Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/869

 

 

 

 

 

 

 

 

 

   2022           11            18                                          2022/ШЦТ/869

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг Ц.Эрдэнэчимэг даргалж, 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн, 

улсын яллагч Д.Эрдэнэчимэг, 

шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Р.Түвшинбат /ҮД:0713/,

хохирогч ***, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн /ҮД:1913/

иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч *** нарыг Гнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч *** овогт ***ын ***т холбогдох 2205018060462 дугаартай эрүүгийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, *** оны 02 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, *** дүүргийн *** хороо, *** гудамж, *** тоотод оршин суух, *** ХХК-д автобусны жолооч ажилтай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, ээж, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, урьд

Налайх дүүргийн шүүхийн 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж шийдвэрлэсэн,

Налайх дүүргийн шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 124 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1 жил 6 сарын хорих ялаар шийтгэгдэж, 1998 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 261 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 08 сар 17 хоногийн хорих ялыг тэнсэн сулласан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 2022/ШЦТ/325 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр уг торгуулийн ялыг биелүүлж дууссан, хэрэг хариуцах чадвартай,  

*** овогт ***ын *** /РД:***/.

 

Холбогдсон хэргийн талаар:  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь “Баянгол дүүргийн 10 дугаар хорооллын автобусны буудлын замд 2022 оны 5 дугаар сарын 09-ны 22:00 минутын орчимд *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, 23.4-т “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэт зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэт хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэт зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч ***ыг бууж дуусаагүй байх үед нь хөдөлгөөн эхэлж, улмаар хөлийг нь дайрч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсангэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд  шүүгдэгч *** нь “Баянгол дүүргийн 10 дугаар хорооллын автобусны буудлын замд 2022 оны 5 дугаар сарын 09-ны 22:00 минутын орчимд *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, 23.4-т заасан “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэт зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэт хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэт зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч ***ыг бууж дуусаагүй байх үед нь хөдөлгөөн эхэлж, улмаар хөлийг нь дайрч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсангэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ***ын “...2022 оны 05 дугаар сарын 09-нд 22 цагийн үед 25 дугаар эмийн сангаас автобусанд суусан. Дүүрэн хүнтэй автобус байсан. Би автобус зогсоод буух үед нь түлхэгдээд газар унасан. Би орилсон боловч сонсоогүй. Миний хөлийн өсгий дайрагдсан. Намайг эмнэлэг ирээд авч явсан. Би их хүнд ажил хийдэг. Хэсэг хугацаанд ажилдаа явж чадаагүй. Тэтгэвэрт гарах хүртэл 3 жилийн хугацаа байна. Хохирлоо бүгдийг нь гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ийн “…Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 2205018060462 дугаартай хэргээс:

 

            2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 13 тал/,

 

            2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-15 тал/,

 

            2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 18-22 тал/,

 

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр ***ын хохирогчоор өгсөн “... 10 дугаар хорооллын хойд талын автобусны буудал дээр зогсоод арын хаалган дээр зогсож байхад нэг хүн намайг түлхээд, би арагшаа савж унасан. Автобус хөдлөөд миний зүүн хөл дээгүүр гараад үргэлжлүүлээд миний баруун хөлийн шилбэнээс доошоо дугуйгаараа дараад зогсчихсон. Хүмүүс орилоод автобусны жолооч автобусаа ухрааж, миний хөлийг гаргаж түргэн дуудсан. Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 тал/,  

 

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр ***гийн иргэний нэхэмжлэгчээр өгсөн “... Гэмт хэргийн улмаас хохирогч *** нь Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн хэвтэн эмчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 1.646.250 төгрөг гарсныг яллагдагч ***аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 50 тал/,

 

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр иргэний нэхэмжлэгч ***гийн өгсөн “...*** нь 2022 оны 8 дугаар сард ажлаасаа халагдсан, ажлаа орхиод явчихсан. 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр болсон асуудлын талаар 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр над руу Тээврийн прокуророос залгаж хэлсэн. *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь манай ***-ын эзэмшлийн автобус юм. Манай компани Хаан даатгалтай хамтран ажилладаг тул бусдад учруулсан хохирлыг даатгалаас төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-ийн 57 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр иргэний хариуцагч ***гийн өгсөн “…*** нь 2022 оны 8 дугаар сард ажлаасаа халагдаж, ажлаа орхиж явсан. *** дугаартай тээврийн хэрэгсэл нь ***-ын эзэмшлийн автобус юм. Манай компани Хаан даатгалтай хамтран ажилладаг. Бусдад учруулсан хохирлыг даатгалаас төлж барагдуулна….” гэх мэдүүлэг /хх-57 тал/

 

Шинжээч ***гийн “…Баруун өсгийн ясны хугарал гэмтэл нь унах үед үүсэх боломжгүй, өндрөөс унах үед үүсэх гэмтэл юм. Өөрөөр хэлбэл тухайн зам тээврийн ослын үед үүсэх боломжтой…”гэх мэдүүлэг /хх-76 тал/

           

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 8991 дугаартай шинжээчийн “... ***ын биед баруун зүүн өсгий ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 79-80 тал/,

 

            2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 22/108 дугаартай Цагаан шонхорын жигүүр НҮТББ-ын шинжээчийн “... *** улсын дугаартай нийтийн тээврийн автобусны жолооч *** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, мөн дүрмийн 23.4  “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэт зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэт хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэт зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 83-84 тал/,

 

