Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1459

 

2022          11          28                                            2022/ШЦТ/1459

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, шүүгч М.Мөнхбаатар, шүүгч Ц.Урангуа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

нарийн бичгийн дарга: Д.Цэвэлмаа,

улсын яллагч: Ж.Бат-Эрдэнэ,

иргэдийн төлөөлөгч: Д.Цэцэгмаа,

улсын өмгөөлөгч: Л.Амартогос,

шүүгдэгч: ******* нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2000000000000 тоот хэргийг 2022.10.21-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.  

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Архангай аймгийн Хотонт суманд 1976 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, бичиг үсэг мэдэхгүй, мэргэжилгүй, хувиараа барилга дээр ажилладаг, ам бүл-5, 4 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, 0 дугаар баазын 0-0 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, 000-00 тоотод оршин суух, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, /РД:**0000000/ Монгол овогт Дн М нь зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан,

мөн  гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022.10.20-ны өдрийн 1211 дугаартай яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт зааснаар: “Яллагдагч *******ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулахдаа зэвсэг буюу сүх хэрэглэсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар,

мөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэхээр тогтоосугай” гэжээ. /2х.х-4/

Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын хүсэлтээр шинжлэн судалсан баримтууд, шүүгдэгч *******ийн хувийн байдалтай холбоотой бусад баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж, хэргийг хянан  шийдвэрлэлээ. 

 

1/ Холбогдсон гэмт хэрэг, гэм буруугийн талаар:

 

1. Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Тахилтын задгайд хохирогч Ж.Гыг гэрээсээ хөөж толгойд нь сүхээр цохиж, түүний бие махбодид хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /х.х-31-38/,

- Хохирогч Ж.Гын: “Би 2020 оны 7 дугаар сарын 04-ний өдөр гудамжинд ганцаараа 0.75 нэг шил архи уугаад Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт Тахилтын задгай тоотод амьдардаг найз Мийн гэрт нь ороход М бас архи уучихсан согтуу байсан. Тэгтэл гар гээд хөөхөөр нь би сүртэй юм бэ? гээд цааш нь түлхээд гараад явах гэтэл цэнхэр усны савны ард байдаг модон иштэй сүхний ир хэсэг нь эмтэрсэн сүхийг аваад миний араас толгой руу нэг удаа цохисон. Би намайг сүхээ цохино гэж бодоогүй. Тэгээд би гэрээс гараад үүдэнд туслаарай гэж орхилоод ухаан алдаад унасан. Тэгээд нэг сэрэхэд гэмтлийн эмнэлэг дээр ухаан орсон. Би Мтой муудалцах шалтгаан байгаагүй, намайг ямар учраас сүхээр цохисныг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /х.х-49/,

- Гэрч Б.Чын: “2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 12 цагийн үед Мийн хамт толгойт орж адам эгч Чимгээгийн гэрийг барихаар нь явж байхдаа тахилтын эцэс дээр Гтай тааралдсан... Буяа, М бид 3 архиа хувааж уучхаад М бид 2 манай төрсөн эгч Чулуунхүүгийн гэрт ортол манай төрсөн ах Чулуунбаатар ирчихсэн байхаар нь би ахдаа хандаж надад мөнгө хэрэгтэй байна та манай антеныг авчихаач гэтэл ах зөвшөөрөөд М бид 2 ахаар гэртээ хүргүүлээд би гэртээ ороод унтаад өгсөн. Г, М 2 байнга архи уухаараа маргадаг хоёулаа архины хамааралтай хүмүүс” гэх мэдүүлэг /х.х-55/,

- Гэрч О.Бын: “Би Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо тахилт 8-392 тоотод оршин суудаг ба 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 16 цагийн үед санагдаж байна би гэртээ бага насны хүүхдээ хараад гэртээ байж байсан тухайн үед чинь гадаа эрэгтэй хүн алнаа чамайг гээд орилоод байсан манайх хаалгаа онгорхой орхисон байсан учир маш тод сонсогдсон тэгээд хэсэг чимээгүй болчихоор нь гараад харсан манай залгаа эзэнгүй айл буугаагүй хашаа байдаг юм тэр хашаанд нэг эрэгтэй хүн хэвтэж байхаар нь би өөрийнхөө 86666960 гэсэн дугаараас цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би яг хажууд нь очиж хараагүй би хашааны дээгүүр харсан миний харсан газраа 5 орчим метрийн зайнд доошоо харсан хэвтэж байсан гэмтэл шарх цус би анзаарч харааг тухайн хүн хар бараан өнгийн цамцтай байсан санагдаж байна би тогтож сайн хараагүй шууд л цагдаа дуудчихсан юм” гэх мэдүүлэг /х.х-61/,

- Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 8775 дугаартай “Ж.Гын биед гавлын зүүн зулай ясны цөмөрсөн ил хугарал, хатуу хальсан дээрх цус хураа, тархины эдийн няцрал, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, шарх, баруун нүдний ухархайн дотор хана, хамар ясны хуучин хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх шинэ, хуучин гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тус бүртээ нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүдээс гавлын зүүн зулай ясны цөмөрсөн ил хугарал, хатуу хальсан дээрх цус хураа, тархины эдийн няцрал, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт, баруун нүдний ухархайн дотор хана, хамар ясны хуучин хугарал гэмтэл нь 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /х.х-67/,

-  Өвчний түүхийн лавлагаа /х.х-86-94/,

- Сэжигтэн *******ийн: “Би Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо Тахилт задгай тоот хашаанд 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 11 цагийн үед хамтран амьдрагч Чын хамт 1 хараа архи уусан юм. Ингээд өдрийн 15 цагийн үед манай гэрт зүс таних. Ж.Г ирсэн юм. Ингээд би Ж.Гтай юм ярьж байгаад маргалдаад гэрт байсан модон иштэй төмөр сүхээр толгой руу нь цохисон юм” гэх мэдүүлэг /х.х-64/,

- Яллагдагч *******ийн: “яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолтой танилцлаа. Санал нийлж байна. 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тахилтын задгай тоот гэртээ эхнэр Б.Чын хамт архи уугаад байж байхад Ж.Г орж ирсэн. Тэгээд бид гурав архи ууж байгаад Г бид хоёр хоорондоо архинаас болж маргалдсан ба усны савны ард байсан түлээний сүх аваад Г толгой тус газар нэг удаа цохисон. Би энэ үйлдэлдээ гэмшиж байгаа ба надад Гын алах санаа зорилго байгаагүй бөгөөд архи ууж согтоод л цохисон. Тухайн үед Г манай гэрт амьдардаг байсан ба бид хоёр ажлаас болж архи ууж байгаад маргалдсан юм. Би энэ үйлдлээ бүрэн хүлээж байна. Тэгээд цагдаа дээр шалгагдаж байгаад хөдөө самарт яваад 1 жил гаран болсон” гэх мэдүүлэг /х.х-189/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх баримтуудаар шүүгдэгч ******* нь хувийн сэдэлтээр, шууд санаатайгаар иргэн Ж.Гыг толгойн тус газарт нь сүхээр цохиж, учрах үедээ амь биед аюултай хүнд зэргийн гэмтэл учруулсан болох нь нотлогдон тогтоогдож байх тул *******ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

 

2. Шүүгдэгч ******* нь  2022 оны 8 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо Толгойтын 100-16 тоотод хамтран амьдрагч Б.Чын  нүүр, чихний ар хэсэг, баруун, зүүн гуя, өвдөг хэсэгт нь хутгаар зүсэж түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Гэмт хэргийн талаарх дуудлага мэдээлэл, хэргийн газрын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлт/хх-130-135/,

- Хохирогч Б.Чын “2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр архи согтууруулах ундааны зүйлийг өөрийн хамтран амьдрагч *******той уусан. Тэгээд гэртээ унтаж байсан чинь ******* нь надтай маргалдаад монгол гэрт байсан хар иштэй хутгаар баруун, зүүн хөлийн өвдөгний дээд талд, зүүн чихний ард тал, уруул, зүүн хацар хэсгийг хутгаар зүссэн. Тэгээд манай хүргэн Б зүүн орон дээрээс босоод ирсэн чинь ******* гараад зугтаасан. Тухайн үед ******* согтуу байсан ба над руу хутга аваад дайраад байсан" гэх мэдүүлэг /х.х-151, 153/,

