Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/660

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

Улсын яллагч А.Дүүрэнбилэг,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ч.Амарбаяр,

шүүгдэгч*******, түүний өмгөөлөгч Н.Мянган,

шүүгдэгч*******, түүний өмгөөлөгч С.Ууганбаяр,

шүүгдэгч*******, түүний өмгөөлөгч Н.Амгаланбаатар,

гэрч Ц.Лхагва нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.1 дүгээр зүйлийн 1,.2 дугаар зүйлийн 1,.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар*******,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.1 дүгээр зүйлийн 1,.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар*******,*******,******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2102003730129 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн,******* оны дүгээр сарын-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн,3 настай, эрэгтэй, дээд боловсролтой, малын их эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт, Улаанбаатар хот дүүрэг, дүгээр хороо, Туул гол байрны тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Салдан овогт Басангийн Ганзориг, (РД:.............)

 

2. Монгол Улсын иргэн,71 оны дугаар сарын-ны өдөр Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн,1 настай, эрэгтэй, дээд боловсролтой, малын их эмч мэргэжилтэй, Мал эмнэлгийн ерөнхий газрын харьяа Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн Захиргаа, санхүү, хангалтын албаны дарга ажилтай, ам бүлЗ, эхнэр хүүхдийн хамт, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, дугаар хороо, Нарны хороолол5а байрны тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Намжилынхан овогт Очирбатын Хүрэлбаатар, (РД:..............)

 

3. Монгол Улсын иргэн,89 оны дүгээр сарын-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн.3 настай, эмэгтэй, дээд боловсролтой, малын их эмч мэргэжилтэй, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн эм, био бэлдмэлийн мэргэжилтэн ажилтай, ам бүл 2, эхийн хамт, Улаанбаатар хот, Сүхбаагар дүүрэг, дугаар хороо, Бэлхийн тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Мянгат овогт Батхуягийн Саранзаяа, (РД:...............)

 

4. Монгол Улсын иргэн.84 оны дугаар сарын-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн,8 настай, эмэгтэй, дээд боловсролтой, малын их эмч мэргэжилтэй, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн лөв лабораторийн чанарын менежер ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт, дүүргийн дүгээр хороо, Соёмбот-р хэсэг тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Хөх овогт Чулуунбаатарын Нямцэнгэл (РД:...............)

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь нийтийн албан тушаалтнаар буюу “Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори” Улсын төсөвт үйлдвэрийн газрын захирлаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,*******,*******,******* нартай бүлэглэн, удирдан зохион байгуулж дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт тус үйлдвэрийн газрыг төлөөлж “Глобал бизнес линк” ХХК-тай 2020 оны дүгээр сарын0-ны өдөр “Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн багаж тоног төхөөрөмж нийлүүлэх” тухай УМЭАЦТЛ/202002001/03/01 (МЭТШ/2020ОРЕN_01) дугаартай гэрээ байгуулж, гэрээний харилцаанд захиалагчийн эрх, үүргийг хэрэгжүүлж оролцохдоо 13 нэр төрлийн ширхэг тоног төхөөрөмжийг 200,000,000 төгрөгөөр 2020 оны дүгээр сарын0-аас 2020 оны дүгээр сарын 14-ний хооронд нийлүүлэх үүрэг хүлээсэн нийлүүлэгч тал болох “Глобал бизнес линк” ХХК нь гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй буюу нэр төрлийн8,090,500 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг нийлүүлээгүй байхад, тухайн тоног төхөөрөмжийг хүлээн авсан мэтээр анхан шатны баримт бүрдүүлэх чиглэлийг*******,*******,******* нарт өгч, 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гэрээ дүгнэсэн акт болон бараа үйлчилгээ хүлээн авсан акт зэргийг үйлдүүлж, улмаар дээрх анхан шатны баримтад үндэслэн “Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, хянах, тайлагнах журам”-ын.12-т заасан “Төсөл арга хэмжээний санхүүжилтийг гүйцэтгэлээр олгоно...” гэснийг зөрчиж 2020 оны 10 дугаар сарын-ны өдөр гэрээний нийт үнийн дүн болох 200,000,000 төгрөгийг “Глобал бизнес линк” ХХК-нд бүрэн олгож, тус хуулийн этгээдэд давуу байдал бий болгон, улсын төсөвт8,090,500 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

 

