Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/890

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганзаяа хөтлөн

улсын яллагч Б.Ганбулган

шүүгдэгч ***********, түүний өмгөөлөгч Б.Дагиймаа

шүүгдэгч ***********, түүний өмгөөлөгч С.Батнасан, өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт /онлайнаар/,

гэрч ***************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос ***********ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

***********ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт  тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2102000000323 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, оны  дүгээр сарын 0-нд Улаанбаатар хотод төрсөн, настай, эмэгтэй, дээд боловсролтой, олон улсын харилцааны дипломатч мэргэжилтэй, Баянгол дүүргийн ******************************** ажилтай, ам бүл , нөхөр, хүүхдийн хамт, Хан-Уул дүүргийн дугаар хороо “Гурван-оргил” хотхоны тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД: /, ***************.

 

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, оны  дугаар сарын -нд Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст *************** ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн  дүгээр хороо тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД: /, ***************.

 

Шүүгдэгч нарын холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч *********** нь Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний улсын бүртгэгч буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хороо хариуцсан бүртгэгчээр ажиллаж байсан ***********ийн Монгол улсад байхгүй ***************гэх хүний гадаад паспортыг гаргаад өгөөч гэсэн гуйлтын дагуу 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хуулиар хүлээсэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглан хийх ёсгүй үйлдлийг хийж ***************гэх хүний нэрээр гадаад паспорт хүссэн мэдүүлгийг хүлээн авч, зөвшөөрөл олгосон хэсэгт гарын үсэг зурж баталгаажуулан, улмаар *************** дугаартай гадаад паспортыг олгож, бусдад давуу байдал бий болгосон;

 

Шүүгдэгч *********** нь  Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хороо хариуцсан бүртгэгчээр ажиллаж байхдаа Монгол улсад байхгүй ***************гэх хүний гадаад паспортыг гаргуулах зорилгоор тус дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний улсын бүртгэгч ажилтай ***********аас “...Монгол улсад байхгүй ***************гэх хүний гадаад паспортыг гаргаад өгөөч...” гэж гуйн гэмт хэрэг үйлдэхэд нь зориуд хүргэсний улмаас 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Г.Ган- Утас нь хуулиар хүлээсэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглан хийх ёсгүй үйлдлийг хийж ***************гэх хүний нэрээр гадаад паспорт хүссэн мэдүүлгийг хүлээн авч, зөвшөөрөл олгосон хэсэгт гарын үсэг зурж баталгаажуулан, улмаар *************** дугаартай гадаад паспортыг олгож, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэхэд нь хатгагчаар хамтран оролцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

           

            Шүүгдэгч *********** шүүхийн хэлэлцүүлэгт: Энэ хэрэг “2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Тагнуулын Ерөнхий Газрын мөрдөгч Итгэл-Мөнх гэх хүн мэдүүлэг өгөөч гэсний дагуу мэдүүлэг өгснөөр эхэлсэн. Тэр үед Волоож овогтой ***************гэдэг хүний паспортыг гаргаж ирээд энэ хүнийг таних уу энэ чиний гаргасан паспорт мөн үү гэж асуусан. Асуусны дагуу миний гаргасан паспорт мөн байна гэж хэлсэн. Энийг яаж гаргасан бэ, хэн танд материалыг нь өгсөн бэ гэж асуусны дагуу хариулсан. Энэ паспортоор өөр хүн хилээр нэвтэрч орж ирснийг надад хэлээгүй. 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Авлигатай Тэмцэх Газрын мөрдөгч мэдүүлэг ирж өг гэж хэлсний дагуу очиж мэдүүлэг өгсөн. Тэр хүнээс анх удаа Бат-Эрдэнийн ***************гэдэг хүн Монгол улсын хилээр ***************гэдэг хүний паспортыг ашиглаж орж ирснийг мэдсэн. Тухайн үеийн мэдүүлэгтээ миний гаргаж өгсөн паспорт мөн байна гээд асуултад нь хариулаад явсан. Үүний дараа 11 дүгээр сарын эхээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу байдал үүсгэсэн байх тул арга хэмжээ авч өгнө үү гэсэн албан бичиг явуулсан байдаг, үүний дагуу 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр манай бүртгэлийн байгууллага сонсох ажиллагаа явуулж 6 сарын хугацаагаар цалингийн 20 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг надад авсан. Энэ асуудал ингээд дууслаа гэж бодтол дахин мөрдөгч дуудаад таныг яллагдагчаар татлаа гээд асуултуудаа эхнээс асууж эхэлсэн. Би ***************гэдэг хүнийг мэдэхгүй. Энэ хүний паспортыг гаргаад өгөөч гэж *********** гуйсны дагуу гаргаж өгсөн. Манай бүртгэлийн байгууллагын журамд паспортыг өөрийн биеэр биечлэн ирж захиалан авах ёстой. Монгол улсад байхгүй бол тухайн улс дахь Монгол улсын консулаар дамжуулан итгэмжлэл хийлгэж, уг итгэмжлэгдсэн хүн нь гадаад паспортыг захиалан авдаг. Сүүлийн үед И-Монголиа системээр хүн хаана  байгаа газраасаа өөрөө захиалах боломжтой болсон. Гадаадад байгаа иргэн консул дээр очоод өөрийгөө нотлох дотоод болон гадаад паспортын аль нь ч байхгүй тохиолдолд ар гэрийнхэн нь өргөдөл бичиж, паспорт олгодог цөөн тохиолдол байдаг. Тухайн хүний регистрийг системд хийхэд бүртгэлтэй холбоотой бүх мэдээлэл гараад ирдэг. Тэгээд В.***************гэх хүний мэдээллийг тулгаж шалгаад үүний дагуу гаргаж өгсөн. Ямар нэгэн мэдээлэл зөрүүтэй зүйл байхгүй байсан. Тодорхой шалтгааны улмаас хурууны хээ уншихгүйгээс бусад тохиолдолд заавал уншуулдаг. Бүртгэлийн байгууллагад иймэрхүү гуйлт зөндөөн байдаг. Нуугаад яахав. ***************ямар санаа зорилготой ийм зүйл хийлгэснийг би мэдэхгүй байна. Намайг *********** гуйсан учраас би Волоожийн ***************паспортыг гаргасан.  Надад татгалзах боломж байсан боловч бид нэг байгууллагад ажилладаг хүн гуйсан учраас паспортыг нь гаргаад өгсөн ийм л асуудал. Би Иргэний улсын бүртгэлийн тухай хууль зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. ***************бид хоёр хоорондоо маргалдсан зүйл байхгүй. ***************энэ паспортыг надаас гуйгаагүй гэж хэлээд байгааг  би мэдэхгүй байна. Би анхнаасаа үнэн зөв мэдүүлээд явсан. *********** тэр паспортыг гуйсан гэдгийг би хэрхэн санаж байна вэ гэхээр ***************нь өмнө нь Маажий Механик гэсэн содон орос нэртэй байсан. 2009 онд нэрээ сольсон байсан. Энэ нь сэтгэлд тод үлдсэн учраас ***********ийг санаж байна. *********** надаас гуйхдаа утсаар ярьсан байх. Би өдөр бүр тэмдэглэл хөтөлдөг байсан. Надад Энхчимэгийг гүтгэх ямар ч шалтгаан байхгүй. ” гэв.

 

            Шүүгдэгч *********** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Намайг мөн адил Авлигатай Тэмцэх Газар болон Тагнуулын Ерөнхий Газраас дуудаж мэдүүлэг авсан. Би анхнаасаа энэ асуудлыг мэдэхгүй гэдгээ хэлсэн. Би  энд  өөрийгөө яагаад зогсож байгаагаа мэдэхгүй байна, гомдолтой байна. Би Волоожийн ***************гэдэг хүнийг огт танихгүй, мэдэхгүй.  Энэ хүний гадаад паспортыг гаргуулах гэж ***********аас гуйсан асуудал байхгүй. Би Ган-Утаст чи андуураад байгаа юм биш биз дээ гэж хэлсэн байсан.” гэв.

