| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2018/00840/И |
| Дугаар | 90 |
| Огноо | 2019-02-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 90
| 2019 оны 02 сарын 20 өдөр | Дугаар 153/ШШ2019/00090 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Мянгад сумын Чацаргант багт оршин суух, ... дугаарын регистртэй, Т овогтой Шын Бын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2018 оны 12 дүгээр сарын 13-ны өдөр 153/2018/00840/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэндулам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ш.Б нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэндулам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ш.Б нь 1958 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Ховд аймгийн Мянгад сумын Чацаргант багийн нутагт Шагдаржавын 2 дугаар хүү болон төрсөн. 1966 онд 8 настайдаа Ховд аймгийн Мянгад сумын 8 жилийн дунд сургуулийн 1 дүгээр ангид элсэн орж 1973 оны 06 дугаар сарын 10-нд 7 дугаар ангиа төгсөөд Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлтээр Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Чацаргант бригадад малчнаар ажиллаж эхэлсэн. 1976 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс цэргийн албанд татагдаж, 1979 онд халагдсан. Цэргээс халагдаж ирээд үргэлжлүүлэн Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Иймд Ш.Быг 1973 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1976 оны 07 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл, 1979 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Ш.Б нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байх тул 1973 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1976 оны 07 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл, 1979 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Ш.Б нь 1973 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1976 оны 07 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл, 1979 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь
- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2226 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Мянгад сумын Чацаргант бригадын 1975, 1979-1981, 1983-1986, 1988-1989 онуудын 70 дугаар дансны хуулбарууд,
- Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 02/699 дугаартай цэрэгт татагдаж, халагдсан гэх архивын лавлагааны нотариатаар баталгаажуулсан хуулбар,
- Хүсэлт гаргагчийн 1981 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,
- Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нөхөн тооцох тухай хуульд хамрагдсан 1611000385 дугаартай баталгаажилтын хуудас, нийгмийн даатгалын А1461986 тоот дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,
- Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 36/005523 дугаар гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,
- Ховд аймгийн Улсын бүртгэлийн газрын 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ирүүлсэн 233 тоот лавлагаа,
Гэрч Г.Нямсүрэнгийн ... “Ш.Б нь 1973 оноос 1976 он хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан. 1976 оноос 1979 онд цэргийн алба хаасан, 1979 оноос 1992 он хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан... гэх гэрчийн мэдүүлэг,
Гэрч Ш.Чулуунбаатарын ... “Ш.Б нь 1973 онд Ховд аймгийн Мянгад сумын 8 жилийн дунд сургуулийг 7 дугаар ангийг төгсөөд 1973 оноос 1976 оны хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан. 1976 оноос 1979 он хүртэл цэргийн алба хаасан. 1979 оноос 1992 он хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан... гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ш.Быг дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Товсон овогт Шагдаржавын Быг 1973 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1976 оны 07 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл, 1979 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Ш.Бын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