Шүүгдэгч******* нь дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори” Улсын төсөвт үйлдвэрийн газарт Захиргаа, санхүү, хангалтын албаны даргаар ажиллаж байхдаа *******,*******,******* нартай бүлэглэж, тус үйлдвэрийн газар болон “Глобал бизнес линк” ХХК-ийн хооронд 2020 оны дүгээр сарын0-ны өдөр байгуулагдсан “Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн багаж тоног төхөөрөмж нийлүүлэх” тухай УМЭАЦТЛ/202002001/03/01 (МЭТШ/2020ОРЕN_01) дугаартай гэрээг 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр дүгнэж, тоног төхөөрөмж хүлээн авахдаа *******ийн өгсөн үүргийн дагуу нэр төрлийн8,090,500 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг нийлүүлээгүй байхад, тоног төхөөрөмжийг хүлээн авсан мэтээр гэрээ дүгнэсэн акт, бараа үйлчилгээ хүлээлцсэн акт зэргийг үйлдэж, “Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори" Улсын төсөвт үйлдвэрийн газрын захирал ******* нь албан үүрэг, бүрэх эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тухайн анхан шатны баримтад үндэслэн 2020 оны 10 дугаар сарын-ны өдөр гэрээний нийт үнийн дүн болох 200,000,000 төгрөгийг “Глобал бизнес линк” ХХК-нд бүрэн олгож, тус хуулийн этгээдэд давуу байдал бий болгон, улсын төсөвт8,090,500 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үлдэх нөхцөлийг бүрдүүлэн дэмжлэг үзүүлж, хамтран оролцсон,

 

Шүүгдэгч******* нь дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори” Улсын төсөвт үйлдвэрийн газарт Эм урвалж, эмнэлгийн хэрэгслийн мэргэжилтэн, малын их эмчээр ажиллаж байхдаа *******,*******,******* нартай бүлэглэж, тус үйлдвэрийн газар болон “Глобал бизнес линк” ХХК-ийн хооронд 2020 оны дүгээр сарын0-ны өдөр байгуулагдсан “Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн багаж тоног төхөөрөмж нийлүүлэх” тухай УМЭАЦТЛ/202002001/03/01 (МЭТШ/2020ОРЕN_01) дугаартай гэрээг 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр дүгнэж, тоног төхөөрөмж хүлээн авахдаа *******ийн өгсөн үүргийн дагуу нэр төрлийн8,090,500 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг нийлүүлээгүй байхад, тоног төхөөрөмжийг хүлээн авсан мэтээр гэрээ дүгнэсэн акт, бараа үйлчилгээ хүлээлцсэн акт зэргийг үйлдэж, “Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори” Улсын төсөвт үйлдвэрийн газрын захирал ******* нь албан үүрэг, бүрэх эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тухайн анхан шатны баримтад үндэслэн 2020 оны 10 дугаар сарын-ны өдөр гэрээний нийт үнийн дүн болох 200,000,000 төгрөгийг “Глобал бизнес линк” ХХК-нд бүрэн олгож, тус хуулийн этгээдэд давуу байдал бий болгон, улсын төсөвт8,090,500 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үлдэх нөхцөлийг бүрдүүлэн дэмжлэг үзүүлж, хамтран оролцсон,

 

Шүүгдэгч******* нь дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори” Улсын төсөвт үйлдвэрийн газарт Чанарын менежерээр ажиллаж байхдаа тус үйлдвэрийн газар болон “Глобал бизнес линк” ХХК-ийн хооронд 2020 оны дүгээр сарын0-ны өдөр байгуулагдсан “Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв         лабораторийн багаж         тоног  төхөөрөмж нийлүүлэх” тухай УМЭАЦТЛ/202002001/03/01 (МЭТШ/2020ОРЕN_01) дугаартай гэрээг 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр дүгнэж, тоног төхөөрөмж хүлээн авахдаа нэр төрлийн8,090,500 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг нийлүүлээгүй байхад, тоног төхөөрөмжийг хүлээн авсан мэтээр гэрээ дүгнэсэн акт, бараа үйлчилгээ хүлээлцсэн акт зэргийг үйлдэж, тухайн анхан шатны баримтад үндэслэн “Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори” Улсын төсөвт үйлдвэрийн газрын захирал ******* нь 2020 оны 10 дугаар сарын-ны өдөр гэрээний үнийн дүн болох 200,000,000 төгрөгийг “Глобал бизнес линк” ХХК-нд бүрэн олгож, улсын төсөвт8,090,500 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                          

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч нарын мэдүүлэг: 

 