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр ***ийн яллагдагчаар өгсөн “... Цаашид хохирлыг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-ийн 93 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 96 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 114 тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 115 тал/, жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 116 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 117 тал/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 118 тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 119 тал/, хуулийн этгээд бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 120 тал/, Эрдэм транс ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 121 тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 122 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ***т холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд шүүгдэгч *** нь “Баянгол дүүргийн 10 дугаар хорооллын автобусны буудлын замд 2022 оны 5 дугаар сарын 09-ны 22:00 минутын орчимд *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, 23.4-т заасан “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэт зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэт хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэт зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно” гэх  заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч ***ыг бууж дуусаагүй байх үед нь хөдөлгөөн эхэлж, улмаар хөлийг нь дайрч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан” болох нь хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт болох шүүгдэгч ***ийн мэдүүлгүүд, хохирогч ***ын мэдүүлгүүд, 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн  Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-22 тал/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 8991 дугаартай дүгнэлт /хх-ийн 79-80 тал/, хохирогч ***ын өвчний түүх /хх-ийн 31-45 тал/, иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч ***гийн мэдүүлэг /хх-ийн 57 тал/ зэргээр нотлогдон тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс хэргийн үйл баримт болсон цаг хугацааг яллах дүгнэлтэд буруу бичиж техникийн шинжтэй алдаа гаргасныг залруулсан нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон тул энэ шийтгэх тогтоолд хэргийн үйл баримт болсон цаг хугацааг  2022 оны 5 дугаар сарын 09-ны 22:00 минутын орчимд гэж дүгнэлт хийн хэргийг хянан шийдвэрлэсэн  болохыг тэмдэглэж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийг үйлдсэн  байхыг шаардана.

 

Шүүгдэгч *** нь *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн  10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, 23.4-т заасан “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэт зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэт хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэт зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно” гэх  заалтуудыг тус тус зөрчиж хохирогч ***ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан  нотлох баримтуудаар  нотлогдон тогтоогдсон бөгөөд түүний энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас  хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч ***ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Хохирол төлбөрийн тухайд

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч *** нь Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвөөс нийт 2.305.000 /хоёр сая гурван зуун таван мянга/ төгрөгийн эрүүл мэндийн үйлчилгээ авсан болох нь баримтаар /хх-130 тал/ тогтоогдож байх ба дээрх төлбөрийн 1.959.250 /нэг сая есөн зуун тавин есөн мянга хоёр зуун тавь/ төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлсөн болох нь тогтоогдож байна.

 

Шүүгдэгч *** нь Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвөөс хохирогч ***т гаргаж өгсөн баримт болох 2.305.000 төгрөгийн зөрүү төлбөр болох 345.750 /гурван зуун дөчин таван мянга долоон зуун тавь/ төгрөг болон эм хэрэгслийн төлбөр болох 54.200 /тавин дөрвөн мянга хоёр зуу/ төгрөг /хх-130 тал/, нийт 399.950 төгрөгийг төлж барагдуулсан байна.

 

 Түүнчлэн, хохирогч *** нь гэмт хэргийн улмаас тэргэнцэр ашиглах шаардлага үүссэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон тул Монгол Улсын Иргэний хуулийн 499 дүгээр  зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу  хохирогч ***ын нэхэмжилсэн тэргэнцрийн үнэ болох 300.000 /гурван зуун мянга/-н төгрөгийг иргэний хариуцагч ***-аас гаргуулж хохирогч ***т олгох нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ.

Мөн, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ”  гэж заасан байх тул Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвөөс хохирогч ***ын авсан төрийн үйлчилгээний төлбөр болох 1.959.250 /нэг сая есөн зуун тавин есөн мянга хоёр зуун тавь/-н төгрөгийг иргэний хариуцагч ***-аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт олгох  нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ.

 

Хохирогч *** нь гэмт хэргийн улмаас түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлс, цаашид олох байсан орлого, сувилагчийн үйлчилгээ авсны хөлс зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжилсэн бөгөөд түүний шүүхэд гаргаж өгсөн зарим баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй, бүрэн биш, энэ шийтгэх тогтоолоор иргэний нэхэмжлэлийг тооцоолон шийдвэрлэхэд хангалттай баримт байхгүй байх тул нэхэмжлэлийг хэлэлцэлгүй орхиж, Иргэний хуулийн 499.1 дэх хэсэг, 499.4 дэх хэсэг,  505 дугаар зүйлд заасны дагуу хохирогч нь  гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлыг болон бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хариуцагч ***-аас иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч *** нь Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулж үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч ***т ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан гэмтэл зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, ялын хязгаарыг Сонгинохайрхан дүүргийн бүс нутгаар тогтоож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтын эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж байна.

 

Шүүгдэгч ***т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгав.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дахь заалтыг тус тус удирдлага болгон     

                                                                  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** овогт ***ын ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ***ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, ялын хязгаарыг Сонгинохайрхан дүүргийн бүс нутгаар тогтоосугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***т нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг  биелүүлээгүй бол ялтын эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч ***т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

 

5. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч ***-аас 300.000 /гурван зуун мянга/-н төгрөг гаргуулж хохирогч ***т, 1.959.250 /нэг сая есөн зуун тавин есөн мянга хоёр зуун тавь/-н төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгосугай.

 

6. Хохирогч *** нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1  дүгээр зүйлд заасны дагуу гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин болон бусад гэм хорын зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хариуцагч ***-аас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний  өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч, иргэний хариуцагч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