Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 91

 

2019 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 153/ШШ2019/00091

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Булган сумын Алагтолгой багт оршин суух оршин суух, ... дугаарын регистртэй, Э овогтой Лйн Бгийн хүсэлттэй, иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих Д.Зыг эрэн сурвалжлуулах  тухай  нэхэмжлэлийг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 153/2018/00848/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Л.Б нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Л.Б нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр өөрийн өмчлөлийн 8927 ХОҮ улсын дугаартай, Ниссан Санни маркийн авто машиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцон Ховд аймгийн төвд Номин худалдааны төвийн ойролцоо явж байтал 2586 УБТ улсын дугаартай ачааны автомишин гэнэт төв замаар явж байгаад хойш ухарч миний машиныг мөргөсөн. Осол гарсан талаар Цагдаагийн байгууллагад дуудлага өгөхөд Цагдаагийн байгууллага хэргийн газарт ирж үзлэг хийгээд миний унаж явсан машиныг журмын хашаанд оруулаад Асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ-гэсэн тул миний бие Ховд аймгийн Булган суманд ажиллаж амьдардаг учир өөр машинаар Ховд аймгийн Булган сумруу явсан. Осол гарсан талаархи асуудлыг Цагдаагийн байгууллага шалгаж тогтоогоод, 2586 УБТ Улсын дугаартай ачааны машин жолоодож явсан жолооч З.Зоригтыг Монгол Улсын Зөрчлийн тухай хулийн 14.7 дугаар зуйлийн 1-д зааснаар шийтгэл ногдуулсан. 25-86 УБТ ачааны машинд мөргүүлсэний улмаас миний жолоодож явсан /миний өмчлөлийн/ машины зүүн талын урд, хойд хаалга , зүүн хойд болон хойд талын гэрэл дохио, кабины зүүн хойд талын багана шанаа хонхойж урагдан зурагдаж сэвтсэн, хойд гүпер цуурч хагарсан, тэнхлэг тохиргоо алдагдсан.Машины эвдэрсэн эд ангийг шинээр солих шаардлагатай болсон ба машины эд анги Ховд аймгийн захаас олдоогүй тул миний бие өөрийн биеэр Улаанбаатар хот орж авто сэлбэгийн худалдаанаас машины зүүн талын урд, хойд талын 2 хаалга засварлах боломжгүй болсон тул хаалга тус бүрийг 120,000 төгрөгөө үнэлэн 240,000 төгрөгөөр 2 ширхэг хаалга, зүүн урд хойт талын гэрлэн дохио тус бүрийг 55,000 төгрөгөөр үнэлэн 110,000 төгрөөгөөр 2 ширхэг гэрлэн дохио, хойд талын гупөр 150,000 төгрөг, машины будаг 150,000 төгрөг бүгд 650,000 төгрөгийн сэлбэг материал худалдан авч ирээд Ховд аймгийн төвд ажилладаг Ачит зогсоо хайрхан-ХХК-аар машинаа засуулхад машины хаалганы будагны өнгө зөрсөн тул будгийн код гаргуулж будуулан засварын хөлсөнд нийт 780,000 /долоон зуун наян мянга/-н төгрөг төлсөн. Миний бие Улаанбаатар хотоос машины эвдэрсэн эд ангийг авчрахдаа автобусаар явж ирсэн ба автобусны нэг талын зардалд 74,000 төгрөг бүгд 148,000 төгрөг төлсөн. Машин засуулах явцад Ховд-Булган сум 2-ын хооронд явж 217,000 төгрөгийн бензин зарцуулсан. Миний бие өөрт учирсан гэм хорын хохиролыг Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол багт оршин суух Орлом овогт Дэндэвийн Зоригтоос гаргуулахаар шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан боловч Д.Зоригтын оршин суугаа газар нь тодорхойгүй байна. Иймд хариуцагч Д.Зоригтыг эрэн сурвалжилж өгнө үү” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Л.Б нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар шаардах эрхтэй байх тул Д.Зоригтийг эрэн сурвалжлуулах  хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Д.Зоригт нь ПЖ78100717 тоот регистрийн дугаартай, оршин суух хаяг нь тодорхойгүй байгаа гэсэн Л.Бгийн тайлбар нь үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагч Л.Бгийн хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.

 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Зоригтоос улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Бд олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлүүд, 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д заасныг баримтлан Л.Бгийн хүсэлтийг хангаж, иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих ПЖ78100717 регистрийн дугаартай Орлом овогт Дэндэвийн Зоригтыг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих Д.Зоригтыг эрэн сурвалжилж, түүний оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Ховд аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Зоригтоос улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Бд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.ОЮУН-ЭРДЭНЭ