Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
Хэргийн индекс | 188/2022/1249/Э |
Дугаар | 2022/ШЦТ/1434 |
Огноо | 2022-11-22 |
Зүйл хэсэг | 27.10.1., |
Улсын яллагч | Н.Уранбайгаль |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1434
2022 11 22 2022/ШЦТ/1434
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,
улсын яллагч: Н.Уранбайгаль,
хохирогч: Г.Г,
хохирогчийн өмгөөлөгч: Г.О,
иргэний хариуцагч: Л.С,
шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Б,
шүүгдэгч: ******* нарыг оролцуулан Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2203000000000 тоот хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1987 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Х” ХХК-нд түгээлтийн жолооч ажилтай, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Алтай 0-000а тоотод оршин суух, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, /РД:**0000000/ Гурвансайхан овогт Эын Б нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 08 цаг 20 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Тоёота аква” загварын 00-00 УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Баянхошууны Хөтөлийн замын уулзвар хэсэгт Г.Г-ийн жолоодон явсан “Megelli 125 m” загварын улсын дугааргүй мотоциклтой мөргөлдөж, жолооч Г.Г-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан зам тээврийн осол гаргасан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /х.х-5-6, 9-16/,
- Хохирогч Г.Г-ийн “...гэрлэн дохиогүй уулзвар дээр дөхөөд ирэхэд миний явсан чиглэлд хөдөлгөөн сийрэг, харин эсрэг урсгалын 2 дугаар эгнээний хамгийн эхэнд зогсож байсан саарал өнгийн жижиг тэрэг зүүн гар тал руугаа эргэх гэж байгаад /дохиогоо өгчихсөн зогсож байсан/ намайг хараад зогссон. Тэгтэл түүний ард явж байсан улаан өнгийн Акуа маркийн 0000 УАО улсын дугаартай тээврийн хэрэгсэл урдаа байсан буюу хамгийн эхэнд зогсож байсан надад зам тавьж өгсөн саарал өнгийн машины араас шууд зүүн гар тал руугаа дараад миний явж байсан урсгал руу орж ирээд миний мотоциклийн зүүн урд талаас мөргөж намайг зам дээр унагаасан” гэх мэдүүлэг /х.х-19/,
- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022.07.04-ний өдрийн 9190 дугаартай “Г.Г-ийн биед баруун тойг ясны бяцарсан зөрөөтэй далд хугарал, баруун гуя, хоёр өвдөг, шилбэ, зүүн тавхайд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /х.х-44-45/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч *******ы хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч ******* нь 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 08 цаг 20 минутын орчимд “Тоёота аква” загварын 00-00 УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийг ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэлтэй буюу Баянхошуунаас Зурагт орох чиглэлтэй 4 эгнээтэй эсрэг хөдөлгөөнтэй тусгаарлах зурвасгүй төв замаар явж байгаад туслах зам буюу ертөнцийн зүгээр зүүн гар тийш Дэнжийн мянгын чиглэлтэй уулзвар нэвтрэх үедээ эсрэг урсгалаас чигээрээ “Megelli 125 m” загварын улсын дугааргүй мотоциклийг жолоодон явсан Г.Гд зам тавьж өгөлгүй Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт мөргөсний улмаас түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан зам тээврийн осол гаргасан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /х.х-5-6, 9-1/, хохирогч Г.Г-ийн мэдүүлэг /х.х-19/, шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022.07.04-ний өдрийн 9190 дугаартай дүгнэлт /х.х-44-45/, яллагдагч *******ы гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг /хх-93/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Зам тээврийн осол гарах үед хохирогч Г.Г, шүүгдэгч ******* нарын хэн аль нь согтууруулах ундаа хэрэглээгүй, эрүүл байсан болох нь тэдний согтуурлыг драгер багажаар шалгасан тэмдэглэлээр тус тус тогтоогдож байна. /хх-7,8/
Мөн тухайн зам тээврийн осол дээр гаргасан мөрдөгчийн 2022.08.05-ны өдрийн 605 дугаартай магадлалаар “Тоёота аква” загварын 00-00 УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9-д заасан “Тод ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэж үзэх үндэслэлтэй байна” гэх хэсгийг шүүх баримталсангүй. Учир нь: хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /х.х-5-6, 9-1/ зэрэг баримтуудаар ******* нь эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээтэй зам тавьж өгнө гэсэн тэмдэглэгээтэй Дэнжийн 1000-ын зам руу эсрэг хөдөлгөөнтэй 4 эгнээ замаас зүүн гар тал руугаа эргэх хөдөлгөөн хийхдээ мотоцикль жолоодон явсан Г.