Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/411

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС              

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж, шүүгч Ц.Дайрийжав, шүүгч Г.Золбоо нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Б.Алтансувд,

улсын яллагч Б.Оюунцэцэг,

иргэдийн төлөөлөгч Ц.Эрдэнэ,

шүүгдэгч*******,

          өсвөр насны шүүгдэгч*******, түүний хууль ёсны төлөөлөгч Ч.Сосорбарам, тэдгээрийн өмгөөлөгч Б.Мөнхцэцэг,

        шүүгдэгч*******,

          өсвөр насны шүүгдэгч*******, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Туяа, тэдгээрийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн,

өсвөр насны шүүгдэгч*******, түүний хууль ёсны төлөөлөгч О.Цэрэнчимэд,тэдгээрийн өмгөөлөгч Ө.Болормаа,

шүүгдэгч*******, түүний өмгөөлөгч Г.Буянбадрал,

шүүгдэгч*******, түүний өмгөөлөгч Л.Амартогос,

шүүгдэгч*******, түүний өмгөөлөгч У.Батцэцэг,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ч.Загдсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар дүүргийн прокурорын газраас овогтд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар,

Боржигон овогт Тунгалагийн холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар,

            Өлзийпүрэв овогтд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Боржигон овогт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар,

Боржигин овогт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар,

Цагаан өвгөн овогтт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Харууд овогт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Боржигон овогт Хүслэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Монголтайж овогтт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2009000001316 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 2003 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр аймгийн суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт аймгийн сумын 3 дугаар баг 7 дугаар гудамжны 17 тоотод оршин суух бүртгэлтэй боловч дүүргийн 7 дугаар хороо 24 дүгээр байрны 6 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, овогт. /РД:РЭ03241631/

 

2. Монгол Улсын иргэн, 2000 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт дүүргийн 26 дугаар хороо 25 дугаар гудамжны 37 тоотод оршин суух,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 241 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1.1, 69.1.4 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаанд тэнэмэл амьдралаа орхиж, зан үйлээ засаж, засарч хүмүүжихийг даалгах албадлагын арга хэмжээ оногдуулж, 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 117 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 2019/ШЦТ/550 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, овогт Хэрлэн. /РД:/

3. Монгол Улсын иргэн, 2002 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотын дүүрэгт төрсөн, 19 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нагац эгч, дүү нарын хамт дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19 дүгээр гудамжны 1129в тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, овогт. /РД:ШУ02310614/

4. Монгол Улсын иргэн, 2000 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хот Баянгол дүүрэгт төрсөн, 22 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол мугбх-ийн 1 дүгээр байрны 1 тоотод оршин суух бүртгэлтэй боловч дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монос нийтийн байрны 20 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, овогт Билгүүн. /РД:УМ00210132/

5. Монгол Улсын иргэн, 2005 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр суманд төрсөн, 16 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, дүүргийн 14 дүгээр хороо, 33 дугаар гудамжны 358 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Өлзийпүрэв овогт. /РД:ФД05290932/

6. Монгол Улсын иргэн, 2006 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хот Баянгол дүүрэгт төрсөн, 15 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, дүүргийн 14 дүгээр хороо, 33 дугаар гудамжны 358 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, .Боржигин овогт Мөнхбат. /РД:УО06321277/

7. Монгол Улсын иргэн, 2003 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хот Баянгол дүүрэгт төрсөн, 19 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эгчийн хамтаар дүүргийн 16 дугаар хороо 16 дугаар хороолол мугбх-ийн 1 дүгээр байрны 3-309 тоотод оршин суух бүртгэлтэй, дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар байрны 40 тоотод оршин суух,

урьд дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/1368 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар сургалт-хүмүүжлийн тугсай байгууллагад хорих ялыг хоёр дахин багасгаж, 1 жилийн хугацаагаар сургалт-хүмүүжлийн байгууллагад хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, овогт Тунгалагийн Билгүүн. /РД:УО03211556/

8. Монгол Улсын иргэн, 2007 оны 01 сарын 30-ны өдөр Улаанбаатар хотын дүүрэгт төрсөн, 15 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ерөнхий боловсролын 46 дугаар сургуулийн 9б ангид суралцдаг, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамтаар Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Хувьсгалчдын 0-5 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, овогт Хүслэн. /РД:УХ07213037/

9. Монгол Улсын иргэн, 2000 оны 05 сарын 10-ны өдөр Улаанбаатар хотын дүүрэгт төрсөн, 22 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол,Өнөр бүл төв 1 дүгээр байрны 309 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй. овогт. /РД:УК00251035/

