Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1467

 

    2022          11           29                                   2022/ШЦТ/1467

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,

улсын яллагч: Т.Мижиддорж,

шүүгдэгчийн өмгөөлөгч: Ч.Д,

шүүгдэгч: ******* нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ад холбогдох эрүүгийн 21000000000000 тоот хэргийг 2022.11.16-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

                                               

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Баянхонгор аймгийн Баянхонгор суманд 1991 оны 10 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бичиг үсэг мэдэхгүй, барилгын засалчин мэргэжилтэй, “Х” хоршоонд менежер ажилтай, ам бүл-2, эхийн хамт Баянхонгор аймгийн Баянхонгор сум 0 дугаар баг Эрдэнэмандал 0-00 тоотод оршин суух бүртгэлтэй, Улаанбаатар хотод Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр /хороогоо мэдэхгүй гэх/ Содон хорооллын 000-00 тоотод эгчийндээ түр оршин сууж буй гэх, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, /РД:**0000000/ Долоон Хонхор овогт Бгийн Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо Алтан овоо 00-00 тоотод хохирогч Ж.Бын нүүрэнд гараараа цохисны улмаас түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Хохирогч Ж.Бын: “...Бөхөө, Ганаа хоёрт хандаж будаатай хоол хийсэн байна. Өөр хоол хийчихгүй гэтэл Бөхөө танай гэрт байх алба уу гэж уурлаад бид хоёр маргалдсан. Тэр үед Бөхөө намайг барьж байгаад нүүр лүү нэлээн хэдэн удаа цохисон. Би тэгээд Бөхөөг хаалгаар түлхэж гаргаад эхнэр Отгонцэцэгийг хажуу айлаас дуудсан тэр үед миний хамар уруул хэсгээс цус гоожоод байхаар нь эхнэр цэвэрлэж өгсөн. Тэгээд хажуу айлын Болд цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /х.х-25/

- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 10528 дугаартай: “Ж.Бын биед дээд зүүн 1-р шүд, баруун дээд 1-р шүдний сулрал, хамрын нуруу, дээд уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /х.х-33-34/ зэрэг баримтууд хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч *******ын хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо Алтан овоо 00-00 тоотод оршин суух  Ж.Бтай “будаатай хоол хийсэн” гэх шалтгаанаар маргалдан нүүрэнд  нь гараараа цохиж түүний биед “дээд зүүн 1-р шүд, баруун дээд 1-р шүдний сулрал, хамрын нуруу, дээд уруулд зулгаралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан хохирогч Ж.Бын “...зүүн гараараа энгэрээс заамдаж бариад баруун гараараа миний нүүрэн тус газар руу 6-7 удаа цохиж зодсон...” гэх мэдүүлэг /х.х-14-16/, хүний биед хийсэн шүүх-эмнэлгийн шинжээчийн 2021.11.01-ний өдрийн 10528 дугаартай “Ж.Бын биед дээд зүүн 1-р шүд, баруун дээд 1-р шүдний сулрал, хамрын нуруу, дээд уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /х.х-33-34/ зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч ******* нь үл ялиг зүйлээр шалтаглан бусадтай хэрүүл маргаан үүсгэн иргэн Ж.Быг нүүрэнд нь цохиж зодсон, улмаар бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь танхайн сэдэлттэй, шууд санаатай үйлдэл болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу өөрийн хууль бус үйлдлийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг шүүгдэгч ******* нь хариуцан арилгах үүрэгтэй, хохирогч Ж.Б нь өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгахыг *******аас шаардах эрхтэй байна.

Хохирогч Ж.Б нь мөрдөн байцаалтын шатанд хавтаст хэргийн материалтай танилцаад “гомдол санал байхгүй” гэх хүсэлтийг гаргаж /х.х-79/ иргэний нэхэмжлэл гаргаагүй байна.

Иймд хохирогч Ж.Бын эрүүл мэндэд учирсан гэм хорын иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь цаашид эмчилгээтэй холбогдон гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолын тогтоох хэсэгт дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******ын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч ******* нь урьд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 537 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 455000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-67/, шийтгэх тогтоолын хуулбар /х.х-69-74/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч ******* нь урьд шүүхээс оногдуулсан торгох ялыг эдэлж дуусгасан, ялгүй болсон байх тул түүний урьд ял шийтгүүлсэн байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсонгүй.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сая төгрөгөөр торгох ял оногдуулж торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэх саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа. хохирогчид эмчилгээний зардлыг цаг тухайд нь өгч явсан. Хохирогч гомдол саналгүй гэсэн байдлыг харгалзан үзээд улсын яллагчийн санал болгосон торгуулийн ялыг багасгаж оногдуулж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо.

Дээрх нөхцөл байдал болон *******ын хувийн байдал /Баянхонгор аймгийн Хүрэн бугат хоршоонд менежерээр ажилладаг гэх/ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас нийтэд тустай ажил хийлгэх ял сонгон хэрэглэж, ялын биелэлтэд хяналт тавьж эдлүүлэх асуудлыг түүний харьяа газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад эвлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Д овогт Бгийн Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д овогт Бгийн Бад 480 /дөрвөн зуун наян/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч *******ад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Шүүгдэгч *******ыг нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогч нь “гомдол саналгүй” гэж иргэний нэхэмжлэл гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч Ж.Бын эрүүл мэндэд учирсан гэм хорын иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь эмчилгээтэй шинжилгээтэй холбогдон гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлж өөрийн болон шүүгдэгч *******ын оршин суугаа газрын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд найман цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг *******ад мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               С.СЭРЖМЯД