| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2018/00849/И |
| Дугаар | 96 |
| Огноо | 2019-12-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 96
| 2019 оны 02 сарын 20 өдөр | Дугаар 153/ШШ2019/00096 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Дөргөн сумын Өгөөмөр багт оршин суух оршин суух, ... дугаарын регистртэй, З овогтой Он Дгийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 153/2018/00849/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч О.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч О.Д нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Ховд аймгийн Дөргөн сумын Сээр бригадад 1980 оны 01 дүгээр сараас 1982 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан. 1982 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 1985 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл цэргийн алба хаасан. 1985 онд цэргээс халагдаж ирээд үргэлжлүүлэн Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Сээр бригадад малчнаар ажиллаж байсан.
Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл миний ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр байхгүй, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгаар шүүлгэхэд ажиллаж байсан үеийн лавлагаа дутуу гарч ирсэн учраас хохироход хүрээд байна. Иймд намайг 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл, 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Сээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч О.Д нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байх тул 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл, 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Сээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч О.Д нь 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл, 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Сээр бригадад малчнаар ажиллаж байсан болох нь
- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2220 тоот албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Дөргөн сумын Сээр, Аргалант бригадын 1980-1981, 1985, 1988-1991 онуудын 70 дугаар дансны хуулбарууд,
- 1987 оны 4 дүгээр сарын 25-ны, 1987 оны 5 дугаар сарын 20-ны цалингийн тооцооны хүснэгтийн хуулбар,
- Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн даргын 22 тоот ингэний фермийн ажиллах бүрэлдэхүүнийг томилох тухай тушаалын хуулбар,
- Хүсэлт гаргагчийн А708309 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нөхөн тооцох тухай хуульд хамрагдсан 1605000588 дугаартай баталгаажилтын хуудасны хуулбар,
- Хүсэлт гаргагчийн 1986 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гэр бүл болсныг бүртгэсэн гэрчилгээний хуулбар
- Хүсэлт гаргагчийн 598325 дугаартай цэргийн батлахын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
- Хүсэлт гаргагчийн 1979 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн, 1979 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн сайшаалын үнэмлэхүүд,
- Ховд аймгийн Мянгад сумын Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 01/32 тоот албан бичиг,
- Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн тодорхойлолт,
Гэрч Б.Зуноровын “.... О.Д нь 1964 онд Ховд аймгийн Дөргөн сумын Сээр бригадад төрсөн. 1982 оны 5 дугаар сарын 20 өдөр хүртэл ээжийн хамт мал маллаж байгаад 1982 оны 05 дугаар сараас 1985 оны 08 дугаар сар хүртэл цэргийн алба хаасан. 1985 оны 8 дугаар сарын 01-нээс 1986 оны 3 дугаар сарын 01 өдөр хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Сээр бригадад хонь, ямаа маллаж байсан. 1986 оны 3 дугаар сараас 1991 оны 01 дүгээр сар хүртэл тус бригадад тэмээчнээр ажилласан. Нэгдэл тараад өдийг хүртэл мал маллаж байгаа...” гэх гэрчийн мэдүүлэг
Гэрч Ч.Дуламсүрэнгийн “... О.Д нь 1964 онд төрсөн. Ээж нь Олчвой гээд ганц бие хүн байсан. 1982-1985 он хүртэл цэргийн алба хааж ирээд 1989 оноос 1991 оныг дуустал ээжийн хамт Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажилласан. Сүүлдээ тэмээчнээр ажилласан... гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан О.Дгийн дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Зуутраг овогт Олчвойн Дг 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл, 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Сээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар О.Дн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