 

            Гэрч ***************шүүхийн хэлэлцүүлэгт: “Би бага байхдаа Маажий Механик гэдэг нэртэй байж байгаад нэр хүнддээд энэ нэрийг солиод Волоожийн ***************гэдэг нэртэй болсон юм.  2018 оны 9 дүгээр сард ОХУ-аар дамжин Польш улс руу яваад 2019 онд Польш улсаас Швед улс руу дамжин гарч Швед улсаас 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Монгол улсад ирсэн. Намайг Шведэд байхад паспортын хугацаа дууссан. Би Швед дэх Монголчууд гэсэн группээс гадаад паспорт гаргаж өгнө гэсэн зарын дагуу холбогдож паспортоо захиалж авсан. Тэр хүнийг танихгүй. Фейсбүүк чатаар харилцдаг байсан. Миний Фейсбүүк 2022 оны 8 дугаар сараас эхлэн болохгүй болсон. Б.***************нь Шведэд хамт ажилладаг байсан залуу юм. Би гадаад паспортоо Цолмонд өгч Монгол руу явуулсан. Гадаад паспорт байхад яагаад дахин паспорт захиалаад байгаа вэ гэхээр Цолмонгийн авсан паспорт Шведийн  цагаачийн албанд байсан паспорт юм. Надад миний паспортоор гарсан гэсэн тамга хэрэгтэй байсан. Мөн цагаачийн албанаас бичиг ирсэн учраас Цолмонд ашиглуулсан. Паспортоо хаясан гээд Элчинд өргөдөл бичээд паспортоо авсан. Би паспорт захиалсан хүндээ өөрийн Хаан банкны данснаас 200.000-300.000 төгрөг өгсөн. 2 жилийн өмнөх үйл явдал учраас одоо сайн санахгүй байна. Гадаад паспорт гаргана гэсэн зарын дагуу холбогдоод шилжүүлээд долоо хоногийн дараа авч байсан. Тухайн үедээ каргогоор ирнэ гэж хэлж байсан. Хаан банкны 57-той данс байсан, дансны хуулгаар гарч ирэхгүй байсан. Интернэт банкаар шилжүүлсэн. Даанч мэдээлэл гарч ирээгүй. Хэрхэн паспорт гаргаж өгч байгаа талаар хэлж байгаагүй. Паспорт захиалсан хүний хаяг нь нууц аккаунт байсан байх. Тухайн үед яаралтай гаргуулах гээд тийм хаягтай холбогдож гаргуулсан. Тэр хүн царайгаа харуулаагүй мессеж бичдэг байсан.  Одоо фейсбүүкээ ашиглаж болохгүй байгаа. Тэр үед яаралтай хэрэг болсон учраас өөрийн нууц мэдээллээ өгсөн. Би Энхчимэг, ***************нарыг танихгүй.” гэв.

 

           

 

           Хоёр: Эрүүгийн 2102000000323 дугаартай хэргээс:

            1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан “Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч нь иргэн В.*************** МУ-ын хилийн гадна байхад МУ-д байгаа мэтээр гадаад паспорт хүсэх мэдүүлгийг өөр хүнээр бөглүүлэн авч гадаад паспортыг олгосон нь албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй гэх гэмт хэргийн талаарх гомдол /мэдээлэл/-ыг 2021 оны 10 сарын 28-ны өдөр хүлээн авч гомдол гаргагч Б.Цолмон, *********** нараас гэрчийн мэдүүлэг авсан, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газруудад албан тоот бичиж хүргүүлсэн...” гэсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 01 дэх тал)

 

            2. Нийслэлийн прокурорын газрын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 4/8963 дугаартай гэмт хэргийн шинжтэй үйлдэл шалгуулах тухай албан бичиг (1 дүгээр хавтаст хэргийн 02 дахь тал)

 

          3. Паспорт хүсэх мэдүүлэг “ 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 15 цаг, 56 минут, 18 секундэд хүсэлт гаргасан иргэний нэр гарын үсэг ***************гэх, бүртгэж, зөвшөөрөл олгосон улсын бүртгэгчийн нэр гарын үсэг *********** гэх (1 дүгээр хавтаст хэргийн 04 дэх тал)

 

            4. Баримт бичигт үзлэг хийсэн тухай “2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Б.Цолмонгийн Чингис хаан боомтоор Монгол Улсад нэвтрэхдээ авч явсан *************** дугаартай паспортад үзлэг хийхээр тогтов. Улаан өнгийн хавтастай, нүүрэн талдаа алтан шар өнгөөр Моngolia passport гэсэн бичигтэй голдоо Монгол Улсын соёмбо тэмдэгтэй 32 хуудастай энгийн *************** дугаартай паспорт байх бөгөөд хуудас бүрд “Хүчингүй (03) INVALID” гэсэн дардас дарагдсан байна. Паспортын 2 дугаар нүүрэнд ***************, Волоож ***************. Олгосон огноо 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр, Дуусах хугацаа 2030 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байна. Паспортын 4 дүгээр нүүрэнд цэнхэр өнгийн дөрвөлжин хэлбэртэй “Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг 42/12-01 Улсын бүртгэлийн ерөнхий газар” гэсэн бичигтэй тэмдэг дарагдсан бөгөөд доод талд нь баталгаажуулсан гарын үсэг байна. Паспортын 9 дүгээр нүүрэнд 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Швед улсын Франкфурт хотоос гарсан гэх тэмдэглэгээтэй хар өнгийн тэгш өнцөгт хэлбэртэй штамп дарагдсан байна. Паспортын 32 дугаар нүүрэнд 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Чингис хаан боомтоор Монгол Улсад орж ирсэн гэх ногоон өнгийн штамп дарагдсан байсныг тэмдэглэж аван уг Е2048195 дугаартай гадаад паспортыг хуулбарлан тэмдэглэлд хавсаргаж, паспортыг эд мөрийн баримтаар тооцохоор тогтов.” гэсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 09-10 дахь тал)

 

            5. 2102000000268 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Цолмонгийн гэрчээр өгсөн: “Миний бие 2019 оны 9 дүгээр сард Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор гарч Швед улсад 2 жил ажиллаж амьдарч байгаад 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Франкфурт-Улаанбаатар чиглэлийн онгоцоор Монгол улсад ирсэн байгаа. Би Монгол улсад амьдарч байхдаа ББСБ-аас автомашины өндөр хүүтэй зээл авсан байсан ба үүнийгээ төлж чадаагүй Швед улс руу явчихсан юм. Тэгтэл манай ээжтэй ББСБ-аас холбогдоод танай хүү зээлээ төлөхгүй байна, яагаад ирж уулзахгүй байна гэж асуухаар манай ээж гадаад явсан гэж хэлсэн юм билээ. Тэгээд ээж, эхнэр нарт хилийн хориг тавиулна гэж хэлсэн байдаг. Ийм учраас би хилийн хоригтой байж магадгүй гэж бодоод Швед улсад амьдардаг Монголчуудын группт байсан нэг зарыг хартал өөрийнхөө оронд хүн явуулна гэсэн зар байсан, тэгээд зарын эзэнтэй холбогдоход ***************гэх миний үеийн залуу байсан, ***************яагаад өөрийнхөө оронд явуулах гээд байна вэ гэхээр Швед улсын цагаачийн албанаас нь эх орноос нь гарсан байхыг шаардаад байдаг гэж тайлбарлаж байсан тэгээд намайг оронд минь гараад өгөөч гэхээр нь би зөвшөөрөөд, дээрээс нь хилийн хориг тавигдсан байж магадгүй гэж бодоод В.***************гадаад паспортыг ашиглан Монгол улсад Шинэ нисэх буудал буюу Хөшигтийн хөндийн онгоцны буудал дээр буухад хилийн цэргийн хүн нь В.***************ээжийнх нь нэр, нас гэрийн хаягийг асуугаад би мэдэхгүй гацаад баригдсан байгаа. Хэнээр захиалуулж авхуулсан талаар нь надад бол мэдэх зүйл алга байна. Энэ яриагаа бид хоёр ярихдаа 2021 оны 08 дугаар сард ярилцаж тохиролцоод паспортыг нь аваад л ***************нэрээр тийз захиалгаа өгөөд л орж ирсэн байгаа. Би Тагнуулын ерөнхий газар хэргээ хүлээгээд хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлье гэж хэлээд одоо хэрэг маань шүүхэд шилжсэн байгаа.” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 19 дэх тал)

