Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/908

 

 

 

 

 

 

 

       2022           12            02                                         2022/ШЦТ/908

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганзаяа хөтлөн,

Улсын яллагч Д.Хонгорзул,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *** овогт ***ын ***д холбогдох эрүүгийн 2205028802423 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч

ХЯНАВАЛ:

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, *** оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт *** дүүргийн *** хороо, *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй,  

            *** овогт ***ын *** /РД:***/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/  

Шүүгдэгч *** нь “фэйсбүүк цахим орчинд “Bilguun Beеgi” гэсэн хаягаас “тасалбар зарна” гэсэн хуурамч зар байршуулан 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хохирогч ***гээс өөрийн Хаан банкны *** дугаарын дансаар 115.000 төгрөгийг шилжүүлж авсан,

Фэйсбүүк цахим орчинд “Bileghangai bilge” гэх хаягаас “XMF” тоглолтын тасалбар зарна гэсэн хуурамч зар байршуулан насанд хүрээгүй хохирогч ***ээс өөрийн Хаан банкны *** дугаарын дансаар 35.000 төгрөгийг 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдөр шилжүүлэн авсан

Фэйсбүүк цахим орчинд “жолооны эрх сэргээнэ” гэсэн хуурамч зар байршуулан хохирогч ***аас өөрийн Голомт банкны *** дугаарын дансаар 150.000 төгрөгийг 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр шилжүүлэн авсан

Фэйсбүүк цахим орчинд “жолооны эрх сэргээнэ” гэсэн хуурамч зар байршуулан хохирогч ***гаас өөрийн Голомт банкны *** дугаарын дансаар 150.000 төгрөгийг 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр шилжүүлэн авсан

  Фэйсбүүк цахим орчинд “жолооны эрх сэргээнэ” гэсэн хуурамч зар байршуулан хохирогч ***аас өөрийн Голомт банкны *** дугаарын дансаар 62.000 төгрөгийг 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр шилжүүлэн авсан

Фэйсбүүк цахим орчинд “bileghangai bilgee гэх хаягаас “жолооны үнэмлэх гаргаж өгнө” гэсэн хуурамч зар байршуулан хохирогч ***аас өөрийн Хаан банкны *** дугаарын дансаар 150.000 төгрөгийг 2022 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр шилжүүлэн авсан

Фэйсбүүк цахим орчинд “Triple X энгийн тасалбар 3 найзын тасалбар зарна” гэсэн хуурамч зар байршуулан хохирогч *** өөрийн Хаан банкны *** дугаарын дансаар 60.000 төгрөгийг 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр шилжүүлэн авсан

Фэйсбүүк цахим орчинд “Bileg Khangai bilgee гэх хаягаас “жолооны үнэмлэх сэргээнэ” гэсэн хуурамч зар байршуулан хохирогч ***ээс өөрийн Хаан банкны *** дугаарын дансаар 150.000 төгрөгийг 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр шилжүүлэн авсан

Фэйсбүүк цахим орчинд “bileghangai bilgee гэх хаягаас “жолооны үнэмлэх гаргаж өгнө” гэсэн хуурамч зар байршуулан хохирогч ***оос өөрийн Хаан банкны *** дугаарын дансаар 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 62.500 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 50.000 төгрөг, нийт 112.500 төгрөгийг шилжүүлэн авсан

Фэйсбүүк цахим орчинд “Triple x гэсэн хаягт “тасалбар зарна” гэсэн хуурамч зар байршуулан хохирогч ***гээс өөрийн Хаан банкны *** дугаарын дансаар 60.000 төгрөгийг 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр шилжүүлэн авсан

Фэйсбүүк цахим орчинд “жолооны эрх сэргээнэ” гэсэн хуурамч зар байршуулан хохирогч ***аас өөрийн Хаан банкны *** дугаарын дансаар 150.000 төгрөгийг 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр шилжүүлэн авсан

Фэйсбүүк цахим орчинд “тоглолтын тасалбар зарна” гэсэн хуурамч зар байршуулан хохирогч ***аас өөрийн Хаан банкны *** дугаарын дансаар 120.000 төгрөгийг 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр шилжүүлэн авсан