Гд зам тавьж өгөөгүйгээс зам тээврийн осол гарсан болох нь нотлогдож байна. Замын хөдөлгөөний дүрмийн 15 дугаар зүйлийн 2 дугаар хэсэгт зохицуулдаггүй уулзвар нэвтрэх дарааллыг зааж зохицуулсан байх ба мөн зүйлийн 15.10 дахь хэсэгт “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэх заалтыг ******* нь зөрчсөн гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 08 цаг 20 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Тоёота аква” загварын 00-00 УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Баянхошууны Хөтөлийн замын уулзвар хэсэгт Г.Г-ийн жолоодон явсан “Megelli 125 m” загварын улсын дугааргүй мотоциклд зам тавьж өгөлгүйгээр мөргөлдсөн зам тээврийн осол гаргахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-д “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар иргэн, хуулийн этгээд дараахь үүргийг хүлээнэ. Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх”; мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д “замын хөдөлгөөний аюулгүй байдал” гэж замын хөдөлгөөнд оролцогчийг зам тээврийн осол, түүнээс үүдэн гарах хор уршгаас хамгаалсан байдлыг ойлгоно, мөн зүйлийн 3.1.9-д “замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах” гэж зам тээврийн ослоос үүдэн гарах хохирлыг багасгахад чиглэсэн үйл ажиллагааг ойлгоно” гэж, Замын хөдөлгөөний дүрмийн 15 дугаар зүйлийн 2 дугаар хэсгийн 15.10 дахь хэсэгт “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /х.х-5-6, 9-1/, хохирогч, яллагдагч нарын мэдүүлэг зэрэг нотлогдон тогтоогдож байна
Иймд жолооч ******* нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас мотоцикль жолоодон явсан Г.Г-ийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр
хохирол учруулсан болох нь баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн зүйл хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Г.Г нь зам тээврийн осолд өртөх үедээ “А” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, мөн түүний жолоодож явсан мотоцикль нь улсын дугааргүй байсан болох нь зам тээврийн осолд тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлт, жолоодох эрхийн лавлагаа баримтаар тогтоогдож байна. Хохирогчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 “механикжсан тээврийн хэрэгсэл” гэж мопедоос бусад, хөдөлгүүрээр тоноглогдсон тээврийн хэрэгслийг ойлгоно” гэх заалт, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй” гэх заалт, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт “дараахь шаардлагыг хангасан иргэнд механикжсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгоно. 15.1.3. тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалтад тэнцсэн” гэх заалт, мөн зүйлийн 15.2-т “Механикжсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг жолоодох эрхийн үнэмлэхээр баталгаажуулна” заалт, Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.2.23 “механикжсан тээврийн хэрэгсэл” гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т заасныг ойлгоно” гэх заалт, мөн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1 “Механикжсан тээврийн хэрэгслийг дор дурьдсанаар ангилна: А - мотоцикл” гэх заалт, мөн зүйлийн 3 дугаар зүйлийн 3.1 “жолооч дараахь бичиг баримттай байна: тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл” гэх заалт, Автотээврийн тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн тээврийн хэрэгсэл өмчилж авснаас хойш 72 цагийн дотор, ашиглалтаас хассанаас хойш нэг сарын дотор, аймаг, нийслэлийн автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харъяа байгууллагад бүртгүүлнэ” гэх заалтыг тус тус зөрчсөн болох нь мөрдөгчийн 2022.08.05-ны өдрийн 605 дугаартай магадлал, Г.Гд Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.1 дэх хэсэгт зааснаар 200000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан шийтгэлийн хуудас /хх-129/, жолоодох эрхийн лавлагаа зэрэг баримтаар тогтоогдож байна.
Хохирогч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн дээр дурьдсан нөхцөл байдал нь зам тээврийн осол гарах үндсэн нөхцөл шалтгаан болоогүй ч зам тээврийн ослоос үүдэн гарах хохирол хор уршгийн хэр хэмжээ нэмэгдэхэд нөлөөлснийг үгүйсгэхгүй юм. Иймд хохирогчийн дээрх зөрчлийг *******д хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч *******ы болгоомжгүй үйлдлийн улмаас Г.Г-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 9190 дугаартай “Г.Г-ийн биед баруун тойг ясны бяцарсан зөрөөтэй далд хугарал, баруун гуя, хоёр өвдөг, шилбэ, зүүн тавхайд цус хуралт, зулгаралт, изөөлөн эдийн няцрал гэмтэл учирсныг тогтоосон” дүгнэлтээр /хх-44-45/, хохирогч Г.Г нь 2022.06.27-ны өдөр “тойгоны хугарлыг эвлүүлж 3 ширхэг ган шөргийг оруулж 2 ширхэг ган утсаар шахалт өгч, боож бэхлэх” мэс засал
хийлгэсэн, ГССҮТөвд 6 хоногийн хугацаатай хэвтэж эмчлүүлсэн болох нь өвчний 8714 дугаартай түүхээр тус тус тогтоогдож байна.
