Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 110

 

2019 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 153/ШШ2019/00110

Ховд аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь Сум дундын  иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин .. дугаар гудамж, .. тоотод оршин суух, .... дугаарын регистртэй, овогт Бы Аий нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн ... тоотод оршин суух, ... дугаарын регистртэй, Б овогт Б-ийн Гт холбогдох “Хадгаламж эзэмшигчийн хууль ёсны төлөөлөгчийн нэр солиулах, хадгаламжаас ашигласан мөнгийг нөхөн гаргуулах, хүүхдийн овог солиулах тухай” нэхэмжлэлийг 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 153/2018/00824/И иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Аэ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 2014 онд Б.Гтэй гэр бүл болж, 2014 оны 04 дүгээр сарын 24-нд хүү Г.Дөлгөөн төрсөн. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 153/ШШ2018/00024 дугаартай шийдвэрээр бид гэрлэлтээ цуцлуулсан. Шүүхийн шийдвэрээр гэрлэлтийг цуцлахдаа хүү Г.Дөлгөөнийг эх миний асрамжид үлдээсэн. Бид хүү Г.Дөлгөөнийг төрөхөд ХАС банкны Ховд салбарт Ирээдүйн саятан хадгаламж нээлгэж, сар бүрийн хүүхдийн 20000 төгрөгийг хуримтлуулсан. Хадгаламжийг нээлгэхдээ хадгаламж эзэмшигчийн хууль ёсны төлөөлөгчөөр Б.Г бүртгэгдсэн. Гэрлэлт цуцлагдаж, хүү Г.Дөлгөөн миний асрамжид үлдсэн боловч Б.Г нь хүүхдийн хадгаламжийг эх Б.Аэ миний нэр лүү шилжүүлэхээс татгалзаж байгаагаас гадна 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 436,192 төгрөгийг гаргаж авч ашигласан байдаг. Хуулийн дагуу хүү Г.Дөлгөөнийг эх Б.Аэ миний бие асран хамгаалж, өсгөж байгаа, мөн Б.Г бид гэрлэлтээ цуцлуулсан тул хадгаламж эзэмшигчийн хууль ёсны төлөөлөгч нь миний бие бөгөөд хүүхдэдээ захиран зарцуулах эрхээ миний бие эдлэх ёстой гэж үзэж байна. Б.Аэ миний бие нь Б.Гөөс тусдаа амьдрах болсноос хойш Хавзаанхан овогт Насангийн Батжаргалтай хамтран амьдарч, 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр охин Б.Сондорыг төрүүлсэн. Миний бие нь одоо жирэмсэн байгаа. Удахгүй амаржина. Б.Гтэй гэрлэлтээ цуцлуулаагүй байсны улмаас Н.Батжаргалтай гэрлэлтээ бүртгүүлж чадалгүй өдий хүрсэн Б.Г нь мөн өөр хүнтэй амьдарч, үр хүүхэдтэй болсон. Миний бие нь Н.Батжаргалтай амьдраад 2 дахь хүүхдээ төрүүлэх гэж байна. Том хүү Г.Дөлгөөн нь бидэнтэй хамт амьдардаг. Том хүү Гийн Дөлгөөнийг бусад дүү нартай нь овог нэг өсгөх хүсэлттэй байна. Үүнийг миний нөхөр Н.Батжаргал зөвшөөрсөн. Иймд ХАС банкин дахь Г.Дөлгөөний Ирээдүйн саятан хадгаламжийн хамтран эзэмшигч буюу хууль ёсны төлөөлөгч Б.Гийн нэрийг солиулж, хадгаламж эзэмшигчийн хууль ёсны төлөөлөгч нь Б.Аэ болохыг тогтоолгож, Г.Дөлгөөний хадгаламжаас Б.Гийн авсан 436192 төгрөгийг харицагчаас гаргуулж, 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн ПЮ4242456 регистрийн дугаартай Чөдөр овогт Гийн Дөлгөөний овгийг Хавзаанхан овогт Батжаргалын Дөлгөөн болгож өөрчилж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Аэ нь хариуцагч Б.Гт холбогдуулан “Хадгаламж эзэмшигчийн хууль ёсны төлөөлөгчийн нэр солиулах, хадгаламжаас ашигласан мөнгийг нөхөн гаргуулах, хүүхдийн овог солиулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Г нь Хас банкан дахь Г.Дөлгөөний хадгаламж эзэмшигчийн хууль ёсны төлөөлөгчийн нэрийг Б.Аэ болгож солиулахыг зөвшөөрч, хадгаламжаас ашигласан 436,192 төгрөгийг 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн дотор Б.Аэд төлөхөөр, 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн ПЮ14742456 дугаарын регистртэй Чөдөр овогт Гийн Дөлгөөний овгийг өөрчлөхийг зөвшөөрч байгаа тайлбараа 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Аий Хаан банкны 5866075974 дугаартай дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84,000 төгрөгийн тал хувь болох 42,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  тал хувь болох  42,000  төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч  Б.Гөөс улсын тэмдэгтийн хураамж тал хувь болох 42,000 төгрөгийг тус тус гаргуулан  нэхэмжлэгч Б.Аэд олгохоор тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дүгээр зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Аий нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Г нь Хас банкин дахь Г.Дөлгөөний хадгаламж эзэмшигчийн хууль ёсны төлөөлөгчийн нэрийг Б.Аэ болгож солиулахыг, хадгаламжаас ашигласан 436,192 төгрөгийг 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн дотор Б.Ариун-Эрдэнэд төлөхийг, 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн ПЮ14742456 дугаарын регистртэй Чөдөр овогт Гийн Дөлгөөний овгийг өөрчлөхийг тус тус хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д нэхэмжлэгч Б.Ариун-Эрдэний Хаан банкны 5866075974 дугаартай дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84,000 төгрөгийн тал хувь болох 42,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  тал хувь болох  42,000  төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч  Б.Гөөс улсын тэмдэгтийн хураамж тал хувь болох 42,000 төгрөгийг тус тус гаргуулан  нэхэмжлэгч Б.Ад олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.Г нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                   Ц.ОЮУН-ЭРДЭНЭ