 

            6. 2102000000268 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Цолмонгийн гэрчээр дахин өгсөн: “...өөрийн нэрээр Швед улсаас Монгол улс руу буцахаар хилийн хориг тавигдаж магадгүй гэж бодсон юм. Тэгээд би Швед улсад амьдардаг Монголчуудын фэйсбүүк группээс “орондоо хүн буцаана” гэсэн зар харсан. Тэгээд Волоожийн ***************гэж хүнтэй холбогдсон. Би энэ хүнийг өмнө нь огт танихгүй зараар холбогдсон юм. Миний ойлгосноор ***************нь Швед улсаас заавал гарсан байх шаардлагатай болсон юм байна лээ. Швед улсад ***************2021 оны 8 дугаар сарын сүүлээр уулзаад *************** гэсэн дугаартай гадаад паспортыг авсан. Би гадаад паспортыг нь ашигласныхаа төлөө В.Алтангэрэлд ямар нэгэн мөнгө төлсөн зүйл байхгүй. Буцаж чадахгүй болчих болов уу гэсэн үүднээс хүний гадаад паспортоор гарахаар шийдсэн юм. Швед улсын хил дээр В.***************гадаад паспортыг үзүүлэхэд ямар нэгэн асуудал үүсээгүй. Монголд ирээд хилийн шалгагчид В.****************************** дугаартай гадаад паспортыг үзүүлэхэд надаас нэмэлт асуултууд асуусан. В.***************ээжийнх нь насыг асуусан. Би насыг нь мэдэхгүй байсан учраас буруу хариулаад баригдсан. Би хүний гадаад паспортыг ашиглаж хүний нэрээр хил нэвтрэх нь гэмт хэрэг гэдгийг ойлгож мэдэж байсан ч баригдахгүй болов уу гэж байсан юм.” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 182 дахь тал)

 

        7. 2102000000268 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Баттулгын гэрчээр өгсөн: “Би 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр зорчигчийн орох чиглэлд зорчигчийн баримт бичгийн шалгалтаар үүрэг гүйцэтгэж байсан. Тухайд өдөр Шведын Франкфуртаас Улаанбаатар чиглэлийн ОМ-1372 аяллын онгоц Чингис хаан Олон улсын нисэх онгоцны буудал дээо буусан. Уг онгоцсноос буусан зорчигч нар баримт бичгээ шалгуулахаар шалгалтын пост дээр ирсэн. Над дээр нэг залуу баримт бичгээ шалгуулахаар ирсэн. Түүний паспортыг аваад Монголоос хэзээ, явсан бэ гэж асуухад ***************гэгч нь ноднин гэж хариулсан. Тэгээд түүний авч яваа *************** дугаартай гадаад паспортын мэдээллийг харахад дээр ямар нэгэн тэмдэглэгээ хийгдээгүй хоосон байсан. Тэгэхлээр нь уг *************** дугаартай паспорт дээрх хүний мэдээллийг шалгахад 2018 онд Монгол Улсаас гарсан бүртгэлтэй байсан. Тэгэхлээр уг Е2840915 дугаартай гадаад паспорт нь шинээр гаргуулан авсан паспорт юм шиг байсан. Тэгээд уг Е2840915 дугаартай гадаад паспортыг авч явсан эрэгтэй хүнийг регистрийн дугаараа хэлнэ үү гэхэд Е2840915 дугаартай гадаад паспорт дээрх ***************гэх хүний ЛЕ93011717 гэх дугаарыг хэлсэн. Тэгээд цааш шалгалтаа үргэлжлүүлэн Улсын бүртгэлийн лавлагааг гаргаж уг паспорт дээрх Волоожийн ***************гэх хүний ургийн овгийг асуухад ургийн овгоо мартчихсан байна гэж хариулсан, мөн ээжийнх нь насыг асуухад 60 гарч яваа гэж хариулсан. Улсын бүртгэлийн лавлагааг харахад В.***************ээж нь 1946 онд төрсөн хүн байсан. Тэгээд уг Е2840915 дугаартай паспортыг ашиглаж яваа иргэнээс хэний гадаад паспортыг авч яваа юм бэ гэж асуухад найзынхаа паспортаар орж ирж байгаа юм гэж хариулахаар нь тус иргэний мэдээллийг авч шалгахад Бат-Эрдэнийн ***************гэх залуу байсан. Тэгээд бусдын баримт бичиг ашигласан байж болзошгүй гээд цааш нарийвчилж шалгуулахаар шилжүүлсэн.” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 184 дэх тал)

 

          8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад В.Энхтуяагийн гэрчээр өгсөн: “Миний дүү ***************нь Польш улсад ажил хийхээр гэрээт ажилчнаар 2018 онд явсан. Одоо Швед улсад ирсэн байгаа, хот тохижилтын газарт ажиллаж байгаа гэж байсан. Яг тогтсон ажил байхгүй. Олдсон ажлаа хийдэг юм билээ. Дүү маань Улаанбаатар хот Баянзүрх дүүрэгт амьдардаг. Гэрийнх нь хаягийг тодорхой хэлж мэдэхгүй байна. Эхнэрээсээ салаад саажилттай хүүхдээ өөрөө харж байгаад Польш явахдаа ээжид нь үлдээгээд явсан. Хааяа нэг интернэтээр холбоо барьдаг, сүүлийн хэдэн сар холбоо бариагүй. Би энэ талаар мэдэхгүй байна. Манай гэр бүлийнхнээс уг паспортыг гаргаж өгсөн талаар мэдэж байгаа хүн байхгүй, би бүгдээс нь асуусан. Надтай ярихдаа хүүхдийнхээ талаар асуудаг, хүүхэд нь саажилттай болохоор хэцүү, ээж нь хүртэл сайн хараад байж чаддаггүй учраас Швед улсад цагаачлах талаар ярьсан, цагаачилбал хүүхдээ өөр дээрээ аваад хараад байна гэж ярьж байсан. Харин ***************ээжтэйгээ нэг ярихдаа паспортын талаар ярьсан гэсэн тухайн үед ээж маань сайн ойлгоогүй тэгээд таг чиг болсон. Ээж маань 76 настай хүн байдаг юм. Тэрнээс өөр мэдэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 192 дахь тал)

 

            9. Хил хамгаалах ерөнхий газрын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2-4в/4944 дугаартай албан бичгээр ирүүлсэн В.Алтангэрэл, Б.***************нарын Монгол Улсын хилээр орсон гарсан талаарх лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 23-24 дэх тал)

 

            10. Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 10/7939 дугаартай албан бичгээр ирүүлсэн В.Алтангэрэл, Б.***************нарын Үндэсний гадаад паспорт хүсэх мэдүүлгүүд (1 дүгээр хавтаст хэргийн 29-31 дэх тал)