Хохирогч Г.Г нь мөрдөн байцаалтын шатанд эмчилгээтэй холбогдон гарсан гэх зардлын нийт 852124 төгрөгийн баримт гаргаж өгсөн /хх-125-128/, түүний эзэмшлийн мотоциклд 880000 төгрөгийн хохирол учирсан болох нь хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлтээр /х.х-59-60/ тогтоогдсон, ажилгүй 3 сар байсан хугацааны цалин 4928571 төгрөг нэхэмжилсэн /хх-130/ ба шүүх хуралдаанд “миний зүүн өвдөгний тойгийн яс 6 бяцарсан тул хагалгааны зориулалтын утсаар биш төмөр утсаар хэрж оёх хагалгаа хийсэн. Тиймээс хагалгаа хийлгэснээс хойш 1 жилийн дараа бүрэн бороолсны дараа дахин хагалгаанд орж төмөр утсыг авах шаардлагатай. Эмчилгээний зардалд 800.000 төгрөг гарсныг шүүгдэгч төлсөн. Би шүүгдэгчээс ажилгүй байсан хугацааны цалин 4.800.000 төгрөгийг нэхэмжилж байна” хэмээн мэдүүлэв.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаасаа өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж, мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу өөрийн хууль бус болгоомжгүй үйлдлийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг гэм буруутай этгээд болох *******, “Тоёота аква” загварын 00-00 УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч Л.С нарын хэн аль нь хуульд заасан арга, журмаар хариуцан арилгах үүрэгтэй, хохирогч Г.Г нь өөрийн эмчилгээтэй холбогдон гарсан болон бусад төлбөр зардлыг төлөхийг *******, Л.С нараас шаардах эрхтэй байна.
Шүүх хуралдаанд шүүгдэгч талаас гаргаж өгсөн депозит дансны хуулгаар *******ы данснаас 2022 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 9 дүгээр сарын 9-нийг хүртэл хугацаанд Г.Г-ийн эмчилгээ, бусад зардалд мөнгөн дүнгээр 2.127.700 төгрөгийг шилжүүлсэн байгаа нь хохирогчийн төлүүлсэн гэх төлбөрөөс үнийн дүнгийн хувьд зөрүүтэй, хохирогчоос хэрэгт хавсаргуулсан зарим баримт нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасан зардалд хамаарахгүй байх ба хохирогч нь сүүлийн 4 сарын байдлаар 800000 төгрөгийн цалингаас тооцож нийгмийн даатгалын шимтгэл төлдөг хирнээ бодит байдал дээр дунджаар 1.5 сая төгрөгийн цалинтай бөгөөд ажилгүй байх 3 сарын хугацаанд огт цалин аваагүй хэмээн мэдүүлж байгаа нь Нийгмийн даатгалын багц хуулиудын холбогдох заалтуудыг зөрчиж байгаа нь эргэлзээтэй нөхцөл байдал үүсгэж байх
тул шүүх *******д холбогдох эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэж, Г.Г-ийн иргэний нэхэмжлэлийг бүхэлд нь хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн жичдээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар тухайн асуудлыг шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас “*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгөөр торгох ял оногдуулах” саналыг, хохирогчийн өмгөөлөгчөөс “хохирогчийн ажилгүй байсан цалингийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэх дүгнэлтийг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “*******ы хувьд 6-10 насны гурван хүүхэдтэй, эхнэр нь ажил хийдэг зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээд торгуулийн ялыг багасгаж өгнө үү” гэх дүгнэлтийг, шүүгдэгчээс “хийсэн хэрэгтээ гэмшиж байна. торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч байна” гэх дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо.
Шүүгдэгч ******* нь урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 423 дугаартай шийтгэх тогтоолоор бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлан хүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т заасныг баримтлан *******д оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, шүүгдэгчид тэнсэж хянан харгалзсан хугацаанд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст даалгаж шийдвэрлэсэн болох нь шийтгэх тогтоолын хуулбар /х.х-98-100/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-95/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч ******* нь шүүхээс тэнсэж хянан харгалзсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй байх тул Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д зааснаар ялгүй болсонд тооцох учир түүний урьд ял шийтгүүлсэн байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй.
Эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилсэн 1383100 төгрөгийг шүүгдэгч *******, иргэний хариуцагч Л.С нараас хувь тэнцүүлэн гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэх болсон буюу гэм хор учрах, түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогч Г.Г нь зохих ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр, улсын бүртгэлд бүртгүүлээгүй тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд хэтэрхий болгоомжгүй үйлдэл нөлөөлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Дээрх нөхцөл байдал, шүүгдэгч *******ы хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчаас санал болгосон Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнэх хэмжээний буюу 800000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Гурвансайхан овогт Эрдэнэцогтын Быг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Гурвансайхан овогт Эрдэнэцогтын Бд 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч ******* нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогч Г.Г-ийн эмчилгээ төлбөр болон бусад зардалд нийт 2127700 төгрөгийг шилжүүлэн өгсөн болох нь баримтаар нотлогдсон ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч Г.Г-ийн эрүүл мэндэд болон эд хөрөнгөд учирсан гэм хорын нэхэмжлэлийг бүхэлд нь хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлж өөрийн болон шүүгдэгч *******, иргэний хариуцагч Л.С нарын оршин суугаа газрын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг болохыг дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 513 дугаар зүйлийн 513.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******, иргэний хариуцагч Л.С нараас 1383100 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
6. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгох ялыг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг *******д мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