Шүүгдэгч *******: Би 2017 оны 4 дүгээр сарын-ны өдөр тус лабораторийн захирлаар томилогдсон. Тухайн үед энэ багаж ажиллаагүй байсан. Түүнээс хойш 2020 он хүртэл энэ багажийг засуулахаар олон улсын байгууллагад хүсэлт өгсөн боловч шийдэгдээгүй байсан. Энэ багаж нь 70 гаруй төрлийн микро элементийг илрүүлдэг олон улсын нийгэмлэгийн төслийн шугамаар нийлүүлэгдсэн багаж байсан. Энэ багажаар хүнсний аюулгүй байдал, нийтийн эрүүл мэндийг хамгаалах, уур уурхайн бохирдлын улмаас учирч байгаа хор уршгийг тогтоодог.  Энэ багажийг засуулах нь Монгол улсын хүн амын эрүүл мэнд, нийтийн эрүүл мэндийг хамгаалахын төлөө явсан ажил. Тухайн үед оны сүүл, цар тахлын нөхцөл байдал хүнд байсан. Давагдашгүй хүчин зүйлтэй үе байсан. Энэ багаж нь Америкийн Нэгдсэн Улсын Термовишн компанийн үйлдвэрлэсэн багаж. Ази дахь албан ёсны төлөөлөгч нь Хятад Улсад байдаг. Нарийн мэдрэмжтэй багаж учраас манай улсад засах инженер байдаггүй. Цар тахлын улмаас хил хаалттай байсан учраас Термовишны инженер Монголд орж ирэх боломжгүй байсан. Байгууллагын зүгээс засуулах хүсэлт өгч байсан учраас улсаас санхүүжилт өгсөн. Одоо улсын хохирлыг барагдуулсан байгаа. Миний зүгээс шүүгдэгч нарт чиглэл өгч, акт үйлд гэж хэлээгүй. Би компанийн багаж засах хөрөнгө олдохгүй учраас энэ ажлыг маш сайн хийлгээрэй гэж*******т чиглэл өгч байсан гэв.

 

Шүүгдэгч*******: Би энэ асуудалд урьд Авлигатай тэмцэх газарт 2-3 удаа мэдүүлэг өгсөн. Энэ багажийг буруу нөхцөл байдалд ажиллуулснаас болж эвдэрсэн байсан. Тухайн багажийг ******* захирал Монгол Улсын хүн амын эрүүл мэнд, нийгмийн эрүүл мэндэд чухал ач холбогдолтой тул засуулмаар байна гэж хэлсэн. Энэ багаж нь 70 гаруй нэр төлийн микро элемент тодорхойлдог чухал багаж. Манай байгууллага салбартаа олон удаа тендерт оролцдог. Тухайн үед дэлхий нийтээр цар тахал эхэлж байсан, цаашид яах нь тодорхойгүй үе байсан. ******* сэлбэг авсан мэтээр акт үйлд гэж хэлээгүй. Компанитай нь холбогдож үлдэгдэл нь хэзээ ирэх вэ гэж асуу гэж хэлсэн. Ийм л зүйл болсон. Намайг авсан мэтээр гарын үсэг зурсан гэж байна. Түүн дээр гэм буруутай байх. Тухайн үед Ц.Лхагваа захиралтай уулзаж үлдэгдэл гурван зүйлийг хэзээ өгөх вэ гэхэд асуудалгүй оны өмнө өгнө, инженерээ Хятадаас авч ирнэ, саад байхгүй, хил гайгүй болбол оны өмнө найдвартай өгнө гэж хэлж байсан. Тиймээс би тухайн үед хийж байгаа үйлдэл, актаа буруу зүйл гэж ухаарч мэдээгүй. Гэрч Золзаяа санхүүгийн мэдлэг өндөртэй нягтлан байсан бол дутуу гүйцэтгэлийн хэмжээний мөнгийг өгч үлдэгдэл мөнгийг Нягтлан бодох бүртгэлийн хуулийн дагуу авч үлдэх боломж байсан байна лээ. Миний хувьд ашиг сонирхол, албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу байдал бий болгож байна гэж бодоогүй. Бид авлига авч, улсыг хохироосон гэж бодохгүй байна. Одоо цар тахлын нөхцөл байдал гайгүй болж аль аль талаас ажиллаж тухайн багаж хэвийн болсон. Бид хууль ямар байдгийг мэдэхгүй, ажлаа хийж байгаа хүмүүс гэв.

 

Шүүгдэгч*******: Би ******* захирлаас тушаал авч гарын үсэг зуруулаагүй. Ерөнхий эмч Цэрэнчимэд анх гарын үсэг зуруулахад нь бараа дутуу байна гэж хэлэхэд Цэрэнчимэд “энэ бол бараа биш, ирж манай эвдэрсэн багаж засна” гэж хэлж байсан. Би асууж байгаад гарын үсэг зуруулсан. Актыг би үйлдээгүй, гэрч Золзаяа үйлдсэн. Тэр үед Ерөнхий эмч дуудаж оруулж ирж багаж авахгүй, засна гэж гарын үсэг зуруулсан. Ажлын хариуцлага алдаж, юм мэдэхгүйгээс болсон гэв.

