүгдэгч М.Да нь яллагдагч Э.Тэгийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хот Хан- Уул дүүрэг 21-р хороо, “Буянт-Ухаа-2” дугаар хороололд байх “Си юу” хүнсний дэлгүүрийн лангуунаас “Айфоне-12 про” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч хохирогч Д.Бүд 2.925.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж гэмт хэрэг үйлдэж олсон гар утсыг бусдад худалдан борлуулж, хууль бус эх үүсвэрийг нуун далдалж, 750.000 төгрөгийн орлого олж үүнээс 300.000 төгрөгийг өөртөө авч ашиглаж мөнгө угаасан болох нь хохирогчийн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн шинжээчийн дүгнэлтүүд зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэлгүйгээр авч, бусдад бага хэмжээнээс /300.000 төгрөг/ дээш хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Хууль зүйн хувьд шүүгдэгч Б.Ба, З.Ха нарын үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Б.Ба, З.Ха нар нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй байна.

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Ба, З.Ха нарыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй.

 

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгох гэдэг нь тухайн гэмт хэргийг олон удаагийн давтамжтай үйлдэж, цаг хугацааны хувьд удаан үргэлжилсэн байхаас гадна гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгөөр амьдрал ахуйгаа залгуулсан шинжээр тайлбарлагдана. Хэргийн зүйлчлэлийг тогтооход үйлдлийн тоо, шинж чанар, үргэлжилсэн хугацаа, давтамж, түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдал зэргээр илэрхийлэгдэнэ.

 

Дээрх шинжээр хэргийг хүндрүүлж зүйлчлэхдээ гэмт хэрэг үйлдсэн этгээд нэг төрлийн гэмт хэргийг үйлдэхдээ амьдралынхаа хэвшил болгосон, өөрөөр хэлбэл, бусдын эд хөрөнгийг шунахайн зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, үүнийг амьжиргаагаа залгуулах бодит эх үүсвэр болгосон харьцангуй тогтвортой үйлдлийн нэгдэл гэж ойлгоно.

 

Шүүгдэгч М.Да-ийн гэмт үйлдлүүд нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж болон хүндрүүлэх шинж болох гэмт хэргийг байнга шинжтэй үйлдэж амьдралынхаа эх үүсвэр болгосон гэх шинжийг бүрэн хангасан байх бөгөөд амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсэж идэвхтэйгээр байнгаар үйлдэгдсэн гэмт хэрэг байх бөгөөд хуулийн дээрх зохицуулалтад нийцнэ.

 

Шүүгдэгч М.Да нь гэмт хэрэг үйлдэх үедээ тодорхой эрхэлсэн ажилгүй, цалин орлогогүй байсан ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлаас дүгнэхэд өөрийн хэвийн аж төрөхөд шаардагдах мөнгө хэрэг болсон үедээ буюу олон удаа, урт хугацааны туршид үргэлжилсэн үйлдлээр хохирогч нарын эд хөрөнгийг хулгайлан амьдралын эх үүсвэрээ болгосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзлээ.

 

Хууль зүйн хувьд шүүгдэгч М.Да нь хохирогч нарын эд хөрөнгийг хулгайлан авсан гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй байна.

 

Иймд шүүгдэгч М.Да-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг ашигласан буюу мөнгө угаах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэстэй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Да болон түүний өмгөөлөгч нар “хохирогч С.Д-ийн үйлдэлд оролцоогүй, хохирогч Б.Сумъяагийн үйлдэлд Б.Батай бүлэглэж үйлдсэн” гэж маргасан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд өөрөө хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүдээс гадна хохирогчийн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэж дээрх баримтуудыг нотлох баримтаар үнэлж шүүгдэгчийн гэм бурууг шийдвэрлэсэн болно.

 

- Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар мөн заажээ.

 

Шүүгдэгч Б.Ба нь хохирогч Б.Эн-т 680.000 төгрөг, хохирогч А.А-д 880.000 төгрөг, хохирогч Э.ЭН-д 200.000 төгрөг, хохирогч И.Ою-т 180.000 төгрөг, М.Са-д 1.080.000 төгрөг, хохирогч Э.На-д 420.000 төгрөг, хохирогч О.Бо-д 1.510.000 төгрөг, хохирогч А.Е-д 400.000 төгрөг, хохирогч Ц.От-т 330.000 төгрөг, хохирогч Н.Ан-т 200.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан бөгөөд дээрх хохирол төлбөрийг шүүгдэгч Б.Ба нь хохирогч нарт төлж барагдуулсан байна.

