Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 94

 

2019 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 153/ШШ2019/00094

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Ховд сумын Улаанбураа багт оршин суух оршин суух, ... дугаарын регистртэй, И овогтой М-ы Хн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 153/2018/00040/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч М.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч М.Х нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1963 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Ховд аймгийн Ховд суманд Муханы 9 дэх хүү болж төрсөн. Ховд сумын дунд сургуульд 1971 онд орж 1979 онд 8 дугаар анги төгсөөд эцэг эхийн хамт мал маллаж байгаад 1982 оны 06 дугаар сарын 15-ны өдөр цэргийн албанд татагдаж, 1985 оны 06 дугаар сарын 15-нд халагдсан. Цэргээс халагдаж ирээд Ховд сумын Тариалан нэгдэлд мал маллаж байгаад 1985 оны 11 дүгээр сарын 28-нд хүнтэй сууж гэр бүл болж тус нэгдэлд мал маллаж байсан. Би өдийг хүртэл мал маллаж байна. Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд М.Х намайг Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд 1979 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 05 дугаар сар хүртэл эцэг эхийн хамт малчнаар, 1986 оноос 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү ” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлага 1979 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, 1985 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд малчнаар ажиллаж байсан гэж тодруулав.

Хүсэлт гаргагч М.Х нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байх тул 1979 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, 1985 оны 6 дугаар сарын 15-наас 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч М.Х нь 1979 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, 1985 оны 6 дугаар сарын 15-наас 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь

- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдринй 2334 тоот албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Ховд сумын 4 дүгээр бригадын 1979-1980, 1982, 1985-1990 онуудын 70 дугаар дансны хуулбарууд,

- Хүсэлт гаргагчийн А0724580 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нөхөн тооцох тухай хуульд хамрагдсан 1600001684 дугаартай баталгаажилтын хуудасны хуулбар,

- Хүсэлт гаргагчийн 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

- Хүсэлт гаргагчийн 1984 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 346 дугаартай нэгдлийн гишүүний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

- Монгол улсын Батлан хамгаалах яам, батлан хамгаалахын төв архивын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 10761 тоот цэрэгт татагдаж, халагдсан гэх архивын лавлагаа,

- Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 36/000078 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,

Гэрч И.Пионерийн “.... М.Х 1979 оноос 1990 он хүртэл Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд малчнаар ажиллаж байсан ...” гэх гэрчийн мэдүүлэг

Гэрч Н.Хайсарын “... М.Х нь 1963 онд төрсөн. Аав ээжийн хамт 1979 оноос 1990 он хүртэл Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд малчнаар ажилласан...” гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан М.Хг дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ители овогт Муханы Хг 1979 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, 1985 оны 6 дугаар сарын 15-наас 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар М.Хг улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.ОЮУН-ЭРДЭНЭ