Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2021/шцт/01

 

 

 

 

 

 

   2021          12            22                                     2022/ШЦТ/01

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

Нарийн бичгийн дарга С.Хонгорзул,

Улсын яллагч Г.Ууганбаатар,

шүүгдэгч У.А , түүний өмгөөлөгч Д.Бум-Аюуш,

шүүгдэгч Б.Б. , түүний өмгөөлөгч П.Баасанжав, О.Булгантамир,

шүүгдэгч Л Ф Ж , түүний өмгөөлөгч Г.Буянбадрал, Б.Бат-Ерөөлт,

шүүгдэгч Н , түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Ц.Дэлгэрням,

орчуулагч Цуй Хай Пин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн  1, 3.7 дугаар зүйлийн 1-д тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-д зааснаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  3.2 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч  Б овогт У-ын А ,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-д зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч  Б.-н Б,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Н ,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2, 24.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Л нарт холбогдох эрүүгийн ****** дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч,  хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ***** тоотод оршин суудаг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар 8 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, А /регистрийн дугаар ***/,

Монгол Улсын иргэн, 1994 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, оюутан гэх, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт ***, урьд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Б-ын  , /регистрийн дугаар ****/,

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, 1973 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр *******” гэх газар төрсөн, 48 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, “Наран төмөр” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, Улаанбаатар хот, ***  тоотод түр оршин суудаг, ял шийтгэлгүй, Н/, /гадаад паспортын дугаар ****/,

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, 1964 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ******** төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт одоогоор Улаанбаатар хот, ***** тоотод түр оршин суудаг, ял шийтгэлгүй, *****/, /гадаад паспортын дугаар ***/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдэснээр/

Шүүгдэгч У.А , Б.Б.  нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, ******** тоот өрөөнд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “метамфетамин”-ы агууламжтай, зиплок гялгар уутны хамт нийт 10.7702 грамм жинтэй, “Мөс” гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

Шүүгдэгч У.А  нь 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны ‘Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “метамфетамин”-ы агууламжтай, зиплок уутны хамт нийт 10.7702 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг өөрөө бусдад худалдаалах зорилгоор БНХАУ-ын иргэн Н , ******* нараас хууль бусаар олж авсан,

БНХАУ-ын иргэн Н , ***** нар нь гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн худалдаалах зорилгоор 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 51/4 дүгээр байрны 7 тоотод Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “метамфетамин”-ы агууламжтай улаан өнгийн эм мэт зүйл 15 ширхэгийг мөн зиплок уутны хамт нийт 41.9425 грамм жинтэй “мөс” гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан,

2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “метамфетамин”-ы агууламжтай, зиплок уутны хамт нийт 10.7702 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг У.А т худалдсан,

БНХАУ-ын иргэн Л нь 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр  **** тоотод Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 95 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад багтсан 94,36%-ийн агуулгатай мөнгөн ус /Нg/-ыг хууль бусаар хадгалсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч У.А  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Шүүгдэгч Б.Б.  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би хүүхэд байхаасаа хүнд өвчтэй байсан бөгөөд гадагшаа их олон газар эмчлүүлэхээр явж байсан. Сүүлдээ ямар ч эмчилгээ хэрэггүй, намжмал байдалд байж болно гэж хэлсэн. Тэр үед миний өвчин хөдлөөд толгой өвөөд, хамаг бие өвдөөд унтаж чаддаггүй байсан. Надад маш хэцүү байсан. Тухайн үед би эмийн сан ороод гэртээ харих замдаа У.А тай таарсан. У.А  намайг нэг газар хүргэж өгье гээд явж байх замдаа “...надад ийм юм байна” гээд үзүүлсэн. Би тэр зүйлийн талаар мэдэж байсан болохоор тэр зүйлийг хэрэглэсэн. Тэгээд тайвшраад, хамаг өвчнөө мартсан. Би машиных нь ард утсаараа тоглоод явж байсан. Би юу болсныг ойлгоогүй. Нэг мэдэхэд 3 хоносон байсан. Ухаан ороод гэр рүүгээ харихаар буудлаас гараад цагдаад баригдсан. Тэр үед миний биед болон орон байр, машинд үзлэг хийсэн боловч надаас хар тамхи илрээгүй. Би тэр үеэс хойш засарч ухаарсан. Хар тамхитай тэмцэх газраас сар бүр надаас шинжилгээ авч, шээсэнд тест хийж үздэг. Сэтгэл зүйч дээр олон удаа очиж байсан. Би хар тамхины талаар ном орчуулж Хар тамхитай тэмцэх газарт хандивласан. Энэ талаар сургууль дээрээ семинар тавьсан...” гэв.

 

Шүүгдэгч Н  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би “****” гэдэг компани байгуулан үйл ажиллагаагаа явуулж байгаа. Би хүүхдүүдтэйгээ уулзаж чадахгүй, гэртээ харьж чадахгүй нэг жил гаруй хугацаа өнгөрсөн.  Манай нутгийн ах танайд байя гэж гуйсан учраас би Л-г гэртээ байлгасан. Бид хоёр нэг байранд байсан ч гэсэн хоёр өөр өрөөнд байдаг байсан тул өдөр бүр тааралдаад байдаггүй байсан. Энэ хэрэгт олон хүн гэм буруутай болчихлоо. Би болсон зүйлд маш их гэмшиж байна. Би хүнд орчуулга хийж өгч байна гэж бодсон. Тухайн үед надад чулууны талаар орчуулж байна гэсэн ойлголт төрсөн...” гэв.

 

Шүүгдэгч *****/ шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.  

 

гэрч Г.Мөнхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...У.А  манай 10 жилийн ангийн хүүхэд байгаа юм. Би Дорнод аймагт Н-ын тээвэрлэлтийн ажлыг хийж байхдаа У.А ыг дагуулж явсан. Тэнд У.А  ажилчдын хоол хийдэг байсан юм. Тэр үед У.А  Н-тай танилцсан. Хамтдаа хэрэгт холбогдсон гэдгийг сүүлд мэдсэн... Би Б.Б. , Л нарыг танихгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 114-15-рт/,

 

шинжээч А.Батбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ирүүлсэн шээсний дээж, тогтоолыг хүлээн авч, батлагдсан аргачлалын дагуу дээж бэлтгэж, хийн хроматографи-масс спектрометр багаж ашиглан шинжилгээ хийхэд “Н" гэж хаягласан шээсний дээжнээс метамфетамин илэрсэн. Уг багаж нь орчин үеийн хамгийн сүүлийн үеийн өндөр мэдрэмжит тоног төхөөрөмж бөгөөд 10/6, 10/9 грамм нарийвчлалтайгаар хэмждэг болно. Иймд урьдчилан танталтын тестын үр дүнг эцсийн үр дүнг гэж үзэхгүй юм...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 67-рт/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн **** дугаартай шинжээчийн:

1. Шинжилгээнд ирүүлсэн “У.А  2021.01.12” гэж хаягласан  хуванцар савлагаатай 90 мл орчим шээсийг битүүмжлэн ирүүлсэн ба шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн “У.А  2021.01.12” гэж хаягласан хуванцар савтай шээсэнд метамфетамин /МАМР/, амфетамин /МАМР/ илэрсэн.

3. Метамфетамин /МАМР/, амфетамин /МАМР/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт гэх дүгнэлт /2-р хх-ийн 19-21-рт/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн *** дугаартай шинжээчийн:

1.2.3. Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Н” гэж хятад ханз, үсэг, Монгол бичгээр хаягласан шээсний дээжээс Метамфетамин /МАМР/ илэрсэн. Метамфетамин /МАМР/ НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна... гэх дүгнэлт /2р хх-ийн 65-67-рт/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 557 дугаартай шинжээчийн:

1.2.3, Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Lai Fu Jun 2021.01.12.” гэж хаягласан шээсний дээжнээс Метамфетамин /МАМР/ илэрсэн.

Метамфетамин /МАМР/ НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна... гэх дүгнэлт /2-р хх-ийн 71-73-рт/, 

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн **** дугаартай шинжээчийн:

  1. Шинжилгээнд ирүүлсэн “Б.Б.  2021.01.12” гэж хаягласан

хуванцар савтай 60 мл орчим шээсийг битүүмжлэн ирүүлсэн байсан ба шинжилгээнд тэнцэнэ.

  1. Шинжилгээнд ирүүлсэн “Б.Б.  2021.01.12” гэж хаягласан

хуванцар савтай шээсэнд Метамфетамин /МАМР/, амфетамин /АМР/ илэрсэн.

  1. Метамфетамин /МАМР/, амфетамин /АМР/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд

нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна... гэх дүгнэлт /2-р хх-ийн 76-79-рт/, 

 

Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн **** дугаартай дүгнэлтэд:

1. У.А  нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна,

2. У.А  нь одоо Амфетамины хэтрүүлэн хэрэглээ сэтгэцийн эмгэгтэй байна. Дээрх эмгэг нь олдмол сэтгэцийн эмгэг болно.