 

Түүнчлэн Б***, ********, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын дансанд хохирогч Ц.Эн 150.000 төгрөг, хохирогч С.Д-ийн 470.000 төгрөгийн хохирлыг тус тус байршуулсан байх тул шүүгдэгч Б.Баг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин шүүгдэгч М.Даоос нийт 24.352.420 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Хишигжаргалд 300.000 төгрөгийг, хохирогч Э.******т 251.000 төгрөгийг, хохирогч О.Тэм-д 165.000 төгрөгийг, хохирогч Ө.Хү 190.000 төгрөгийг, хохирогч Б.Эн-т 670.000 төгрөгийг, хохирогч А.Адьяасүрэнд 870.000 төгрөгийг, хохирогч Э.ЭН-д 199.200 төгрөгийг, хохирогч И.Ою-т 170.000 төгрөгийг, хохирогч М.Са-д 1.072.000 төгрөгийг, хохирогч Э.На-д 417.500 төгрөгийг, хохирогч О.Бо-д 1.510.000 төгрөгийг, хохирогч А.Е-д 400.000 төгрөгийг, хохирогч Ц.Эн-д 150.000 төгрөгийг, хохирогч С.До-д 462.500 төгрөгийг, хохирогч Ц.От-т  335.000 төгрөгийг, хохирогч Х.Ан-т 180.000 төгрөгийг, хохирогч Б.Со-т 1.487.000 төгрөгийг, хохирогч Б.А-д 675.000 төгрөгийг, хохирогч Б.Сумьяад 885.000 төгрөгийг, хохирогч С.Цэ-т 2.090.000 төгрөгийг, хохирогч Б.Уг-т 790.600 төгрөгийг, хохирогч Э.Мө-т 350.000 төгрөгийг, хохирогч Д.Даваасүрэнд  2.510.000 төгрөгийг, хохирогч Д.У-д 375.000 төгрөгийг, хохирогч Б.Бо-т 3.192.000 төгрөгийг, хохирогч Д.Ою-т 1.630.000 төгрөгийг, хохирогч Б.Мөнхтуяад 1.199.920 төгрөгийг, хохирогч Б.Тэд  800.000 төгрөгийг, хохирогч П.Ми-т 724.600 төгрөгийг, хохирогч Д.Бүд 300.000 төгрөгийг,

- Шүүгдэгч З.Ха-аас 251.500 төгрөгийг гаргуулж хохирогч Э.******т тус тус олгохоор шийдвэрлэв.

 

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч М.Да-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулах, мөн өмнөх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 26 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 6 жил 7 сар 26 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоох,

- шүүгдэгч Б.Ба-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

- шүүгдэгч З.Ха-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 3 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 3 жил 8 сар 3 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоох” гэсэн дүгнэлтийг,  

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ганцэцэг “... Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, мөн хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзан хорих ялын доод хэмжээгээр оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мө- “...Миний үйлчлүүлэгч З.Ха гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Мөн энэ хэрэгт энэ оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн шилжүүлэн цагдан хоригдсон тул уг цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан “... Миний үйлчлүүлэгч хохирогч нарт учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулсан. Мөн түүний хувийн байдал, ажил хөдөлмөр эрхэлдэг байдал зэргийг харгалзан тухайн зүйл ангид зааснаар 1 жилийн хугацаагаар *****, ***** дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав. 

 

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч М.Да нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 3 удаагийн бүртгэлтэй, шүүгдэгч Б.Ба нь 1 удаагийн бүртгэлтэй, шүүгдэгч З.Ха нь 4 удаагийн бүртгэлтэй байх ба шүүгдэгч Б.Бад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч М.Да, З.Ха нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталж, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдсөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3.2 дахь хэсэгт “...өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй” гэж тус тус заажээ.

 

Шүүгдэгч З.Ха-ын үйлдсэн хулгайлах гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах боловч урьд Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан хорих ялаас өршөөгдөж байсан тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх боломжгүй гэж үзсэн.

 

Иймд шүүхээс шүүгдэгч М.Да-ийг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг ашигласан” буюу мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 26 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 6 жил 7 сар 26 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

- шүүгдэгч Б.Баг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох ***** дүүргийн нутаг дэвсгэр, ажлын байр болох ***** дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, өөрийн амьдардаг гэр орон болон эрхэлдэг ажлын газар, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахаар эмнэлгийн байгууллагад очих, холбогдон шалгагдаж байгаа хэргийн асуудлаар хуулийн байгууллагад очихоос бусад өөр газар очихыг хориглох хязгаарлалт тогтоох арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж,   

 

- шүүгдэгч З.Ха-ыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 10 сар 4 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 2 жил 11 сар 4 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

***** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 31 дугаар шүүгчийн захирамжаар шүүгдэгч З.Хат оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 3 хоногийн ялыг хорих ялаар сольж шийдвэрлэсэн бөгөөд ***** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн 579 дугаар шүүгчийн захирамжаар яллагдагчаар шилжүүлэн цагдан хорьсон бөгөөд шүүгдэгч З.Ха нь энэ хэрэгт 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэл 139 хоног цагдан хоригдсон, 

- Шүүгдэгч М.Да нь 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэл 322 хоног цагдан хоригдсон,

- Шүүгдэгч Б.Ба нь 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл 153 хоног тус тус цагдан хоригдсон байх тул тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.   