Фэйсбүүк цахим орчинд “жолооны эрх сэргээнэ” гэсэн хуурамч зар байршуулан хохирогч ***гаас өөрийн Голомт банкны *** дугаарын дансаар 600.000 төгрөгийг 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр шилжүүлэн авсан

Фэйсбүүк цахим орчинд “жолооны эрх сэргээнэ” гэсэн хуурамч зар байршуулан хохирогч ***оос өөрийн Голомт банкны *** дугаарын дансаар 400.000 төгрөгийг 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр шилжүүлэн авсан

Фэйсбүүк цахим орчинд “bileghangai гэх хаягаас “жолооны үнэмлэх гаргаж өгнө” гэсэн хуурамч зар байршуулан хохирогч ***аас өөрийн Голомт банкны *** дугаарын дансаар 62.000 төгрөгийг 2022 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр шилжүүлэн авсан

Фэйсбүүк цахим орчинд “Хуур фестиваль тоглолтын тасалбар зарна” гэсэн хуурамч зар байршуулан хохирогч ***ээс өөрийн Хаан банкны *** дугаарын дансаар 35.000 төгрөгийг 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр шилжүүлэн авсан

Фэйсбүүк цахим орчинд “жолооны эрх сэргээнэ” гэсэн хуурамч зар байршуулан хохирогч ***оос өөрийн Голомт банкны *** дугаарын дансаар 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 62.000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 150.000 төгрөг, нийт 212.000 төгрөгийг шилжүүлэн авсан

Фэйсбүүк цахим орчинд “жолооны эрх сэргээнэ” гэсэн хуурамч зар байршуулан хохирогч ***гаас өөрийн Голомт банкны *** дугаарын дансаар 600.000 төгрөгийг 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр шилжүүлэн авсан

Фэйсбүүк цахим орчинд “жолооны эрх сэргээнэ” гэсэн хуурамч зар байршуулан хохирогч ***гаас өөрийн Голомт банкны *** дугаарын дансаар 300.000 төгрөгийг 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр шилжүүлэн авсан

Фэйсбүүк цахим орчинд “жолооны эрх сэргээнэ” гэсэн хуурамч зар байршуулан хохирогч ***аас өөрийн Голомт банкны *** дугаарын дансаар 145.000 төгрөгийг 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр шилжүүлэн авч, бусдад нийт 3.677.500 төгрөгийн хохирол учруулан залилсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар       

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч *** нь “нэр бүхий 20 хохирогчид нийт 3.677.500 төгрөгийн хохирол учруулан залилсан” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ий “...маргахгүй...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2205028802423 дугаартай хэргээс:

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр ***н насанд хүрээгүй хохирогчоор өгсөн “...2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр фэйсбүүк цахим хаягаар “Triple xxx эвентэд явах хүүхдүүд” гэх группт “Bilguun Beegi гэсэн хаягаас “тасалбар зарна” гэж бичсэн байхаар нь тухайн хүн рүү чатаар холбогдож тасалбар авъя гэж хэлэхэд “чи яг авах юм уу” гээд Хаан банкны *** данс руу би эхлээд 80.000 төгрөгийг шилжүүлсэн ба үлдэгдэл 35.000 төгрөгийг нь дараа шилжүүлсэн. Тэгээд тухайн хүнд чатаар 115.000 төгрөгийг шилжүүлсэн гэж хэлэхэд миний фэйсбүүк цахим хаягийг блоклосон байсан учир өөрийгөө залилуулсан гэж бодоод цагдаагийн байгууллагад хандсан. Би Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт Модны 2-ын голын зам дагуу байрладаг АТМ-ээс шилжүүлэг хийсэн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 11-13 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр ***ын гэрчээр өгсөн “...2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр манай охин *** над руу залгаад нэг эвент тасалбар авах гэсэн юм, миний мөнгө дутчихлаа гэхэд нь би зөвшөөрөөд *** надад *** овогтой *** гэх хүний Хаан банкны *** дугаарын данс өгсөн, би 35.000 төгрөг шилжүүлж өгсөн, гэхдээ тухайн 35.000 төгрөгөө 15.000 төгрөг өөрийнхөө данс харин 20.000 төгрөгийг таньдаг хүнийхээ дансаар хийлгэсэн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 20-21 тал/,

 

