Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/877

 

 

 

 

 

 

   2022           11          22                                          2022/ШЦТ/877

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч: Г.Намжил

Шүүгдэгч: *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *** овогт ***ын ***т холбогдох 2205027302297 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны 12 дугаар сарын 25-ны өдөр *** хотод төрсөн, *** настай, эрэгтэй, дээд боловсролтой, *** цахилгаан барааны дэлгүүрт түгээгч ажилтай, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт *** дүүргийн *** хороо, *** гудамж, *** тоотод оршин  суух хаягтай,

*** овогт ***ын ***, /РД:***/.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” шөнийн цэнгээний газрын гадна талд 2022 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн шөнийн 03 цагийн орчимд хохирогч ***ыг найз ***тэй маргалдсан гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж “...зүүн чамархайн дотор, доод хананы хугарал, нүдний алимны салстын цус хуралт, торлогийн доорх бага зэргийн цус харвалт, дээд, доод зовхи, нүдний гадна хэсэг шанаа, хацрын гадна дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нүдний дотор дээд хэсэг, доод зовхи, хүзүүний баруун урд хэсэгт зулгаралт...” гэмтэл үүсгэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” шөнийн цэнгээний газрын гадна талд 2022 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн шөнийн 03 цагийн орчимд хохирогч ***ыг найз ***тэй маргалдсан гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж “...зүүн чамархайн дотор, доод хананы хугарал, нүдний алимны салстын цус хуралт, торлогийн доорх бага зэргийн цус харвалт, дээд, доод зовхи, нүдний гадна хэсэг шанаа, хацрын гадна дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нүдний дотор дээд хэсэг, доод зовхи, хүзүүний баруун урд хэсэгт зулгаралт...” гэмтэл үүсгэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ын “...маргахгүй..” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 2205027302297 дугаартай хэргээс:

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр ***ы хохирогчоор өгсөн “...2022 оны 8 дугаар сарын 05-ны шөнө 23 цагийн үед найз ***, *** нарын хамт Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороололд байрлах *** бааранд орсон. Үүрээр 3 цагийн үед ***ын хамт тамхи татахаар гараад *** гэх залуу надтай маргаан хийгээд эхэлсэн. Өөр нэг хүн ирсэн бөгөөд намайг нэг нь гараараа цохих үед би газарт унасан. Өглөө босоход миний нэг талын нүд таг юм харахгүй байсан. Би нэлээд согтуу байсан. Надад хэлэхдээ *** нь анхнаасаа цохисон гэж хэлж байгаа. *** нь хохирол бүрэн барагдуулсан тул нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-40, 43-44 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Б.***гийн гэрчээр өгсөн “...бид хоёр муудалцаад барилцаж аваад байж байтал манай найз *** хүрч ирээд тухайн залуугийн нүүр хэсэгт нэг удаа цохисон. Байрны хана налаад байж байхад миний өөдөөс Хишигсайхан гэх залуу харсан байдалтай араас нь *** ирсэн юм. Намайг дээрэлхээд байна гэж ойлгоод цохисон гэж ярьсан. *** ***ы араас ирээд зүүн талд нь ирж зогсоод баруун гараараа нүүр хэсэгт нь цохиод унагаасан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18, 25-26 тал/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 10942 дугаартай шинжээчийн “...***ы биед зүүн чамархайн дотор, доод ханын хугарал, нүдний алимны салстын цус хуралт, торлогийн доорх бага зэргийн цус харвалт, дээд, доод зовхи, нүдний гадна хэсэг шанаа, хацрын гадна дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нүдний дотор дээд хэсэг, доод зовхи, хүзүүний баруун урд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүснэ. Шинэ гэмтэл байх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 28-29 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ***т холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд  шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” шөнийн цэнгээний газрын гадна талд 2022 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн шөнийн 03 цагийн орчимд хохирогч ***ыг найз ***тэй маргалдсан гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж “...зүүн чамархайн дотор, доод хананы хугарал, нүдний алимны салстын цус хуралт, торлогийн доорх бага зэргийн цус харвалт, дээд, доод зовхи, нүдний гадна хэсэг шанаа, хацрын гадна дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нүдний дотор дээд хэсэг, доод зовхи, хүзүүний баруун урд хэсэгт зулгаралт...” гэмтэл үүсгэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” болох нь шүүгдэгч ***ын мэдүүлгүүд, хохирогч ***ы мэдүүлгүүд, гэрч Б.***гийн мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 10942 дугаартай дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

          Шүүгдэгч *** гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч ***ын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” шөнийн цэнгээний газрын гадна талд 2022 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн шөнийн 03 цагийн орчимд хохирогч ***ыг найз ***тэй маргалдсан гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж “...зүүн чамархайн дотор, доод хананы хугарал, нүдний алимны салстын цус хуралт, торлогийн доорх бага зэргийн цус харвалт, дээд, доод зовхи, нүдний гадна хэсэг шанаа, хацрын гадна дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нүдний дотор дээд хэсэг, доод зовхи, хүзүүний баруун урд хэсэгт зулгаралт...” гэмтэл үүсгэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч ***ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:

Шүүгдэгч *** нь хохирогч ***ы эмчилгээний зардалд 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянга/-н төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар тогтоогдож байна.

Хохирогч *** нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ “...ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй болно...” гэх хүсэлтийг гаргасан болохыг тэмдэглэж байна.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” шөнийн цэнгээний газрын гадна талд 2022 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн шөнийн 03 цагийн орчимд хохирогч ***ыг найз ***тэй маргалдсан гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж “...зүүн чамархайн дотор, доод хананы хугарал, нүдний алимны салстын цус хуралт, торлогийн доорх бага зэргийн цус харвалт, дээд, доод зовхи, нүдний гадна хэсэг шанаа, хацрын гадна дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нүдний дотор дээд хэсэг, доод зовхи, хүзүүний баруун урд хэсэгт зулгаралт...” гэмтэл үүсгэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүхээс шүүгдэгч ***т ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Шүүгдэгч *** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогчийн эмчилгээний зардлыг төлж барагдуулсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. /хх-ийн 86 тал/,

Иймд шүүгдэгчийн хохирогчид эмчилгээний зардлыг төлж хохирлыг бүрэн барагдуулсан учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч ***т танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана...” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд ***т эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

Иймд шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг түүнд тайлбарлав.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *** овогт ***ын ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ыг 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг үгүй, хохирогч гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ЭРДЭНЭЧИМЭГ