 

            11. Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 3/7925 дугаартай албан бичгээр ирүүлсэн “***********ын ажилд томилогдсон болон чөлөөлөгдсөн тушаал, албан тушаалын тодорхойлолт, хувийн хэргийн хуулбарууд (1 дүгээр хавтаст хэргийн 33-66 дахь тал)

 

            12. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.Дэлгэрмаагийн гэрчээр өгсөн: “...Миний бие 2008 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс хойш одоог хүртэл тус дүүргийн 15 дугаар хороо хариуцсан улсын бүртгэгчээр тасралтгүй 14 дэх жилдээ ажиллаж байна. Таны асуултад тусгагдсан Энхчимэг, ***************гэх хүмүүсийг танина. *********** эгч бол Баянгол дүүргийн 15 дугаар хороо зохион байгуулагчийн ажлыг хийж байгаад дараа нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны улсын бүртгэгчээр томилогдон ажиллаж байгаад, буцаад 2015 билүү 2016 онд Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны улсын бүртгэгчээр томилогдон ажилласан, ингээд 2020 билүү 2021 оны эхэн үеэр Чингэлтэй дүүргийн эд хөрөнгийн улсын бүртгэгчээр томилогдон одоог хүртэл Чингэлтэй дүүргийн ********************************ээр ажиллаж байгаа юм билээ. Харин Ган-Утасын хувьд мэдүүлэхэд Баянгол дүүрэгт 2013 онд томилогдсон цагаасаа хойш иргэний улсын бүртгэгчээр ажиллаж байгаа, энэ хооронд төрж амаржсаны амралт гэж нэг жил гаруй болсон байдаг, хуучин дүүргийн нийт хороогоо дөрвөн бүс болгож хуваагаад бүс тус бүрийг хэлтсээс нэг улсын бүртгэгч хариуцдаг байсны нэг нь манай 4 дүгээр бүсийг ***************хариуцдаг байсан.  Энэ утгаараа Ган-Утас, ***************бид гурав нийлж нөхөрлөдөг л байсан, харин бүр ойр дотны найз гэвэл ***************эгч бид хоёр арай илүү дотно, одоо ч гэсэн дотно. Ган-Утас, ***************хоёр хоорондоо хэр дотно болох талаар сайн мэдэхгүй байна, миний бодож байгаагаар гэр бүлийн найзууд бол биш, нэг дор ажилладаг бие биеэ таньдаг хүмүүс гэж бодож байна, түүнээс ойр дотно, гэр бүлийн найзууд бол биш байх. Энэ хоёр хүний хооронд ямар нэгэн өр авлага, өш хонзон бие биесээ үзэн ядсан гэх зүйл байхгүй байх гэж бодож байна. Яагаад гэхээр эмэгтэйчүүд чинь уулзахаараа энэ төрлийн зүйлүүдийг ярьдаг учраас уулзаж дээрх асуудлаар хэн нь ч дурдаагүй, тэгэхээр тийм асуудал байхгүй байх гэж бодож байна. *********** эгч надад таны асуугаад байгаа зүйлийн талаар огтхон ч дурдаж байгаагүй, харин *********** нь аль эрт л ийм асуудалд орсон гэж сонсогдож байсан, гадаад паспортын асуудлаар гэж, зарим үед ***************байхгүй байна хаашаа явсан юм гэхээр АТГ-руу явсан гэж л сонсогдож байсан удаатай. ***************эгчийн хувьд цайлган цагаан сэтгэлтэй, хүнд хэлье гэсэн зүйлээ хэлчихдэг, хүмүүстэй амархан нөхөрлөж найзалдаг, нөхөрлөхөд амархан. Г.Ган- Утасын хувьд хүнд мөн л хэлье гэснээ шууд хэлчихдэг, их ойр дотно биш болохоор цагаан цайлган гэх сэтгэлийн талаар бол мэдэхгүй, харин ямар нэгэн зүйлийн талаар асуухад цааргалахгүй нээлттэй, тусалж, хүлээж авдаг л сайн чанартай хүмүүс шүү дээ. Би энэ хоёр хүний хэнтэй ч муудалцаж хэрүүл маргаан хийж байгаагүй...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 72 дахь тал)

 

            13. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Уянгын гэрчээр өгсөн: “...Миний бие 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн тушаалаар Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст иргэний улсын бүртгэгчээр ажилд ороод одоог хүртэл ажиллаж байна. ***********тай одоог хүртэл хамт ажиллаж байгаа, харин ***********ийг таньдаг хэдий ч намайг ирснээс хойш 3 сарын дараа Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн ***************ээр томилогдон явсан. ***********, *********** нар хоорондоо ямар харилцаа холбоотой байдаг талаар мэдэхгүй юм байна, намайг Баянгол дүүрэгт ирж ажиллахаас өмнө хамт ажиллаж байсан хүмүүс юм билээ. Танай байгууллага дээр гадаад паспорттай холбоотой асуудлаар шалгагдаж байгаа талаараа хэлж байсан ба нэг хүний гадаад паспортыг гаргаж өгсөн чинь тэрийг нь ашиглаад өөр хүн Монгол улсын хилээр ороод ирсэн байна лээ гэдгийг ***************өөрөө надад хэлж байсан, тэгэхээр нь бид 2 хоорондоо ярилцаад яаж шүүвэл тэр хүнийх нь бүртгэл харагдах бол хэн гэж хүн хүлээн авсан бол гэж л ярилцаж байсан болохоос биш өөр хэн нэгний талаар бол ярилцаагүй. Энэ талаар бол надад ёстой мэдэх зүйл алга байна. Энхчимэгийг сайн мэдэхгүй болохоор түүний талаар ямар нэгэн зүйлийг хэлэхэд хэцүү байна, харин ***********ын талаар хэлэхэд шулуухан, шударга зантай түс тас хийсэн хүн байдаг даа тийм зантай, мөн харилцахад амар, төвөгтэй араншинтай хүмүүс байдаг даа тийм биш шулуухан шударга зантай болохоор амар байдаг юм...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 74 дэх тал)

 

            14. “***********т 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын Б/614 тоот тушаалаар сахилгын шийтгэл оногдуулсан байна. (1 дүгээр хавтаст хэргийн 110 дахь тал)

 

            15. Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 3/865 дугаартай албан бичгээр ирүүлсэн “***********ийн ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаалууд, албан тушаалын тодорхойлолтуудын хуулбар” (1 дүгээр хавтаст хэргийн 127-137 дахь тал)

 

            16. Худалдаа хөгжлийн банкны 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 5/1522 дугаартай албан бичгээр ирүүлсэн “орлогын ордерын хуулбар” (1 дүгээр хавтаст хэргийн 167-168 дахь тал)

 

            17. Прокурорын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1649 дугаартай “Мэдээлэл, баримт бичиг гаргуулан авах тухай” зөвшөөрлийн дагуу Эрүүгийн 2102000000268 дугаартай хэрэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, хэргээс хуулбарлан авсан нотлох баримтууд (1 дүгээр хавтаст хэргийн 178-208 дахь тал)

 

            18. Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 06/12700 дугаартай албан бичгээр ирүүлсэн “2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2021/ШЦТ/406 дугаартай шийтгэх тогтоол” (1 дүгээр хавтаст хэргийн 209-213 дахь тал)

 

            19. Мөрдөгчийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, хуулбарлан авсан баримт (1 дүгээр хавтаст хэргийн 236-238 дахь тал)

 