 

 

 

1. Яллагдагч******* нь 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 20 цагийн орчимд дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гоймондоо нэртэй хоолны газарт хохирогч Н.Санчирын куртикны халааснаас 320,000 төгрөгийн үнэ бүхий Samsung note 8 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

2. 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Анар супермаркетын кассаас бэлнээр 360,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

3. Яллагдагч*******, ******* нар нь Ч.Алтансондортой бүлэглэн 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах KFC түргэн хоолны газарт иргэн Ц.Орхонтуяагийн 2,090,000 төгрөгийн үнэ бүхий I phone X загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

4. Яллагдагч*******,******* нар нь С.Ариунзаяатай бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдөр дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баялаг-Ундраа худалдааны төвийн 2 дугаар давхарт байрлах 195 дугаартай лангуун дээрээс иргэн Б.Мөнхтогтохын 336,000 үнэлгээ бүхий Samsung J 7 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

5. Яллагдагч*******, ******* нар нь бүлэглэн 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мамбадацан хийдийн шашны дэлгүүрээс иргэн Ц.Өлзийхишигийн 384,000 үнэлгээ бүхий Samsung note 5 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

6. Яллагдагч******* нь Б.Баттулгатай нь бүлэглэн 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Буянт-Ухаа 1 хорооллын 712 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг эмийн сангаас иргэн Т.Мягмарсүрэнгийн 360,000 төгрөгийн үнэлгээ бүхий Samsung S 7 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

7. Яллагдагч*******, ******* нар нь Д.Мөнхтөртэй бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах салонд үйлчлүүлж байсан иргэн Т.Болортуяагийн 2,300,000 төгрөгийн үнэлгээ бүхий I phone X загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

8. Яллагдагч*******,*******,******* нар нь бүлэглэн 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр дүүргийн 21 дүгээр хороо Бага дарь эхийн 1 дүгээр гудамж 1470а тоотод байрлах Ц.Мөнхзулын хариуцан ажиллуулж байсан Саран нэртэй хүнсний дэлгүүрийн цонхны хаалт төмөр, цонх, хяналтын камерыг эвдэн нэвтрэн орж кассын машиныг эвдэж дотор нь байсан эд зүйл болон бэлэн 210,000 төгрөгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Ц.Мөнхзулд 225,000 төгрөгийн хохирол, 596,000 төгрөгийн хор уршиг учруулсан,

9. Ялладагч*******,******* нар нь Д.Мөнхтөртэй бүлэглэн 2020 оны 6 дугаар сарын 24-нөөс 25-ны өдөр шилжих шөнө буюу шөнийн 01 цагийн орчимд дүүргийн 2 дугаар хороо 65/4 дүгээр байрны 74 тоотод үйл ажиллагаа явуулдаг Тулга нэртэй хүнсний дэлгүүрийн цонхны төмөр хамгаалалтыг эвдэн орж, улмаар тус дэлгүүрийн кассаас бэлнээр 400,000 төгрөгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

10. Яллагдагч*******,******* нар нь бүлэглэн 2020 оны 05 дугаар сарын 12-ноос 13-ны өдөр шилжих шөнө 03 цагийн орчимд дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Өлгийн 3 дугаар гудамж 36в тоотод үйл ажиллагаа явуулах Гачуурт хүнсний дэлгүүрийн цонхоор орж бараа бүтээгдэхүүн болон кассаас 84,800 төгрөгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, 1,475,450 төгрөгийн хохирол учруулсан,

11. Яллагдагч*******,******* нар нь бүлэглэн 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын хэрэглэгчдэд үйлчлэх 7 дугаар төвийн байрны хашаанд цоожтой байсан иргэн О.Баярцогтын эзэмшлийн Giant гэсэн бичиглэлтэй 720,000 төгрөгийн үнэлгээ бүхий унадаг дугуй 1 ширхэг, иргэн Г.Тулгын эзэмшлийн Dragon гэсэн бичиглэлтэй 140,000 төгрөгийн үнэлгээ бүхий унадаг дугуй 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 860,000 төгрөгийн хохирол, 84,000 төгрөгийн хор уршиг учруулсан,

12. Яллагдагч*******,*******, өсвөр насны яллагдагч*******,******* нартай бүлэглэн 2020 оны 5 дугаар сарын 24-нөөс 25-ны өдөр шилжих шөнө Сэлэнгэ аймаг Баянгол сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Х.Олзвойгийн үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий Цолмон хүнсний дэлгүүрийн цонхны хаалтыг эвдэн орж 705,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн, бэлнээр 510,000 төгрөгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Х.Олзвойд 1,215,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол, 110,000 төгрөгийн хор уршиг учруулсан,

