Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1161

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    2022         9          20                                    2022/ШЦТ/

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,  

Улсын яллагч Б.Энэрэл /томилолтоор/,

Шүүгдэгч ** нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :   

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч **т холбогдох *** дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.      

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, операторчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхийн хамт ***тоотод оршин суух бүртгэлтэй, ****амьдардаг, урьд ял шийтгэлгүй, ***/регистрийн дугаар: ****/. 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч ** нь 2021 оны 5 сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт М ХХК-ны хашааны урд талын задгай тоотод байрлах иргэн эд зүйл хадгалдаг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай гэрт нэвтэрч, солайт маркийн аккумлятор 6 ширхэг, дугуйн боолт тайлагч хийн импакт буу 1 ширхэг, 380 вольтын гагнуурын аппарат 1 ширхэг, 50 тоны данхраад 1 ширхэг мөн үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 6 сарын 03-ны өдөр улаан өнгийн чингэлгээс солайт маркийн аккумлятор 7 ширхэгийг тус тус хулгайлан авч нийт 1.580.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

 

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :               

 

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч ** нь 2021 оны 5 сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт М ХХК-ны хашааны урд талын задгай тоотод байрлах иргэн **эд зүйл хадгалдаг “гэр”-ээс солайт маркийн аккумлятор 6 ширхэг, дугуйн боолт тайлагч хийн импакт буу 1 ширхэг, 380 вольтын гагнуурын аппарат 1 ширхэг, 50 тоны данхраад 1 ширхэг мөн үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 6 сарын 03-ны өдөр улаан өнгийн “чингэлэг”-ээс солайт маркийн аккумлятор 7 ширхэгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 1.580.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь :       

            - гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан...2022 оны 6 сарын 03-ны өдөр СХД-ийн 20 р хороо, Монцемент ХХК-ийн урд задгай тоотод хулгай орж эд зүйлс алдсан..гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 5 дахь тал/,

            - шуурхай удирдлага дуудлага лавлагааны хуудас /хавтаст хэргийн 13 дахь тал/,

            - хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 14-18 дахь тал/,

            - хохирогч...Манай ажилтан Мэндбаяр...2021.05.31-ний өдөр гэрт байсан 150 амперын аккумлятор 4 ширхэг, 100 амперын аккумлятор 2 ширхэг, гагнуурын аппарат 1 ширхэг, хийн буу 1 ширхэг, 2021.06.02-ны өдөр чингэлэгийн хаалганы цоожийг эвдэн 100 амперын аккумлятор 2 ширхэг, 150 амперын аккумлятор 5 ширхэг авсан байсан.../хх-26-27/...Нийт 13 ширхэг аккумлятор, мөн 380 вольтын гагнуурын аппарат 1ш, хийн буу 1 ш, 50 тоны данхраад 1 алдагдсан байсан.../хх-22-23/,   

            - гэрч Б.Д...2021 оны 6 сарын 03-ны өдөр 11 цагт ирэхэд контейнерын хаалга цоож эвдэж дотор нь байсан аккумляторыг аваад явсан байсан. Би Мэндбаярыг сэжиглэж байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дахь тал/,

            - гэрч Ч.Бн... Би 2021 оны 6 сарын 02-ны өдөр *** гэх залуугийн хамтаар Сонгинохайрхан дүүрэг модны захын урд талд байх компанийн хашаанд очсон. *** компанид ажилладаг Мэндбаяр гэх залуу хашаанаас нь аккумлятор мөн багажууд аваад явсан юм шиг байна гэсэн. Тэгсэн 6 ширхэг аккумлятор, том машины дугуй тайлдаг буу, 380-ын гагнуурын аппарат алга болсон байсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дахь тал/, 

            - “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ны...150а солайт маркийн аккумлятор 380.000 төгрөг, 100а солайт аккумлятор 350.000 төгрөг, дугуйн боолт тайлдаг хийн импакт буу 600.000 төгрөг, 300 вольтоор ажилладаг гагнуурын аппарат 700.000 төгрөг, 50 тонны данхраад 150.000 төгрөг нийт 1.580.000 төгрөг гэх дүгнэлт /хавтаст хэргийн 47 дахь тал/,     