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл /1 хх-ийн 36-37 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ***ын хохирогчоор өгсөн “...Erhemee Erhee гэх фэйсбүүкээ үзэж байхад “Bileghangai Bilgee” гэх хаягтай хүний жолооны эрх гаргаж өгнө гэсэн зар байхаар нь манай хүү болох *** нь 18 нас хүрч байгаа бөгөөд БНСУ руу суралцах гэж байсан учраас хүүхдэдээ үнэмлэх авч өгье гэж бодоод “Bileghangai Bilgee” хүнтэй холбогдоход 10-14 хоногийн хугацаанд жолооны эрх гаргаж өгнө, урьдчилгаа 150.000 төгрөг шилжүүлснээр баталгаажна гэхээр нь итгээд өөрийн Хаан банкны *** данснаас интернэт банкаар *** гэсэн *** *** гэсэн данс руу Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ажлын байрандаа байхдаа шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 100-101 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ***н хохирогчоор өгсөн “...2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр *** гэртээ байхдаа “Khicheengui Ganbat” хаягаасаа фэйсбүүк үзэж байхад үл таних хаягаас “Triple x” 3 найзын тасалбар зарах зар байршуулсны дагуу “Star Dust” хэрэглэгчийн чатаар холбогдож 3 найзын тасалбар байгаа юу, үнэ хэд вэ гэхэд 60.000 төгрөг гэж хэлсэн. Тэгээд тухайн хүний болзлын дагуу түүний өгсөн Хаан банкны *** дугаарын данс руу 60.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгтэл тухайн хүн надаас мөнгө авсныхаа дараа намайг блок хийсэн байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 117-118 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ***ий хохирогчоор өгсөн “...2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр *** тоот гэртээ байхад манай хүү хуур фестиваль тоглолтын тасалбар аваад өг гэхээр нь өөрийн “***” гэх фэйсбүүк хаягаа үзэж байхад “Bilguun Beegi” хаягаас “Хуур фестиваль тоглолтын тасалбар зарна” гэсэн зарын дагуу тасалбар байгаа юу, үнэ хэд вэ гэхэд 35.000 төгрөг гэж хэлсэн. Тэгээд би тухайн хүний Хаан банкны *** дугаарын данс руу 35.000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 130-131 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ***ын хохирогчоор өгсөн “...2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Нисэх 7-100б тоот гэртээ “Bayra sktr гэх фэйсбүүк хаягаа үзэж байхад “Triple x энгийн тасалбар 3 найзын тасалбар зарна” зар байршуулсан байхыг хараад “Temuujin Temka” гэх фэйсбүүк хэрэглэгчтэй чатаар холбогдож 3 найзын тасалбар хэд вэ гэхэд 60.000 төгрөг гэхэд тухайн хүний Хаан банкны *** дугаарын данс руу 60.000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 144-145 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ***ын хохирогчоор өгсөн “...2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр манай хүүхэд тоглолт үзэх гэсэн юм, та энэ данс руу 120.000 төгрөг шилжүүлээд өгөөч гэсний дагуу Хаан банкны *** дугаарын данс руу 120.000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 161-162 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ***гийн хохирогчоор өгсөн “...2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр фэйсбүүк дээрээс Билэгхангай гэх хүний оруулсан “жолооны эрх сэргээнэ, хурдан хугацаанд найдвартай” гэсэн зар орж хараад чатаар холбогдож 7-14 хоногийн дотор сэргээлгэхээр тохиролцон тухайн хүний өгсөн Голомт банкны *** дугаарын данс руу эхлээд 300.000 төгрөгийг шилжүүлсэн, дараа нь 150.000 төгрөгийн 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлж, нийт 600.000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 174-175 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ***ийн хохирогчоор өгсөн “...2022 оны 9 дүгээр сарын 19-ний Баянгол дүүргийн нутаг дэвсгэр буюу хороололд явж байхад фэйсбүүк дээрээс жолооны эрх сэргээнэ, мэргэшсэн үнэмлэх гаргана гэсэн Билэгхангай Билгээ гэсэн хүний оруулсан зарын дагуу чатаар холбогдсон. Тэгээд тэр хүн надад *** гэсэн дугаар өгсөн. Дугаараар нь холбогдож үнэмлэх гаргуулахаар болж эхлээд 300.000 төгрөгийг өөрийн *** дугаарын данснаас Голомт банкны *** дугаарын данс руу шилжүүлсэн, дараа нь 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр дээрх данс руу 100.000 төгрөг шилжүүлсний дараа намайг блок хийсэн байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 192-193 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ***ын хохирогчоор өгсөн “...2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр *** гэртээ фэйсбүүк үзэж байхад жолооны эрх сэргээнэ гэсэн зар явж байхаар нь би өөрөө жолооны эрхээ хасуулсан байсан болохоор яаралтай сэргээлгэе гэж бодоод холбогдсон. Хэдэн төгрөгөөр сэргээх талаар холбогдоход 7-10 хоногийн дотор сэргээнэ, үнэ 300.000 төгрөг болно гэхээр нь өөрийн интернэт банкаар 27-ны өдөр 09:03 цагт 50.000 төгрөг, 28-ны өдрийн 16:25 цагт 50.000 төгрөг, 29-ний өдрийн 12:40 цагт 45.000 төгрөгийг нийт 3 удаагийн гүйлгээгээр *** гэх хүний Голомт банкны *** дугаарын данс руу нийт 145.000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 211-212 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ***ын хохирогчоор өгсөн “...Bileghangai bilge гэсэн фэйсбүүк хаягтай хүн “Жолооны эрх сэргээнэ” гэсэн зарыг 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр оруулсан байсан. Би тэрийг уншчихаад тэр хүнтэй чатаар холбогдсон. Тэр хүн надад жолооны үнэмлэх сэргээлгэхээр бол *** дугаар руу яриарай гэж хэлсэн. Төлбөр нь 300.000 төгрөг гэж хэлж байсан. Эхлээд 62.000 төгрөгийг *** дугаарын данс руу шилжүүл гэж хэлсэн. Тэгэхээр нь би шилжүүлсэн. Дараа нь 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр над руу *** дугаараас залгаж үлдэгдэл мөнгөө өгөх боломж байна уу гэж асуусан. Би хариуд нь үнэмлэх сэргээсний дараа үлдэгдэл мөнгөө хийнэ гэж хэлсэн. Тэр хүн надад би цаанаа үнэмлэх сэргээдэг хүндээ урьдчилгаа мөнгө өгөх ёстой байдаг юм гэхээр нь наадах чинь гаргачих юм байгаа биз дээ гэж асуухад асуудалгүй гарна, урьдчилгаа мөнгөө шилжүүлчих гэхээр нь би 150.000 төгрөг шилжүүлсэн. Мөнгө шилжүүлж авсны дараа утас нь холбогдож байгаа мөртлөө утсаа авахгүй байгаа...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 229-230 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ***гийн хохирогчоор өгсөн “...2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр би өөрийн ажил болох зэвсэг хүчний 016 дугаар анги дээр ажлын өрөөндөө фэйсбүүк үзэж байхад түргэн шуурхай жолооны эрх сэргээж өгнө гэсэн байсан ба улмаар би тухайн фэйсбүүк хэрэглэгчтэй холбогдсон. Урьдчилгаа 50 хувийг өгвөл эрх сэргээж, ангилал дарна гэж хэлсэн. Улмаар эхний ээлжид 600.000 төгрөгийг шилжүүлэхийг хүссэн. Би