- Гэрч А.Бын "Б.Чын 2 гуя, чих, чихний араас нь цус гарчихсан. Хажууд нь ******* баруун гартаа хар хуванцар иштэй хутга барьчихсан байхаар нь би хутгыг нь булааж авсан чинь ******* гараад зугтаачихсан” гэх мэдүүлэг /х.х-164/,

- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 11470 дугаартай дүгнэлт: “Б.Чын биед зуун хацар, зүүн чих, зүүн чихний ард хөхлөг орчим дээд уруул, баруун гуя, зүүн гуя, зүүн өвдөгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /х.х-162-163/,

- Яллагдагч *******ийн “яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолтой танилцлаа. Санал нийлж байна. ...цагдаа дээр шалгагдаж байгаад хөдөө самарт яваад 1 жил гаран болсон. Тэгээд хөдөөнөөс орж ирээд Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо Толгойтын 100-16 тоот гэртээ 2022 оны 08 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө эхнэр Б.Чтай хамт архи ууж байгаад хоорондоо маргалдаж байхад ширээн дээр хар өнгийн иштэй хутга байхаар нь аваад нүүр чихний ар, хоёр өвдгийг нь зүссэн юм, Бид хоёр маргалдах болсон шалтгаан нь бид хоёр Өмнөговь аймагт ажил хийж байгаад хотод ирээд 7 хонож байсан ба тэр үед Өмнөговь аймагт хоорондоо маргалдахад Б.Ч намайг чулуугаар нуд руу цохисон” гэх мэдүүлэг /х.х-189/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч *******ийн  хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч ******* нь хохирогч Б.Чтай 2013 оноос хойш хамтран амьдарч, дундаасаа 1 хүүхэд төрүүлж өсгөсөн, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд ба архины хамааралтай гэр бүл болох нь хохирогчийн мэдүүлэг /хх-145-152/, Аюулгүйн зэргийн үнэлгээний тэмдэглэл /х.х-139-140/, Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ /х.х-142-143/, Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-141/ зэрэг баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь хувийн сэдэлтээр, шууд санаатайгаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд болох хамтран амьдрагч Б.Чын нүүр, чихний ар хэсэг, зүүн гуя, өвдөг хэсэгт нь хутгаар зүсэж хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан  баримтаар тогтоогдож байх тул *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

 

2/ Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Шүүгдэгч *******ийн хууль бус санаатай үйлдлийн улмаас иргэн Ж.Гын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь шүүх-эмнэлгийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 8775 дугаартай дүгнэлт /х.х-67/, хохирогч Ж.Гын мэдүүлэг /х.х-49/ зэрэг баримтаар,

Мөн түүний хууль бус санаатай үйлдлийн улмаас иргэн Б.Чын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь хохирогч Б.Чын мэдүүлэг /х.х-151-153/, шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 11470 дугаартай дүгнэлт /х.х-162/ зэрэг баримтаар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж гэж тус тус заасны дагуу шүүгдэгч ******* нь өөрийн хууль бус санаатай үйлдлийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, хохирогч Ж.Г, Б.Ч нь өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг хуульд заасан арга хэлбэрээр арилгахыг шүүгдэгч *******оос шаардах эрхтэй байна.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ж.Г, Б.Ч нараас хохирол төлбөртэй холбоотой баримт гаргаж өгөөгүй ба шүүх хуралдааны товыг хохирогч Б.Чд мэдэгдэхэд “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж, Ж.Г нь “гомдол саналгүй, хохирол төлбөрт 960000 төгрөг авсан” гэх хүсэлтээ бичгээр гаргаж, иргэний нэхэмжлэл гаргаагүй болно.

Дээрх нөхцөл байдлыг харгалзан хохирогч Ж.Г эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь баримтаар нотлогдсон, мөн эмчилгээтэй холбогдон гарсан зардлыг шүүгдэгч ******* баримтаар нотлогдсон хэмжээнд нь сайн дураараа нөхөн төлж барагдуулсан, өнөөдрийн байдлаар төлөх төлбөргүй байх тул хохирогчоос гаргасан иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, цаашид эмчилгээтэй холбогдон гарсан зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх үндэслэлтэй байна.