3. У.А  нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. У.А  нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

5. У.А  нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг үгүй байна.

6. У.А  нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг үгүй байна. Харин мансууруулах сэтгэцэд нөлөөт эмм бодисын хамааралтай донтой гэж оношлогдсон тохиолдолд Монгол Улс СЭМҮТ-д энэ төрлийн эмчилгээг хийж гүйцэтгэх боломжтой болно.

7. У.А т эмнэлгийн. чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна... гэх дүгнэлт /2-р хх-ийн 92-рт/,

 

Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн **** дугаартай дүгнэлтэд:

1. Н  нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт, шинж үгүй байна.

2. Одоо Н  /Н/ нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

3. Н нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. Н   нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

5. Н  /Н/ нь сэтгэц идэвхит эм бодисоос хамааралтай гэх шинж, баримт үгүй байна.

6. Н  нь сэтгэц идэвхит эм бодисоос хамааралгүй байна. Сэтгэц нөлөөт эм бодисоос хамааралтай хүнд Монгол Улсад, СЭМҮТ-д эмчилгээ хийх боломжтой.

7. Н  /Н/-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна... гэх дүгнэлт /2-р хх-ийн 94-95-рт/,

 

Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн *** дугаартай дүгнэлтэд:

1. Л /Л/ нь урьд өмнө нь сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан гэх баримт, шинж үгүй байна.

2. Одоо Л /Л/ нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

3. Л /Л/ нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. Л /Л/ нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

5. Л /Л/ нь сэтгэц нөлөөт эм бодисоос хамааралтай гэх шинж, баримт үгүй байна.

6. Л /Л/ нь сэтгэц нөлөөт эм бодисоос хамааралгүй байна. Сэтгэц нөлөөт эм бодисын хамаарлыг Монгол Улсад, СЭМҮТ-д эмчилгээ хийх боломжтой болно.

7. Л /Л/-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна... гэх дүгнэлт /2-р хх-ийн 97-98-рт/,

 

Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний  өдрийн 136 дугаартай дүгнэлтэд:

1. Б.Б.  нь урьд өмнө нь сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан гэх баримт, мэдээлэл үгүй байна.

2. Б.Б.   нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

3. Б.Б.  нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. Б.Б.  нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

5. Б.Б.  нь мансууруулах сэтгэц нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж, тэмдэг үгүй байна. Харин мансууруулах сэтгэцэт нөлөөт эм бодисын хамааралтай донтой гэж оношлогдсон тохиолдолд Монгол Улсад СЭМҮТ-д эмчилгээ хийх боломжтой болно.

7. Б.Б. д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна... гэх дүгнэлт /2-р хх-ийн 100-101-рт/,

 

Эрдэм шинжилгээний ахлах ажилтан Ш.Нямдэлгэрийн гаргасан:

1. Шинжилгээнд хүргүүлж буй цагаан өнгийн хуванцар савтай шингэн зүйл нь химийн шинжилгээнд тэнцсэн болно. 

2. Шинжилгээнд ирүүлсэн бодис нь мөнгөлөг өнгөтэй, хүнд шингэн бодис байсан. Уг бодис нь 94.36%-ийн агуулгатай мөнгөн ус (Нд) байна.

3. Уг бодис нь Засгийн газрын 2007 оны дугаар тогтоолын 2 дугаар хавсралтанд Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтанд орсон байна.

4. Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодис болно.

5. Уг бодис нь 94.36%-ийн агуулга бүхий 13.5 г/см'3 нягттай мөнгөн ус (Нд) болохийг химийн болон физикийн аргаар тодорхойлов. Засгийн газрын 2007 оны 95 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтанд мөнгөн усыг Монгол Улсад ашиглахыг хязгаарласан хорт болон аюултай бодисын жагсаалтад оруулсан. Байгаль орчны сайдын 2008 оны 135 дугаар тушаалаар уул уурхайн үйлдвэрлэлд мөнгөн ус ашиглахыг хориглосон.

6. Мөнгөн усыг Химийн хорт болон аюултай бодисыг хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах журмын 3.1, 3.2-т заасан шаардлагын дагуу хадгална. Тухайлбал мөнгөн ус болон түүний нэгдлүүдийг агааржуулалттай, сэрүүн, хуурай агуулахад хадгална. Тухайн химийн бодист тэсвэртэй, хагарч эвдэрдэггүй саванд давхар савлагдсан байвал зохино. Шошгон дээр “Нөхөн үржлийн эрхтэн болон урагт сөрөг нөлөө үзүүлнэ” гэсэн Аруулгыг заавал бичнэ.

7. Шинжилгээний явцад тогтоолд дурдагдаагүй хэрэгт ач холбогдол бүхий бусад зүйл илрээгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 105-рт/,

 

  • Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 11-15рт/,
  • Хяналтын камерийн бичлэг хадгалах төхөөрөмжид үзлэг хийсэн тухай

тэмдэглэл /1-р хх-ийн 17-рт/,

  • Хэргийн газрын үзлэгээр хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тухай

тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийн хамт /1-р хх-ийн 21-57-рт/,

  • Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийн хамт

/1-р хх-ийн 58-60, 104-105, 138-140, 154-155-рт/,

- Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /1-р хх-ийн 61-62, 156-157-рт/,

- Шүүгдэгч У.А ын гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийн хамт /1-р хх-ийн 65-93-рт/,

-  Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1р хх-ийн 95-рт/,

  • Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийн хамт /1-р хх-

ийн 96-99, 106-127, 132-137-рт/,

  • Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийн хамт  /1-р хх-ийн 100-101, 128-131-рт/,

- Шүүгдэгч Л-ы гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийн хамт /1-р хх-ийн 158-169, 217-рт/,

- Шүүгдэгч Н-н гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийн хамт /1-р хх-ийн 170-216-рт/,

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн *** дугаартай шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 23-40-рт/,

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн **** дугаартай шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 48-59-рт/,

 

Шүүгдэгч Н-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А гэх Монгол залуу намайг цагдаад матлаа, чамайг энэ хэрэгт заавал татуулна, чирнэ, чи харж байгаарай гэж хэлсэн. Намайг зохион байгуулалттайгаар энэ хэрэгт А гэх залуу гүтгэж байна... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 10-11-рт/, ...Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Монголд ирсэн. Би БНХАУ-ын иргэн Л-ы эхнэрийг таньдаг байсан. Гэтэл Л нь намайг Монголд байхад 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр манайд ирээд зочид буудлын мөнгөгүй байна, танайд хэд хонож болох уу, би хүнээс мөнгө авах авлагатай, одоохондоо санхүү хэцүү байна, танайд түр хугацаанд амьдарч болох уу гэж ирсэн. Тэгэхээр нь би Лийг түр хугацаанд байлгасан. Л нь уул уурхай, хаш чулуу, үнэт чулуу зардаг гээд хөдөө гадаа явлаа гээд явдаг байсан. Манайд цагдаад баригдах хүртлээ байж байсан. Ер нь өөрөө ярихдаа одоо нутаг буцах гэж байгаа гэж ярьж байсан. Би өглөө гараад ажилдаа явдаг. Л заримдаа намайг ирэхэд байдаг байсан, заримдаа байдаггүй, хааяа нэг хоол хийгээд байж байдаг байсан. Би Лийг чулууны бизнес хийдэг талаар нь мэднэ. Л манай гэрт байж байх хугацаандаа Л А гэх Монгол хүн чам руу Ви чатаар найзын хүсэлт явуулна, надаас чулуу авдаг хүн байгаа юм, чи орчуулга хийгээд өг гэж хэлсэн. Тэгээд 2020 оны 01 дүгээр сарын 07, 08-ны үед байсан байх А гэх залуу Ви чат руу Лд “мөнгө төгрөгөө авмаар байна” гэж хэлээд өгөөч, гэртээ харьмаар байна” гэж хэлүүлсэн хариуд нь “Шар нь өнгө нь муу байна, цагаан өнгө нь байна уу” гэхээр Л-д орчуулж өгтөл “ байхгүй” гэж хэлсэн. Би тухайн үед нь ямар учиртай юм бэ гэхэд хаш чулуу авах гэж байгаа юм гэж надад хэлсэн. Мөн А гэх залуу Ви чатаар холбогдохоос 1-2 хоногийн өмнө манайд ирээд Лтай юм ярьж байгаад гарч явсан. Түүнээс хойш ирээгүй. Тэгээд 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр өглөө би үсээ угаагаад, Л хоол хийгээд байж байтал гаднаас цагдаа нар орж ирсэн. Цагдаа нар манайд нэгжлэг хийж байх үед мансууруулах бодис байвал сайн дураараа гаргаж өгч болно, тэгвэл өөрт чинь хэрэгтэй гэж Лд хэлэхэд “тийм зүйл байхгүй” гээд байсан. Би энэ хэрэгт ямар холбогдолгүй байж 461 дүгээр хорих ангид хоригдсон. А гэх залуу бид нар хоригдох гээд машинд хамт явж байх үед “би чамайг чирнэ шүү, чи намайг матсан” гэж хэлсэн. Манайд нэгжлэг хийхэд илэрсэн зүйлүүдийг би мэдэхгүй. Манай өрөөнөөс ямар нэгэн мансууруулах бодис гараагүй. Харин Лы амьдарч байсан өрөөнөөс гарсан. Би ямар учиртай хаанаас, хэн авчирсан талаар мэдэхгүй. Л манайд байх хугацаандаа Хятад руу яваагүй. Ер нь цагдаад баригдахаасаа өмнө буцах гэж байсан. А гэх залуу манайд ганцхан удаа л ирсэн. Би 2020 оны 01 сарын 20-ны өдрийн ** дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яагаад гэвэл 2020 оны 01 дүгээр сарын 12-ны шөнө Мөнхжин байцаагч бичлэг хийж өөрийн нүдээр харж байгаад надаас шээсний шинжилгээ авч тест шалгасан. Өмгөөлөгч тэр үед байсан. Тэр үед надаас мансууруулах бодис илрээгүйг тестээр заасан. Түүний зургийг авч байсан. Одоо яагаад илэрсэн гэж гарсныг ойлгохгүй байна. Би тархины судас нарийслийн өвчтэй үүний улмаас толгой маш их тэсхийн аргагүй өвдөж зовиурладаг. Цагдаад баригдахаас 2 өдрийн өмнө миний толгой өвдтөл Л надад энэ эмийг уучих гээд улаан, цагаан өнгөтэй эмнүүд өгсөн. Тэр эмэнд ямар зүйл байсныг би мэдэхгүй. Түүнээс өөр би хар тамхи хэрэглэсэн зүйл байхгүй... Өмнө нь Л 2019 оны 03 дугаар сард Аагий гэдэг гутал зардаг эмэгтэйд ээмэг, бөгж, бугуйвч, машины түлхүүрийн хаш гоёл зэргийг зарж байсан, би тэр үед орчуулга хийж өгч байсан. Түүнээс хойш А гэх залуу ирсэн. Өөр хүн ирж байгаагүй. Энэ хэргийг түргэн шуурхай, үнэн зөвөөр нь шударгаар шийдэж өгнө үү. Би энэ хэрэгт хамаагүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Би энэ хэрэгт холбогдож цагдан хоригдсонтой холбоотой манай компанийн бүх ажил уналтад орж, ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй болоод байна. Би хүнд туслах гэсэн сайхан сэтгэлээсээ болж яллагдагчаар татагдаж байна... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 13-15-17-рт/,