фэйсбүүк эзэмшигчийн Голомт банкны *** дугаарын данс руу 600.000 төгрөгийг өөрийн *** дугаартай Хаан банкны данснаас шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 243-244 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ***ы хохирогчоор өгсөн “...2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гэртээ байхдаа фэйсбүүк үзэж байгаад жолооны эрх сэргээнэ гэсэн зарын дагуу холбогдож чат бичиж байгаад жолооны эрх сэргээлгэхээр болоод урьдчилгаа болох 150.000 төгрөгийг шилжүүлж одоо болтол жолооны эрхээ сэргээлгэж чадаагүй. Тэр хүний утас руу залгахаар утсаа авахгүй байхаар нь цагдаад хандсан. Голомт банкны *** дугаартай *** *** гэх данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 9-10 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ***н хохирогчоор өгсөн “...2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр гэртээ байхдаа фэйсбүүк үзэж байгаад “жолооны эрх сэргээнэ” гэсэн зарын дагуу холбогдож чат бичиж байгаад жолооны эрх сэргээлгэхээр болоод урьдчилгаа болох 150.000 төгрөгийг шилжүүлж одоо болтол жолооны эрхээ сэргээлгэж чадаагүй. Тэр хүний утас руу залгахаар утсаа авахгүй байхаар нь цагдаад хандсан. Голомт банкны *** дугаартай *** *** гэх данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 22-23 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ***ын хохирогчоор өгсөн “...2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн Улиастайд таньдаг айлдаа байж байтал *** гэдэг манай дүү цаг байж байгаад жолооны үнэмлэхийн мөнгө шилжүүлээд өгөөч гэж хэлсэн. Тэгээд тухайн үед өөрийн Хаан банкны 5025975949 гэсэн данснаас Голомт банкны *** дугаарын данс руу 62.000 төгрөгийг шилжүүлэн өгсөн...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 36-37 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ***ийн хохирогчоор өгсөн “...2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр өөрийн ажил болох СҮҮ ХХК дээрээ байж байхад фэйсбүүкийн жолооны эрх сэргээнэ нэртэй группт “bileghangai” гэх хаягтай хэрэглэгч “жолооны эрх сэргээнэ, оноо сэргээнэ” гэх пост тавьсан байхаар нь би хувь чатаар холбогдож “жолооны эрх сэргээх үү, хэдэн төгрөг болох вэ” гэхэд “сэргээнэ, болно” гэхээр нь би “за тэгвэл би жолооны эрхээ сэргээлгэе” гэхэд надад *** дугаарын данс руу эхлээд 62.500 төгрөг шилжүүлчих таны бичиг баримтыг бүртгүүлэхэд ашиглана, үлдэгдэл мөнгийг нь эрх сэргээсний дараа шилжүүлж болно гэхээр нь тухайн үед надад бэлэн мөнгө байгаагүй тул ажлын газрын *** гэх залууд ахынхаа өмнөөс 62.500 төгрөгийг *** дугаарын данс руу шилжүүлээд өгчих, би чамд бэлнээр өгье гэхэд тэгье гээд ***ын Худалдаа хөгжлийн банкны *** тоот дансаар “*** эрх сэргээх дүү” гэх утгатайгаар шилжүүлсэн. Удалгүй 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр над руу фэйсбүүкээр таныг жолооны курсийн шалгалт өгүүлэх гэсэн юм. Тийм учраас над руу дахиад 50.000 төгрөг шилжүүлэх хэрэгтэй байна гэхээр нь би өөрийн эзэмшлийн данснаасаа 50.000 төгрөгийг Хаан банкны *** дугаарын данс руу “*** эрх сэргээх” гэх утгатайгаар шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 48-49 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ***ийн хохирогчоор өгсөн “...2022 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр *** тоот гэртээ байх үедээ фэйсбүүк дээрээ Билэгхангай Билгээ гэх фэйсбүүк хаягтай хүний оруулсан жолооны эрх сэргээнэ, үнэмлэх гаргана гэх зарын дагуу чатаар холбогдож *** гэх дугаараар холбогдож жолооны эрхээ сэргээлгэхээр 62.000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 63-64 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ***гийн хохирогчоор өгсөн “...2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр *** гэртээ байх үедээ фэйсбүүк дээрээ Билэгсайхан Билгээ гэсэн фэйсбүүк хаягтай хүний оруулсан “жолооны эрх сэргээнэ, үнэмлэх гаргана” гэх зарын дагуу чатаар холбогдож *** тоот дугаар өгсний дагуу холбогдоод жолооны эрхээ сэргээлгэхээр 300.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 3 дугаар сургуулийн тэнд ирээд уулзаж болно гэхээр нь би тухайн үед очоогүй. Хэд хоногийн дараа гар утас руу нь залгахад намайг блок хийсэн байсан. Тэр үед залилуулсан гэдгээ мэдсэн...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 84-85 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ***ын хохирогчоор өгсөн “...2022 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр фэйсбүүк цахим орчинд “bileghangai bilge” гэх хаягаас “жолооны үнэмлэх гаргаж өгнө” гэсэн зар тавьсан байсныг хараад тэр үл таних хүнтэй холбогдоход 350.000 төгрөг болно, найдвартай гаргана, урьдчилгаа 150.000 төгрөг шилжүүл гэж хэлээд *** гэх Хаан банкны данс руу шилжүүлсэн. Тэгээд тэр хүнтэй холбогдохоор удахгүй гарна, хүлээж бай гээд хойшлуулаад байдаг байсан...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 96 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ***ийн хохирогчоор өгсөн “...2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр *** гэртээ байхдаа Галтсүх Баярцэнгэл гэх фэйсбүүк хаягаас “Bileg Khangai bilge” гэх хаягаас “жолооны үнэмлэх сэргээнэ” гэсэн зарыг байршуулсан байхыг хараад тухайн зарыг байршуулсан “Bileg Khangai bilgеe” гэх фэйсбүүк хэрэглэгчтэй чатаар холбогдож лавлахад 14 хоногийн дотор гаргана, үнэ 150.000 төгрөг гэж хэлсэн. Тэгээд би тухайн хүний өгсөн *** дугаарын данс руу 150.000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 106-107 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр насанд хүрээгүй хохирогч ***ийн өгсөн “...2022 оны 6 дугаар сарын 19-ний өдөр “XMF” тоглолтын тасалбарыг худалдаж авахаар фэйсбүүк “Bileghangai bilge” гэх цахим хаягтай хүнтэй холбогдож тухайн тасалбарыг 35.000 төгрөгөөр худалдан авахаар болоод өөрийн найз ***ийн дансанд хийсэн байсан мөнгөнөөсөө уг 35.000 төгрөгийг тэр хүний явуулсан *** дугаарын данс руу шилжүүлсэн. Тэгтэл тэр хүн надад тасалбар өгөөгүй, блок хийгээд алга болсон. Тэгээд би залилуулсан гэдгээ мэдсэн...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 121-122 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр насанд хүрээгүй хохирогч ***ийн өгсөн “...2022 оны 6 дугаар сарын 19-ний өдөр манай *** гэдэг найз фэйсбүүк дээрээс “XMF” тоглолтын тасалбарыг худалдаж авахаар тохироод миний интернэт банкийг ашиглаад *** *** гэх хүний Хаан банкны *** дугаарын дансанд 35.000 төгрөгийг шилжүүлэхийг хүссэн. Тэгээд тухайн хүнд мөнгөө шилжүүлтэл тухайн хүн манай найз Үлэмжийг фэйсбүүкээр блок хийсэн...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 126-127 тал/,

 

***ий Хаан банк болон Голомт банкны дансны хуулга, түүнд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1 хх-ийн 53-79 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ***ий яллагдагчаар өгсөн “...2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр төв цэнгэлдэх хүрээлэнд “Triple x” нэртэй хип хоп дуучдын тоглолт болох байсан тэгээд уг тоглолтыг үзэх хүмүүс фэйсбүүк дээр чат үүсгэсэн байсан ба уг группт би бас байсан. Тухайн үед би ван икс нэртэй мөрийтэй тоглоом тоглодог байсан бөгөөд хожигдоод мөнгөгүй болсон байсан. Тэгээд 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн хороололд явж байхдаа 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр төв цэнгэлдэх хүрээлэнд “Triple x” тоглолтын билет зарна гэж зар оруулсан байсан. Тэгэхэд над руу хүмүүс чатаар холбогдоод “тоглолтын билет авъя” гэсэн Тэгээд би уг хүмүүстэй холбогдоод надад тоглолтын билет байхгүй байхад байгаа гэж худлаа яриад өөрийнхөө Хаан банкны *** дугаарын дансаа өгөөд хүмүүсээс мөнгийг нь аваад уг хүмүүсийг фэйсбүүкээсээ блоклодог. Тэгээд уг хүмүүсээс авсан мөнгөөрөө ван икс бет нэртэй тоглоом тоглодог уг мөнгөнүүдээ алдсан. Тэгээд өрөнд ороод мөнгө олж өсгөх санаатай ямар нэгэн жолооны курс ажиллуулдаггүй, жолооны эрх сэргээж, ангилал дарх эрхгүй байж “жолооны эрх сэргээнэ, ангилал дарна” гэж фэйсбүүк дээр пост оруулахад хүмүүс жолооны эрхээ сэргээлгэе, ангилал даруулъя гэж фэйсбүүк болон миний гар утасны *** дугаараар холбогдохоор нь урьдчилгаа мөнгө хэрэгтэй гэж хэлээд холбогдсон хүмүүсээс мөнгийг нь аваад мөн ван икс бет тоглоом тоглодог байсан. Би уг жолооны эрх сэргээнэ, ангилал дарна гэх зараар холбогдсон хүмүүсийн мөнгийг Хаан банкны *** данс болон Голомт банкны *** дугаарын данснуудаар авдаг байсан. Тэгээд над руу цагдаагийн газраас яриад дуудаж мэдүүлэг авсан. Тэгэхэд тоглолтын тасалбар зарна гэж зар оруулсны дагуу надад 115.000 төгрөг шилжүүлсэн. Есүй гэх хүнээс гомдол гаргасан байсан. Тэгээд би дансны хуулга гаргаж харуулсан. Тэгээд би хүмүүсээс тоглолтын тасалбар зарна. Мөн жолооны эрх сэргээнэ, ангилал дарна гэж хүмүүсээс хуурч мөнгийг нь авч тоглодог байсан талаараа хэлсэн. Тухайн хэргүүдэд би яллагдагчаар татагдсан байсан талаараа хэлсэн. Тухайн хэргүүдэд би яллагдагчаар татагдсан байсан. Би хүмүүст худлаа ярьж хуурч мэхлэн мөнгө авсан асуудал дээрээ өөрийгөө буруу юм хийсэн гэдгээ мэдэж байгаа. Би хохирлуудыг нь бүрэн төлж барагдуулна. Миний дансанд орсон мөнгөөр ван икс бет нэртэй мөрийтэй тоглоом тоглоод алдсан. Заримдаа өөртөө жижиг зүйлд хэрэглэж байсан. Надад тасалбар байгаагүй. Надад тоглолтын тасалбар зарах эрх ч байгаагүй. Би мөнгө олох зорилгоор худал пост оруулсан. Би анхны тасалбар зарна гэсэн постоо гэр рүүгээ явж байхдаа ТБД андууд орчим оруулсан. Жолооны эрх сэргээнэ, ангилал дарна гэх постоо ажлаа тараад харьж байхдаа хороолол хавьцаа явж байхдаа оруулж байсан. Тасалбар зарах хаяг болохоор “Star dust”, “Bilguun Begii” энэ “Bilguun Begii” гэх хаяг жолооны эрх сэргээнэ, ангилал дарна гэх пост оруулах үед “Bileghagngai Bilgee” болгож өөрчилсөн...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 139-142 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч ***д холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд шүүгдэгч *** нь “нэр бүхий 20 хохирогчид нийт 3.677.500 төгрөгийн хохирол учруулан залилсан” болох нь шүүгдэгч ***ий мэдүүлгүүд, хохирогч ***, ***, ***, ***, ***, ***, ***, ***, ***, ***, ***, ***, ***, ***, ***, ***, ***, ***, ***, ***, *** нарын мэдүүлгүүд, Хаан банкны *** эзэмшигчтэй *** тоот дансны хуулга, Хаан банкны *** эзэмшигчтэй *** тоот дансны хуулга, Голомт банкны *** эзэмшигчтэй *** тоот дансны хуулга зэргээр нотлогдон тогтоогдлоо.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.       

 

Шүүгдэгч *** гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч ***ий “нэр бүхий 20 хохирогчид нийт 3.677.500 төгрөгийн хохирол учруулан залилсан” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч ***г “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирогч ***, ***, ***, ***, ***, ***, ***, ***, ***, ***, ***, ***, ***, ***, ***, ***, ***, ***, ***, ***, *** нар нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд “...тус хэрэгт ямар нэгэн гомдол санал байхгүй” гэсэн байх тул шүүгдэгч ***г хэрэг хянан шийдвэрлэх үед бусдад төлбөл зохих хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

 

Шүүгдэгч *** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч ***д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч *** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогчийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. /хх-ийн 186 тал/

 

Иймд шүүгдэгчийн “хохирогч нарт хохирлыг бүрэн барагдуулсан, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү”  гэх хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, ялын саналыг шүүгдэгчид танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч ***д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн байна.

 

Прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана...” гэж заасны дагуу саналын хүрээнд ***д эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс,  шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг түүнд тайлбарлав.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** овогт ***ын ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***г 700 /долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг үгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч нар шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Ц.ЭРДЭНЭЧИМЭГ