 

Шүүгдэгч*******: Яригдаж байгаа багаж үйл ажиллагаанд дутагдаж байсан. Үүнийг ашиглалтад оруулбал манай байгууллагын үйл ажиллагаа нэг алхам урагшилна гэж тухайн үеийн захирал үүнийг ажиллуулчих юмсан гэдэг сэтгэлээс болсон. Бид гарын үсэг зурж байгаагаа албан тушаалаа урвуулан ашиглаж байна гэж ойлгоогүй. Энэ багаж нь тусгай өрөө, нөхцөл шаарддаг. Манай байгууллагад ажиллахгүй болон жил болсон байсан. Миний хувьд мөнгө төгрөг авсан нөхцөл байдал үүсэж гарын үсэг зураагүй. ******* захирал надад чи гарын үсэг зур, гэрээ дүгнэсэн акт үйлд гэж үүрэг чиглэл өгөөгүй. Гарын үсэг зурсан шалтгаан нь тухайн үед ажил тарах үе байсан. Тэр үед чи гарын үсэг зурчих гэж хэлсэн. Миний нэрийг Ерөнхий эмч Цэрэнчимэд өгсөн байсан. Би юу болсныг мэдэлгүй зурсан гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2020 онд Сангийн сайдын 2019 оны дугаар сарын 25-ны өдрийн 282 дугаар тушаалаар батлагдсан “Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх хянах тайлагнах журам” нь хүчин төгөлдөр үйлчилж байсан. Харин Засгийн газрын 2021 оны 6 дугаар сарын-ний өдрийн0 дугаар тогтоолоор “Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, хянах, тайлагнах журам” нь батлагдаж өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр хэрэгжиж байна. Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори нь улсын төсвийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авахдаа дээрх журмыг дагаж мөрдөж ажиллах ёстой. Гэвч Глобал бизнес линк ХХК-тай байгуулсан гэрээний дагуу 200,000,000 төгрөгийн бараа, ажил үйлчилгээ хүлээн авахаас нэр төрлийн8,090,500 төгрөгийн тоног төхөөрөмжийг аваагүй байхад дээрх журмын.12-д заасан “Төсөл арга хэмжээний санхүүжилтийг гүйцэтгэлээр олгоно” гэсэн заалтыг зөрчиж санхүүжилтийг гэрээний нийт үнийн дүн болох 200,000,000 төгрөгөөр олгож, журмыг зөрчсөн.” гэх мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 233-236 дахь тал) гэсэн,

 

Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...гомдол гаргасан шалтгаан нь ... өндөр үнэтэй зарим барааг нийлүүлээгүй байхад нь акт үйлдэж төлбөрийг нь барагдуулсан тохиолдол гарсан. Тухайлбал 2020 оныы тендерт шалгарсан компанитай хийсэн худалдан авалтаар Ай Си Пи/Эм Эс багажийн радио давтамжийн үүсвэр, цахилгаан хангамж хэрэглэгдэхүүн зэрэг төрлийн0,000,000 төгрөгийн үнэ бүхий бараа одоо хүртэл нийлүүлэгдээгүй байна.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 104-106 дахь тал) гэсэн,

 

Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...манай байгууллага нь УМЭАЦТЛ/202002001/03/01/МЭТШ/2020ореn01/ дугаартай багаж, тоног төхөөрөмж нийлүүлэх тендерийг зарлаж, хамгийн бага үнийн санал ирүүлсэн “Глобал бизнес линк” ХХК-тай 2020 оны дүгээр сарын0-н өдөр багаж тоног төхөөрөмж нийлүүлэх УМЭАЦТЛ/202002001/03/01/ МЭТШ/2020ореn01/ дугаартай гэрээг байгуулсан Гэрээний дагуу 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр манай байгууллагын тендерийн бараа, материалыг хүлээн авах ажлын хэсгийн гишүүд болох Захиргаа, санхүү хангалтын албаны дарга*******, чанарын менежер Ч.Нямгэрэл, эм урвалжийн нярав******* нар гэрээ дүгнэсэн акт үйлдэж, 13 нэр төрлийн ширхэг тоног төхөөрөмжийг хүлээн авч, нэхэмжлэлийн дагуу 200,000,000 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн байсан. Үүний дагуу 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр тухайн тендерийн материал, захирлын тушаал, “Глобал бизнес линк” ХХК-тай байгуулсан гэрээ, гэрээ дүгнэсэн акт, бараа үйлчилгээг хүлээн авсан акт, бараа, материалын зарлагын баримт, орлогын баримт, барааны үнийн санал, төлбөрийн нэхэмжлэх зэргийг үндэслэн “Глобал бизнес линк” ХХК-ийн Төрийн банк дахь 100100065465 тоот данс руу 200,000,000 төгрөгийн гүйлгээ хийсэн байгаа. ...миний хувьд Захиргаа санхүү, хяналтын албаны дарга*******, чанарын менежер Ч.Нямгэрэл, эм урвалжийн нярав******* нарын гэрээ дүгнэсэн акт, бараа хүлээн авсан акт зэргийг үндэслээд гүйлгээг хийсэн байгаа. Бараа хүлээн авсан хүмүүс хүлээн авсан барааны тоо ширхэг болон бодит байдлыг өөрсдөө хариуцах ёстой байдаг. Тухайн үед захирал ******* болон Захиргаа санхүү, хангалтын албаны дарга******* нар нь надад хэлэхдээ “Хүнсний аюулгүй байдал, байгаль орчноос шалтгаалах оношилгоо тандалтын албаны IСР МS аппарат нь манай дээр байгаа, гэхдээ багаж байрладаг өрөө нь80 вольтын цахилгаан оруулж амжаагүйгээс төрлийн үйлчилгээг авах боломжгүй байгаа юм,80 оруулсны дараа энэ үйлчилгээг авна, ийм учраас гүйлгээг нь хийчих гэж хэлсэн учраас гүйлгээг хийсэн байгаа.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн3-124 дэх тал) гэсэн,

