Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
Хэргийн индекс | 153/2019/00016/И |
Дугаар | 92 |
Огноо | 2019-02-20 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 92
2019 оны 02 сарын 20 өдөр | Дугаар 153/ШШ2019/00092 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Мөнххайрхан сумын Хаг багт оршин суух, .. дугаарын регистртэй, Т овогтой Б-ын Цгийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 153/2018/00016/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Золбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.Ц нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Золбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Ц нь 1965 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Ховд аймгийн Булган сумын Хагшаал багт Баастын 2 дахь охин болон төрсөн. Ховд аймгийн Мөнххайрхан сумын 8 жилийн дунд сургуульд 1973 онд 1 дүгээр ангид орж, 1981 онд 8 дугаар ангиа төгсөн 1981 оноос эхлэн 1988 оныг хүртэл сумынхаа Оч нэгдэлд эцэг, эхийн хамт мал маллаж байгаад 1988 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Цэвэгийн Жаргалсайхантай гэр бүл Борт бригадад хамтдаа мал маллаж амьдарсан. Оч нэгдэл тартал малчнаар ажилласан ба нэгдэл тарж Мөнх-Оргил ББХК болоход мөн малчнаар ажиллаж байсан. Одоо тэтгэвэрт гарах гэтэл хөдөлмөрийн дэвтэр гэр шатсаны улмаас устаж алга болсон тул тэтгэврээ тогтоолгож чадахгүй байна. Иймд Б.Цг Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Борт бригадад 1981 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Б.Ц нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байх тул 1981 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Борт бригадад малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Б.Ц нь 1981 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Борт бригадад малчнаар ажиллаж байсан болох нь
- Ховд аймгийн Засаг даргын Тамгын Газрын Архивын тасгийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2288 дугаартай албан тоотоор ирүүлсэн Ховд аймгийн Мөнххайрхан сумын Борт, Хаг бригадын 1981-1988 оны 70 дугаар дансны хуулбарууд,
- Гал түймрийн улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ирүүлсэн тодорхойлолт,
- Хүсэлт гаргагчийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нөхөн тооцох тухай хуульд хамрагдсан архивын лавлагаа
- Ховд аймгийн Улсын бүртгэлийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 243 тоотоор ирүүлсэн лавлагаа,
- Улсын бүртэглийн ерөнхий газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 36/005766 дугаар гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,
Гэрч Д.Бэдээгийн “...Бид нэг багт, нэг хашаан дотор Б.Цгийн аавынхтай хамт айлсаж байсан. 1981 оноос 1992 он хүртэл Б.Ц нь ээжийн хамт бригадын төв дээр ямаа маллаж байсан... гэх гэрчийн мэдүүлэг
Гэрч Ц.Сэрвэдийн “... Б.Цг нь 1981 онд 8 дугаар анги төгсөөд илгээлтээр Оч нэгдэлдээ туслах малчнаар ажиллаж байгаад 1988 оноос Жаргалсансайхан гэдэг хүнтэй гэр бүл болоод түүнээс хойш 1992 он хүртэл Оч нэгдэлд ажилласан... гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б.Цг дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Тайш овогт Баастын Цг 1981 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Борт бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Б.Цгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