Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Зоригтийн Түвшинтөгс |
Хэргийн индекс | 104/2019/00086/И |
Дугаар | 86 |
Огноо | 2019-03-15 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 86
2019 оны 03 сарын 15 өдөр | Дугаар 104/ШШ2019/00086 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******анд байрлах, “*******” ХХК /РД:/
Хариуцагч: *******,*******од оршин суух бүртгэлтэй, *******,*******од байнга оршин суух, ******* Б.Д /РД:/,
Хариуцагч: *******,*******од оршин суух бүртгэлтэй, *******,*******од байнга оршин суух, Э.У /РД:/ нарт холбогдуулан
Зээлийн гэрээг цуцалж, үүргийн биелэлт нийт 3.196.377,17 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Номин-Эрдэнэ, хариуцагч Б.Д, хариуцагч Э.Угийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Нямсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Номин-Эрдэнэ тайлбарлахдаа: “*******” ХХК нь Нийслэлийн өмчийн харилцааны газартай 2013 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан. Уг гэрээнд 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр нэмэлт оруулахдаа зээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгохоор тохирсон.
Нэхэмжлэгч “*******” ХХК нь дээрх хамтран ажиллах гэрээний дагуу хариуцагч Б.Д, Э.У нартай 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр дугаартай цалин барьцаалсан зээлийн гэрээ байгуулж, 6.000.000 төгрөгийг, 36 сарын хугацаатай, жилийн 19.2 хувийн хүүтэй зээлдүүлсэн.
Гэтэл Б.Д 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн тул зээлийн гэрээний 1.5.-д “зээлдэгч нь ажлаас чөлөөлөгдсөн тохиолдолд Ажил олгогч байгууллагатай байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-нд заасан цалингийн зээлийн нөхцлийг ажлаас чөлөөлөгдсөн тушаал гарсан өдрөөс эхлэн тухайн үед мөрдөж буй банкны үйлчилгээний хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөлд заасан зээлийн хүүгийн хэмжээгээр нэмэгдүүлж тооцно” гэж заасны дагуу 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн сарын хүүг 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/195 дугаар тушаалд заасан 2.3 хувиар тооцож эхэлсэн. Анх байгуулсан гэрээнд хүү өөрчлөгдөх талаар заасан тул нэмж гэрээ байгуулаагүй.
Хариуцагч Б.Д өөрчилсөн хүүг хүлээн зөвшөөрсөн учир зээл, зээлийн хүүг 2.3 хувиар бодож төлж байсан. Өөрөөр хэлбэл, хоёр сар төлөлгүй байж байгаад дараагийн сар нь төлсөн учир хэвийн ангилал руу оруулж явсан. 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 1.600.000 төгрөг хариуцагч Б.Дгийн харилцах дансанд орж ирсэн тул түүнээс зээлийн үүргийн хасалт хийж байсан. Хариуцагч Б.Д 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр, 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр, 2018 оны 02 дугаар сарын 01, 15-ны өдрүүдэд хүү, үндсэн зээлээ төлсөн учир мөн адил хэвийн ангилал руу шилжүүлсэн.
Харин хариуцагч Б.Д, Э.У нар 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 111.000 төгрөг төлснөөс хойш зээлээ огт төлөөгүй.
Иймд зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүргийг шаардсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд зээлийн гэрээний хугацаа дууссан учир уг шаардлагаас татгалзаж байна.
Одоо хариуцагч Б.Д, Э.У нараас үндсэн зээл 2.549.504,83 төгрөг, хүү 597.228,44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 49.643,91 төгрөг нийт 3.196.377,17 төгрөг гаргуулж өгнө үү. Хариуцагч нар гэрээний үүргээс нийт 5.228.736,2 төгрөг төлсөн тал дээр маргах зүйлгүй гэв.
Хариуцагч Б.Д, Э.У нар шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд хариуцагч Б.Д, хариуцагч Э.Угийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батзаяа нар тайлбарлахдаа: Бид “” ХХК-иас хэрэглээний зориулалтаар 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр дугаартай гэрээ байгуулан, цалингаа барьцаалан 6.000.000 төгрөгийг, 36 сарын хугацаатай, жилийн 19.2 хувийн хүүтэй авсан.
Тухайн үед Б.Д Сүхбаатар дүүргийн Өмч, харилцааны албаны газар зохион байгуулагчийн ажилтай, хамтран зээлдэгч Э.У НБМҮТПаркад ахлах нягтлан бодогчийн ажил эрхэлдэг байсан.
Б.Д 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын Б/202 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн.