 

Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “..."... “Глобал бизнес линк” ХХК нь тендер шалгарч, гэрээ байгуулсан. Гэрээний дагуу нийлүүлэх ёстой бараануудыг нийлүүлсэн. Гэхдээ цар тахалтай холбоотойгоор хил дээр ачаа бараа саатсан шалтгаанаар удсан байгаа. Гэхдээ бараа, ажил үйлчилгээг хүлээн авах комисс ирсэн бараа, материалыг хүлээн авсан. Гэхдээ IСР МS гэх нэртэй багажийн эвдэрсэн эд ангийг нийлүүлэх ёстой байсан боловч цар тахалтай холбоотойгоор өнөөдрийг хүртэл нийлүүлээгүй байгаа. Гэрээний төлбөрт хэдэн төгрөгийг хэрхэн шилжүүлсэн талаар мэдэхгүй байна. Гүйцэтгэлээр нь санхүүжилтийг олгосон байх гэж бодож байна. ... IСР МS гэх нэртэй 2015 онд Олон улсын атомын энергийн агентлагийн “Мон019” гэсэн нэртэй төслийн хүрээнд нийлүүлэгдсэн. Энэ багаж нь биологийн болоод бүх төрлийн дээжид элементийн агууламж тодорхойлоход зориулагдсан багаж байгаа юм. 70 гаруй төрлийн элемент шинжлэх боломжтой. Тухайн багаж нь 2017-2018 оны орчим цахилгааны шалтгаанаар гэмтсэн бөгөөд үүнийг засуулахаар Олон улсын атомын энергийн агентлагаар засуулахаар хүсэлт тавьсан боловч “Санхүүгийн байдлаас шалтгаалаад засаж өгөх, тусламж үзүүлэх боломжгүй” гэсэн хариу өгсөн байдаг. Ингээд багажийг оношлуулах, эвдэрсэн эд ангийг солих, засварлуулахаар тендерийн баримт бичгийг боловсруулан 200,000,00 төгрөгийн өртөгтэй тендерийг зарлаж, энэ тендерт “Глобал бизнес линк” шалгарсан байгаа. ...би тийм үүрэг, чиглэл өгөөгүй, үүрэг өгөх эрх бүхий албан тушаалтан ч биш. Миний хувьд энэ тендертэй холбоотой тендерийн шалгаруулалт явуулаад шалгарсан компанитай гэрээ байгуулах зөвлөмжийг өгсөн. Үүний дагуу Захиргааны зүгээс гэрээг байгуулж, гүйцэтгэлд нь хяналт тавиад явах үүрэгтэй. Түүнээс биш миний бие бараа, тоног төхөөрөмжийг хүлээн авах, мөнгийг шилжүүлэх ажилд оролцоогүй, надад тийм чиг үүрэгч байхгүй.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 147-149 дэх тал) гэсэн,

 

Глобал бизнес линк ХХК-иас ирүүлсэн материал (1 дүгээр хавтаст хэргийн 221-238 дахь тал), (3 дугаар хавтаст хэргийн 216-231 дэх тал),

Дотоод хяналт шалгалт хийх шалгалтын удирдамж, Үндэсний аудитын газрын 2021 оны сарын 09-ний өдрийн/2025 дугаартай албан бичиг (2 дугаар хавтаст хэргийн 72-80 дахь тал),

Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн үйл ажиллагаанд хийсэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дотоод хяналт  шалгалтын тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 241-250 дахь тал), (2 дугаар хавтаст хэргийн 1-71 дэх тал),

Гэрчгаас гаргаж өгсөн баримтууд (2 дугаар хавтаст хэргийн1-250 дахь тал), (3 дугаар хавтаст хэргийн 1-165 дахь тал),