            20. Мөрдөн шалгах ажиллагааны явцад В.***************гэрчээр өгсөн: “Миний бие 2018 оны 8 дугаар сард БНХАУ-ын Бээжин хот руу визэнд орох гээд нэг удаа очоод буцаж Монгол улсдаа ирж байсан. Үүний дараагаар 2018 оны 9 дүгээр сард ОХУ-аар дамжин Польш улс руу яваад 2019 онд Польш улсаас Швед улс руу дамжин гарч Швед улсаас 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Монгол улсад ирээд, одоо өөрийн төрсөн эгч В.Цэцэгмаагийнд Дорноговь аймагт хүүгийн хамтаар амьдарч байна. Би цагаачийн албаар орох шаардлагатай болоод *************** дугаартай гадаад паспортыг Монгол улсад захиалсан. Ингэж захиалахдаа Швед улсад амьдардаг Монголчуудын нэгдсэн групп дээр байсан “гадаад паспорт гаргана” гэх зарын дагуу зарын эзэнтэй фейсбүүк мессенжерээр холбогдож Монгол улсад дээрх гадаад паспортыг захиалж гаргуулсан. Тэр хүн рүүгээ цээж зургаа, иргэний үнэмлэхийн зургийг хамт явуулаад 200.000 төгрөг билүү, 300.000 төгрөгийг явуулж байсан. Одоо тухайн хүнийг ямар хүн бэ гэдгийг мэдэхгүй, яагаад гэхээр би Швед улсад ашиглаж байсан өөрийнхөө фейсбүүкийг блоклуулаад одоо түүнийгээ нээж чадахгүй байгаа, хэрэв нээж чадвал тухайн хүнтэй харьцаж байсан мессеж байгаа. Аади Аади гэсэн хаягтай цагаан подволктой зурагтай фейсбүүк хаяг байгаа, үүнийгээ одоо бүр нээж ч чадахгүй байгаа. Тэгээд тэр хүн над руу холбогдоод гадаад паспорт чинь гарсан шүү гэж хэлэхээр нь Швед улс руу каргонд тавиад өгөөч гэж хэлээд тавиулсан шиг санагдаж байна. Каргогоор паспорт ирэхээр нь би каргоны мөнгийг төлөөд авч байсан, ингээд тухайн гадаад паспортыг цагаачийн албанд аваачиж өгөөд цагаачийн албанаас буцах шийдвэрээ аваад паспортоо билеттэйгээ захиалж аваад би өөрөө тэндээ үлдэх сонирхолтой байсан тул хамт цагийн ажил хийж байсан ***************гэх найзыгаа орондоо Монгол улс руу гараад өгөөч гэхэд зөвшөөрөөд миний гадаад паспортоор ***************Монгол улс руу нэвтэрсэн. Би өөрийнхөө Хаан банкны 5635015318 харилцах данснаас шилжүүлж байсан, гүйлгээний утга дээр юу гэж бичсэнээ санахгүй байна, бодвол гадаад паспорт гэж бичсэн байж магадгүй. 2020 оны 10 дугаар сард захиалж авсан юм чинь тэр үед нь мөнгөө шилжүүлсэн байх гэж бодож байна. Би өөрийнхөө дансны хуулга дээрээс харж болох байхаа. Энэ асуудалд миний ойр дотно гэх хэн ч оролцоогүй. Би дээр дурдсанчлан зарын групп дээрээс зар харж байгаад тэр хүнтэй холбогдож гадаад паспортыг захиалуулж авсан байгаа. Энхчимэг, ***************гэх хүмүүсийг мэдэхгүй ээ.” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 75-76 дахь тал)

 

            21. Мөрдөн шалгах ажиллагааны явцад В.***************гэрчээр дахин өгсөн: “Харин би өөрийнхөө 5635015318 дугаарын харилцах дансны хуулгыг авч үзэхэд ямар нэгэн гүйлгээ хийгээгүй байсан, би зөвхөн энэ дансаа гадаадад ашиглаж байсан, өөр ашигладаг данс байдаггүй байсан.  Миний хүү одоо 7 настай, тухайн үедээ 5 настай байсан ба В.Оюунгэрэл эгчийнд амьдардаг байсан, би эхнэрээсээ салаад өөрийн хүү А.Анх-Эрдэнийг эгчид үлдээгээд Швед рүү явж байсан. Тийм болохоор хүүхдэд юм аваад өгөөрэй гээд мөнгө явуулдаг байсан. Тэгэхээр хүүхдэдээ явуулж байсан мөнгө. Шведэд хамт ажиллаж байсан Чулуунбаатар гэж манай найз байдаг, тэр залуу онлайн покер тоглодог байсан ба өөрийнхөө Монгол дансанд мөнгөгүй болоод миний данснаас админ руу нь мөнгө шилжүүлж байсан байна. Яагаад санаад байна гэхээр нэр нь онлайн покерынх нь нэр нь кекий гэж бичиж хийлгэдэг байсан, үсэг, нэр зөрвөл мөнгө нь ордоггүй учраас заавал энэ нэрээр нь бичиж шилжүүлж байсан.” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 78 дахь тал)

 

            22. Швед дэх Монголчуудын яаралтай зар гэх пэйж хуудаст үзлэг хийсэн “В.***************хэлж байгаагаар Sweden Mongolchuudiin yaraltai zar гэсэн пэйж хуудаст нэвтэрч ороход улаан өнгийн фон дээр Taxind yavna 0790100456 гэсэн хаягтай уг пэйж хаяг руу орж гадаад паспорт гэсэн хайлтаар шүүлт хийж үзэхэд Tuul Sarnai гэх хаягаас Gadaad pass gargana, June 7, June 30 гэж 2 удаа зар тавьсан байсан ба, өөрөөр гадаад паспорттой холбоотой ямар нэгэн зар байхгүй байсан. Мөн уг зарын доор ямар нэгэн коммент бичигдээгүй, ямар нэгэн утасны дугаар бичигдээгүй байсныг тэмдэглэл болгон бичиж уг зарын дагуу холбогдсон юм уу гэж *************** асуухад яг энэ зар юм уу, аль эсвэл өөр зар байсан эсэхийг одоо санахгүй байна, гэхдээ иймэрхүү гадаад паспорт гаргана гэсэн зар маш олон байршигдсан байдаг, ганц энэ биш мөн энэ яаралтай зар гэсэн пэйж хаягаас өөр маш олон пэйж хаяг байдаг...” гэсэн тэмдэглэл (2 дугаар хавтаст хэргийн 79 дэх тал)

 