13. Яллагдагч*******,*******, өсвөр насны яллагдагч*******,******* нар нь бүлэглэн 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 20-ны өдөр шилжих шөнө Дархан-Уул аймаг Дархан сум 8 дугаар багт байрлах Наран хотхонд хохирогч Э.Ариун-Ундрагын хариуцан үйл ажиллагаа явуулдаг Заяа нэртэй хүнсний дэлгүүрийн цонхны хаалт төмрийг эвдэн орж 226,950 төгрөгийн бараа бүтээгдэхүүн, бэлнээр 25,000 төгрөгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Э.Ариун-Ундаргад 251,950 төгрөгийн хохирол, 110,000 төгрөгийн хор уршиг учруулсан,

14. Яллагдагч*******, өсвөр насны яллагдагч******* нар нь бүлэглэн 2020 оны 6 дугаар сарын 18-наас 19-ний өдөр шилжих шөнө дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Американ дэнж хотхоны ертөнцийн зүгээр зүүн урд талд байрлах хохирогч А.Бахытжаны хариуцан ажиллуулж байсан Түргэн үйлчилгээний цэгийн цонхны хаалт төмрийг эвдэн орж бараа бүтээгдэхүүн болон бэлнээр 150,000 төгрөгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш буюу нийт 1,367,900 төгрөгийн хохирол учруулсан,

15. Яллагдагч*******, өсвөр насны яллагдагч*******,******* нар нь бүлэглэн 2020 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 01 цагийн орчимд дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинэ Монгол сургуулийн гадна талд байрлах хохирогч А.Эрдэнэбатын хариуцан ажиллуулж байсан түргэн үйлчилгээний цэгийн цонхыг түлхэж хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр нууцаар нэвтрэн орж бараа бүтээгдэхүүн болон бэлэн мөнгө зэрэг эд зүйлийг хулгайлж 333,800 төгрөгийн хохирол, 40,000 төгрөгийн хор уршиг учруулсан,

16. Яллагдагч*******, өсвөр насны яллагдагч*******,******* нар нь бүлэглэн 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 69 дүгээр байрны 1 дүгээр орцод бага насны, биеэ хамгаалах чадваргүй Р.Баяржавхлангаас 8000 төгрөгийг илээр, хүч хэрэглэхээр заналхийлж, хууль бусаар авч бусдад бага хэмжээний хохирол учруулж дээрэмдсэн,

17. Яллагдагч******* 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 21 цагийн үед дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Н.Сүхболдтой хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, улмаар хүзүүн тус газарт цаасны хутгаар зүсэж биед нь эрүүний зүүн булан, хүзүүнд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

18. Яллагдагч*******, өсвөр насны яллагдагч*******,******* нар нь 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 21-ний өдөр шилжих шөнө дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр 22 дугаар байрны хажууд байрлах хохирогч С.Түмэн-Өлзийгийн хариуцан үйл ажиллагаа явуулдаг Бөртэ-Ач ХХК-ийн Шинэ хүнс дэлгүүрийн цонхны хаалт төмөр, хяналтын камерын төхөөрөмж, цонхны түгжээ зэргийг эвдэн орж бараа бүтээгдэхүүн болон хяналтын камерын хард диск 1 ширхэг, мөн бэлнээр 650,000 төгрөг зэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,513,130 төгрөгийн хохирол, 99,000 төгрөгийн хор уршиг учруулсан,

19. Яллагдагч*******,******* нар нь бүлэглэн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 28-ны өдөр шилжих шөнө 23 цагийн орчимд Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хохирогч Д.Энхбатын хариуцан үйл ажиллагаа явуулдаг Баян-Овоо хүнсний дэлгүүрийн цонхны хаалтыг салган цонхыг онгойлгон нэвтэрч бараа бүтээгдэхүүн болон бэлэн 6000 төгрөгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 483,750 төгрөгийн хохирол буюу бага хэмжээнээс дээш хохирол, 19,200 төгрөгийн хор уршиг учруулсан,

20. Яллагдагч*******, өсвөр насны яллагдагч*******,******* нартай бүлэглэн 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 15-ны өдөр шилжих шөнө дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинэ айл орон сууцны 1 давхарт байрлах хохирогч Ч.Цэрэндолгорын хариуцан үйл ажиллагаа явуулдаг “Шинэ айл” мини маркетын цонхоор орж бараа бүтээгдэхүүн болон бэлэн 300,000 төгрөгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 2,079,020 төгрөгийн хохирол учруулсан,

21. Яллагдагч*******, өсвөр насны яллагдагч******* нар нь бүлэглэн 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 25-ны өдөр шилжих шөнө дүүрэг 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хохирогч Л.Ганзоригийн хариуцан үйл ажиллагаа явуулдаг Друзъя нэртэй дэлгүүрийн хамгаалалтын төмрийг эвдэн цонхоор орж бараа бүтээгдэхүүн болон бэлэн 40,000 төгрөгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 374,400 төгрөгийн хохирол учруулсан,

22. Яллагдагч******* нь 2020 оны 11 дүгээр сарын 10-наас 11-ний өдөр шилжих шөнө дүүрэг 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хохирогч Б.Тэгшдэлгэрийн хариуцан үйл ажиллагаа явуулдаг Өндөр-Од худалдааны төвийн цонхоор нэвтрэн орж бараа бүтээгдэхүүн болон 1,600,000 төгрөгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,351,500 төгрөгийн хохирол учруулсан,

23. Яллагдагч******* нь 2020 оны 7 дугаар сарын 30-наас 31-ний өдөр шилжих шөнө дүүргийн 3 дугаар хороо Хүрээ хотхоны 23 дугаар байрны авто зогсоолд байрлуулсан Э.Өнөрбаярын эзэмшлийн Giant ATX 860 загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 1,080,000 төгрөгийн хохирол учруулсан,

24. Яллагдагч******* нь 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр дүүрэг 5 дугаар хороо Баянголын 54 дүгээр гудамжинд байрлах иргэн Б.Дэнсмаагийн хариуцан үйл ажиллагаа явуулдаг “Сая сая сарнай” нэртэй хүнсний дэлгүүрийн цонхоор нь нэвтрэн орж бараа бүтээгдэхүүн болон хяналтын камерын төхөөрөмжийн хардыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3,998,790 төгрөгийн хохирол, 95,000 төгрөгийн хор уршиг учруулсан,

25. Яллагдагч******* нь 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн шөнө дүүрэг 5 дугаар хороо Баянгол 54 дүгээр гудамж 20 тоотод байрлах иргэн Б.Дэнсмаагийн хариуцан үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүрийн цонхны хаалтыг таслан цонхоор нь нэвтрэн орж бараа бүтээгдэхүүн болон эд зүйлийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,880,500 төгрөгийн хохирол учруулсан,

26. Яллагдагч******* нь 2020 оны 9 дүгээр сарын 08-наас 09-ний өдөр шилжих шөнө дүүүргийн 19 дүгээр хорооны 4 дүгээр гудамжинд байрлах Л.Баасанхүүгийн хариуцан үйл ажиллагаа явуулдаг “Ээж” нэртэй хүнсний мухлагийн цонхны төмөр хаалтыг хөшиж, эвдэн вакум цонхыг түлхэн нэвтэрч, бэлнээр 180,000 төгрөгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 180,000 төгрөгийн хохирол учруулсан,

27. Яллагдагч******* нь 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-ны өдөр шилжих шөнө 03 цагийн үед дүүрэг 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Ж.Бадрахзулын хариуцан үйл ажиллагаа явуулдаг “Хуршиг” нэртэй хүнсний дэлгүүрийн цонхоор орж бараа бүтээгдэхүүн болон бэлэн 40,000 төгрөгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 441,500 төгрөгийн хохирол учруулсан,

28. Яллагдагч******* нь 2020 оны 9 дүгээр сарын 01-нээс 02-ны өдөр шилжих шөнө дүүрэг 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ж.Бямбасүрэнгийн хариуцан үйл ажиллагаа явуулдаг Нархан хүнсний мухлагт нэвтрэн орж иргэн бараа бүтээгдэхүүн болон эд зүйлийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,159,700 төгрөгийн хохирол учруулсан,

29. Яллагдагч******* нь 2020 оны 9 дүгээр сарын 02-ноос 03-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүрэг 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хохирогч Б.Анугийн хариуцан үйл ажиллагаа явуулдаг түргэн үйлчилгээний цэгийн цонхоор нэвтрэн орж бараа бүтээгдэхүүнийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 677,500 төгрөгийн хохирол учруулсан,

30. Яллагдагч******* нь 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 21-ний өдөр шилжих шөнө Баянгол дүүрэг 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр 12 дугаар байрны хойно байрлах хохирогч Н.Энхзаяагийн хариуцан үйл ажиллагаа явуулдаг хүнсний мухлагийн цонхны хаалт төмрийг эвдэн цонхоор нь нэвтрэн орж бараа бүтээгдэхүүн болон бэлэн 600,000 төгрөгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 876,900 төгрөгийн хохирол учруулсан,

31. Яллагдагч******* нь 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 03-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүрэг 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт МТ колонкийн хажууд байршуулан тавьсан байсан хохирогч Х.Лхагвацэцэгийн эзэмшлийн 03-10 ХӨҮ улсын дугаартай Honda Fit маркийн тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,100,000 төгрөгийн хохирол учруулсан,

32. Яллагдагч******* нь 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1-60 тоот нийтийн байрны 2 тоотод оршин суух иргэн Д.Лхагвасүрэнгийн гэрт буюу хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч 2 ширхэг гар утас хулгайлж 519,000 төгрөгийн хохирол учруулсан,

33. Яллагдагч******* нь 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 10-ны өдөр шилжих шөнө дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрдэнэтолгойн 35-924б тоотод байрлах хохирогч Д.Наранхүүгийн хариуцан үйл ажиллагаа явуулдаг “Шүтээн хайрхан” хүнсний дэлгүүрийн вакум цонхыг түлхэн нэвтрэн орж бараа бүтээгдэхүүн болон эд зүйл, бэлэн 490,000 төгрөгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3,371,900 төгрөгийн хохирол учруулсан,

 

34. Өсвөр насны яллагдагч************** нар нь бүлэглэн 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 28-ны өдөр шилжих шөнө дүүргийн 10 дугаар хороо 43 дугаар байрны 103 тоотод байрлах хохирогч Ц.Урантуяагийн хариуцан ажиллуулж байсан Супермаркет хүнсний дэлгүүрийн гадна хаалт төмрийг хөшиж, вакум цонхоор нэвтрэн орж бараа бүтээгдэхүүн болон бэлэн 80,000 төгрөгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.752,000 төгрөгийн хохирол учруулсан,

35. Өсвөр насны яллагдагч************** нар нь бүлэглэн 2020 оны 10 дугаар сарын 26-наас 27-ны өдөр шилжих шөнө дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ХД 43 дугаар байрны 10-аас 11 дүгээр давхарт гарах шатны бариулаас бэхэлсэн байсан хохирогч Э.Бямбасүрэнгийн өмчлөлийн Attila гэсэн бичиглэлтэй унадаг дугуйг дагалдах хэрэгсэл болох дөрөө, усны сав, каск, цамцны хамт, мөн хүүхдийн Wolf гэсэн бичиглэлтэй унадаг дугуй зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,752,000 төгрөгийн хохирол учруулсан,

36. Өсвөр насны яллагдагч*******,******* нар нь бүлэглэн 2021 оны 8 дугаар сарын 14-нөөс 15-ны өдөр шилжих шөнө дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн У.Батцэцэгийн үйл ажиллагаа явуулдаг түргэн үйлчилгээний цэгт нууцаар, хууль бусаар нэвтэрч, нийт 764,400 төгрөгийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

37. Өсвөр насны яллагдагч*******,******* нар нь бүлэглэн 2021 оны 8 дугаар сарын 12-ноос 13-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр байрны гадна талд байсан Э.Одхүүгийн өмчлөлийн 61-15 УБЭ улсын дугаартай автомашины шилийг хагалан орж монетон бөгжийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, тусгайлан хамгаалсан байр, агуулах буюу түгжээтэй тээврийн хэрэгсэлд хууль бусаар нэвтэрч 910,000 төгрөгийн хохирол, 60,000 төгрөгийн хор уршиг учруулсан,

38. Өсвөр насны яллагдагч*******,******* яллагдагч*******,*******, нар нь бүлэглэн 2021 оны 6 дугаар сарын 16-наас 17-ны өдөр шилжих шөнө дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Б.Саранцогтын хариуцан ажиллуулдаг “Эргэл” нэртэй хүнсний дэлгүүрийн цонхны төмөр хаалтыг эвдэн нэвтрэн орж бараа бүтээгдэхүүн болон бэлэн 64,500 төгрөгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 294,980 төгрөгийн хохирол учруулсан,

39. Өсвөр насны яллагдагч******* нь 2020 оны 11 дүгээр сарын 11-нээс 12-ны өдөр шилжих шөнө дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Марал” цайны газрын хажууд байрлах хохирогч П.Мөнхзулын хариуцан ажиллуулж байсан түргэн үйлчилгээний цэгийн цонхны хаалт төмрийг хөшиж цонхоор нь нэвтрэн орж бараа бүтээгдэхүүн болон бэлэн 134,500 төгрөгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,084,780 төгрөгийн хохирол учруулсан,

40. Өсвөр насны яллагдагч******* нь 2020 оны 4 дүгээр сарын 27-ноос 28-ны өдөр шилжих шөнө дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хохирогч Э.Ганцэцэгийн хариуцан ажиллуулж түргэн үйлчилгээний цэгийн вакум цонхоор нь нэвтрэн орж бараа бүтээгдэхүүнийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 625,790 төгрөгийн хохирол учруулсан,

41. Өсвөр насны яллагдагч******* 2021 оны 9 дүгээр сарын 20-ноос 21-ний өдөр шилжих шөнө дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 13б байрны 15 тоотод оршин суух хохирогч Б.Шийравын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд буюу гэрийн хаалгаар нь хууль бусаар нэвтэрч, Б.Шийравын 360,000 төгрөгийн үнэлгээ бүхий Samsung S9 plus загварын гар утас, 18,000 төгрөгийн үнэлгээ бүхий цамц, Б.Манхранзын 154,800 төгрөгийн үнэлгээ бүхий пүүз, З.Билгүүнжаргалын 87,000 төгрөгийн үнэлгээ бүхий туфль, куртик зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 619,800 төгрөгийн хохирол учруулсан,

42. Өсвөр насны яллагдагч******* нь С.Баасанбаттай бүлэглэн 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 9 дүгээр сарын 01-ний өдөр шилжих шөнө дүүргийн 4 дүгээр хорооны 45 дугаар сургуулийн баруун талд байрлах хохирогч Ц.Алдарсайханы эзэмшлийн үйл ажиллагаа явуулдаг түргэн үйлчилгээний цэгт нэвтрэн орж 1,191,100 төгрөгийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан,

43. Өсвөр насны яллагдагч*******,******* нар нь бүлэглэн 2021 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн шөнө дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 21 дүгээр сургуулийн зүүн урд талд байрлах автомашины ил зогсоолд байрлуулсан иргэн Б.Ганцоожийн эзэмшлийн 05-02 УБД улсын дугаартай Toyota Prius маркийн тээврийн хэрэгслийн гурвалжин жижиг цонхыг хагалж нэвтрэн орж Nomads нэртэй 1 шил архи, 2 хайрцаг Сэнгүр нэртэй шар айраг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

44. Өсвөр насны яллагдагч******* нь 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 02 дугаар сарын 01-ний өдөр шилжих шөнө дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр 20 дугаар байрны дэргэд иргэн Б.Энхболдын хариуцан ажиллуулж байсан хүнсний дэлгүүрийн вакум цонхыг түлхэн нэвтрэн орж бараа бүтээгдэхүүн болон эд зүйлийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 777,400 төгрөгийн хохирол учруулсан,

45. Өсвөр насны яллагдагч******* нь 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 12 дугаар сарын 23-ны өдрийн хооронд дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр Хавдар судлалын үндэсний төвийн автобусны буудлын хажууд байрлах хохирогч В.Эрдэнэтуяагийн хариуцан ажиллуулж байсан түргэн үйлчилгээний цагийн арын ханыг эвдэж хууль бусаар нэвтэрч бараа бүтээгдэхүүнийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,883,925 төгрөгийн хохирол учруулсан,

46. Өсвөр насны яллагдагч******* нь 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хохирогч Н.Уранчимэгийн хариуцан ажиллуулсан байсан түргэн үйлчилгээний цэгээс 950,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

47. Өсвөр насны яллагдагч******* нь 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Kims ресторанаар үйлчлүүлж байсан Ц.Баяржаргалын 396,000 төгрөгийн үнэлгээ бүхий унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

48. Өсвөр насны яллагдагч******* нь 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр дүүргийн 23 дугаар хороо Сургуулийн 1-1012а тоотод байрлах иргэн Д.Сарантуяагийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрт хууль бусаар нэвтэрч 230,000 төгрөгийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

49. Өсвөр насны яллагдагч******* нь 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Олон улсын эдийн засаг бизнесийн дээд сургуулийн авто зогсоол дээр байрлуулсан иргэн Л.Алтангэрэлийн өмчлөлийн 25-98 УБЕ улсын дугаартай Toyota Prius маркийн тээврийн хэрэгслийн цонхыг хагалан нэвтэрч бэлнээр 130,000 төгрөгийг тусгайлан хамгаалсан агуулах саванд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

50. Өсвөр насны яллагдагч******* нь 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Их Монгол төвийн хойд талын хаалганы хажууд байрлуулсан иргэн Б.Амгалантөгсийн эзэмшлийн 1,440,000 төгрөгийн үнэлгээ бүхий Giant XTC 800 гэсэн бичиглэлтэй унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

51. Өсвөр насны яллагдагч******* нь 2021 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монголын Үндэсний их сургуулийн орчимд насанд хүрээгүй хохирогч О.Эрдэнэбаатарыг гараараа, хамар, нуруу руу цохиж, газраас турба авч 2 гараар нь өргүүлэн хүч хэрэглэж, түүний өмчлөлийн 282,000 төгрөгийн үнэ бүхий Samsung A7 загварын гар утас, чихэвчийг илээр, хүч хэрэглэж, хууль бусаар авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт 1.6 дахь заалтад “Эрүүгийн хуульд заасан ял оногдуулах насанд хүрээгүй” үндэслэлээр өсвөр насны шүүгдэгч*******ад холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргүүдээс 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр, 2020 оны 6 дугаар сарын 13-ны өдөр, 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр тус тус үйлдсэн хулгайлах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. овогтг үргэлжилсэн үйлдлээр бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу үйл ажиллагаа явуулах орон байранд нэвтэрч, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд,

Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

Боржигон овогт Тунгалагийн үргэлжилсэн үйлдлээр бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах орон байранд нэвтэрч, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд,

 

Өлзийпүрэв овогтыг үргэлжилсэн үйлдлээр бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах орон байранд нэвтэрч, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд,

Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

Боржигон овогт үргэлжилсэн үйлдлээр бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу үйл ажиллагаа явуулах орон байранд, тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч, үйлдсэн гэм буруутайд,

 

Боржигин овогт үргэлжилсэн үйлдлээр бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу үйл ажиллагаа явуулах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд,

 

Цагаан өвгөн овогтыг бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд

 

Харууд овогт бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд

 

Боржигон овогт Хүслэнг үргэлжилсэн үйлдлээр бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах орон байр, тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд,

Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

Монголтайж овогтыг бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу үйл ажиллагаа явуулах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3.*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялаар,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

 

Т.Билгүүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялаар,

 

Т.Оргилыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт 5 жилийн хугацаагаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялаар,

 

О.Билгүүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

 

Ц.Мөнхбатыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялаар,

 

*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

 

Э.Хэрлэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

 

Г.Хүслэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялаар,

 

Г.Эрдэнэбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

 

Т.Билгүүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

 

Т.Оргилд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

 

Ц.Мөнхбатад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 2 дахин багасгаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

 

*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж, 6 сарын хугацаагаар хорих ялаар,

 

Э.Хэрлэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж, 6 сарын хугацаагаар хорих ялаар,

 

Г.Хүслэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт зааснаар*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийг хасаж, үлдсэн 6 сарын хугацаагаар хорих ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах зорчих эрхийг хязгаарлах ялаар солих,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийг хасаж ял эдэлж дууссанд тооцох,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан  240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлэх,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт зааснаар*******д оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийг хасаж, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/1368 дугаартай шийтгэх тогтоолоор*******д оногдуулсан 1 жилийн хугацаагаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, оногдуулсан 1 жилийн хугацаагаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялаас 2 жилийг хасаж, үлдсэн 6 сарын хугацаагаар хорих ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах зорчих эрхийг хязгаарлах ялаар,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт зааснаар*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийг хасаж ял эдэлж дууссанд,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 зааснаар оногдуулсан 2  жилийн хугацаагаар хорих ялыг  2 жилийн хугацаанд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар солих,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт зааснаар*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийг хасаж, ял эдэлж дууссанд

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 2 хугацаанд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар солих,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт зааснаар*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийг хасаж, ял эдэлж дууссанд,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт зааснаар *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийг хасаж, ял эдэлж дууссанд тус тус тооцсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт*******ын цагдан хоригдсон 275 хоногийг,*******ий цагдан хоригдсон 238 хоногийг,*******гийн цагдан хоригдсон 238 хоногийг,*******ын цагдан хоригдсон 93 хоногийг тэдгээрийн ял эдлэх оруулан тооцож,

С.Тэмүүжингийн цагдан хоригдсон 538 хоногийн нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, 6 сарын хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлсэнд тооцож,

Т.Билгүүний цагдан хоригдсон 538 хоногийн нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, 6 сарын хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлсэнд тооцож,

******* 2 хоног баривчлагдсан,*******ын 182 хоног цагдан хоригдсон,******* баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар*******,******* нар зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

С.Тэмүүжин,*******,******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч,

Э.Хэрлэн, *******,******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг,*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10.******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ЦХШЗ/103 дугаар захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 17 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хөндлөн хээ бүхий нарийн урт төмрийг устгасугай.

 

12. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

13. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар*******гээс 133,333 төгрөг гаргуулж хохирогч Б.Отгонтуяад,*******гээс 737,725 төгрөг гаргуулж,*******оос 737,725 төгрөг гаргуулж хохирогч Г.Түвшинжаргалд,************** нараас тус бүр 331,250 төгрөг  гаргуулж хохирогч Х.Олзвойд,*******,*******, Т,Оргил нараас тус бүр 90,487 төгрөг гаргуулж хохирогч Э.Ариун-Ундаргад,*******,******* нараас тус бүр 683,950 гаргуулж хохирогч А.Бахытжанд,*******гээс 696,666 төгрөг гаргуулж, ******* 388,666 төгрөг гаргуулж хохирогч Ц.Орхонтуяад,*******гээс 112,000 төгрөг гаргуулж хохирогч Б.Мөнхтогтоход,*******гээс 192,000 төгрөг гаргуулж хохирогч Ц.Өлзийхишигт,*******гээс 180,000 төгрөг гаргуулж хохирогч Т.Мягмарсүрэнд,*******,*******,******* нараас тус бүр 273,670 төгрөг гаргуулж хохирогч Ц.Мөнхзулд,*******ээс 519,000 төгрөг гаргуулж хохирогч Д.Лхагвасүрэнд,*******ээс 537,380 төгрөг гаргуулж хохирогч С.Түмэн-Өлзийд,*******ээс 677,500 төгрөг гаргуулж хохирогч Б.Ануд,*******ээс 251,475 төгрөг гаргуулж хохирогч Д.Энхбатад,*******ээс 767,650 төгрөг гаргуулж хохирогч Н.Энхзаяад,*******ээс 110,000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Гантөмөрт,*******,*******,******* нараас тус бүр 693,010 төгрөг гаргуулж  хохирогч Ч.Цэрэндолгорт,*******ээс 3,371,900 төгрөг гаргуулж хохирогч Д.Наранхүүд,*******гээс 320,000 төгрөг гаргуулж хохирогч Н.Санчирт,*******,******* нараас тус бүр 187,200 төгрөг гаргуулж хохирогч Л.Ганзоригт,*******аас 340,000 төгрөг гаргуулж хохирогч Х.Бадамд,*******,******* нараас тус бүр 112,925 төгрөг гаргуулж хохирогч Ц.Урантуяад,*******,******* нараас тус бүр 876,000 төгрөг гаргуулж хохирогч Э.Бямбасүрэнд,*******гээс 360,000 төгрөг гаргуулж хохирогч Б.Мөнхжаргалд,*******ээс 2,351,500 төгрөг гаргуулж хохирогч С.Тэгшдэлгэрт,*******,*******,******* нараас тус бүр 2,670 төгрөг гаргуулж хохирогч Р.Баяржавхланд,*******ээс 1,880,500 төгрөг гаргуулж хохирогч Б.Дэнсмаад, 180,000 төгрөг гаргуулж хохирогч Л.Баасанхүүд, 441,500 төгрөг гаргуулж хохирогч Ж.Бадрахзулд, 1,159,700 төгрөг гаргуулж хохирогч Ж.Бямбасүрэнд, 1,080,000 төгрөг гаргуулж хохирогч Э.Өнөрбаярт,*******аас 777,400 төгрөг гаргуулж хохирогч Б.Энхболдод,*******гээс 130,000 төгрөг гаргуулж хохирогч Х.Алтангэрэлд,*******гээс 390,000 төгрөг гаргуулж хохирогч О.Баярцогтод, 92,000 төгрөг гаргуулж хохирогч Г.Тулгад,*******оос 595,550 төгрөг гаргуулж хохирогч Ц.Алдарсайханд,*******оос 73,745 төгрөг гаргуулж хохирогч Б.Саранцогтод тус тус олгосугай.

 

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол*******,******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,*******, *******,*******,*******,*******,*******,******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   А.АЛТАНХУЯГ

 

              

                                       ШҮҮГЧ                                  Ц.ДАЙРИЙЖАВ

 

 

                                       ШҮҮГЧ                                   Г.ЗОЛБОО