Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
Хэргийн индекс | 153/2019/00048/И |
Дугаар | 112 |
Огноо | 2019-03-01 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 112
2019 оны 03 сарын 01 өдөр | Дугаар 153/ШШ2019/00112 | Ховд аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ би Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Буянт баг, Домбот хотхоны 2-48 айлын .. тоотод оршин суух, ... дугаарын регистртэй, Алаг адуун овогт Цийн Бгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан баг, 3-30 айлын 20 тоотод оршин суух, ПИ76120513 дугаарын регистртэй, Харнууд овогт Чантуугийн Аюурзанад холбогдох “400,000 /дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 153/2019/00048/И иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь 2017 оны өвөл Ч.Аюурзанад 400,000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийн махыг зээлээр өгсөн. Зээлээр өгсөн махны үнийг авах гэж удаа дараа шаардаж залгасан боловч өгөхгүй өдий хүрлээ. Иймд Ч.Аюурзанаас махны үнэ 400,000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Ч.Аюурзанад холбогдуулан 400,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.Аюурзана нь 400,000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг 2019 оны 4, 5 сард нэхэмжлэгч Ц.Бд төлөхийг зөвшөөрсөн тайлбараа 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Бий 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хаан банкны 5866075974 дугаартай дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,650 төгрөгийн тал хувь болох 6,325 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 6,325 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ч.Аюурзанаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 6,325 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Ц.Бд олгохоор тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дүгээр зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Ч.Аюурзанад холбогдуулан 400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ч.Аюурзана нь 400,000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Бий 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хаан банкны 5866075974 дугаартай дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,650 төгрөгийн тал хувь болох 6,325 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 6,325 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ч.Аюурзанаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 6,325 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Ц.Бд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ч.Аюурзана нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