Сэлбэг хүлээн авсан талаарх баримтууд (5 дугаар хавтаст хэргийн 66-88 дахь тал),

Сангийн сайдын 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 282 дугаартай “Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, хянах, тайлагнах журам”  (5 дугаар хавтаст хэргийн9-135 дахь тал) зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн4.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч ******* нь нийтийн албан тушаалтнаар буюу “Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори” Улсын төсөвт үйлдвэрийн газрын захирлаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,*******,*******,******* нартай бүлэглэн, удирдан зохион байгуулж, дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт тус үйлдвэрийн газрыг төлөөлж “Глобал бизнес линк” ХХК-тай 2020 оны дүгээр сарын0-ны өдөр “Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн багаж тоног төхөөрөмж нийлүүлэх” тухай УМЭАЦТЛ/202002001/03/01 (МЭТШ/2020ОРЕN_01) дугаартай гэрээ байгуулж, гэрээний харилцаанд захиалагчийн эрх, үүргийг хэрэгжүүлж оролцохдоо 13 нэр төрлийн ширхэг тоног төхөөрөмжийг 200,000,000 төгрөгөөр 2020 оны дүгээр сарын0-аас 2020 оны дүгээр сарын 14-ний хооронд нийлүүлэх үүрэг хүлээсэн нийлүүлэгч тал болох “Глобал бизнес линк” ХХК нь гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй буюу нэр төрлийн8,090,500 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг нийлүүлээгүй байхад, тухайн тоног төхөөрөмжийг хүлээн авсан мэтээр анхан шатны баримт бүрдүүлэх чиглэлийг*******,*******,******* нарт өгч, 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гэрээ дүгнэсэн акт болон бараа үйлчилгээ хүлээн авсан акт зэргийг үйлдүүлж, улмаар дээрх анхан шатны баримтад үндэслэн “Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, хянах, тайлагнах журам”-ын.12-т заасан “Төсөл арга хэмжээний санхүүжилтийг гүйцэтгэлээр олгоно...” гэснийг зөрчиж 2020 оны 10 дугаар сарын-ны өдөр гэрээний нийт үнийн дүн болох 200,000,000 төгрөгийг “Глобал бизнес линк” ХХК-нд бүрэн олгож, тус хуулийн этгээдэд давуу байдал бий болгон, улсын төсөвт8,090,500 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж,

 

Шүүгдэгч******* нь дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори” Улсын төсөвт үйлдвэрийн газарт Захиргаа, санхүү, хангалтын албаны даргаар ажиллаж байхдаа *******,*******,******* нартай бүлэглэж, тус үйлдвэрийн газар болон “Глобал бизнес линк” ХХК-ийн хооронд 2020 оны дүгээр сарын0-ны өдөр байгуулагдсан “Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн багаж тоног төхөөрөмж нийлүүлэх” тухай УМЭАЦТЛ/202002001/03/01 (МЭТШ/2020ОРЕN_01) дугаартай гэрээг 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр дүгнэж, тоног төхөөрөмж хүлээн авахдаа *******ийн өгсөн үүргийн дагуу нэр төрлийн8,090,500 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг нийлүүлээгүй байхад, тоног төхөөрөмжийг хүлээн авсан мэтээр гэрээ дүгнэсэн акт, бараа үйлчилгээ хүлээлцсэн акт зэргийг үйлдэж, “Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори" Улсын төсөвт үйлдвэрийн газрын захирал ******* нь албан үүрэг, бүрэх эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тухайн анхан шатны баримтад үндэслэн 2020 оны 10 дугаар сарын-ны өдөр гэрээний нийт үнийн дүн болох 200,000,000 төгрөгийг “Глобал бизнес линк” ХХК-нд бүрэн олгож, тус хуулийн этгээдэд давуу байдал бий болгон, улсын төсөвт8,090,500 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үлдэх нөхцөлийг бүрдүүлэн дэмжлэг үзүүлж, хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэж,

 

Шүүгдэгч******* нь дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори” Улсын төсөвт үйлдвэрийн газарт Эм урвалж, эмнэлгийн хэрэгслийн мэргэжилтэн, малын их эмчээр ажиллаж байхдаа *******,*******,******* нартай бүлэглэж, тус үйлдвэрийн газар болон “Глобал бизнес линк” ХХК-ийн хооронд 2020 оны дүгээр сарын0-ны өдөр байгуулагдсан “Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн багаж тоног төхөөрөмж нийлүүлэх” тухай УМЭАЦТЛ/202002001/03/01 (МЭТШ/2020ОРЕN_01) дугаартай гэрээг 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр дүгнэж, тоног төхөөрөмж хүлээн авахдаа *******ийн өгсөн үүргийн дагуу нэр төрлийн8,090,500 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг нийлүүлээгүй байхад, тоног төхөөрөмжийг хүлээн авсан мэтээр гэрээ дүгнэсэн акт, бараа үйлчилгээ хүлээлцсэн акт зэргийг үйлдэж, “Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори” Улсын төсөвт үйлдвэрийн газрын захирал ******* нь албан үүрэг, бүрэх эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тухайн анхан шатны баримтад үндэслэн 2020 оны 10 дугаар сарын-ны өдөр гэрээний нийт үнийн дүн болох 200,000,000 төгрөгийг “Глобал бизнес линк” ХХК-нд бүрэн олгож, тус хуулийн этгээдэд давуу байдал бий болгон, улсын төсөвт8,090,500 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үлдэх нөхцөлийг бүрдүүлэн дэмжлэг үзүүлж, хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэж,

 