            23. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ***********ын яллагдагчаар өгсөн: “...Би урьд өмнө нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон асуудлын талаар үнэн зөвөөр нь мэдүүлсэн байгаа. Ерөнхийдөө энэ талаар дахин мэдүүлэхэд миний бие 2012 оноос хойш одоог хүртэл Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст иргэний улсын бүртгэгчээр ажиллаж байна. Энэ хугацаандаа буюу 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр МУ-ын иргэн Волоожийн ***************Үндэсний энгийн гадаад паспорт авах хүсэлтийг нь хүлээж авч шийдвэрлэн хуулийнхаа хугацаанд гадаад паспортыг гаргаж өгсөн. Улсын бүртгэлийн тухай хуулиараа бол иргэний гадаад паспорт хүсэх мэдүүлгийг хүлээн авахдаа өөрийн биеэс нь хүлээн авна гэдгийг зөрчин одоо Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст ажиллаж байгаа тухайн үед надтай хамт Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст ажиллаж байсан Энхчимэгийн гуйлтаар В.*************** өөрөөс нь биш өөр хэн нэгнээс авсан, одоо ямар хүн байсан талаар бол санахгүй байгаа. Тэгсэн миний гаргаж өгсөн паспортыг ашиглан ***************биш Б.***************гэх хүн МУ-ын хилийг хууль бусаар нэвтэрч орсон гэдгийг Тагнуулын байгууллагаас намайг дуудаж мэдүүлэг авахад нь мэдсэн байгаа. Тэгээд ч намайг ажлын хариуцлага алдаж өөр хүний өмнөөс өөр хэн нэгэнд паспорт гаргаж өгсөн асуудалд дээд газраас цалингийн 20 хувь хасах сахилгын шийтгэлийг 6 сараар хассан байгаа. Үүний 1 хувийг танай байгууллагад хүргүүлнэ гэж хэлж байсан. Өөр надад хэлж мэдүүлэх зүйл алга байна. Би В.Алтангэрэл, Б.***************гэх хүмүүсийг танихгүй. Огт уулзаж байгаагүй, яагаад В.***************Үндэсний энгийн гадаад паспорт хүсэх мэдүүлгийг өөрөөс нь биш өөр хүнээс авсан бэ гэхээр хамт ажилладаг найз ***************гуйсан учраас би хүлээж аваад паспортыг гаргаж өгсөн. Үүнийхээ хариуд ***************болон энэ яригдаад байгаа Б.Цолмон, ***************нараас ямар нэгэн шан харамж өөр юу байдаг юм, өөртөө давуу байдал олж авах ямар ч зүйл хийгээгүй. Зөвхөн найз нөхдийн бие биесээсээ гуйдаг гуйлтын дагуу л би гаргаж өгсөн. Надад таны асуугаад байгаачлан шан харамж авсан зүйл огтхон ч байхгүй. Мэдээж хүсэлтэд ямар нэгэн зөрчил байхгүй байсан учраас хүлээж авч паспортыг гаргаж өгсөн байгаа. Нэмж мэдүүлэх зүйл алга байна. Харин намайг яллагдагчаар татсан тухай тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 233 дахь тал)

 

            24. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ***********ын яллагдагчаар дахин өгсөн: “...Энэ тэмдэглэгээг хийсэн гар бичмэл нь миний бичиг байна, би өөрөө гар бичмэлээр бичихдээ үсгүүдийг нь томоор бичдэг, энэ миний бичиг байна. Харин ард талд ***************гэж гарын үсэг зурсан хүн нь В.***************зураг, баримтыг авч ирсэн хүн ***************өмнөөс ***************гэж гарын үсэг зурсан байна. Миний санаж байгаагаар нэг эрэгтэй хүн шиг байсан. Нэмж мэдүүлэх зүйл алга байна. Харин намайг яллагдагчаар татсан тухай тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 235 дахь тал)

 

            25. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ***********ийн яллагдагчаар дахин өгсөн: “Миний бие 2014 онд Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст 11 дүгээр хороо хариуцсан улсын бүртгэгчээр томилогдон очиход *********** нь төрөлт хариуцсан бүртгэгчээр ажиллаж байсан гэдгийг мэднэ. 2016 онд УИХ-ын сонгууль болохтой холбоотойгоор дүүргүүдийн бүртгэгч нарыг 4 бүст хуваагаад би 4 дүгээр бүст орсон байсан юм. Тэр үеэс ***********тай ойрхон болж тайлан төлөвлөгөөгөө өгнө, нэгтгэх гээд арай ойр дотно болцгоосон юм. Хорооны улсын бүртгэгчээр ажиллаж байсан болохоор 7 хоногтоо дүүрэг рүү 1-2 удаа очдог байсан тэр үед завтай байвал уулзаад, завгүй байвал мэнд мэдээд гардаг байсан, мөн бүст хуваагдсан үеэс эхлэн нэг баг гэдэг утгаараа бие биеийнх нь төрсөн өдөр юм уу тэмдэглэлт баяр ёслол болсон үед мөнгөө нийлүүлээд хоолонд орох тохиолдол бол байсан. Ингээд 2016 оны 11 дүгээр сард жирэмсний амралтаа аваад 2020 оны 1 дүгээр сард буцаад ажилдаа ороод дахин сонгуулийн үе таараад лавлагаа мэдээлэл дээр хамт сууцгаасан. 2020 оныхоо 9 дүгээр сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүрэг рүү ***************ээр томилогдон одоог хүртэл Чингэлтэй дүүрэгтээ ажиллаж байна. Би ***********аас дурдагдаад байгаа хүний гадаад паспортыг гаргаад өгөөч гэж гуйгаагүй, ***************гэх хүнийг танихгүй, гэтэл яагаад намайг гуйсан гэж хэлээд байгааг ойлгохгүй байна. Г.Ган- Утасаас өөрөөс нь асуухад би өөрөө гайхаад байна, чи надаас юм гуйдаггүй юм даа гэж хэлээд  өнгөрсөн. Энэ үе бол Тагнуулын ерөнхий газраас дуудаж байцаах үе шиг санагдаж байна. Тэгээд чимээгүй болоод өнгөрсөн, тэгтэл танай байгууллагаас надад холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол танилцуулахаар нь би өөрөө ч гайхсан. Би энэ талаар Ган-Утастай ярилцаагүй, ***************гэх хүний гадаад паспортыг гаргаж өгөх талаар хэн нэгэн гуйгаагүй, ***********аас би гаргаад өгөөч гэж хэлж гуйж байсан удаа байхгүй. Ган-Утасыг яагаад тэгж мэдүүлснийг мэдэхгүй, ойлгохгүй байна, гуйгаагүй байхад гуйсан болж намайг татан оролцуулаад байгаа нь ямар учиртай болох талаар ёстой мэдэхгүй байна. *********** бид хоёрын хооронд таарамжгүй харьцаа, өр авлага, өш хонзонгийн гэх нэг ч зүйл байхгүй, би хүнтэй маргалдаж муудалцаад байдаггүй болохоор одоо ч гэсэн харьцаа хэвийн гэж ойлгож байгаа.” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 248 дахь тал),

 

         Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотойгоор ***********ын ял шалгах хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 67 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 162 дахь тал), ***********ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 156 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Гурав. Гэм буруугийн талаарх талуудын санал дүгнэлт болон шүүхийн дүгнэлт.

            Улсын яллагчаас шүүгдэгч ***********, *********** нарыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийг 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах” санал дүгнэлт;

            шүүгдэгч ***********ын өмгөөлөгч Б.Дагиймаагаас “...*********** Улсын бүртгэлийн тухайн хуулийн 17 дугаар зүйлд заасныг зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын даргын тушаалаар сахилгын арга хэмжээ авагдсан. Харин ***********ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулаагүй бөгөөд бодит хохирол, хор уршиг учраагүй. Иймд гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч бодит хохирол, хор уршиг учруулаагүй бол гэмт хэрэгт тооцохгүй гэж заасныг баримтлан шийдэж өгнө үү” гэсэн санал дүгнэлт;

            шүүгдэгч ***********ийн өмгөөлөгч С.Батнасан, Б.Бат-Ерөөлт нараас “...***********ын мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй тул ***********т холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгаж өгнө үү” гэсэн агуулга бүхий санал дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо.