 

Шүүгдэгч Л /Л/-ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Монгол Улсад 2015 билүү 2016 онд анх удаагаа ирсэн. Тэр үед хэдэн Монгол залуучууд надад ажлын санал тавиад, тэгээд хамтарч ажиллахаар ирж байсан. Тэр ажил нь уул уурхайн чиглэлийн ажил байсан. Би уг ажилд нийт 6 сая юанийн хөрөнгө оруулалт хийж ажилласан боловч уг ажил амжилтгүй болсон... Тэгээд хамгийн сүүлд 2019 оны 12 дугаар сарын сүүлээр билүү 1 сарын эхээр ирсэн, өдрийг нь санахгүй байна, би нэг Монгол хүнээс өрөө авах гэж ирсэн. Баянгол дүүргийн 51/4 - 7 тоот байрны жинхэнэ эзнийг нь би мэдэхгүй, манай нутгийн хүн болох Н түрээслэж амьдарч байсан. Би Монголд ирэхдээ тогтсон байр байдаггүй болохоор зочид буудалд байрладаг юм. Энэ удаа Н-н амьдарч байгаа байрны нэг өрөө нь сул байгаа гэхээр нь би Монголд байх хугацаандаа буудлын мөнгөө хэмнэх гээд Н-с хажуу өрөөнд нь түр амьдарч болох уу гэж асуухад зөвшөөрсөн учир би түр хажуу өрөөнд нь амьдарч байсан... 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нутгийн залуу М-та  таарсан. Тэр надаас улаан өнгийн үнэт чулуу болох шүрэн хөөрөг худалдаж аваад мөнгөө өгөхгүй барьцаанд нь их үнэтэй зүйл байгаа юм, намайг мөнгөө өгтөл түр барьцаандаа байлгаж бай, би заавал буцааж авна, хөөрөгнийхөө мөнгийг маргааш ирж, өгөөд авна гэж хэлээд явсан. Маргааш өдөр нь хүлээгээд ирэхгүй болохоор нь утас руу нь залгахад утас нь холбогдохгүй, утсаа салгасан байсан. Маргааш нь дахиад залгахад утасны дугаар нь ашиглалтанд байхгүй гэж байсан. Тэгээд би сандраад мөнгөө гаргаж авах гээд тэр зүйлийг задалж үзэхэд мөс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис байсан. Би мөс гэдэг бодисыг хараад шууд таньсан. Учир нь манай улсад хар тамхи, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой аливаа асуудал маш хатуу байдаг, тэр чигээрээ энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил, мэдээлэл манай улсад их явагддаг. Мөн мөс гэх хар тамхийг манай улсад үйлдвэрлэдэг гэж сонсож байсан. Тэгээд би нутгийнхаа залууд залилуулсан гэдгээ мэдсэн учраас тэр зүйлийг нь борлуулж хөөрөгнийхөө мөнгийг гаргаж авъя гэж бодоод Атай Н -гаар дамжуулан ви чатаар харилцаж, Аг ирж уулзахыг хүссэн юм. Тухайн үед Н  надаас Агаар яах гэж байгаа юм бэ гэж асуухаар нь чулуу болон хөөрөгнүүдээ заруулах гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд А надтай 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ирж уулзсан. Би Ад нөгөө нутгийн залуугийн үлдсэн мөсийг харуулаад зарж чадах уу, чадвал олсон мөнгийг нь хувааж авъя гэж хэлэхэд А зөвшөөрөөд нэг гялгар ууттай мөсийг нь аваад явсан. А мөс авч явсан өдрөөсөө хойш сураггүй болсон. 3 хоногийн дараа гэнэт манайд цагдаагийн байгууллагын ажилтнууд орж ирээд Н  бид хоёрыг баривчилсан. Н  бид хоёр нутгийн хүмүүс, бид нар Монголд ирэхээсээ өмнө найз нөхөд байсан. Ах дүү төрөл садангийн холбоо байхгүй... А буюу А намайг 2019 оны зун Дорнод аймагт байх уурхайгаас уурхайн зориулалтын драг машиныг Орос руу ачуулж байхад манай уурхайд тогоочоор ажиллаж байсан. Би тамхи татдаг, А бас тамхи татдаг, тэгээд бид хоёр хамт тамхиладаг байсан. Хоорондоо шууд ярьж чадахгүй ч гэсэн дохио зангаагаар бид хоёр хоорондоо ойлголцдог болсон. А манайд 1 cap орчим тогооч хийсэн болохоор бие биеэ ер нь гайгүй мэддэг болсон. Харин Б.Б.  гэх хүнийг танихгүй, харж байгаагүй. Энэ хэрэгт Н хамаагүй. Дорнод аймагт уурхай дээр байхад Атай тамхилаад зогсож байхад А надаас мөсний талаар асуугаад танай нутагт их байдаг уу, очвол хаанаас олж авах вэ гэж хэд хэдэн удаа асууж байсан. Тэр үед би энэ талаар сайн мэдэхгүй байна гэж хариулж байсан... Ямар хэмжээтэй байсныг нь мэдэхгүй байна, нэг жижигхэн гялгар ууттай байсан, Ад өгөхдөө үнэ тохироогүй, зүгээр л зарж чадах уу, би үнийг нь сайн мэдэхгүй, яаж зарах талаар нь ч мэдэхгүй байна, чи ахдаа зарж өгвөл сайн байна гэж хэлэхэд А юу ч гэсэн өгчих би ганц нэг хүмүүстэй уулзаж асууя гэж хэлсэн. Тухайн үед Н  өрөөндөө байсан, харин А бид хоёр манай өрөөнд байсан. Гэхдээ зарим нэг хоорондоо ярьж ойлголцохгүй зүйлийг Н -аар орчуулуулдаг байсан. А бид хоёр Н -д мөс гэх хар тамхийг мэдэгдэхгүйн тулд битүү яриагаар ярьж орчуулуулж байсан. Би цагдаад баригдахаасаа өмнө нурууны өвчнөөсөө шалтгаалж, хүчтэй эм авч уусан. Уг эмийг би нутгаасаа авчирч хэрэглэсэн. Монголд зардаг эсэхийг нь мэдэхгүй байна, манай улсад бол уламжлалт эмчилгээний эмч нар хүчтэй өвдөлт намдаах зорилгоор бэлдэж өгдөг... Би өмнө нь мансууруулах бодис хэрэглэж байгаагүй... хэрэглээгүй, эм хэрэглэсэн гээд худлаа ярьчихлаа яг үнэндээ Ад ууттай мөс заруулахаар өгөх үед А надаас энэ чинь шар өнгөтэй юм байна үнэхээр мөс мөн юм уу гэхээр нь би шалгаад үзэхгүй юу гэсэн чинь А нэг шилэнд миний өгсөн мөснөөс бага зэргийг хийгээд доороос нь асаагуураар халааж шатаагаад гарсан утааг нь нэг хуванцар соруулаар өөрөө эхлээд сорж байснаа надад сорох уу гээд өгөхөөр нь би сонирхоод хоёр, гурван удаа сорсон. Тэгээд уг зүйлийг татаж дуусгасны дараа А мөс мөн байна гэж хэлээд надад хэрэглэсэн шил, гуурс зэргээ өгөөд өөрөө миний өгсөн гялгар ууттай мөсийг аваад явсан. Би ч тэр үед нь юм бодолгүй Агийн мөс хэрэглэхдээ ашигласан хуванцар гуурс, шил зэргийг өрөөнийхөө нэг газар нь тавиад мартчихсан байсан. Би Монгол Улсын хилээр ямар нэгэн хууль бус эд зүйл оруулж ирээгүй. Би болсон явдлын талаар үнэн зөвөөр нь мэдүүлж байна.... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 23-26-рт/, Надад Монгол Улсын хилээр мансууруулах бодисыг нэвтрүүлсэн зүйл байхгүй. Биеийн байдал муу байна, толгой эргээд унах гээд байна. Би ходоодны хууч өвчтэй... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 28-29-рт/, ... Би хар тамхийг гаалиар оруулаагүй, улсын хилээр нэвтрүүлээгүй. Цагдаа нарыг ирсэний дараа л би тэр зүйлийг хар тамхи байна гэж мэдсэн.  Би алтны уурхай дээр ажиллаж байгаад уурхай ажиллахаа болих үед эд зүйлээ Нгийн гэрт авчирсан. Тэр дотроос гарч ирсэн байж магадгүй, би мөнгөн усны талаар огт мэдэхгүй. Ийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1-д заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би тэр үед ургамал гэх зүйлийг хэрэглэсэн тул  тэр зүйлээс мансууруулах бодис илэрсэн байх гэж бодож байна. Тэр үед миний үнэтэй чулууг авч яваад оронд нь түр үлдээсэн учраас юу вэ гэдгийг нь сонирхож үзсэн.... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 32-34-рт/,