Шүүгдэгч******* нь дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори” Улсын төсөвт үйлдвэрийн газарт Чанарын менежерээр ажиллаж байхдаа тус үйлдвэрийн газар болон “Глобал бизнес линк” ХХК-ийн хооронд 2020 оны дүгээр сарын0-ны өдөр байгуулагдсан “Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв         лабораторийн багаж         тоног  төхөөрөмж нийлүүлэх” тухай УМЭАЦТЛ/202002001/03/01 (МЭТШ/2020ОРЕN_01) дугаартай гэрээг 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр дүгнэж, тоног төхөөрөмж хүлээн авахдаа нэр төрлийн8,090,500 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг нийлүүлээгүй байхад, тоног төхөөрөмжийг хүлээн авсан мэтээр гэрээ дүгнэсэн акт, бараа үйлчилгээ хүлээлцсэн акт зэргийг үйлдэж, тухайн анхан шатны баримтад үндэслэн “Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори” Улсын төсөвт үйлдвэрийн газрын захирал ******* нь 2020 оны 10 дугаар сарын-ны өдөр гэрээний үнийн дүн болох 200,000,000 төгрөгийг “Глобал бизнес линк” ХХК-нд бүрэн олгож, улсын төсөвт8,090,500 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэж,

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.1 дүгээр зүйлийн 1,.2 дугаар зүйлийн 1,.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар*******,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.1 дүгээр зүйлийн 1,.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар*******,*******,******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Учир нь: Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн хүндрүүлэх шинж нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учирсан байхыг шаарддаг гэм буруутай үйлдэл юм.

 

Их хэмжээний хохирол гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээний хохирлыг ойлгоно.

 

Хэрэгт авагдсан гэрч (засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Мал эмнэлгийн ерөнхий газрын харьяа Улсын мал эмнэлэг, Ариун цэврийн төвийн лабораторийн ахлах нягтлан бодогч) 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр мэдүүлэхдээ: “...Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн захирлын 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/26 тоот тушаалаар 2020 оны 09 дүгээр сарын0-ны өдөр “Глобал бизнес линк" ХХК-тай байгуулсан МЭТШ/2020OPEN_01 тоот гэрээнд заасны дагуу үлдэгдэл сэлбэг, хэрэгслийг хүлээн авах тухай ажлын хэсгийг байгуулсан.

Тус ажлын хэсэг нь 7-н хүний бүрэлдэхүүнтэй, ерөнхий эмчээр ахлуулсан ба “Глобал бизнес линк” ХХК нь 2022 оны 04 дүгээр сарын-ны өдөр тус байгууллагын удирдлагууд болон эд хариуцагч нарт хүлээлгэн өгсөн байсан сэлбэгийг 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр байгуулагдсан ажлын хэсэг нь шалгаж үзэхэд тус лабораторийн Байгаль орчноос шалтгаалах өвчний оношилгоо, тандалтын лабораторийн ICAP-MS багажийн сэлбэг болох-н нэр төрлийн буюу8,090,500 төгрөгийн

  1. RF Genertor ICAJ Q Cmos Driver Version сэлбэг,
  2. IСАР Q Genertor  Replacement Kit сэлбэг,
  3. Qaurts injector /2.5mm ID/ ICP Q сэлбэг

зэргийг бүрэн хүлээлгэн өгсөн байсан тул хүлээн авсан акт үйлдэж, хурлын тэмдэглэлээр баталгаажуулсан байгаа. Тэгэхээр гэрээнд заагдсан 13-н нэр төрлийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг бүрэн хүлээн авч, байгууллага хохиролгүй болсон байгаа. Өөр ямар нэгэн тооцоо байхгүй.” гэх мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 240 дэх тал)

 

Мөн гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл нь Дэлхий нийтийг хамарсан цар тахалт халдварт өвчин, хөл хорио, улс орны хил гаалийн бүс импорт, экспортын үйл ажиллагаанд хорио цээр тогтоосон зэрэг үйл явдал шалтгаалсан байна.

 