            - шүүгдэгч **ын...2021 оны 5 сарын 31-ны өдөр ажлаа хийж байхдаа надад мөнгөний хэрэг гараад *** ахад мөнгө хэрэгтэй байна гэхэд архи уучихна гээд мөнгө өгөөгүй. Тэгэхээр нь уусан үедээ Сонгинохайрхан дүүргийн хуучин 22-ны товчооны ойролцоох ХХК-ны урд талд байрлах аж ахуйн хашаанд байсан гэрт хураасан байсан аккумлятор хийн буу, данхрад зэргийг хулгайлан авч такси бариад 2 дахь түүхий эд авах цэгт 150.000 төгрөгөөр тушаагаад буцаж гэртээ ирээд ганцаараа архи уусан. 2021 оны 6 сарын 03-ны өдөр дахин аж ахуйн хашаанд байрлах контенейрийн цоожийг эвдэн орж 7 ширхэг аккумлятор авч түүхий эд авах цэгт 150.000 төгрөгөөр тушаагаад буцаж гэртээ ирээд ганцаараа архи уусан. Тэгээд *** ахад баригдаж, тухайн үед ажиллаж байсан цалингаасаа суутгуулж хохирлыг бүрэн барагдуулсан. Тухайн үед би ганцаараа байсан. Намайг байгаа үед ах таксинд гараад явчихдаг байсан...Би 2021 оны 5 сарын 3 болон 20021 оны 6 сарын 3-ны өдөр манаач өвгөн таараагүй...Би согтуудаа хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 71-72 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :  

                  

Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд :         

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.     

2.2. Тус шүүгдэгчийн үйлдсэн хулгайлах гэмт хэргийн шинж бүрэн нотлогдож тогтоогдсон, харин тус гэмт хэргийн шинжийг үгүйсгэх үндэслэл, нөхцөл байдал  тогтоогдсонгүй.     

2.3. Шүүгдэгч нь мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх ба түүний яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг хооронд зөрүүтэй байдалгүй, мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны шатанд түүнээс мэдүүлэг авахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь танилцуулж, тайлбарласан болно.      

2.4. Хохирогч П.*** анх мэдүүлэг өгөхдөө гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааны талаар болон манаач эж зөрүүтэй мэдүүлсэн /хх-22/, мөн гэрч ****2021.05.31-ны өдөр 3 ширхэг аккумлятор авахыг харсан, тэр шөнө үлдэгдэл 4 ш аккумлятор алга болсон” гэж мэдүүлэхдээ тухайн мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, бусад нотлох баримтын эх сурвалжаар илэрсэн байх боловч энэ байдал нь шүүгдэгчийн үйлдсэн хэргийн зүйлчлэл, нотолгоонд нөлөөлөхгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй.                       

2.5. Шүүгдэгч ** нь бусдын эд зүйлсийг хулгайлж авахад нэвтэрсэн “гэр” болон “чингэлэг” нь тус бүр хүн амьдрах зориулалттай биш харин тухайн эд зүйлсийг байнга буюу түр хадгалах зориулалттай болох нь шүүгдэгч, гэрч, хохирогч нарын мэдүүлгийн эх сурвалжаар илэрхийлэгдсэн байх тул  “агуулах”-д нэвтэрсэн гэж үзэх үндэслэлтэй.         

2.6. Тус хэрэгт шүүгдэгчийн үйлдсэн хулгайлах 2 удаагийн төгссөн  үйлдлүүдийг нь хулгайлах гэмт хэргийн энгийн бүрэлдэхүүний хохирлын хэмжээ болох бага хэмжээнээс дээш 50.000.000 төгрөг хүртэлх хэмжээ, тус хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний “агуулах” гэсэн шинжүүдийг тус тус хангасан, түүнчлэн нэг төрлийн буюу хулгайлах гэмт хэргийг давтан үйлдсэнийг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжээр хуульчлаагүй бөгөөд тухайн хулгайлах гэмт үйлдэл тус бүрд ял шийтгэл оногдуулах зохицуулалтгүй зэрэг үндэслэлийн хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн хэд хэдэн удаагийн хулгайлах гэмт үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “үргэлжилсэн нэг гэмт хэрэгт” тооцож зүйлчлэх үндэслэлтэй, энэ нь шүүгдэгчийн эрх зүйн байдалд нийцнэ гэж үзнэ.    