 

Шүүгдэгч У.А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 08 дугаар сард Мөнхбаяр найзынхаа хамт Дорнод аймагт байх алтны уурхайд ажил хийж очсон. Алтны уурхайг Н , Л /Л/ нар ажиллуулж байсан. Н  гэх эмэгтэй Өвөр Монгол хүн байгаа юм. Уурхайд ажиллаж байхад Н  гэх эмэгтэй надтай юм ярьж байгаад Монголд юу хийвэл хурдан мөнгөтэй болох вэ гэж надаас асуухаар нь би “мөс” гэдэг нэртэй хар тамхи зарвал хурдан мөнгөтэй болно гэж хэлтэл “би аваад ирвэл чи зарж чадах уу, ямар үнэтэй зардаг юм бэ” гэж асуухаар нь би манай улсад 1 грамм мөс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг 1 сая төгрөгөөр гадуур зардаг гэж хэлэхэд “би урдаас мөс аваад ирье, чи надад 1 граммыг нь 750.000 төгрөгөөр бодож өгөөд чи цаашаа 1 сая төгрөгөөр зарчих, чамд 250.000 төгрөгийн ашигтай юм байна, чамд 250.000 төгрөг болох уу гэж асуухаар нь би зөвшөөрсөн. Тэгээд уурхайн ажлаа дуусгаад хотод ирснээсээ хойш Н -тай ви чатаар байнга харилцдаг болсон. 2019 оны 11 дүгээр сард Н  над руу ви чатаар залгаад урдаас мөс аваад ирлээ, ажил дээр хүрээд ир гээд дуудахаар нь очиход Н  надад 10 орчим грамм мөс үзүүлээд чи зарж чадах уу, хоёулаа ярьснаараа хийж чадах уу гэсэн. Тэгэхээр нь би наадах чинь үнэхээр мөс мөн юм уу гэж асуухад чи өөрөө шалгаад үз гээд надад 2 грамм мөс өгөхөөр нь би уг мөсийг нь авч гараад өөрөө хэрэглээд дуусгачихсан. Би Н -ийн өгсөн мөсийг өөрөө хэрэглэж, шалгачихаад Н -д мөс мөн байна гэж хэлтэл удахгүй нилээн хэдэн грамм мөс ирнэ, тэгэхээр нь би чамд өгье, чи ярьснаараа зараад өгөөрэй гэж хэлсэн. Тэрнээс хойш нэг хэсэг сураггүй байж байгаад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр шиг санагдаж байна, Н  над руу ви чатааp залгаад мөс ирсэн ирээд авчих гэхээр нь би ажил дээр нь очиж 1 бүлет буюу 10 грамм мөсийг 7.500.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож би урьдчилгаанд 3.500.000 төгрөгийг нь мөс авахдаа өгсөн. Үлдэгдэл 4 сая төгрөгийг нь мөсөө зарсаныхаа дараа өгөхөөр тохиролцсон. Н -aac мөс аваад гадуур зарах гэж явсан боловч цаанаа нэг л болохгүй, айдастай байгаад байхаар нь би В хороололд байх Вива зочид буудалд өрөө авч ороод 2 хоносон. Уг буудалд байхдаа гадагшаа гараагүй, 2020 оны 01 дүгээр сарын 12-ны үүрээр буудлын хаалгыг хүн тогшихоор нь онгойлгоход цагдаагийн ажилтнууд байсан. Н  намайг ажил дээрээ хүрээд ир гэж хэлэхээр нь яваад очтол Н , Л хоёр хамт байсан. Би Хятад хэл мэдэхгүй болохоор Лтай ярилцаагүй, харин Н  Өвөр Монгол хүн учраас Монголоор чөлөөтэй ярьдаг тул Н -тай ярилцаж, мөсөө аваад 3.5 сая төгрөгөөр өгсөн. Н -д мөнгөө өгөхөд Л надад 1 бүлет буюу 10 грамм мөс өгсөн. Харин Н  мөнгөө тоолж авсан. Н -г мөсөө яаж хилээр оруулж ирснийг нь мэдэхгүй байна. Би Б.Б. аас өмнө нь 300.000 төгрөг зээлсэн байсан. Тэгээд зээлсэн мөнгөө өгөх гэж уулзсан. Тухайн үед Б.Б.  машинтай явж байсан болохоор нь би гадуур хамт яваад өгөөч гэж гуйсан. Б.Б.  бид хоёр 3 өдөр хамт байсан. Хамт байх хугацаандаа 3 удаа мөс хэрэглэсэн. Н -aac худалдаж авсан мөснөөсөө бусдад зарж амжаагүй, би мөсөө авч гараад, гадуур явсан чинь нэг л айгаад байхаар нь эхлээд хотоос гараад Төв аймгийн шинэ нисэх буудлын ойролцоо очиж байж байгаад буцаж хот руу орж ирээд буудалд орсон. Уг буудалд байхдаа Н -aac авсан 1 бүлет буюу 10 грамм мөсийг өөрөө бага багаар хэрэглэх зорилгоор 1 граммаар 5 ширхэг, 0.4 граммаар 9 ширхэг уутанд хийж савласан. Энэ хэрэгт Б.Б.  огт хамаагүй, Бтай Туул рестораны ойролцоо уулзаад хамт сууж байхад Н над руу залгаад хүрээд ир гэж хэлсэн. Тэр үед Б.Б.  машинтай явж байсан болохоор би Б.Б. ыг 1 дүгээр хороолол хамт орчихоод ирье гэж гуйгаад хамт явсан. Тэгээд мөс байсан болохоор өөрөө эхлээд хэрэглэчихээд Б.Б. ыг хэрэглэх үү гэж асуухад Б.Б.  хэрэглэсэн. Би Б.Б. д нэг хүнээс мөс авах гэж байгаагаа ер нь хэлсэн. Гэхдээ тодорхой хэлээгүй...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 42-44-рт/, ... Миний урьд өгсөн мэдүүлгийн зарим хэсгүүд худлаа, зарим хэсгүүд нь үнэн. Одоо нэмж мэдүүлэх зүйл гэвэл би урд өгсөн мэдүүлгүүд дээрээ Н гэж хэлсэн зүйлүүд нь бүгд Л байсан юм. Би өнгөрсөн оны 08 дугаар сард Дорнодын алтны уурхай дээр ажил хийж явахдаа Л, Н хоёрыг таньдаг болсон. Өмнө нь алтны уурхай дээр ажиллаж байхдаа Н Монголд юу хийвэл болохоор юм бэ гэж асууж байсан. Би тухайн үед хүнсний чиглэлээр юм ажиллуулбал ашиг олдог гэж ярьж байсан. Харин урд өгсөн мэдүүлэг дээрээ хэлсэн мөс гэдэг нэртэй хар тамхи зарвал хурдан зарагдана гэж яриагүй. Би тухайн үед энд тэнд нь хольж яриад аль болох өөрийгөө аврах гэж ярьсан. Дараа нь 12 дугаар сард Лтай ярихад ярьж байсан яриа байгаа юм. Н эхлээд ви чатаар над руу холбогдоод Л оффист ирээд уулзчих гэж байна гэхээр нь оффис нь яваад очсон. 2020 оны 12 дугаар сард анх Л бид хоёр уулзсан. Лы голын өрөөнд нь уулзсан. Гэтэл мөс гаргаж ирээд надад үзүүлсэн. Нараад хэлж болохгүй шүү гээд бид хоёр цаасан дээр зургаар зурж харилцсан. Тэр үед Н байгаагүй, намайг очих үед Л ганцаараа байсан. Энэ үед Л 2 грамм орчим мөсийг надад үзүүлээд бид хоёр хамт хэрэглэсэн. Тэгээд бид хоёр цаасан дээр зурж бичээд Монголд 1 сая байдаг чи 750.000 төгрөгийг нь аваад би 250.000 төгрөгийг нь авъя гэж л ойлголцсон. Үүнээс хойш 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр цагдаад баригдахаас 3 хоногийн өмнө Н ви чатaap над руу холбогдоод Л чамайг хүрээд ирээч гэж байна гэхээр нь яваад очсон. Би очихдоо 3 сая 500 мянган төгрөг аваад очсон. Тэгэхэд Н оффис дээрээ байж байсан. Тэгээд би Лтай голын өрөөнд уулзаад надад 10 граммыг өгөөд би 3 сая 500 төгрөгөө өгсөн. Мөнгөө өгөхдөө Нд өгөөд Лд 4 сая төгрөгийг хэд хоногоос ирж өгнө гэж хэлчихээрэй гэж хэлээд гарч явсан. Тухайн үед Нд би ямар нэгэн зүйл хэлээгүй. Би анх мэдүүлэг өгөхдөө орчуулга хийсэн гэдгийг нь хэлэлгүй Н гэж мэдүүлээд байсан. Тухайн үед бол Н надаас та хоёр яг ямар наймаа хийгээд байгаа юм бэ гэж асуухад нь би чулууны наймаа хийж байгаа юм гэж хэлсэн. Би Лтай 2 дахь удаагаа уулзахдаа зүгээр очоогүй. 2 ширхэг чулуу авч очиж үзүүлж байсан. Нд мэдэгдэхгүй гэж л чулуу авч очсон. Тэгээд би 10 грамм юмаа авч гараад айдастай болоод дээрээс нь Н мэдчихсэн байж магадгүй гэж бодоод Б гэх найзыгаа дуудаад буудалд ороод гараагүй. Мөсийг нь цааш нь зараагүй буудалд 3 хоносон. Би Бтай уулзахдаа найзад нь мөс байна, эхнэртэйгээ маргалдчихсан найз нь хэдэн өдөр гэртээ орохгүй хоёулаа хэрэглэчихье. Хятад хүнээс мөс авсан, энэ Хятадыг бариад өгчье гэж Бд хэлсэн. Би өөрөө хэрэглэх зорилгоор буудалд байхдаа тухайн мөсийг савласан. Намайг гялгар уутанд савлах үед Б нойлд байсан намайг анзаарах сөхөө байгаагүй. Би тэр мөсийг бусдад худалдаалаагүй. Өөрөө хэрэглэх гэж л савласан. Б бид хоёр зүгээр найз нөхдийн холбоотой. Хэнээр дамжуулж яаж танилцсан гэдгээ санахгүй байна... Өмнө нь Б надад хэдэн төгрөг зээлсэн байсан учраас зээлсэн мөнгөө өгөх гэж уулзсан байсан. Надтай уулзахаасаа өмнө намайг мөс гэдэг зүйлийг авч яваа гэдгийг мэдээгүй байсан. Би Бтай уулзахдаа мөс гэх зүйлийг Лаас аваагүй байсан. Юмтай хужаа байна, хамт хэрэглэх үү гэж хэлээд Бын машинтай явж зам дээр зогсоолгочихоод Л, Нгийн оффисын байр руу өөрөө ганцаараа орж Лтай уулзаж авсан. Гарч ирээд бид хоёр Төв аймгийн замаар явж хотоос гарч хэрэглье гээд явж байгаад буцаад В буудалд очиж хоносон.Н бид хоёрын дунд өс хонзонгийн асуудал байхгүй. Би цагдаад баригдах үедээ Нд чи бариад өгчихсөн юм уу гэж ууртай байдлаар хэлсэн...” гэх мэдүүлэг 3-р хх-ийн 45-46-рт/,