Иймд хавтаст хэрэгт авагдсан үйл баримтаар шүүгдэгч *******,*******,*******,******* нарын үйлдэлд дээр дурдсан их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн шинж үгүйсгэгдэж байна гэж шүүх дүгнэв. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд Хэрэг гарсан дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт тус үйлдвэрийн газрыг төлөөлж “Глобал бизнес линк” ХХК-тай 2020 оны дүгээр сарын0-ны өдөр “Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн багаж тоног төхөөрөмж нийлүүлэх” тухай УМЭАЦТЛ/202002001/03/01 (МЭТШ/2020ОРЕN_01) дугаартай гэрээ байгуулж, гэрээний харилцаанд захиалагчийн эрх, үүргийг хэрэгжүүлж оролцохдоо 13 нэр төрлийн ширхэг тоног төхөөрөмжийг 200,000,000 төгрөгөөр 2020 оны дүгээр сарын0-аас 2020 оны дүгээр сарын 14-ний хооронд нийлүүлэх үүрэг хүлээсэн нийлүүлэгч тал болох “Глобал бизнес линк” ХХК нь гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй буюу нэр төрлийн8,090,500 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг нийлүүлээгүй байхад, тухайн тоног төхөөрөмжийг хүлээн авсан мэтээр анхан шатны баримт бүрдүүлэх чиглэлийг*******,*******,******* нарт өгч, 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гэрээ дүгнэсэн акт болон бараа үйлчилгээ хүлээн авсан акт зэргийг үйлдүүлж, улмаар дээрх анхан шатны баримтад үндэслэн “Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, хянах, тайлагнах журам”-ын.12-т заасан “Төсөл арга хэмжээний санхүүжилтийг гүйцэтгэлээр олгоно...” гэснийг зөрчиж 2020 оны 10 дугаар сарын-ны өдөр гэрээний нийт үнийн дүн болох 200,000,000 төгрөгийг “Глобал бизнес линк” ХХК-нд бүрэн олгож, тус хуулийн этгээдэд давуу байдал бий болгон шүүгдэгч ******* нь “Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори” Улсын төсөвт үйлдвэрийн газрын захирлаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,

Шүүгдэгч******* нь “Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори” Улсын төсөвт үйлдвэрийн газарт Захиргаа, санхүү, хангалтын албаны даргаар ажиллаж байхдаа гэмт хэрэг үйлдэх нөхцөлийг бүрдүүлэн дэмжлэг үзүүлж хамтран оролцсон,

Шүүгдэгч******* нь “Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори” Улсын төсөвт үйлдвэрийн газарт Эм урвалж, эмнэлгийн хэрэгслийн мэргэжилтэн, малын их эмчээр ажиллаж байхдаа гэмт хэрэг үйлдэх нөхцөлийг бүрдүүлэн дэмжлэг үзүүлж хамтран оролцсон,

Шүүгдэгч******* нь “Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори” Улсын төсөвт үйлдвэрийн газарт Чанарын менежерээр ажиллаж байхдаа гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон тэдний энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэргийн шинжийг агуулсан байна. 

 

Нийтийн албан тушаалтан гэж Нийтийн албанд болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай дугаар зүйлийн.1.4, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан тул шүүгдэгч *******,*******,*******,******* нар нь дээрх нийтийн албан тушаалтад хамаарахаар байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг бол хамтран оролцох (ЭХЕА-ийн.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэг), гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч (ЭХЕА-ийн.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг) гэх бөгөөд гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан... хүнийг гэмт хэргийг зохион байгуулагч (ЭХЕА-ийн.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг) гэж үзэх ба бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчлэхээр хуульд тодорхой зааж зохицуулсан.

 

Дээр дурдсан үндэслэлээр “шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж заасан тул шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэргийг гэмт хэргийг зохион байгуулан, хамтран, гүйцэтгэж үйлдсэн гэм буруутайд

Шүүгдэгч**************,******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэргийг гэмт хэргийг хамтран, хамжиж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэсэн ба энэ нь тэдгээр шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж үзнэ.  

 

Хэргийн шүүгдэгч нар нь Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл гарын үсэг зурснаа зөвшөөрсөн мэдүүлэг тайлбар гаргасныг тэмдэглэх нь зүйтэй.

 

2. Шүүгдэгч *********************,******* нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас гэм буруугийн дүгнэлтдээ: “... шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.500.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч*******т нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч*******д нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч*******д нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, оногдуулсан торгох ялыг хуульд зааснаар хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно” гэсэн санал, 

 

          Шүүхээс дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, учруулсан хохирол, хор уршиг, прокурорын санал дүгнэлт зэргийг харгалзан, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, шүүгдэгч*******,*******,******* нарыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тус тус тэнсэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********************,*******  нар нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн6 дугаар зүйлийн6.1,7 дугаар зүйлийн7.1-д зааснаар шүүгдэгчийн засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг,

 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.7 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан нэмэгдэл ялыг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс тоолж эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

 

Энэ эмт хэргийн улмаас хохирол учраагүй, шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн4.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг,6.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,6.6,6.7,6.8,6.10,6.13,7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч*******,

- шүүгдэгч*******,

- шүүгдэгч*******,

- шүүгдэгч******* нарыг Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.1 дүгээр зүйлийн 1,.2 дугаар зүйлийн 1,.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар*******ийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.1 дүгээр зүйлийн 1,.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар*******,*******,******* нарыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********************,*******  нар нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарласугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.7 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж оногдуулсан нэмэгдэл ялыг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс тоолж эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн6 дугаар зүйлийн6.1,7 дугаар зүйлийн7.1-д зааснаар шүүгдэгч *********************,******* нарыг тэнсэж, хянан харгалзсан байдал, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн6.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *********************,******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