Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 00775

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2019/00775

Улаанбаатар хот

 

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Г.Д, Ч.Н нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2009 оны 2 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү Н.Э, 2011 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн хүү Н.Э нарыг эх Г.Дгийнх нь асрамжид байлгасугай.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2011 оны 9 сарын 21-ний өдөр төрсөн хүү Н.Эыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байвал 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ч.Наас тэтгэлэг гаргуулан сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

 

4.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар Баянгол дүүрэг 9 дүгээр хороо, Горькийн 27 дугаар гудамж 1131 тоотод байршилтай хувийн сууц болон хашаанаас Ч.Н өөрт ногдох хэсгийг том хүү Н.Эын тэтгэлэгт тооцож, Ч.Н нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Г.Д, хүү Н.Э, Н.Э нарын өмчлөлд 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн дотор шилжүүлэхээр зохигчид эвлэрсэн болохыг дурдсугай.

 

5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлсүгэй.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар Г.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 328 150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Ч.Наас 328 150 /гурван зуун хорин найман мянга нэг зуун тавин/ төгрөгийг гаргуулан Г.Дд олгосугай.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ДОРЖНАМЖИН