 

Шүүгдэгч Б.Б. ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр манай найз А над руу вайбараар залгасан. Тэгээд А гэрээсээ хөөгдчихлөө, барилгачдын талбайн хажуугаар машингүй явж байна, намайг ирээд авах боломж байна уу гэхээр нь би Аын байгаа газар нь очсон. Атай машин дотор юм яриад сууж байхад А надад мөс байна, хэрэглэх үү гэж хэлээд шилэн гаанстай мөс гаргаж ирээд надад өгөхөөр нь би аваад 4-5 удаа сорчихоод буцаагаад Ат өгөхөд бас хэрэглэсэн. Тэгээд бид хоёр тэндээсээ хөдлөөд модны хоёрт очиж дахин нэг удаа мөс хэрэглэчихээд сууж байтал А 1 дүгээр хороолол орчихоод ирэх үү гэхээр нь би “чи тэгвэл машин барьчих” гэж хэлээд Ат жолоогоо шилжүүлсэн. А миний машиныг бариад 1 дүгээр хороолол руу явсан. Тэгээд саппоро дээр зогсоод машинаас бууж “ХААН” банкны АТМ руу явсан. Удалгүй буцаж ирээд машинаа бариад замын урд байдаг Номингийн байрны урд байх нэг өндөр байрнуудын дунд очиж зогсоод би хүнтэй уулзчихаад ирье гээд машинаас буугаад хажуу талынх нь байр руу орсон. Би яг хэд гэсэн дугаартай байр луу орсныг нь хараагүй. Удалгүй А машинд орж ирээд би сая 3,5 сая төгрөгөөр 10 грамм мөс аваад гараад ирлээ, гэхдээ би өртэй үлдсэн гэж надад хэлсэн. Тэгээд бид хоёр тэндээсээ хөдлөөд шинэ нисэх онгоцны буудал руу явсан. Би замдаа Ааас хаашаа явж байгаа юм бэ гэж асуухад хотоос гарч зогсоё гэж хэлсэн. А бид хоёр шинэ нисэх онгоцны буудлын ойролцоо очиж зогсоод Аын гаргаж ирсэн мөснөөс дахин хэрэглэчихээд буцаад хот руу орж ирээд яармагийн В хорооллын “Вива” зочид буудалд орсон. Тэгээд 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өглөө үүрээр гаднаас цагдаагийн алба хаагч нар орж ирээд бид хоёрыг баривчилсан... А надад 3.500.000 төгрөгөөр 1 бүлет буюу 10 грамм мөс авсан гэж хэлсэн. Тэрнээс биш яг мөс авсан эсэхээ харуулаагүй. Угаасаа А 10 грамм мөс авсан гэж хэлэхээсээ өмнө нь мөстэй явж байсан. *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь манай ээжийн компанийх нь машин. Уг автомашинд байсан 450.000 төгрөг миний мөнгө юм. Уг мөнгийг би өөрийнхөө эмийн сангийн орлогоос авсан, эгч Хишигжаргалд өгөх гэж байсан. Тухайн буудалд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны үүрээр ороод уг буудлаасаа гараагүй байж байгаад 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өглөө цагдаа нарт баригдсан. Би машинаа халаах гэж нэг удаа гарсан, харин А хоол авах гэж ганц хоёр удаа гарсан. Гаднаас ямар нэгэн хүн ирээгүй. Би Атай нэг сарын өмнө Батаа гэх таньдаг ахаараа дамжуулан танилцаж байсан...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 50-52-рт/, ...У.А  буудалд орсны дараа нэг том гялгар ууттай мөсийг цүнхнээсээ гаргаж ирээд бага зэргийг авч, мөсөө хэрэглэдэг шилэн гаанс руугаа хийчихээд үлдсэн том гялгар ууттай мөсөө буцаагаад цүнхэндээ хийсэн. Тэр шилэн гаанстай мөсөө эхлээд өөрөө хэрэглэж байгаад надад өгөхөөр нь би бас хэрэглэсэн. Хэсэг хугацааны дараа би машинаа халаах гэж гараад буцаж орж ирэхэд У.А  нөгөө том гялгар ууттай мөсөө олон хэсэг хуваагаад гялгар ууттанд хийчихсэн сууж байсан. Ер нь бол би У.А ын мөсөнд огт хүрээгүй. У.А  би гэрээсээ хөөгдчихсөн, би нэг хэсэгтээ буудалд байна, буудалд байх хугацаандаа энэ мөсийг хэрэглэнэ гэж ярьж байсан. Миний хувьд худалдан борлуулах зорилгоор тухайн мөсийг хувааж бэлтгэсэн зүйл байхгүй. У.А  надад хэлэхдээ өөрөө хэрэглэх гэж бага багаар нь хуваасан гэж хэлж байсан. У.А  цаанаа ямар санаатай байсныг нь би мэдэхгүй, миний хувьд өөрийн гэсэн санхүүгийн эх үүсвэртэй, надад мөс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдан борлуулах ямар ч шаардлага байхгүй. Би ээжийн хариуцуулж өгсөн эмийн санг ажиллуулж, олсон орлогыг нь өөрөө авдаг. Миний ажиллуулдаг эмийн сан өдөрт 600.000 төгрөгийн орлоготой, сардаа 20.000.000 төгрөгийн орлоготой, цэвэр ашиг нь 10.000.000 төгрөг байдаг. У.А  том ууттай гялгар ууттай мөсөө олон хэсэг хуваахдаа хичнээн граммаар хэдэн ширхэгээр хуваасныг нь би хараагүй, мөн зарах гэж байсан эсэхийг нь мэдэхгүй байна. Би У.А ын өгсөн мөснөөс нийт гурван удаа хэрэглэсэн. Эхлээд барилгачдын талбайн орчимд У.А тай уулзахдаа, дараа нь шинэ нисэх онгоцны буудлын орчимд, дараа нь Хан-Уул дүүргийн яармагийн В хорооллын “Вива” зочид буудалд орсныхоо дараа хэрэглэсэн. Гэхдээ би У.А аас худалдан авч хэрэглээгүй, У.А  өөрөө намайг хэрэглэх үү гэж өгсөн. Ер нь бол У.А  надтай уулзахдаа өөрөө надад мөс байна гэж хэлээд харуулсан. У.А  надад хэлэхдээ нэг хятад хүнээс 3.500.000 төгрөгөөр нэг бүлет буюу 10 грамм мөс авлаа гэж хэлсэн. Гэхдээ тэр үед би У.А ыг хятад хүнээс мөс авсан гэж итгээгүй...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 53-55-рт/,