 

Бусад асуудлаар:

Эрүүгийн 2209000000332  хэрэгт хавсаргаж ирүүлсэн 6 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Ба энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. ******** овогт ******** Да-ийг үргэлжилсэн үйлдлээр бусадтай бүлэглэн “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,

- Мөн “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг ашигласан” буюу мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

- ******** овогт ******** Ба-г үргэлжилсэн үйлдлээр, бусадтай бүлэглэн “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

- ******** овогт ******** Ха-ыг бусадтай бүлэглэн “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч М.Да-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял,

 

- Шүүгдэгч Б.Баг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох ***** дүүргийн нутаг дэвсгэр, ажлын байр болох ***** дүүргийн нутаг дэвсгэрээс тус тус явахыг хориглох” зорчих эрх хязгаарлах ял,

 

- Шүүгдэгч З.Ха-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч М.Да-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан өмнөх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 26 хоногийн хорих ялыг тус тус нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 6 /зургаан/ жил 7 /долоон/  сар 26 /хорин зургаан/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч З.Хат оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоногоор тооцож 30 хоногийн хорих ялыг өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 10 сар 4 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил 11 /арван нэгэн/ сар 4 /дөрвөн/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ба нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Да-ид оногдуулсан 6 жил 7 сар 26 хоногийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч З.Хат оногдуулсан 2 жил 11 сар 4 хоногийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар шүүгдэгч М.Да-ийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 322 хоногийг, шүүгдэгч Б.Багийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 153 хоногийг, шүүгдэгч З.Хаын 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 139 хоногийг тус тус тэдгээрийн эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Да-оос нийт 24.352.420 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Хишигжаргалд 300.000 төгрөг, хохирогч Э.******т 251.500 төгрөг, хохирогч О.Тэм-д 165.000 төгрөг, хохирогч Ө.Хү 190.000 төгрөг, хохирогч Б.Эн-т 670.000 төгрөг, хохирогч А.А-д 870.000 төгрөг, хохирогч Э.ЭН-д 199.200 төгрөг, хохирогч И.Ою-т 170.000 төгрөг, хохирогч М.Са-д 1.072.000 төгрөг, хохирогч Э.На-д 417.500 төгрөг, хохирогч О.Бо-д 1.510.000 төгрөг, хохирогч А.Е-д 400.000 төгрөг, хохирогч Ц.Эн-д 150.000 төгрөг, хохирогч С.До-д 462.500 төгрөг, хохирогч Ц.От-т 335.000 төгрөг, хохирогч Н.Ан-т 180.000 төгрөг, хохирогч Б.Со-т 1.487.500 төгрөг, хохирогч Б.А-д 675.000 төгрөг, хохирогч Б.Сөд 885.000 төгрөг, хохирогч С.Цэ-д 2.090.000 төгрөг, хохирогч Б.Уг-т 790.600 төгрөг, хохирогч Э.Мө-т 350.000 төгрөг,  хохирогч Д.Д-д 2.510.100 төгрөг, хохирогч Д.У-д 375.000 төгрөг, хохирогч Б.Бо-т 3.192.000 төгрөг, хохирогч Д.Ою-т 1.630.000 төгрөг, хохирогч Б.Мөнхтуяад 1.199.920 төгрөг, хохирогч Б.Тэд 800.000 төгрөг, хохирогч П.Ми-т 724.600 төгрөг, хохирогч Д.Бү-д 300.000 төгрөгийг,

- Шүүгдэгч З.Ха-аас 251.500 төгрөгийг гаргуулж хохирогч Э.******т тус тус олгосугай.

 

9. Энэ хэрэгт хавсаргаж ирүүлсэн 6 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Ба энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг ба шүүгдэгч М.Да, З.Ха нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Б.Бад урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хязгаарлах, өөрийн амьдардаг гэр орон болон эрхэлдэг ажлын газар, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахаар эмнэлгийн байгууллагад очих, холбогдон шалгагдаж байгаа хэргийн асуудлаар хуулийн байгууллагад очихоос бусад өөр газар очихыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, М.Да, З.Ха нарын эдлэх ялыг 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

12. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ба-д авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хязгаарлах, өөрийн амьдардаг гэр орон болон эрхэлдэг ажлын газар, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахаар эмнэлгийн байгууллагад очих, холбогдон шалгагдаж байгаа хэргийн асуудлаар хуулийн байгууллагад очихоос бусад өөр газар очихыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч М.Да, З.Ха нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             М.ДАЛАЙХҮҮ

 

                                        ШҮҮГЧИД                                          С.БОЛОРТУЯА

 

                   Л.ОДОНЧИМЭГ