 

3/ Хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч ******* нь урьд 2 удаа шүүхээр шийтгүүлж байсан болох нь:

- Архангай аймгийн Сум дундын шүүхийн 2005 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт гэмт хэрэгт 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хугацаагаар тэнссэн,

- Төв аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 315 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 336 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, *******ийн цагдан хоригдсон 42 хоногийн 1 хоногийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож түүнд оногдуулсан 336 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцсон болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-189/, шийтгэх тогтоолоор тус тус тогтоогдож байна. Иймд ******* нь шүүхээс оногдуулсан ялыг эдэлсэн байх тул түүний урьд ял шийтгүүлсэн байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсонгүй.

Шүүгдэгч ******* нь хүйтэн зэвсэг буюу хутга хэрэглэн хүний нүүрэн тус газар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялд нэмж нэгтгээд нийт 6 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах” саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байсан. Шүүгдэгчийн хувьд өмнөх эхнэр нас бараад хүүхдийг нь хамаатны хүн нь харж асарч байгаа. Шүүхэд шилжиж ирснээс хойш энэ хүн засарч хүмүүжиж хичээж байгаа байдал харагдаж байгаа. гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлбөрөө нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээд хорих ялаас багасгаж өгнө үү. Мөн Өршөөл үзүүлэх тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг хамрагдаж байгаа тул тухайн гэмт хэргийг Өршөөлийн хуульд хамруулж өгнө үү” дүгнэлтийг гаргаж оролцсон ба иргэдийн төлөөлөгч “шүүгдэгчийг гэм буруутай гэж үзэж байна” гэх дүгнэлтийг, шүүгдэгчээс “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би их юм бодож өөртөө дүгнэлт хийж байна” гэх дүгнэлтийг гаргалаа.

Дээрх нөхцөл байдал болон шүүгдэгч ******* нь яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгийг удаа дараа өгсөн, хохирогч нарын хүсэлтийг болон түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж шийтгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг нь 2021 оны 6 дугаар сарын 24-нөөс өмнө буюу 2020 оны 7 дугаар сарын 7-ны өдөр үйлдэгдсэн байх тул Өршөөл үзүүлэх тухай /2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн/ хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасан өршөөлд хамруулж, *******т оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийг өршөөн хасч биечлэн 2 жилийн хугацаагаар хорих ялыг эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4-т заасныг баримтлан *******т оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ял руу дүйцүүлэн тооцож нэмж нэгтгэн биечлэн 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял эдлүүлэхээр тогтоож, цагдан хоригдсон хоногийг түүний эдлэх ялаас хасаж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн 1 ширхэг хутга, 1 ширхэг сүхийг тус тус энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

            1. Шүүгдэгч Монгол овогт Д0н Мийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг үйлдэж хэрэглэсэн гэм буруутайд,

мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар *******т 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар хорих ял, 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 /зургаан/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай /2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн/ хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар *******т оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийг өршөөн хасч 2 жилийн хугацаагаар хорих ял эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4-т заасныг баримтлан *******т оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ял руу дүйцүүлэн тооцож нэмж нэгтгэн биечлэн 2 /хоёр/ жил 6 /зургаан/сарын хугацаагаар хорих ял эдлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар *******т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар *******ийн цагдан хоригдсон 80 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь  оруулан тооцсугай.

7. Шүүгдэгч *******ийн хувийн эд зүйл, бичиг баримт хурааж, битүүмжлүүлээгүй, хохирогч Ж.Гад нийт 960000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн ба Ж.Г нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хохирогч Б.Ч нь иргэний нэхэмжлэл гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Ж.Г, Б.Ч нарын иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Ж.Г, Б.Ч нарын хэн аль нь нотлох баримтаа бүрдүүлж өөрсдийн оршин суугаа газрын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэх эрхтэй болохыг заасугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт үйлдэхэд хэрэглэсэн хутга, сүхийг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******т урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх хэмжээг хүчингүй болгож, өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

11. Шүүгдэгч *******т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан талаар ар гэр, өмгөөлөгчид нь шийтгэх тогтоол уншиж сонсгосноос хойш 2 цагийн дотор мэдэгдэж баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслахад даалгасугай.

12. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ                              С.СЭРЖМЯДАГ

 

                                        ШҮҮГЧИД                              М.МӨНХБААТАР

 

                                                                                       Ц.УРАНГУА