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3-р хх-ийн 134, 135, 136, 137-рт/,

-иргэний үнэмлэхийн лавлагаа /4-р хх-ийн 33, 36-рт/,

-гадаад паспортын хуулбар /1р хх-ийн 219-224, 144-153-рт/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүхээс шүүгдэгч У.А , Б.Б. , Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Л, Н нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүгдэгч У.А  нь бусадтай бүлэглэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, шүүгдэгч БНХАУ-ын иргэн /Л/ мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан, худалдсан, мөн Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар хадгалсан гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч У.А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “....2020 оны 12 дугаар сард анх Л бид хоёр уулзсан. Гэтэл мөс гаргаж ирээд надад үзүүлсэн. Нараад хэлж болохгүй шүү гээд бид хоёр цаасан дээр зургаар зурж харилцсан. Тэр үед Н байгаагүй, намайг очих үед Л ганцаараа байсан. Энэ үед Л 2 грамм орчим мөсийг надад үзүүлээд бид хоёр хамт хэрэглэсэн. Тэгээд бид хоёр цаасан дээр зурж бичээд Монголд 1 сая байдаг чи 750.000 төгрөгийг нь аваад би 250.000 төгрөгийг нь авъя гэж л ойлголцсон... Би очихдоо 3 сая 500 мянган төгрөг аваад очсон...

Би анх мэдүүлэг өгөхдөө орчуулга хийсэн гэдгийг нь хэлэлгүй Н гэж мэдүүлээд байсан. Тухайн үед бол Н надаас та хоёр яг ямар наймаа хийгээд байгаа юм бэ гэж асуухад нь би чулууны наймаа хийж байгаа юм гэж хэлсэн. Би Лтай 2 дахь удаагаа уулзахдаа зүгээр очоогүй. 2 ширхэг чулуу авч очиж үзүүлж байсан. Нд мэдэгдэхгүй гэж л чулуу авч очсон. Тэгээд би 10 грамм юмаа авч гараад айдастай болоод дээрээс нь Н мэдчихсэн байж магадгүй гэж бодоод Б гэх найзыгаа дуудаад буудалд ороод гараагүй. Мөсийг нь цааш нь зараагүй буудалд 3 хоносон...” гэх мэдүүлгээр,

 

шүүгдэгч Лы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Н -гийн амьдарч байгаа байрны хажуу өрөөнд нь амьдарч байсан... Манай залуу Мандуу надаас улаан өнгийн үнэт чулуу болох шүрэн хөөрөг худалдаж аваад мөнгөө өгөхгүй барьцаанд нь их үнэтэй зүйл байгаа юм, намайг мөнгөө өгтөл түр барьцаандаа байлгаж бай, би заавал буцааж авна, хөөрөгнийхөө мөнгийг маргааш ирж өгөөд авна гэж хэлээд явсан. Тэгээд хүлээгээд ирэхгүй болохоор нь утас руу нь залгахад утас нь холбогдохгүй, утсаа салгасан байсан тул би  мөнгөө гаргаж авах гээд тэр зүйлийг задалж үзэхэд мөс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис байсан. Тэгээд би нутгийнхаа залууд залилуулсан гэдгээ мэдсэн учраас тэр зүйлийг нь борлуулж хөөрөгнийхөө мөнгийг гаргаж авъя гэж бодоод Атай Н -гаар дамжуулан ви чатаар харилцаж, Аг ирж уулзахыг хүссэн. Тухайн үед Н  надаас Агаар яах гэж байгаа юм бэ гэж асуухаар нь чулуу болон хөөрөгнүүдээ заруулах гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд А надтай 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ирж уулзсан. Би Ад нөгөө мөсийг харуулаад зарж чадвал олсон мөнгийг нь хувааж авъя гэж хэлэхэд А зөвшөөрөөд нэг гялгар ууттай мөсийг нь аваад явсан...” гэх мэдүүлгээр,

 

Шүүгдэгч У.А , Б.Б.  нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, В хороолол, “Вива” зочид буудлын 304 тоот өрөөнд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “метамфетамин”-ы агууламжтай, зиплок гялгар уутны хамт нийт 10.7702 грамм жинтэй, “Мөс” гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч У.А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Б.Б. аас авсан, зээлсэн мөнгөө өгөх гэж уулзсан. Тухайн үед Б.Б.  машинтай явж байсан болохоор нь би гадуур хамт яваад өгөөч гэж гуйсан. Б.Б.  бид хоёр 3 өдөр хамт байсан. Хамт байх хугацаандаа 3 удаа мөс хэрэглэсэн... Би мөсөө авч гараад, гадуур явсан чинь нэг л айгаад байхаар нь эхлээд хотоос гараад Төв аймгийн шинэ нисэх буудлын ойролцоо очиж байж байгаад буцаж хот руу орж ирээд буудалд орсон. Уг буудалд байхдаа Н -aac авсан 1 бүлет буюу 10 грамм мөсийг өөрөө бага багаар хэрэглэх зорилгоор 1 граммаар 5 ширхэг, 0.4 граммаар 9 ширхэг уутанд хийж савласан... Бтай Туул рестораны ойролцоо уулзаад хамт сууж байхад Н над руу залгаад хүрээд ир гэж хэлсэн. Тэр үед Б.Б.  машинтай явж байсан болохоор би Б.Б. ыг 1 дүгээр хороолол хамт орчихоод ирье гэж гуйгаад хамт явсан. Тэгээд мөс байсан болохоор өөрөө эхлээд хэрэглэчихээд Б.Б. ыг хэрэглэх үү гэж асуухад Б.Б.  хэрэглэсэн. Би Б.Б. д нэг хүнээс мөс авах гэж байгаагаа ер нь хэлсэн. Гэхдээ тодорхой хэлээгүй...” гэх мэдүүлгээр /3-р хх-ийн 42-44-рт/,

 