Иймд шүүгдэгч **ыг хулгайлах гэмт хэргийг агуулахад нэвтэрч  үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

  1. Хохирол, хор уршиг :        

 

Хохирогчийн хувьд хохирол төлбөрөө бүрэн барагдуулж авсан гомдол саналгүй /хх-22-23, 26-27, 71-72, 105-107/ гэсэн байх тул шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.   

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :

 

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт   

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний ар гэрийн амьдрал ахуй, хөрөнгө орлого, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хх-39-44, 70, 75-78, 101, шүүх хуралдааны тэмдэглэл/ судлагдсан байна.      

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид хохирол төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.                

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар:   шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тус гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч **т 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, тус ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэв.

Харин шүүгдэгчийн 2021.05.31, 2021.06.03-ны өдрүүдэд үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан тус гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай 2021.07.02-ны өдрийн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1, 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар Өршөөл үзүүлэх тухай хууль үйлчлэх цаг хугацааны шаардлага, мөн оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих үндэслэлд хамаарч байна.

Шүүгдэгч **ын хувьд ээжийн хамт Хан-Уул дүүргийн 23-р хороо, 878-р байрны 602 тоотод амьдардаг, хувиараа Төв аймаг, Улаанбаатар хотод хөдөлмөр эрхэлдэг болон түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тус гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан “эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчих, оршин суух газраа өөрчлөх үүрэг хүлээлгэх” зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих нь зүйтэй гэж үзэв.      

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын төрөл, хэлбэр болох “эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр зорчих” гэдгийг Монгол Улсын Үндсэн хуулийн 57 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар : “шүүгдэгчийн амьдарч буй буюу оршин суугаа газрын нутаг дэвсгэр нь Монгол Улсын засаг захиргааны үндсэн нэгж болох аймаг эсхүл нийслэлийн алинд шууд харьяалагдаж байгааг нь үндсэн шалгуур болгож, тухайн харьяалагдаж байгаа засаг захиргааны үндсэн нэгжийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл заавал авна” гэсэн утга агуулгаар, харин ”эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх” гэдгийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрийн амьдарч буй Хан-Уул дүүргийн **** хаягаа өөрчлөхгүй” гэсэн утга агуулгаар тус тус тодотгон ойлгож, хэрэглэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.          

Иймд шүүгдэгч **т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар  оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчих, оршин суух газраа өөрчлөх үүргийг 1 жил 2 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэв.      

 

  1. Бусад асуудал  

Тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч 2022.08.08-ны өдрөөс эхлэн 2022.09.20-ны өдрийн байдлаар нийт 43 хоног цагдан хоригдсон байх тул тус хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулж тооцов.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

 

 

ТОГТООХ нь :

 

1. Шүүгдэгч **ыг хулгайлах гэмт хэргийг агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч **ыг 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар **т оногдуулсан 1 жил 2 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

4. Өршөөл үзүүлэх тухай 2021.07.02-ны өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан : Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч **т оногдуулсан 1 жил 2 сар хорих ялыг “эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчих, оршин суух газраа өөрчлөх үүргийг 1 жил 2 сарын хугацаагаар хүлээлгэх” зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.      

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **ын цагдан хоригдсон 43 хоногийн 1 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногоор тооцон, эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж, **ын биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг 1 жил 17 хоногийн хугацаагаар тогтоосугай.         

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ** нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

7. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.        

8. Цагдан хоригдож буй шүүгдэгч **ыг нэн даруй сулласугай.  

9. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.   

10. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.     

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   **т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.         

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.ГАНБААТАР