Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 162

 

 

 

 

 

 

 

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

  Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

  

Нэхэмжлэгч: Д.Ц-н  нэхэмжлэлтэй

 

            Хариуцагч: С.Н-д  холбогдох

 

            Орон сууц хөлслөх гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.088.000 гаргуулах тухай  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Ц , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.

Тодорхойлох нь:

           

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Миний бие өөрийн хүүхдийн эзэмшилд байгаа Баянгол дүүргийн 3 дугаар хорооны Нарны хорооллын 2 өрөө байрыг С.Н тай харилцан тохиролцсоны үндсэн дээр түрээслэхээр шийдсэн. С.Н  нь 2016 оны 04 дүгээр сараас 12 дугаар сарыг хүртэлх хугацаанд 8 сар түрээсэлж, энэ хугацааны ашиглалтын зардал төлөөгүй. Тиймээс 1.088.000 төгрөгийг нэхэмжилсэн байгаа. Үүнд СӨХ-ны мөнгө 259.000 төгрөг, цахилгааны зардал 117.000 төгрөг, халаалт ус, байр дулааны зардал 474.000 төгрөг, түрээсийн зөрүү 200.000 төгрөг болж байгаа” гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад                                                               

Үндэслэх нь:

 

  

            Нэхэмжлэгч Д.Ц  нь хариуцагч С.Н т холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.088.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

           

            Хариуцагч С.Н  нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, шүүхэд ямар нэгэн хариу тайлбар гаргаагүй байна.

 

 Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Талуудын хооронд 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр “Орон сууц хөлслөх” гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 7 дугаар байр, 83 тоот хаягт байрлах 56.52 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 2016 оны 4 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай, нэг сарын 600.000 төгрөгөөр хөлслөхөөр тохиролцож байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзэв.

 

Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 7 дугаар байр, 83 тоот хаягт байрлах 56,52 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгч нь Т.Алтанчимэг, Г.Зулбаяр болох нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 326640 дугаартай гэрчилгээний хуулбараар нотлогдож байх бөгөөд өмчлөгч Т.Алтанчимэг, Г.Зулбаяр нараас нэхэмжлэгч Д.Ц т 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн итгэмжлэлээр тус орон сууцыг хөлслөх эрхийг олгосон байх тул нэхэмжлэгч Д.Ц  нь орон сууц хөлслөх гэрээний үүрэг шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “...С.Нарансунгаг нь 2016 оны 6 дугаар сараас эхлэн байрны ашиглалтын зардал, ус, дулааны мөнгө 511.160 төгрөг, цахилгааны 117.750 төгрөг, СӨХ-ийн хураамж 259.218 төгрөг, орон сууц хөлслөх гэрээний үүргийн гүйцэтгэлд 200.000 төгрөг, нийт 1.088.000 төгрөгийг төлөөгүй тул гаргуулж өгнө үү” гэж тайлбарласан.

 

Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 7 дугаар байр, 83 тоот хаягт байрлах 56,52 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц хөлслөх гэрээний дагуу 200.000 төгрөг төлөөгүй болох нь Хаан банкны депозит дансны хуулгаар нотлогдож байна.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу орон сууц хөлслөх гэрээний 3.2-д “хөлслөгч нь байр ашиглалтын болон цахилгаан, дулаан, ус, холбоо, СӨХ-ийн  төлбөрийг сар тутам тогтмол төлж баримтыг тухай бүр хөлслүүлэгчид өгнө” гэж заажээ.

 

Хариуцагч нь хөлслөн суусан орон сууцны ус, дулааны зардалд 511.160 төгрөг, цахилгааны зардалд 117.750 төгрөг төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Цэнгэлдэх орон сууц нийтийн аж ахуйн ХХК-ийн нэхэмжлэх, тооцооны хуудас зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь СӨХ-ны төлбөр 9 сараар нэхэмжилсэн болох нь Нарны хороолол СӨХ-ийн баримтаар тогтоогдож байх тул 1 сарын СӨХ-ны төлбөр 28.802 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иймд хариуцагч С.Н аас 1.059.198 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Ц т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 28.802 төгрөгт тооцогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар шүүх 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 12 цаг 00 минутад зарлагдсан шүүх хуралдааны товыг хариуцагч С.Н ийн оршин суугаа газрын хаягаар баталгаат шуудангаар болон түүний 9901-3340 дугаарын утсаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Хариуцагч С.Н т 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу 14 хоногийн дотор хариу тайлбарыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагч С.Н  нь  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон

Тогтоох нь:

 

1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д зааснаар хариуцагч С.Н аас 1.059.198 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Ц т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 28.802 төгрөгт тооцогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

       
             2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 31.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Н аас 29.971 гаргуулж, нэхэмжлэгч Д.Ц т олгосугай.

 

                 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ЭНХБАЯР