Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 111

 

2019 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 153/ШШ2019/00111

Ховд аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь Сум дундын  иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ би Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж -47, өөрийн байр-2 байрлах, 2072572 дугаарын регистртэй, Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Зэрэг сумын Хөндлөн багт оршин суух, ... дугаарын регистртэй, А овогт Ц Б-д холбогдох “396,282 /гурван зуун ерөн зургаан мянга хоёр зуун наян хоёр/ төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 153/2019/00038/И иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ц.Б нь манай үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 30492887 тоот гэрээ байгуулан 95164516 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Samsung Galaxy J7 /gold/ утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн.

Хариуцагч нь харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг түр зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна.

Иймд хариуцагчаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт нийт 396282 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь хариуцагч Ц.Бд холбогдуулан 396,282 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Б нь 396,282 /гурван зуун ерөн зургаан мянга хоёр зуун наян хоёр/ төгрөгийг 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-д төлөхийг зөвшөөрсөн тайлбараа 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр төрийн сангийн 100160000945 дугаартай дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,538 төгрөгийн тал хувь болох 6,269 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  тал хувь болох  6,269  төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч  Ц.Бгаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 6,269 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-д олгохоор тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дүгээр зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь хариуцагч Ц.Бд холбогдуулан 396,282 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ц.Б нь 396,282 / гурван зуун ерөн зургаан мянга хоёр зуун наян хоёр/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр төрийн сангийн 100160000945 дугаартай дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,538 төгрөгийн тал хувь болох 6,269 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  тал хувь болох  6,269  төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч  Ц.Бгаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 6,269 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ц.Б нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                   Ц.ОЮУН-ЭРДЭНЭ