Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 85

 

   2019 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 104/ШШ2019/00085

                     Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******,******* давхарт байрлах “*******” ХХК  /РД:*******/

Хариуцагч:*******,*******од оршин суух,******* Д.Б  /РД:**********/-д холбогдуулан

зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 24.673.300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, нарийн бичгийн дарга П.Нямсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч “*******” ХХК  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч Д.Б манай компанитай дугаартай зээлийн болон фидуцын гэрээ байгуулж, 18.000.000 төгрөгийг, 12 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй зээлж авсан. Тэрээр барьцаа болгож улсын дугаартай, , улсын дугаартай маркийн автомашинуудыг манай компанийн өмчлөлд шилжүүлсэн.

Зээлдэгч Д.Б 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш зээлээ төлөлгүй хугацаа хэтрүүлсэн. Мөн барьцаа хөрөнгийг ашиглах боломжгүй болсон тул үндсэн зээл 17.158.900 төгрөг, хүү 6.262.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.252.400 төгрөг, бусад зардал 300.000 төгрөг нийт 24.673.300  төгрөгийг төлөөгүй тул түүний оршин суугаа хаягаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Шүүх хариуцагч Д.Бн /,*******/ хаягаар зарлан дуудах хуудас илгээхэд тус хорооны засаг дарга “...Д.Б уг хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй” гэсэн байна. Бид уг хаягаар очсон боловч байгаагүй. Утас руу нь анх залгахад авч байсанг одоо холбогдох боломжгүй болсон. Мөн ,од оршин суух хаягаар нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандахад “...уг хаягт байдаггүй” гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан.

Иймд хариуцагч Д.Бн хаана оршин суугаа нь мэдэгдэхгүй байгаа учир эрэн сурвалжилж өгнө үү гэв.

 

            Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ”*******” ХХК  хариуцагчаар Д.Бг татаж, зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 24.673.300 төгрөг гаргуулах шаардлага гаргасан тул шүүх харьяаллын дагуу нэхэмжлэлийг хүлээн авсан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн оршин байгаа /оршин суугаа/ газар тодорхойгүй болсон тул нэхэмжлэгч “*******” ХХК  нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, хариуцагч Д.Бг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан.

 

Нэхэмжлэгч “*******” ХХК  нь хариуцагч Д.Бн оршин байгаа /оршин суугаа/ газрыг мэдэх боломжгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно” гэж заасны дагуу эрэн сурвалжлуулах хүсэлт гаргах эрхтэй.

 

Нэхэмжлэгч “*******” ХХК  нь Д.Бг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болохыг нотолж Д.Бтэй 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ, Зээл хүсээгчийн анкет, Зээл хүсэгчийн өргөдөл, Автомашины гэрчилгээ, Д.Бн иргэний үнэмлэхний лавлагаа, Хугацаа хэтэрсэн зээлдэгчийн мэдэгдэл, Зээлийн хорооны хурлын шийдвэр зэрэг баримтыг шүүхэд өгчээ. /хх-9-19/

 

Шүүх иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Бг дуудахаар нэхэмжлэлд дурдсан хаяг /,*******/-аар зарлан дуудах хуудас илгээхэд*******ны засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн албан бичгээр “...Д.Б уг хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй” гэсэн хариу өгсөн байна. /хх-24/

 

Мөн хариуцагч Д.Б шүүхэд ирсэн нэхэмжлэлийн талаар мэдэгдэх, оршин суугаа /оршин байгаа/ газрыг тодруулах зорилгоор 2019 оны 02 дугаар сарын 12, 14-ний өдрүүдэд дугаарын утас руу залгахад “...14-ний өдөр очьё...машин тэрэг гээд зав муутай байна. 18-ны өдөр яг очно” гэсэн боловч ирээгүй. Мөн 2 дугаар сарын 18, 3 дугаар сарын 06, 08, 11, 14, 15-ны өдрүүдэд залгахад холбогдох боломжгүй байсан.

 

Дээрх хаягт оршин суух иргэн “... Д.Б энд амьдардаггүй уулзвал хэлнэ” гэсэн ч өнөөдрийг хүртэл  Д.Б шүүхэд ирээгүй. Мөн түүний оршин суугаа газар тодорхойгүй байгаа тул шүүхийн зарлан дуудах хуудсыг хүргүүлэх, шүүхэд албадан ирүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн.

 

Иймд шүүх Д.Бн эрх ашгийг хөндөхгүй байх зорилгоор, өөрийн санаачилгаар түүний оршин суугаа /оршин байгаа/ газрыг тодруулахаар Налайх дүүргийн бүртгэлийн хэлтэст 2019 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 2/50 тоот албан бичиг явуулахад “...Д.Б*******,*******од оршин суух албан ёсны бүртгэлтэй” гэсэн лавлагаа ирсэн боловч уг хаягт оршин суудаггүй нь*******ны засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн албан бичгээр нотлогдсон.

 

Нэхэмжлэгч “*******” ХХК -д иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Бн оршин суугаа хаяг болон холбогдох бусад мэдээлэл байхгүйгээс шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байгаа нь дээрх баримтаар тогтоогдож байх тул түүнийг эрэн сурвалжилж оршин суугаа /оршин байгаа/ газрыг олж тогтоолгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох******* Д.Б /РД:, утас:,*******,*******, ,/-г эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтэс, гийн 2 дугаар хэлтэст тус тус даалгаж шийдвэрлэв.

 

Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтэс, гийн 2 дугаар хэлтэс нь эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Бн оршин суугаа /оршин байгаа/ газрыг олж тогтоомогц нэхэмжлэгч “*******” ХХК  /РД:, утас: , /-д мэдэгдэхийг үүрэг болгов.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 281.320 төгрөгөөс нэхэмжлэлийн шаардлагад ноогдох 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, 211.120 төгрөгийг улсын төсвийн данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгов.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.9.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3.-д зааснаар Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох******* Д.Б /РД:, утас:, ,од оршин суух,*******,*******од оршин суух бүртгэлтэй/-г эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4.-т зааснаар Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Бг эрэн сурвалжлах, оршин суугаа /оршин байгаа/ газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтэс, гийн 2 дугаар хэлтэст тус тус даалгасугай. 

3.Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтэс, гийн 2 дугаар хэлтэс Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Бн оршин суугаа газрыг олж тогтоомогц нэхэмжлэгч “*******” ХХК  /РД:, утас: , /-д мэдэгдэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 281.320 /хоёр зуун наян нэгэн мянга гурван зуун хорь/ төгрөгөөс нэхэмжлэлийн шаардлагад ногдох 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлого болгож, 211.120 /хоёр зуун арван нэгэн мянга нэг зуун хорь/ төгрөгийг улсын төсвийн данснаас гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК -д олгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай. 

7.Иргэний   хэрэг   шүүхэд   хянан   шийдвэрлэх   тухай   хуулийн  120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                          З.ТҮВШИНТӨГС