Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/922

 

 

 

 

 

 

   2022         12             08                                         2022/ШЦТ/922                    

ӨМНӨӨС

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганзаяа, Б.Лхагвасүрэн нар хөтлөн,

улсын яллагч Д.Ууганцэцэг /Сонгинохайрхан дүүргийн прокурор/

шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа /ҮД:0165/

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ***д холбогдох эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны 12 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, яс үндэс халх, *** настай, эрэгтэй, бага боловсролтой, хувиараа барилга дээр туслах ажилтан хийдэг, ам бүл 6, ээж, дүү, дүүгийн хүүхдүүдийн хамт *** дүүргийн *** хороо, *** гудамж, *** тоотод оршин суух, урьд

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 308 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.6, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 3 сар хорих ялаар,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 321 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 213 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял шийтгэж, өмнөх шийтгэл тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн, нийт 2 жил 6 сар хорих ялаар,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 814 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон,  

*** овогт ***-ын ***, /РД:***/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь “2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр *** дүүргийн *** хороо, *** гудамж, *** тоотод оршин суух иргэн ***ын байшингийн вакум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, Самсунг фирмийн 32 инчийн ЛСД загварын зурагт, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, спикер зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 690.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** үйлчилгээний төвийн Б-1 давхарт үйл ажиллагаа явуулдаг үсчний газарт үйлчлүүлж байсан иргэн ***ын Ай фоне-12 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 1.575.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар                   

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч *** нь “2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр *** дүүргийн *** хороо, *** гудамж, *** тоотод оршин суух иргэн ***ын байшингийн вакум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, Самсунг фирмийн 32 инчийн ЛСД загварын зурагт, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, спикер зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 690.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** үйлчилгээний төвийн Б-1 давхарт үйл ажиллагаа явуулдаг үсчний газарт үйлчлүүлж байсан иргэн ***ын Ай фоне-12 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 1.575.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримтыг тогтоохын тулд шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***н өгсөн “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2108019701417 дугаартай хэргээс:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч ***ын өгсөн “... 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 22 цагийн орчимд гэртээ очтол байшингийн гал тогооны цонх онгорхой, гэрээс зурагт, мөнгөн аяга алдагдсан байсан. Самсунг фирмийн 32 инчийн хар өнгийн ЛСД зурагт 1 ширхэг алдагдсан. Авдар дотор байсан орчин цагийн дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг алдагдсан. Жижиг хар өнгийн спикер алдагдсан. Вакум цонх түлхэж орсон байсан. Эвдрэл гэмтэл учраагүй тул нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 21, 24 тал/

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч ***ын өгсөн “... 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр үсээ засуулах гэж байгаад өөрийн гар утсаа тавиур дээр тавьчихаад үсээ засуулж байх үед гаднаас эхлээд 1 залуу орж ирсэн. Тэгээд зогсож байгаад гараад явчихсан. Түүний дараа нэг хөл муутай залуу орж ирээд миний гар утас байсан ширээ рүү явж байсан. Би тухайн үед сайн анзаараагүй. “Үс хэдээр засаж байгаа вэ” гэж асуучихаад “Заза, эргээд ороод ирье” гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа тооцоо хийх гээд гар утсаа шалгатал миний утас байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 127-127 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч ***ий өгсөн “... 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Гандангийн Х2 хоолны газар орчимд багын найз болох ***тай тааралдсан. Гандангийн хойд талд байрлах үсчний газар ороход хүн их байсан. Би түрүүлээд гарч ирэхэд *** хойноос гарч ирээд гар утас үзүүлээд “Энэ ямар маркийн гар утас байна” гэж асуухаар нь би “Айфоне маркийн гар утас байна” гэж хэлсэн. Гандангийн автобусны буудал дээрээс *** надаас салаад нөгөө гар утсаа аваад яваад өгсөн. Надад гар утас хулгайлсан талаараа хэлээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 137-138 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 2586 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн адилтгалын шинжилгээнд тэнцсэн, гарын хээний нэгдсэн санд 2021-6010-СХД дугаараар бүртгэгдсэн 2 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр нь гарын хээний нэгдсэн санд MN000210007409 дугаартай *** овогтой ***н баруун гарын ядам хурууны хээний дардастай, 3 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр нь баруун гарын эрхий хурууны хээний дардастай тохирч байна...” гэх дүгнэлт /хх-ийн 42-56 тал/,