 

            Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *********** нь Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний улсын бүртгэгч буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хороо хариуцсан бүртгэгчээр ажиллаж байсан ***********ийн Монгол улсад байхгүй ***************гэх хүний гадаад паспортыг гаргаад өгөөч гэсэн гуйлтын дагуу 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хуулиар хүлээсэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглан хийх ёсгүй үйлдлийг хийж ***************гэх хүний нэрээр гадаад паспорт хүссэн мэдүүлгийг хүлээн авч, зөвшөөрөл олгосон хэсэгт гарын үсэг зурж баталгаажуулан, улмаар *************** дугаартай гадаад паспортыг олгож, бусдад давуу байдал бий болгосон гэж дүгнэж ***********ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар;

 

            Шүүгдэгч *********** нь  Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хороо хариуцсан бүртгэгчээр ажиллаж байхдаа Монгол улсад байхгүй ***************гэх хүний гадаад паспортыг гаргуулах зорилгоор тус дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний улсын бүртгэгч ажилтай ***********аас “...Монгол улсад байхгүй ***************гэх хүний гадаад паспортыг гаргаад өгөөч...” гэж гуйн гэмт хэрэг үйлдэхэд нь зориуд хүргэсний улмаас 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Г.Ган- Утас нь хуулиар хүлээсэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглан хийх ёсгүй үйлдлийг хийж ***************гэх хүний нэрээр гадаад паспорт хүссэн мэдүүлгийг хүлээн авч, зөвшөөрөл олгосон хэсэгт гарын үсэг зурж баталгаажуулан, улмаар *************** дугаартай гадаад паспортыг олгож, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэхэд нь хатгагчаар хамтран оролцсон гэж дүгнэж ***********ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Хавтаст хэргээс үзэхэд Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний улсын бүртгэгчээр ажиллаж байхдаа *********** нь тухайн үед Монгол улсад байгаагүй “Волоожийн Алтангэрэл”-ийн Үндэсний энгийн гадаад паспортыг 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр түүний энгийн гадаад паспорт хүссэн мэдүүлгийг өөр хэн нэгнээс хүлээн авч, зөвшөөрөл олгосон хэсэгт гарын үсгийг зурж баталгаажуулан, *************** дугаартай гадаад паспортыг олгосон хэргийн үйл баримт авагджээ.

 

            Энэхүү хэргийн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан;

            Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан гэсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 01 дэх тал),  Паспорт хүсэх мэдүүлэг “ 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 15 цаг, 56 минут, 18 секундэд хүсэлт гаргасан иргэний нэр гарын үсэг ***************гэх, бүртгэж, зөвшөөрөл олгосон улсын бүртгэгчийн нэр гарын үсэг *********** гэх (1 дүгээр хавтаст хэргийн 04 дэх тал), Баримт бичигт үзлэг хийсэн тухай “2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Б.Цолмонгийн Чингис хаан боомтоор Монгол Улсад нэвтрэхдээ авч явсан *************** дугаартай паспортад үзлэг хийхээр тогтов. Улаан өнгийн хавтастай, нүүрэн талдаа алтан шар өнгөөр Моngolia passport гэсэн бичигтэй голдоо Монгол Улсын соёмбо тэмдэгтэй 32 хуудастай энгийн *************** дугаартай паспорт байх бөгөөд хуудас бүрд “Хүчингүй (03) INVALID” гэсэн дардас дарагдсан байна. Паспортын 2 дугаар нүүрэнд ***************, Волоож ***************ЛЕ93011717. Олгосон огноо 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр, Дуусах хугацаа 2030 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байна. Паспортын 4 дүгээр нүүрэнд цэнхэр өнгийн дөрвөлжин хэлбэртэй “Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг 42/12-01 Улсын бүртгэлийн ерөнхий газар” гэсэн бичигтэй тэмдэг дарагдсан бөгөөд доод талд нь баталгаажуулсан гарын үсэг байна. Паспортын 9 дүгээр нүүрэнд 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Швед улсын Франкфурт хотоос гарсан гэх тэмдэглэгээтэй хар өнгийн тэгш өнцөгт хэлбэртэй штамп дарагдсан байна. Паспортын 32 дугаар нүүрэнд 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Чингис хаан боомтоор Монгол Улсад орж ирсэн гэх ногоон өнгийн штамп дарагдсан байсныг тэмдэглэж аван уг Е2048195 дугаартай гадаад паспортыг хуулбарлан тэмдэглэлд хавсаргаж, паспортыг эд мөрийн баримтаар тооцохоор тогтов.” гэсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 09-10 дахь тал), Б.Цолмонгийн гэрчээр өгсөн: “...***************яагаад өөрийнхөө оронд явуулах гээд байна вэ гэхээр Швед улсын цагаачийн албанаас нь эх орноос нь гарсан байхыг шаардаад байдаг гэж тайлбарлаж байсан тэгээд намайг оронд минь гараад өгөөч гэхээр нь би зөвшөөрөөд, дээрээс нь хилийн хориг тавигдсан байж магадгүй гэж бодоод В.***************гадаад паспортыг ашиглан Монгол улсад Шинэ нисэх буудал буюу Хөшигтийн хөндийн онгоцны буудал дээр буухад хилийн цэргийн хүн нь В.***************ээжийнх нь нэр, нас гэрийн хаягийг асуугаад би мэдэхгүй гацаад баригдсан байгаа...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 19 дэх тал),  В.Энхтуяагийн гэрчээр өгсөн: “Миний дүү ***************нь Польш улсад ажил хийхээр гэрээт ажилчнаар 2018 онд явсан. Одоо Швед улсад ирсэн байгаа, хот тохижилтын газарт ажиллаж байгаа гэж байсан...***************ээжтэйгээ нэг ярихдаа паспортын талаар ярьсан гэсэн...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 192 дахь тал), Хил хамгаалах ерөнхий газрын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2-4в/4944 дугаартай албан бичгээр ирүүлсэн В.Алтангэрэл, Б.***************нарын Монгол Улсын хилээр орсон гарсан талаарх лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 23-24 дэх тал), Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 10/7939 дугаартай албан бичгээр ирүүлсэн В.Алтангэрэл, Б.***************нарын Үндэсний гадаад паспорт хүсэх мэдүүлгүүд (1 дүгээр хавтаст хэргийн 29-31 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

            Шүүгдэгч *********** нь Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний улсын бүртгэгчээр ажиллаж байхдаа 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр “Волоожийн Алтангэрэл”-ийн Үндэсний энгийн гадаад паспорт хүссэн мэдүүлгийг Иргэний Улсын бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6 дахь хэсэгт заасан “Монгол Улсын иргэн энгийн гадаад паспорт, Монгол Улсад буцах болон хил нэвтрэх үнэмлэх авахдаа дараах баримт бичгийг бүрдүүлж, өөрийн биеэр бүртгүүлнэ” гэж заасныг зөрчиж, мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/207 дугаар тушаалын хавсралт Иргэний Улсын бүртгэл хөтлөх журмын Есдүгээр зүйлд заасан Үндэсний энгийн гадаад паспорт, түүнийг орлох бичиг баримтын бүртгэл хөтлөх, мөн журмын 9.1-т “Улсын бүртгэгч, бүртгэлийн ажилтан үндэсний энгийн гадаад паспорт, түүнийг орлох бичиг баримтын бүртгэлийг хөтлөхөд Иргэний Улсын бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийг баримтална.” гэсэн журмын заалтыг тус тус зөрчиж тухайн үед Монгол Улсад байгаагүй В.***************энгийн гадаад паспорт хүссэн мэдүүлгийг өөр хэн нэгнээс хүлээн авч, зөвшөөрөл олгосон хэсэгт гарын үсгийг зурж баталгаажуулан, *************** дугаартай гадаад паспорт олгосон нь хууль бус гэж үзнэ.

 

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “Нийтийн албан тушаалтан” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна.” гэж, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1.төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан хамаарна” гэж тус тус заажээ.

 

            Үүнээс үзэхэд Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний улсын бүртгэгч буюу нийтийн албан тушаалтан болохын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэргийн /нийтийн албан тушаалтан/ субъектэд хамаарч байна.

Шүүгдэгч ***********  Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний улсын бүртгэгч буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Монгол Улсад байхгүй ***************гэх хүний гадаад паспорт хүссэн мэдүүлгийг 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хуулиар хүлээсэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглан хийх ёсгүй үйлдлийг хийж хүлээн авч, зөвшөөрөл олгосон хэсэгт гарын үсэг зурж баталгаажуулан, улмаар *************** дугаартай гадаад паспортыг олгосон нь бусдад давуу байдал бий болгосон гэж үзнэ.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн субъект болох нийтийн албан тушаалтан нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосноор гэмт хэргийн шинж хангагдана.

