Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 117

 

2019 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 153/ШШ2019/00117

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Ховд сум, Баянбулаг багт оршин суух, ... дугаарын регистртэй, Б овогт С-ны Нн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 153/2019/00074/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч С.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч С.Н нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд 1978 оны 06-р сарын 01-ний өдөрөес 1982 оны 6-р сарын 23-ныг дуустал хоньчиноор 1985 оны 06-р сарын 15-ны өдрөөс 1989 оны 12-р сарын 31-нийг дуустал хонь, ямаа, адуу маллаж ажилсан. Ховд аймгийн Ховд сумын хүүхдийн Баян булаг зусланд 1990 оны 10-р сарын 27-ны өдрөөс 2002-оны 12-р сарын 31-нийг дуустал адуу маллаж ажилсан. Миний бие 1982-оны 06-р сарын 23-ний едрөөс 1985-оны 06-р сарын 15-ныг дуустал цэргийн алба хаасан.

Одоо өндөр насны тэтгвэр тогтоолгох гэсэн боловч миний бие Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд 1978 оны 06-р сарын 01-ний өдрөөс 1982 оны 6-р сарын 23-ныг дуустал хоньчноор, 1985 оны 06-р сарын 15-ны өдрөөс 1989 оны 12-р сарын 31-нийг дуустал хонь, ямаа, адуу маллаж ажилласан. Ховд аймгийн Ховд сумын хүүхдийн Баян булаг зусланд 1990 оны 10-р сарын 27-ны өдрөөс 2002 оны 12-р сарын 31-нийг дуустал малчнаар ажилласан байх үеийн зарим жилийн хөдөлмөрийн дэвтэр байхгүй. Ховд аймгийн засаг даргын Тамгын газрын Архивийн тасгийн лавлагаагаар шүүлгэхэд ажиллаж байсан он дутуу зарим жил аавын нэр дээр байна.

Иймд С.Н намайг Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд 1978 оны 06-р сарын 01-ний өдрөес 1982 оны 6-р сарын 23-ныг дуустал хоньчноор, 1985 оны 06-р сарын 15-ны өдрөөс 1989 оны 12-р сарын 31-нийг дуустал хонь, ямаа, адуучнаар, Ховд аймгийн Ховд сумын хүүхдийн Баян булаг зусланд 1990 оны 10-р сарын 27-ны өдрөөс 2002 оны 12-р сарын 31-нийг дуустал адуучнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч С.Н нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байх тул 1978 оны 06-р сарын 01-ний өдрөөс 1982 оны 6-р сарын 23-ны өдрийг дуустал, 1985 оны 06-р сарын 15-ны өдрөөс 1989 оны 12-р сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд малчнаар, 1990 оны 10-р сарын 27-ны өдрөөс 2002 оны 12-р сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Ховд сумын Баянбулаг пионерийн зусланд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч С.Н нь 1978 оны 06-р сарын 01-ний өдрөөс 1982 оны 6-р сарын 23-ны өдрийг дуустал, 1985 оны 06-р сарын 15-ны өдрөөс 1989 оны 12-р сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд малчнаар, 1990 оны 10-р сарын 27-ны өдрөөс 2002 оны 12-р сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Ховд сумын Баянбулаг пионерын зусланд малчнаар ажиллаж байсан болох нь

- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 77 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Ховд сумын 1 дүгээр бригадын 1978-1982, 1985-1989 оны 70 дугаар данс, аймгийн Баянбулаг лагерын захирлын 1990 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 52, 1994 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 31 дүгээр тушаалын хуулбарууд,

- Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 82 дугаар даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн архивын лавлагаа

- Хүсэлт гаргагчийн 062 дугаартай Малчин мэргэжлийн үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

- Хүсэлт гаргагчийн 531 дугаартай Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн гишүүний үнэмлэх

Гэрч С.Малгажийн “...С.Н нь намайг 1980 онд цэргээс ирэхэд Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн Баянбулаг бригадад малчнаар ажиллаж байсан. 1982 онд С.Н цэрэгт яваад 1985 онд цэргээс халагдаж ирээд мөн нэгдэлдээ малчнаар 1990 он хүртэл ажилласан. Тэгээд манай Баянбулаг бригадын пионерийн зусланд малчнаар 1990 оноос 2000 он хүртэл ажилласан ... гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан С.Нг дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ботахара нура овогт Салтаханы Нг 1978 оны 06-р сарын 01-ний өдрөөс 1982 оны 6-р сарын 23-ны өдрийг дуустал, 1985 оны 06-р сарын 15-ны өдрөөс 1989 оны 12-р сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд малчнаар, 1990 оны 10-р сарын 27-ны өдрөөс 2002 оны 12-р сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Ховд сумын Баянбулаг пионерийн зусланд малчнаар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар С.Нн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.ОЮУН-ЭРДЭНЭ