 

“Мастер үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 21/059 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 34-35  тал/,

 

“Дамно” ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 22/428 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 143-144 тал/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-15 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагч ***н өгсөн “...Би ганцаараа халамцуу 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр *** дүүргийн *** хороо, Ханын материалын эцсийн арын гэр хороололд ногоон өнгийн төмөр гүйдэг хаалгатай, блокоор барьсан хашаатай, хашаандаа улаан тоосгон байшинтай, цоожтой айл байсан ба уг айлын вакум цонхны салхивч онгорхой байхаар нь уг онгорхой вакум цонхны салхивчаар орж, 32 инчийн хавтгай зурагт, дунд гарын мөнгөн аяга, спикер зэрэг зүйлсийг хулгайлж аваад буцаад вакум цонхны салхивчаар гарсан. Уг айлаас хулгайлсан эд зүйлсийг 21 дүгээр хорооллын орчим явуулын танихгүй хүнд бэлэн мөнгөөр зурагтаа 80.000 төгрөгөөр, мөнгөн аягаа 30.000 төгрөгөөр тус тус зарсан, спикерээ хаячихсан. 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үсчин рүү ганцаараа ороход ил айфоне 12 маркийн гар утас байхаар нь уг утсыг авч гараад хороололд явуулын хүнд бэлэн мөнгөөр зарсан. Би эд зүйлийн үнэлгээтэй уншиж танилцсан. Хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 106-107, 157 тал/, 

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***н хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59, 75 тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 82 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 83 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч *** нь “2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр *** дүүргийн *** хороо, *** гудамж, *** тоотод оршин суух иргэн ***ын байшингийн вакум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, Самсунг фирмийн 32 инчийн ЛСД загварын зурагт, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, спикер зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 690.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн шүүгдэгчийн мэдүүлгүүд, хохирогч ***ын мэдүүлгүүд, “Мастер үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 21/059 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон,

“2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** үйлчилгээний төвийн Б-1 давхарт үйл ажиллагаа явуулдаг үсчний газарт үйлчлүүлж байсан иргэн ***ын Ай фоне-12 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 1.575.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” болох нь шүүгдэгчийн мэдүүлгүүд, хохирогч ***ын мэдүүлгүүд, гэрч ***ий мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 22/428 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** өөрийн  үйлдсэн гэмт хэргийг хүлээн зөвшөөрсөн хэдий ч тэрээр гэмт хэргийг ганцаараа үйлдээгүй, тодруулбал хохирогч ***ын гэрт *** гэх найз нь орсон, өөрөө харин байшингийн гадна талд байсан, эд зүйлийг хамтдаа хулгайлсан гэж, хохирогч ***ын эд зүйлийг найз ***ий хамт авсан гэж тус тус мэтгэлцэж оролцсон.

 

Хавтаст хэргийн 11дүгээр талд авагдсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд ...утасны гэр байх ба уг Huawei P-20 lite гэх бичигтэй хайрцаг дээрээс шинжээч гарын мөр үзэхэд 2 ширхэг гарын мөр байсныг бэхжүүлэн авав... гэх тэмдэглэл, хавтаст хэргийн 43-44 дүгээр талд авагдсан шинжээчийн 2586 дугаартай дүгнэлтэд  “…3 гэж дугаарласан гар утасны хайрцаг дээрээс илэрсэн гарын мөрүүд нь *** овогтой ***н ядам хуруу болон эрхий хурууны хээний дардастай тохирч байна…” гэх дүгнэлт зэргээр шүүгдэгч ***н хохирогч ***ын гэрт ороогүй, салхивч хэсгийн цонхоор ***ын авсан зурагтыг авсан гэх мэдүүлэг няцаагдаж, түүнийг хохирогчийн гэрт нэвтэрч эд зүйл авч гарсан гэх үйл баримт нотлогдсон гэж шүүх дүгнэсэн болно.

