Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 188

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

Улсын яллагч Т.Ганзориг

Шүүгдэгч Н.Отгонбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд

Нарийн бичгийн дарга Б.Бүжин нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Отгонбаярт холбогдох 201614000451 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1982 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, цэцэрлэгийн туслах мэргэжилтэй, эрхэлсэн одорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу баг Хабитатын 9б-3 тоотод оршин суудаг, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Сартуул овогт Нямдаваагийн Отгонбаяр /РД: ИЦ82061703/

Шүүгдэгч Н.Отгонбаяр нь 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт баг Овоотын 23-01 тоотод иргэн Б.Уугантуулыг нөхөртэйгээ хардсаны улмаас маргалдан зодож баруун гарын эрхий хурууг нь хазаж биед нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Н.Отгонбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Уугантуултай ярилцаж ойлголцохоор очсон. Уугантуул нь манай нөхөртэй явалдаад 2 жил гаруй болсон юм. Гэвч бид хоёр ойлголцоогүй маргалдсан. Бид барьцалдаад Уугантуул миний ам руу хуруугаа хийхээр нь санаандгүй хазсан. Би ийм байдалд орно гэж бодоогүй. Хохирогчид учирсан гэмтэл нь миний үйлдэлээс болсон. Хохиролд 500.000 төгрөг, 40.000 төгрөг тус тус төлсөн. Гэмтлийн хувьд маргахгүй, ойлгож,гэмшиж байна гэсэн мэдүүлэг,

-Хохирогч Б.Уугантуулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр эмнэлэгээс гарч эрхий хуруугаа тайруулсан байх үедээ мэдүүлэг өгөхдөө Отгонбаярт гомдож түүний миний зүүн гарын чигчий хурууг арагш дарж гэмтээсэн гэж мэдүүлэг өгсөн. Н.Отгонбаяр нь манай гэрт ирээд 2 удаа хэрүүл хийж байсан. Сүүлийн удаа буюу 2016 оны 09 2. дүгээр сарын 05-ны өдөр ирэхдээ миний гарыг хазсан. Одоо гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг /хх 49 ху/

-Гэрч Б.Энхбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Отгонбаяр нь манай эхнэр лүү дайрч үснээс нь зулгаасан. Манай эхнэр зүүн гараараа түүний үснээс зулгааж Отгонбаярыг өөрөөсөө салгах гэж баруун гараараа нүүр лүү нь түлхэхэд манай эхнэрийн баруун гарын эрхий хуруу Отгонбаярын ам руу нь орчихсон юм. Манай эхнэр яая гэж байсан. Намайг харахад хурууг нь хазсан байсан болохоор Отгонбаярыг хурууг хазахаа боль гэсэн боловч хурууг нь хазаад тавихгүй байсан гэсэн мэдүүлэг /хх 72-73 ху/

-Д.Отгонбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Манай эхнэр Отгонбаяр Уугантуулын гарыг хазсан асуудлын талаар ярьж би түүнийг айлд очиж хэрүүл маргаан хийлээ гэж мөн хүний гарын хурууг хазлаа гэж хэлсэн чинь над руу уурлаж бид хоорондоо маргалдаж би түүнийг нэг удаа алгадсан гэсэн мэдүүлэг /хх 77-78 ху/ -Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 677 дугаартай дүгнэлтэнд: 1. Б.Уугантуулын биед баруун гарын эрхий хуруунд хазагдаж бохирлогдсон шарх, зүүн гуя, баруун шилбэнд зөөлөн эдэд цус хуралт, зүүн бугалганд шалбархай зэрэг гэмтэл үүсчээ. Гэмтлийн улмаас баруун гарын эрхий хурууг 2-р үеэр тайрсан байна. 2. Хазагдсан шарх шалбархай нь үзүүр ирмэгтэй зүйлийн 2 удаагийн хазах, хазагдах, маажих, цус хуралт, хугарал нь мохоо зүйлийн 3 удаагийн цохих, цохигдох мушгих хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Зүүн гарын чигчий хурууны шивнүүрийн хугарал нь 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдөр үүссэн байж болно. Бусад гэмтэл нь шинэ гэмтэл байна. 3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. 4.Зүүн гарын чигчий хурууны шивнүүрийн далд хугарал, баруун гарын эрхий хурууны хазагдаж бохирлогдсон шарх нь тус бүрдээ гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Бусад гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. 5. Хөдөлмөрийн чадвар тогтонги алдалт 20% байна гэсэн дүгнэлт /хх 51 ху/ -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 97 ху/

-Н.Отгонбаярыг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл, ял өөрчлөн сонсгож, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 118-123 ху/ зэрэг болно. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгч Н.Отгонбаяр нь 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт баг Овоотын 23-01 тоотод иргэн Б.Уугантуулыг нөхөртэйгээ хардсаны улмаас маргалдан зодож баруун гарын эрхий хурууг нь хазаж биед нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Б.Уугантуулын “...Н.Отгонбаяр нь манай гэрт ирээд 2 удаа хэрүүл хийж байсан. Сүүлийн удаа буюу 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ирэхдээ миний гарыг хазсан” /хх 49 ху/ гэсэн мэдүүлэг, гэрч Б.Энхбаатар /хх 72-73 ху/, гэрч Д.Отгонбаяр /хх 77-78 ху/ нарын мэдүүлгүүд, хохирогчийн биед баруун гарын эрхий хуруунд хазагдаж бохирлогдсон шарх, зүүн гуя, баруун шилбэнд зөөлөн эдэд цус хуралт, зүүн бугалганд шалбархай зэрэг гэмтэл үүсчээ. Гэмтлийн улмаас баруун гарын эрхий хурууг 2-р үеэр тайрсан байна гэх шинжээчийн 677 дугаар дүгнэлт /хх 51 ху/ зэрэг болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэл зөв, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байна 3. гэж дүгнэв. Иймд шүүгдэгч Н.Отгонбаярыг бусдын биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирол төлбөргүй, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй байх боломжтой гэж үзлээ. Хохирогч Б.Уугантуул нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхэд мэдэгдсэн байх ба нотлох баримтаас үзвэл мөрдөн байцаалтын шатанд 442.580 төгрөгийг нэхэмжилж баримтыг ирүүлснээс шүүгдэгч нь 540.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг, баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдав.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Сартуул овогт Нямдаваагийн Отгонбаярыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар шүүгдэгч Н.Отгонбаярыг 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Н.Отгонбаярт оногдуулсан 1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг, баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Н.Отгонбаярт оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА