Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1139

 

 

 

 

 

 

 

 

 

     2022         09          19                                    2022/ШЦТ/1139

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

           улсын яллагч Г.Мөнхтүвшин,

            шүүгдэгч *************** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ******************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2208015151120 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1************* өдөр **************аймгийн *суманд төрсөн, *********24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, з******************* ажилладаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт *********************тоот хаягт оршин суух хаягтай, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй гэх, ***************** (РД:*****************);

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *************нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ************* дугаар тоотод байрлах автомашин засварын гадна ************* маргалдаж улмаар толгой тус газарт чулуугаар цохиж хагалж биед зулай сорви гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ************* шүүхийн хэлэлцүүлэгт: “...мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад мэдүүлсэн байгаа” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл)

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ************* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн **************** дугаар тоотод байрлах автомашин засварын гадна ************й маргалдаж улмаар толгой тус газарт чулуугаар цохиж хагалан зулай сорви бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

 

1. Хохирогч ************* “..Би Сонгинохайрхан дүүрэг ******************тоотод хувиараа кузов засварын ажил эрхэлдэг юм. ************* нь автомашин янзлахгүй архи уугаад 7 хоног яваад ирэхэд нь би уурлаад машинаа засахгүй гэж загнаж хэрэлдсэн. Тухайн өдөр 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр ***************маргалдаад граж дотор муудалцаад гадагшаа гарч ноцолдож байгаад би газар унагаасан чинь *************босож ирээд чулуу аваад толгой руу цохиж хагалаад цаашаа явахаар нь би ардаас нь очиж зодолдох гэхэд ажлын хүмүүс болиулсан..." гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дэх тал),

 

2. Гэрч ************ “.. Би нөхөр ***********ажлаас нь авах гээд ортол захирал нь болох ***********манай нөхөр ************,***********гэх мэт хүмүүс пиво уугаад сууж байсан. Тэгээд **********болон манай нөхөр ************ нар машинаас болж маргалдсан. ************гээд захирал нь манай нөхөр *************** боож унагаагаад дээрээс нь баахан цохисон, тэгтэл манай нөхөр ************** зөрүүлээд*************** толгойг нь цохиод хагалчих шиг болсон..” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 40 дэх тал),

 

 3. Гэрч ************* “..манай захирал *************, ********** ах тэр хоёр хоорондоо маргалдаад зодолдсон. Тэр хоёр гражийн гадна талд зодолдоод би хүмүүстэй нийлж салгаад **************хыг дотор граж руу оруулсан. ************ ах эхнэртэйгээ хамт доошоо зам дагаад уруудаад явсан, тэгтэл ************* ахын толгой нь хагарчихсан байсан ба яасан гээд суутал ************* толгой руу цохиод хагалчихлаа гэж хэлсэн..” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 46 дахь тал),

 

 4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 6956 дугаартай:

Хэсэг газрын үзлэгт “...толгойн  зүүн зулайн  хэсэгт 3х0,5см цайвар цагаан  өнгийн хөдөлгөөнтэй зөөлөн сорвитой, сорвины  гадна хэсэгт  бага зэрэг хатуу зүйл  тэмтрэгдэнэ”

“..********** биед зулайд сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 48-49 дэх тал),

 

5. Шүүгдэгч *************: “...********** кузов засвар Сонгинохайрхан дүүрэг 31 дүгээр хороонд байдаг. 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр *********** авто засварын газарт очиж таньдаг залуутай хоёр пиво уусан. *********** гражаас гараад буцаад орж ирэхдээ ********* ах намайг цохисон гэхээр нь би гарч очоод “та яагаад дээрэлхээд байгаа юм бэ гэж хэлсэн чинь************* ах надад хандаж “чамд ямар хамаатай юм бэ” гээд элдэв янзаар хэлээд миний хоолойг боогоод газар унасан.Тэр үед *************ах намайг орхиод гражаас гараад явахаар нь ардаас нь очоод та яаж байгаа юм бэ би таныг яасан юм гэж хэлэхэд ************** ах дахин намайг элдэв янзаар хараагаад доромжлоод ...миний хоолойг боохоор нь зөрүүлээд газраас жижиг чулуу аваад толгой руу нь цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 108 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, хохирогч ************* шүүгдэгч ************* хэн аль нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ  авто машин засварын газарт маргалдаж улмаар шүүгдэгч ************ нь ******* толгойг хагалсан үйл баримт нь хохирогч, гэрч нарын мэдүүлэгт дурдагдсан байна.

Энэ байдлаас үзвэл, шүүгдэгч ************** бусдын биед халдаж хүч хэрэглэж буй үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр илрэх ба түүний үйлдлээс шалтгаалан хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол нь хөнгөн гэмтэлд хамаарсан нь шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан тул шүүгдэгчийн үйлдэл, хохирогчид учирсан хохирол, уршгийн хооронд шалтгаант холбоотой гэж дүгнэхээр байна.

Шүүгдэгч *********** дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тус зүйл, хэсгээр гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршгийн тухайд: Тус гэмт хэргийн улмаас хохирогч **********  эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь эмчилгээ хийлгэсэн баримтыг гаргаж өгөөгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор ***************нь *************** холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг яллагдагч (шүүгдэгч) ************* танилцуулсан байх ба тэрбээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

 

            Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, бусдад төлөх төлбөргүй,  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал, мөн засварын газар ажилладаг буюу орлоготой зэргийг тус тус харгалзан улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд ************* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000  төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгчийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, орлого олох боломж нөхцөлийг нь харгалзан оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлж биелүүлэх хугацааг 3 сараар тогтоож шийдвэрлэсэн болно. 

Шүүгдэгч **************** нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг сидиг хэрэг хадгалагдах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                        ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч **************************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************* 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********** оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************* нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

 

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **************** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.АЛТАНЦЭЦЭГ