 

Тэрээр, мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ /хх-106 талын ар тал/ “…гэмт хэргийг ганцаараа үйлдсэн, эд зүйлийг 21 дүгээр хорооллын орчимд явуулын хүнд зарсан... гэж, “…гар утас хулгайлсан талаараа ***д хэлээгүй...гар утсыг гудамжинд явж байсан хүнд зарсан.../хх-142 тал/ гэж тус тус мэдүүлсэн, гэрч ***ий мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн ...за би ажилтай болчихлоо гээд явсан... гэх мэдүүлэг зэргээр шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг няцаагдсан болохыг тэмдэглэж байна

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэлгүйгээр авч, бусдад бага хэмжээнээс /300.000 төгрөг/ дээш хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 

Харин хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрсэн бол хүндрүүлэх шинжтэй байхаар хуульчилсан бөгөөд  “Үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр, агуулах” гэдэгт эд хөрөнгийг байнга буюу түр хадгалах зориулалттай байшин, пин, амбаар, ...үйлдвэрлэлийн эд хөрөнгө агуулах зориулалттай байр, түүнчлэн хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан болон тусгай зориулалтын автомашины кабин, багаж /тээшний хэсэг/ зэргийг хамруулан ойлгохоор бол “Тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч үйлдсэн” гэдэгт гэмт этгээд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад сэм орох, нуугдах зэрэг аргаар нэвтрэн орсныг ойлгоно.

 

Хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдэлттэй байх ба өөрийн үйлдэл хууль бус болохыг мэдсээр байж, ухамсарлаж, хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Шүүгдэгчийн үйлдсэн хохирогч ***ын Ай фоне-12 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг, хохирогч ***ын байшингийн вакум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, Самсунг фирмийн 32 инчийн ЛСД загварын зурагт, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, спикер зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг хангасан буюу шүүгдэгчийг нэг төрлийн гэмт хэргийг хэд хэдэн удаагийн үйлдлээр үйлдсэн гэм буруутай гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч ***г хулгайлах гэмт хэргийг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд буцаах, гэмт хэрэг хамтран үйлдсэн этгээдүүдийг олж тогтоох нь зүйтэй гэж мэтгэлцсэн бөгөөд өмгөөлөгчийн тайлбар мэдүүлгийг шүүх хүлээн авах үндэслэл тогтоогдоогүй, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийн нотолбол зохих байдал бүрэн хийгдсэн гэж шүүх дүгнэсэн болно.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч *** овогт ***ын ***н үйлдсэн хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч ***д нийт 690.000 төгрөгийн хохирол учирсан нь нөхөн төлөгдөөгүй,  хохирогч ***т 1.575.000 төгрөгийн хохирол учирсан нь нөхөн төлөгдөөгүй болох нь тус тус тогтоогдлоо.

 

Иймд шүүгдэгч ***гаас 2.265.000 /хоёр сая хоёр зуун жаран таван мянга/-н төгрөгийн хохирол гаргуулж, хохирогч ***д 690.000 /зургаан зуун ерэн мянга/-н төгрөг, хохирогч ***т 1.575.000 /нэг сая таван зуун далан таван мянга/-н төгрөг тус тус олгох нь зүйтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосны дараа шүүгдэгч *** болон түүний өмгөөлөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирол төлөх тав хоногийн завсарлагааг хүссэн.

 

Шүүхээс, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.15 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг завсарлуулсан боловч хохирол төлбөр төлөгдөөгүй болохыг тэмдэглэж байна.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч *** нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, шүүгдэгч нь хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

 Шүүгдэгч ***н үйлдсэн хоёр өөр шинж бүхий хулгайлах гэмт хэрэгт нь нэг ял буюу оногдуулж, түүний үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүндрүүлэх шинжтэй хулгайлах гэмт хэрэгт нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэлээ.

 

Иймд шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял  оногдуулав.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсгүүдэд зааснаар ***д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

 

            Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал мөн хуулийн 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон 6 /зургаа/-н хоногтой, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг СД байгаа болохыг тус тус дурдаж байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дүгээр зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** овогт ***ын ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан  хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***н цагдан хоригдсон 6 /зургаа/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Шүүгдэгч ***д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж хорих ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж  эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***гаас 2.265.000 /хоёр сая хоёр зуун жаран таван мянга/-н төгрөгийн хохирол гаргуулж, хохирогч ***д 690.000 /зургаан зуун ерэн мянга/-н төгрөг, хохирогч ***т 1.575.000 /нэг сая таван зуун далан таван мянга/-н төгрөгийг тус тус олгосугай.

 

7. Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд  эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч ***д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ц.ЭРДЭНЭЧИМЭГ