шүүгдэгч Б.Б. ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр манай найз А над руу вайбараар залгасан. ...А надад мөс байна, хэрэглэх үү гэж хэлээд шилэн гаанстай мөс гаргаж ирээд надад өгөхөөр нь би аваад 4-5 удаа сорчихоод буцаагаад Ат өгөхөд бас хэрэглэсэн. ...А би хүнтэй уулзчихаад ирье гээд машинаас буугаад хажуу талынх нь байр руу орсон. Удалгүй А машинд орж ирээд би сая 3,5 сая төгрөгөөр 10 грамм мөс аваад гараад ирлээ, гэхдээ би өртэй үлдсэн гэж надад хэлсэн. Тэгээд бид хоёр тэндээсээ хөдлөөд шинэ нисэх онгоцны буудал руу явсан. ...Аын гаргаж ирсэн мөснөөс дахин хэрэглэчихээд буцаад хот руу орж ирээд яармагийн В хорооллын “Вива” зочид буудалд орсон. Тэгээд 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өглөө үүрээр гаднаас цагдаагийн алба хаагч нар орж ирээд бид хоёрыг баривчилсан... Тухайн буудалд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны үүрээр ороод уг буудлаасаа гараагүй байж байгаад 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өглөө цагдаа нарт баригдсан. Би машинаа халаах гэж нэг удаа гарсан, харин А хоол авах гэж ганц хоёр удаа гарсан...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 50-52-рт/, ...У.А  буудалд орсны дараа нэг том гялгар ууттай мөсийг цүнхнээсээ гаргаж ирээд бага зэргийг авч, мөсөө хэрэглэдэг шилэн гаанс руугаа хийчихээд үлдсэн том гялгар ууттай мөсөө буцаагаад цүнхэндээ хийсэн. Тэр шилэн гаанстай мөсөө эхлээд өөрөө хэрэглэж байгаад надад өгөхөөр нь би бас хэрэглэсэн. Хэсэг хугацааны дараа би машинаа халаах гэж гараад буцаж орж ирэхэд У.А  нөгөө том гялгар ууттай мөсөө олон хэсэг хуваагаад гялгар ууттанд хийчихсэн сууж байсан. Ер нь бол би У.А ын мөсөнд огт хүрээгүй. ...Би У.А ын өгсөн мөснөөс нийт гурван удаа хэрэглэсэн. ...У.А  надад хэлэхдээ нэг хятад хүнээс 3.500.000 төгрөгөөр нэг бүлет буюу 10 грамм мөс авлаа гэж хэлсэн. Гэхдээ тэр үед би У.А ыг хятад хүнээс мөс авсан гэж итгээгүй...” гэх мэдүүлгээр /3-р хх-ийн 53-55-рт/ болон эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн дүгнэлтүүд, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Харин шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтууд болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н -д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй байна гэж үзлээ.

Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д “…Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ… гэж заасан байх бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн  2-т заасан гэмт хэрэг нь “...мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан байх шинжийг шаарддаг. Хэрэгт шүүгдэгч Н -г мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, худалдсан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ.

тодруулбал шүүгдэгч У.А ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Л мөс гаргаж ирээд надад үзүүлсэн. Нараад хэлж болохгүй шүү гээд бид хоёр цаасан дээр зургаар зурж харилцсан ба цаасан дээр “...Монголд 1 сая байдаг чи 750.000 төгрөгийг нь аваад би 250.000 төгрөгийг нь авъя” гэж л ойлголцсон... Би Лд 3,5 сая төгрөг аваачиж өгөөд 10 грамм мөс худалдаж авсан. Би мөрдөн байцаалтад Нгаас авсан гэж хэлсэн. Гэхдээ Нгаас биш Лаас авсан юм. Мөрдөгч намайг чи Хятад хэл мэддэг юм уу гээд Нгаас авсан гэж бич гэж хэлсэний дагуу би Нгаас авсан гэж хэлсэн юм... Энэ хэрэгт Н буруугүй... Би анх мэдүүлэг өгөхдөө орчуулга хийсэн гэдгийг нь хэлэлгүй Н гэж мэдүүлээд байсан. Тухайн үед бол Н надаас та хоёр яг ямар наймаа хийгээд байгаа юм бэ гэж асуухад нь би чулууны наймаа хийж байгаа юм гэж хэлсэн. Би Лтай 2 дахь удаагаа уулзахдаа зүгээр очоогүй. 2 ширхэг чулуу авч очиж үзүүлж байсан. Нд мэдэгдэхгүй гэж л чулуу авч очсон. Тэгээд би 10 грамм юмаа авч гараад айдастай болоод дээрээс нь Н мэдчихсэн байж магадгүй гэж бодоод Б гэх найзыгаа дуудаад буудалд ороод гараагүй..., гэж мэдүүлснийг бусад бичгийн нотлох баримттай харьцуулж, дүгнэхэд Н нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, худалдсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй мөн уг гэмт хэргийг үйлдэхээр санаатай нэгдээгүй байна.

 

Гэмт хэрэгт хамтран оролцоход хоёр ба түүнээс дээш хүн хамрагдсан байхаас гадна тэдгээрийн үйл ажиллагаа нэгдсэн шинжтэй, хамтарсан гэмт үйл ажиллагааг санаатай хийсэн шинжүүдийг заавал агуулдаг болно. Өөрөөр хэлбэл, нэг гэмт хэргийг хамтран үйлдэх зорилгоор урьдчилан тохиролцох буюу аливаа тохироогүйгээр санаа бодол, үйл хөдөлгөөнөө нэгтгэж, хамтын хүчин чармайлтаар, нэг үр дүнд /үр дагавар/ хүрэхийг эрмэлзэх нь гэмт хэрэг бүлэглэн гүйцэтгэхийн үндсэн шинжүүдэд хамаарна.

Иймд шүүгдэгч Б.Б. ыг бусадтай бүлэглэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч У.А ыг бусадтай бүлэглэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Харин шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Н -г хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн /Л/-г бусадтай бүлэглэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор, хууль бусаар  хадгалсан, худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн химийн хорт, аюултай бодисыг хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Боржигон овогт Уламбаярын Ат Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-д зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял,

шүүгдэгч О овогт Б-н Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-д зааснаар 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ял,

шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Н -д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял,

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн /Л/-д Эрүүгийн хуулийн 3.3 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан мөн  хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-д зааснаар 5 /таван/ жилийн хугацаагаар хорих ял,

Мөн хуулийн  24.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 /нэг/ жилийн хорих ял тус тус оногдуулах санал гаргав.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилгыг “гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж хуульчилжээ.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болдог.

Иймд эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болгож, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч нарын хувийн байдал, шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас гаргасан санал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Б. д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-д зааснаар 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ял,  шүүгдэгч У.А т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-д зааснаар 3 /гурван/ жил, 5 /таван/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Н -д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар 5 /таван/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн /Л/-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан мөн  хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-д зааснаар 3 /гурван/ жил, 5 /таван/ сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн  24.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 /нэг/ жилийн хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн /Л/-д Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-д зааснаар оногдуулсан 3 /гурван/ жил, 5 /таван/ сарын хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн 24.3 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 /дөрвөн/ жил, 5 /таван/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Б. , У.А , Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн /Л/ нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус шийдвэрлэлээ. 

 

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэргийн улмаас шүүгдэгч Б.Б.  29 /хорин есөн/ хоног, шүүгдэгч У.А ын цагдан хоригдсон нийт 290 /хоёр зуун ер/ хоног, шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Л 320 /гурван зуун хорь/ хоног цагдан хоригдсоныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар тэдгээрийн эдлэх ялд тус тус оруулан тооцов.

Шүүгдэгч Бүгд Найрамдах Ард Хятад Улсын иргэн Н -ын цагдан хоригдсон  29 /хорин есөн/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-т зааснаар 5 /таван/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж тооцох нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “№1” гэсэн хаягтай гялгар уутны хамт 0,5987 гр жинтэй, “№2” гэсэн хаягтай гялгар уутны хамт 0,6148 гр жинтэй, “№3” гэсэн хаягтай гялгар уутны хамт 0,6594 гр жинтэй, “№4” гэсэн хаягтай гялгар уутны хамт 1,1625 гр жинтэй, “№5” гэсэн хаягтай гялгар уутны хамт М791 гр жинтэй, “№6" гэсэн хаягтай гялгар уутны хамт 1,1798 гр жинтэй, “№7” гэсэн хаягтай гялгар уутны хамт 0,6540 гр жинтэй, “№8” гэсэн хаягтай гялгар уутны хамт 1,1946 гр жинтэй, “№9” гэсэн хаягтай гялгар уутны хамт 0,5782 гр жинтэй, “№10” гэсэн хаягтай гялгар уутны хамт 0,5842 гр жинтэй, “№11” гэсэн хаягтай гялгар уутны хамт 0,5885 гр -жинтэй, “№12” гэсэн хаягтай гялгар уутны хамт 0,5798 гр жинтэй, “№13” гэсэн хаягтай гялгар уутны хамт 0,6031 гр жинтэй, “№14” гэсэн хаягтай гялгар уутны хамт 0,5935 гр жинтэй “мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, “18” гэсэн хаягтай хагархай тарианы шил, “19" гэсэн хаягтай үзүүр хэсэгтээ цагаан өнгийн хуванцар гуурстай шилэн гаанс мэт зүйл, “21” гэсэн хаягтай хуванцар гуурс, “№16” гэсэн хаягтай гялгар уут, “№5” гэж дугаарласан ягаан өнгийн зүйлээр бохирлогдсон гялгар уут, “№6” гэж дугаарласан шаргал өнгийн гуурс, ногоон өнгийн гуурс мэт зүйл, Гоё гэсэн бичиглэл бүхий цоолсон таг, “№7” гэж дугаарласан үзүүр хэсэгтээ төмөртэй саарал өнгийн уян гуурс, “№11” гэж дугаарласан -ялгар уутны хамт 10,0657 гр жинтэй, “№12” гэж дугаарласан гялгар уутны хамт 10,2849 гр жинтэй, “№13” гэж дугаарласан гялгар уутны хамт 10,0914 гр жинтэй, “№14” гэж дугаарласан гялгар уутны хамт 6,4538 гр жинтэй, “№15” гэж дугаарласан гялгар уутны хамт 0,5081 гр жинтэй, “№17” гэж дугаарласан гялгар уутны хамт 1,9648 гр жинтэй, “№18” гэж дугаарласан гялгар уутны хамт 0,7466 гр жинтэй шаргал цайвар өнгийн мөс мэт зүйл, №16, №19, №20” гэж дугаарласан улаан өнгийн эм мэт зүйл 15 ширхэг, №21 гэж дугаарласан гялгар уутны хамт 0,8424 гр жинтэй, “А” гэж хаягласан, гялгар уутны хамт 79848 гр жинтэй “Б” гэж хаягласан шаргал цайвар өнгийн “мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт хадгалагдаж байгаа бөгөөд дээрх эд мөрийн баримтыг прокурор, мэргэжилтнийг оролцуулан зохих журмын дагуу устгахдаа тэмдэглэл үйлдэж, эд мөрийн баримтыг устгасан талаархи тэмдэглэл, баримтыг тус шүүхэд ирүүлэхийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж,

Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 51/4 дүгээр байрны 7 тоотоос хураагдсан г4.36%-ийн агуулгатай мөнгөн ус (Нд)-ыг Шинжлэх Ухааны Академийн Хими, химийн технологийн хүрээлэнд зориулалтын дагуу хадгалж,

Мөн “№23” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн хуйлсан **** гэсэн сери дугаартай 100-тын мөнгөн дэвсгэрт,

“№1" гэж дугаарласан мөс мэт зүйлээр бохирлогдсон гялгар уут, А\/3069007 серийн дугаартай Монгол Улсын 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, “№2” гэж дугаарласан цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон гялгар уут, “№3” гэж дугаарласан *** дугаартай Монгол Улсын 20 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг Монгол банкинд шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  4 /дөрөв/ ширхэг сидиг хэргийн хамт хадгалах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Н -г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Бүгд Найрамдах Ард Хятад Улсын иргэн Н -г хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б.Б-ыг  бусадтай бүлэглэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б овогт У-ын А ыг бусадтай бүлэглэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Л-г бусадтай бүлэглэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор, хууль бусаар  хадгалсан, худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Мөн химийн хорт, аюултай бодисыг хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцсугай.

 

3. Шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-д зааснаар 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ял,

шүүгдэгч Б овогт У-ын А т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-д зааснаар 3 /гурван/ жил, 5 /таван/ сарын хугацаагаар хорих ял,

шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Н -д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар 5 /таван/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Л/-д Эрүүгийн хуулийн 3.3 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан мөн  хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-д зааснаар 3 /гурван/ жил, 5 /таван/ сарын хугацаагаар хорих ял,

Мөн хуулийн  24.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 /нэг/ жилийн хорих ял тус тус оногдуулсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Л/-д Эрүүгийн хуулийн 3.3 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-д зааснаар оногдуулсан 3 /гурван/ жил, 5 /таван/ сарын хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн 24.3 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 /дөрвөн/ жил, 5 /таван/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3-д зааснаар шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Н -ийг 5 жилийн хугацаагаар эрхэлж буй ажил, оршин суух газраас явахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д тус тус зааснаар шүүгдэгч У.А т оногдуулсан 3 /гурван/ жил 5 /таван/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Л/-д оногдуулсан 4 /дөрвөн/ жил, 5 /таван/ сарын  хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Б. д оногдуулсан 3 /гурван/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч У.А ын цагдан хоригдсон нийт 290 /хоёр зуун ер/ хоног, шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Л-ны 320 /гурван зуун хорь/ хоног, шүүгдэгч Б.Б. ын цагдан хоригдсон 29 /хорин ес/ хоногийг тэдгээрийн эдлэх ялд тус тус оруулан тооцсугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Н -ийн 29 /хорин есөн/ хоног цагдан хоригдсон нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, зорчих эрхийг хязгаарлах ялаас хасч тооцсугай.

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Б. д урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

10. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг  тус тус дурдсугай.

 

11.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 6-т тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “№1” гэсэн хаягтай гялгар уутны хамт 0,5987 гр жинтэй, “№2” гэсэн хаягтай гялгар уутны хамт 0,6148 гр жинтэй, “№3” гэсэн хаягтай гялгар уутны хамт 0,6594 гр жинтэй, “№4” гэсэн хаягтай гялгар уутны хамт 1,1625 гр жинтэй, “№5” гэсэн хаягтай гялгар уутны хамт М791 гр жинтэй, “№6" гэсэн хаяггай гялгар уутны хамт 1,1798 гр жинтэй, “№7” гэсэн хаягтай гялгар уутны хамт 0,6540 гр жинтэй, “№8” гэсэн хаягтай гялгар уутны хамт 1,1946 гр жинтэй, “№9” гэсэн хаягтай гялгар уутны хамт 0,5782 гр жинтэй, “№10” гэсэн хаягтай гялгар уутны хамт 0,5842 гр жинтэй, “№11” гэсэн хаягтай гялгар уутны хамт 0,5885 гр -жинтэй, “№12” гэсэн хаягтай гялгар уутны хамт 0,5798 гр жинтэй, “№13” гэсэн хаягтай гялгар уутны хамт 0,6031 гр жинтэй, “№14” гэсэн хаягтай гялгар уутны хамт 0,5935 гр жинтэй “мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, “18” гэсэн хаягтай хагархай тарианы шил, “19" гэсэн хаягтай үзүүр хэсэгтээ цагаан өнгийн хуванцар гуурстай шилэн гаанс мэт зүйл, “21” гэсэн хаягтай хуванцар гуурс, “№16” гэсэн хаягтай гялгар уут, “№5” гэж дугаарласан ягаан өнгийн зүйлээр бохирлогдсон гялгар уут, “№6” гэж дугаарласан шаргал өнгийн гуурс, ногоон өнгийн гуурс мэт зүйл, Гоё гэсэн бичиглэл бүхий цоолсон таг, “№7” гэж дугаарласан үзүүр хэсэгтээ төмөртэй саарал өнгийн уян гуурс, “№11” гэж дугаарласан ялгар уутны хамт 10,0657 гр жинтэй, “№12” гэж дугаарласан гялгар уутны хамт 10,2849 гр жинтэй, “№13” гэж дугаарласан гялгар уутны хамт 10,0914 гр жинтэй, “№14” гэж дугаарласан гялгар уутны хамт 6,4538 гр жинтэй, “№15” гэж дугаарласан гялгар уутны хамт 0,5081 гр жинтэй, “№17” гэж дугаарласан гялгар уутны хамт 1,9648 гр жинтэй, “№18” гэж дугаарласан гялгар уутны хамт 0,7466 гр жинтэй шаргал цайвар өнгийн мөс мэт зүйл, №16, №19, №20” гэж дугаарласан улаан өнгийн эм мэт зүйл 15 ширхэг, №21 гэж дугаарласан гялгар уутны хамт 0,8424 гр жинтэй, “А” гэж хаягласан, гялгар уутны хамт 79848 гр жинтэй “Б” гэж хаягласан шаргал цайвар өнгийн “мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт хадгалагдаж байгаа бөгөөд дээрх эд мөрийн баримтыг прокурор, мэргэжилтнийг оролцуулан зохих журмын дагуу устгахдаа тэмдэглэл үйлдэж, эд мөрийн баримтыг устгасан талаархи тэмдэглэл, баримтыг тус шүүхэд ирүүлэхийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж,

 

Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 51/4 дүгээр байрны 7 тоотоос хураагдсан 94.36%-ийн агуулгатай мөнгөн ус (Нд)-ыг Шинжпэх Ухааны Академийн Хими, химийн технологийн хүрээлэнд зориулалтын дагуу хадгалж,

Мөн “№23” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн хуйлсан N37274310 гэсэн сери дугаартай 100-тын мөнгөн дэвсгэрт,

“№1" гэж дугаарласан мөс мэт зүйлээр бохирлогдсон гялгар уут, А\/3069007 серийн дугаартай Монгол Улсын 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, “№2” гэж дугаарласан цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон гялгар уут, “№3” гэж дугаарласан АМ4532942 серийн дугаартай Монгол Улсын 20 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг Монгол банкинд шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  4 /дөрөв/ ширхэг сидиг хэргийн хамт хадгалсугай.

 

12. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б. , У.А , /Л/ нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Н -т авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

           

   ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