Э.У 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр төрж, үүнээс хойш хүүхэд асрах чөлөөтэй байж байгаад, 2018 оны 10 дугаар сард ажилдаа эргэн орсон. Б.Д ажлаас чөлөөлөгдсөн хэдий ч зээлээ төлж байсан. Гэхдээ хүүг нэмэгдүүлсэн талаар мэдээгүй. Энэ талаар хэн ч хэлээгүй. Зөвхөн утсанд зээлээ төл гэсэн мессежний дүнгээр төлж байсан.
Харин 2017 оны 10 дугаар сард банкны ажилтан дуудаж зээлийн сарын хүүг 2.3 хувь болгосон гээд гэрээ хийхийг тулгасан. Би ажлаасаа халагдаагүй чөлөөлөгдсөн. Хариуцагч Э.У ажиллаж байгаа учир гэрээгээ нэг талын санаачилгаар өөрчлөх саналыг хүлээн зөвшөөрөөгүй.
Бидний хувьд зээлээ 2018 оны 3 дугаар сар хүртэл төлсөн. Гэхдээ хүүг анх тохирсон хувиар тооцон авч байна гэж ойлгосон. Гэтэл банк 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн хүүг сарын 2.3 хувиар тооцон авч бидний эрх ашгийг зөрчсөн. Иймд бид банкинд зээлийн хүүг 19.6 хувиар төлье гэсэн өргөдөл хүртэл гаргаж байсан боловч хүлээж аваагүй. Мөн бидэнтэй хүү өөрчилж гэрээ байгуулаагүй. Зээл төлөлтийн хуваарийн дагуу 7.930.258,56 төгрөг төлж дуусгах ёстой байснаас 5.228.736,2 төгрөг төлсөн мөнгөө хасч үзэхэд нийт 2.701.522,36 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Иймд “” ХХК-д 2.701.522,36 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Харин гэрээгүйгээр хүү нэмж тооцож байгааг зөвшөөрөхгүй тул үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК хариуцагч Б.Д, Э.У нартай байгуулсан 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн дугаартай зээлийн гэрээг цуцалж, гэрээний 1.2.1, 1.2.2, 1.5-д, ны гүйцэтгэх захирлын 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/195 дугаар тушаалд заасны дагуу гэрээний үүргийн биелэлт нийт 3.196.377,17 төгрөг гаргуулахаар шаардсан.
Хариуцагч Б.Д, Э.У нар 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 6.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 1.6 хувийн хүүтэй байгуулсан зээлийн гэрээний хүүг 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн сарын 2.3 хувь болгосон талаар мэдэгдээгүй, хүү нэмэгдүүлсэн талаар гэрээ байгуулаагүй, хамтран зээлдэгч Э.У ажлаасаа чөлөөлөгдөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг 494.854,5 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж маргасан.
Харин зохигчид зээлийн гэрээг 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 6.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 1.6 хувийн хүүтэй байгуулсан, гэрээний үүргийг хугацаандаа биелүүлээгүй зөрчил гаргасан, зээлийн гэрээний үүргийн биелэлтэд нийт 5.228.736,2 төгрөг төлсөн талаар маргаагүй.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ дараах хууль зүйн дүгнэлтийг хийлээ.
Нэхэмжлэгч “*******” ХХК нь зээлийн гэрээг бичгээр хийж, мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлсэн тохиолдолд, хариуцагч Б.Д, Э.У нар гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээхээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 451.2.-т заасан байна.
Шүүх хавтаст хэргийн 8-10, 46-47 хуудсанд авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгч “*******” ХХК нь Нийслэлийн өмчийн харилцааны газартай байгуулсан 2013 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн дугаартай хамтран ажиллах гэрээнд 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр нэмэлт оруулсаны дагуу Сүхбаатар дүүргийн Өмч, харилцааны албаны газарт зохион байгуулагчаар ажиллаж байсан Б.Д, түүний эхнэр Э.У нарт 6.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 1.6 хувь, жилийн 19.20 хувийн хүүтэй олгохоор 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр дугаартай зээлийн гэрээ байгуулахдаа нэмэгдүүлсэн хүү тооцохоор гэрээний 6.1-д “зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөр болон түүний хүүг төлөх үүргээ зээл төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд гэрээний 1.3-д заасны дагуу нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж заажээ.
Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч Б.Д, Э.У нарт 6.000.000 төгрөгийг шилжүүлэн гэрээний үүргээ биелүүлсэн болох нь маргаангүй үйл баримтаар тогтоогдсон.
Харин хариуцагч Б.Д, Э.У нар үндсэн зээл 6.000.000 төгрөг, сарын 1.6 хувиар тогтоосон 36 сарын хүү 1.930.258,87 төгрөг төлөх хуваарийг зөрчиж, 2018 оны 3 сараас хойш гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд зээлийн үндсэн үүргээс гадна үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дах хэсэгт “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно...”, энэ хуулийн 453 дугаар зүйлийн 453.1. дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу хүлээж байна.
Иймд хариуцагч Б.Д, Э.У нараас үндсэн зээл 6.000.000 төгрөг, хүү 1.930.258,87 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 49.643,91 төгрөг нийт 7.979.902,78 төгрөгөөс төлсөн 5.228.736,2 төгрөгийг хасч 2.751.166,58 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “” ХХК-нд олгох үндэслэлтэй гэж шийдвэрлэлээ.
Харин нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч Б.Дг ажлаасаа чөлөөлөгдсөн гэсэн үндэслэлээр зээлийн гэрээний 1.5-д “зээлдэгч нь ажлаас чөлөөлөгдсөн тохиолдолд Ажил олгогч байгууллагатай байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-нд заасан цалингийн зээлийн нөхцлийг ажлаас чөлөөлөгдсөн тушаал гарсан өдрөөс эхлэн тухайн үед мөрдөж буй банкны үйлчилгээний хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөлд заасан зээлийн хүүгийн хэмжээгээр нэмэгдүүлж тооцно” гэж заасны дагуу 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн “” ХХК-ний 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/195 дугаар тушаалын хавсралтаар баталсан 2.3 хувиар сарын хүүг тооцож нэхэмжилсэн.
Хариуцагч Б.Д 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн Өмч, харилцааны албаны газар зохион байгуулагчийн ажлаас чөлөөлөгдөж зээлийн гэрээний 1.5-д заасан нөхцөл байдал үүссэн байгаа ч “” ХХК-ний 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/195 дугаар тушаалын хавсралтаар баталсан сарын хүүг зохигчид харилцан тохиролцож, бичгийн гэрээгээр тогтоосон хүү гэж шууд үзэх боломжгүй байна.
Учир нь: Хуульд зааснаар гэрээнд зээлийн хүүгийн хувь хэмжээг зайлшгүй тусгах, нэг талын саналыг нөгөө тал зөвшөөрсөн нь гэрээний гол нөхцөл болдог.
Мөн талууд гэрээг чөлөөт байдлаар байгуулах эрхтэй ч давуу байдалтай байгаа этгээд нөгөө талдаа тэгш бус нөхцөл тулган санал тавих буюу гэрээ байгуулахаас татгалзах эрхгүй.
Нэхэмжлэгч “*******” ХХК зээлийн гэрээний 1.5 дахь заалтыг үндэслэн зээлийн хүүг тухайн үед мөрдөж буй банкны үйлчилгээний хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөлд заасан хэмжээгээр нэмэгдүүлж болох ч 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/195 дугаартай тушаалын хавсралтаар сарын хүүг 2.3-1.8 гэж сонгох нөхцөлтэйгөөр баталсан байна.
Гэтэл нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч Б.Д, Э.У нарт зээлийн сарын хүүг 1.8 хувиар бус 2.3 хувиар тогтоосон талаар тухайн үед нь мэдэгдээгүй, харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй атлаа 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн сарын хүүг 2.3 хувиар тооцон авч, өөрт давуу эрх үүсгэн гэрээний талуудын тэгш эрхийн зарчмыг алдагдуулсан байна.
Иймд хариуцагч Б.Д, Э.У нар гэрээгээр тохиролцоогүй хүүг төлөх үүрэггүй тул нэхэмжлэгч “” ХХК-ийн нэхэмжлэлээс үндэслэлгүйгээр нэхэмжилсэн 455.210,59 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болголоо.
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд зохигчдын байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр дууссан, нэхэмжлэгч “*******” ХХК уг гэрээг хугацаанаас өмнө цуцлах шаардлагаасаа татгалзсан тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2.-т зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх нэхэмжлэлээс зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66.093 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.Д, Э.У нараас 58.969 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “” ХХК-д олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 118, 119 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2., 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.2., 453 дугаар зүйлийн 453.1.-т заасныг баримтлан хариуцагч ******* Б.Д, Э.У нараас зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 2.751.166,58 /хоёр сая долоон зуун тавин нэгэн мянга нэг зуун жаран зургаан төгрөг тавин найман мөнгө/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “” ХХК-д олгож, нэхэмжлэлээс зээлийн гэрээг цуцлах, 455.210,59 /дөрвөн зуун тавин таван мянга хоёр зуун арван төгрөг, тавин есөн мөнгө/ төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч “” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66.093 /жаран зургаан мянга ерөн гурав/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.Д, Э.У нараас 58.969 /тавин найман мянга есөн зуун жаран ес/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ З.ТҮВШИНТӨГС