             “Албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэдэг нь Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар “Албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх”-ийг хэлнэ гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэдгийг албан тушаалын эрх, мэдлийг “албаны эрх ашгийн эсрэг” буюу “хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх” зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийх” гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг ойлгоно.” гэж заасан.

Шүүгдэгч ***********ын дээрх үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэм буруутайд тооцов.

 

***********ын хууль бус үйлдлийн улмаас бусдад учирсан бодит хохиролгүй боловч Төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдөх буюу төр, төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдуулах хор уршигтай.

 

Иймд ***********ын өмгөөлөгчийн гаргасан “...гэмт хэргийг хэлбэрийн төдий агуулсан, бодит хохирол хор уршиг учраагүй тул гэмт хэрэгт тооцохгүй” гэсэн санал дүгнэлтийг шүүх хүлээн авах хууль зүйн боломжгүй юм.

 

Шүүгдэгч ***********ийн тухайд:

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад *********** “ Би яагаад В.***************Үндэсний энгийн гадаад паспорт хүсэх мэдүүлгийг өөрөөс нь биш өөр хүнээс авсан бэ гэхээр хамт ажилладаг найз ***************гуйсан учраас би хүлээж аваад паспортыг гаргаж өгсөн...Зөвхөн найз нөхдийн бие биесээсээ гуйдаг гуйлтын дагуу л би гаргаж өгсөн...содон нэр байсан учраас би маш сайн санаж байна.” гэж удаа дараа тогтвортой мэдүүлсэн нь ***********ийг энэ хэрэгт холбогдуулан шалгах үндэслэлийг бий болгожээ.

    

Шүүгдэгч *********** мөрдөн шалгах ажиллагааны явцад “...***********аас би гадаад паспорт гаргаад өгөөч гэж хэлж гуйж байсан удаа байхгүй. Ган-Утасыг яагаад тэгж мэдүүлснийг мэдэхгүй, ойлгохгүй байна, гуйгаагүй байхад гуйсан болж намайг татан оролцуулаад байгаа нь ямар учиртай болох талаар ёстой мэдэхгүй байна...” гэж мөн тогтвортой мэдүүлсэн байна.

 

Харин *********** “намайг *********** нь Волоожийн ***************энгийн гадаад паспортыг гаргаад өгөөч гэж гуйсан...” гэж удаа дараа мэдүүлдэг боловч *********** гуйхдаа биечлэн уулзаж, эсхүл утсаар, цахим хэрэгслээр яг, хэрхэн, юу гэж хэлж гуйсан, эсхүл бичсэн талаар болон гадаад паспорт хүссэн мэдүүлгийг чухам ямар хүн, улмаар E 2840195 дугаартай гадаад паспортыг хэн  хүлээж авсан талаар мэдүүлдэггүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт “Энэ хуульд заасны дагуу оролцогчоос прокурор, мөрдөгчид гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг олж авсан эх сурвалжийг зааж хэлээгүй бол дангаараа нотлох баримт болохгүй” гэж, мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй.” гэж, мөн хуулийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй.” гэж тус тус заасан.

 

Өөрөөр хэлбэл, харилцан эсрэг мэдүүлж буй этгээдүүдийн буюу шүүгдэгч ***********ын “надаас ***************гуйсан” гэх дан мэдүүлгээр ***********ийн гэм бурууг тогтоох боломж хязгаарлагдмал байх ба хавтаст хэрэгт *********** гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотолсон бусад бичгийн нотлох баримт авагдаагүй байна.

         

Эдгээр нөхцөл байдал нь шүүгдэгч ***********ийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхэд шүүхэд эргэлзээ төрүүлж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг баримтлав. 

 

Иймд хяналтын прокуророос ***********, *********** нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс ***********т холбогдох  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож ***********ийг цагаатгаж шийдвэрлэлээ.  

 

***********ийн өмгөөлөгч нараас гаргасан “...хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэсэн санал дүгнэлтийг шүүх хүлээн авах хуулийн үндэслэлтэй.

 

            Нөгөөтэйгүүр энэ хэргийн чухал ач холбогдолтой бүхий л нөхцөл байдлыг мэдэх гэрч ***************өөрөө Швед улсад оршин сууж байхдаа өөрийн гадаад паспортыг хэрхэн, хэн, хэнээр дамжуулж ***********аар гаргуулсан талаараа огт мэдүүлэхгүй байна. ***************нь *************** дугаартай энгийн гадаад паспортоо Б.Цолмонд өгсөнөөр  иргэн Б.***************2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр “Чингис Хаан” боомтоор Монгол Улсад орох хил нэвтрэхдээ ашигласан нь хилийн ажилтны шалгалтаар илэрч, 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021/ШЦТ/406 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн хуурамч баримт бичгээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн” гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял шийтгэгджээ. (1 дүгээр хавтаст хэргийн 210-213 дахь тал),

 

            ***************гадаад улсад байхдаа хэн нэгнээр дамжуулж ***********аар өөрийн *************** дугаартай гадаад паспорт гаргуулсан, уг паспортоо Б.Цолмонд өгч ашиглуулж,  Б.***************Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн хуурамч баримт бичгээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн” гэмт хэрэгт ял шийтгэгдсэн зэргээс үзэхэд ***************бусдаар гэмт хэрэг үйлдүүлж буй өөрийн болон хэн нэгнийг ял завшуулж байж болзошгүйг хяналтын прокурор анхаарах зайлшгүй шаардлагатайг шүүх тэмдэглэж байна.

       

            Энэ хэрэг шүүхэд хянагдах явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр гэм буруугийн шүүх хуралдаанаас хэргийг прокурорт буцаах хуулийн боломжгүй болсон ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

           Дөрөв: Эрүүгийн хариуцлагын талаар.

           Шүүхээс шүүгдэгч ***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу байдал бий болгосон" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул түүнд уг зүйл хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч ***********т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал, дүгнэлт гаргасныг шүүгдэгч ***********ын өмгөөлөгч хүлээн зөвшөөрсөн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан байх ба шүүгдэгчийн холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүхээс шүүгдэгч ***********т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх  нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч ***********ын гэм буруугийн санаатай хэлбэрээр буюу (өөрөөр хэлбэл нийтийн албан тушаалтан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хүсч үйлдсэн) гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар ( Төр, төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдах ), урьд өмнө ял шийтгэгдэж байгаагүй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********ын нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********ын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 03 жилийн хугацаанд хэсэгчлэн буюу сар тутам 150.000 төгрөг төлөхөөр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***********т оногдуулсан 02 жилийн хугацаагаар нийтийн албан томилогдох эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар тооцож солихыг мэдэгдэв.

 

Тав: Бусад асуудлын талаар.

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021/ШЦТ/406 дугаартай шийтгэх тогтоолоор  Волоожийн ****************************** дугаартай энгийн гадаад паспортыг зохих байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.  

 

        Энэ хэрэгт шүүгдэгч ***********, цагаатгагдсан этгээд *********** нар цагдан хоригдсон хоноггүй, ***********аас гаргуулах хохирол төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн болон иргэний баримт бичиг хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх заалт, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                         ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос ***********, *********** нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс ***********т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, ***********ийг цагаатгасугай.

 

2. ***************ыг  “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

3. Шүүгдэгч ***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 03 жилийн хугацаанд хэсэгчлэн буюу сар тутам 150.000 төгрөг төлөхөөр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

5. ***********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ***********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Энэ хэрэгт ***********, цагаатгагдсан этгээд *********** цагдан хоригдсон хоноггүй, ***********аас гаргуулах хохирол төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн болон иргэний баримт бичиг хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх, цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